АПУ ХК-ийн нийт хамт олны хүч хөдөлмөр шингэсэн хүнсний тусламжийн багц эзэддээ хүрлээ. Ковид-19 цар тахлын улмаас ажлын байр нь түр хаагдсан, орлого нь тасарсан айл өрхүүдэд чиглэсэн хүнсний тусламжийн багц түгээх “Дэм Дэмэндээ-2” аянд АПУ компани нэгдэж 1000 өрхөд тусламж үзүүллээ. Санаачлан зохион байгуулж буй Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон аянд нэгдэж буй бусад аж ахуй нэгж, байгууллагууддаа баярлалаа. Одоогийн байдлаар 20 гаруй байгууллагууд нэгдэн үе шаттайгаар хүнсний тусламж үзүүлж байна.
Аж ахуй нэгж, бизнес эрхлэгч та бүхнийг энэхүү аянд нэгдэхийг уриалж байна.