Categories
Мэдээллийн сан Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Мэдээ, мэдээлэл

СЭЗИС-тэй хамтран ажиллах санамж бичиг үйлдлээ

Эрдмийн их баярын өдөр улс орон даяар өрнөж буй энэ цаг үед АПУ компани нь Монголын ууган сургуулиудын нэг болох Санхүү Эдийн Засгийн Их сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах зорилгоор санамж бичиг, гэрээнд гарын үсэг зурлаа.

Эрдмийн их баярын өдөр улс орон даяар өрнөж буй энэ цаг үед АПУ компани нь Монголын ууган сургуулиудын нэг болох Санхүү Эдийн Засгийн Их сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах зорилгоор санамж бичиг, гэрээнд гарын үсэг зурлаа. Уг хамтын ажиллагааны хүрээнд:

• Монгол улсын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг төр, хувийн хэвшил, боловсролын байгууллагын хамтын оролцоотой шийдвэрлэх;

• Талууд нөөц, боломжоо зохистой хувиарлах замаар харилцан туслалцаж, үр ашигтай хамтран ажиллах, төсөл, хөтөлбөр, судалгаа, зөвлөх үйлчилгээг хамтран хэрэгжүүлэх, гүйцэтгэх;

• Нийгэм, олон нийтийн боловсролыг дээшлүүлэх нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх;гэх мэт чиглэлүүдийн дагуу хамтран ажиллаж оюутан залуусыг дэмжиж, ажлын байран дээр дадлага хийх, онол практикийг хослуулах, өөрийгөө хөгжүүлж цаашид АПУ компанид ажиллах боломжоор хангах.

Мөн АПУ компанийн зүгээс өөрийн ажилчдын ур чадварыг дээшлүүлэх, эрдмийн зэрэг цолоо ахиулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжих юм. Нийт хүрэлцэн ирсэн зочид, СЭЗИС-ийн удирдлагын багт талархал илэрхийлье.