Categories
Онцлох Бид АПУ-чууд Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: СББ ХХК-ийн Ерөнхий Инженер С. Ганболд

АПУ ХК боловсон хүчнээ нэн тэргүүнд тавьж, тэднийг хөгжиж дэвжих, шинийг суралцахад зориулж олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Би өөрийн ажил, мэргэжилтэйгээ хар багаасаа танилцсан азтай хүн. Ажлын талбартаа анх удаа очиход надад цоо шинэ орчин санагдаагүй. Учир нь ээж, аав хоёр маань Спирт комбинатад ажилладаг, энэ байгууллагын хүмүүс манайхаар орж гарч, би ч ажлаар нь хүүхэд байхдаа байнга очдог байлаа. Үйлдвэр маань аав ээжийн минь ид ажиллаж байх үед ямар байсан, одоо хэрхэн хөгжиж дэвшиж өөрчлөгдсөн бэ гэдгийг өөрийн биеэр харж яваа. 1996 онд Дулааны станцын ээлжийн засварчнаар ажилд орсноор энэ компанитай холбоотой миний бүтээх түүх эхэлсэн юм.

1998 онд манайх Спирт Бал Бурам ХХК болж хувьчлагдах үед би их сургуульд элсье гэж шийдээд ШУТИС-д шалгалт өгөөд тэнцсэн. За тэнцдэг юм байж, сургалтын төлбөрөө хэрхэн төлөх билээ гэж санаа зовж байтал тухайн үеийн гүйцэтгэх захирал Л.Элдэв-Очир дуудаад, компанийн үе дамжсан боловсон хүчин бэлдэнэ, чиний сургалтын төлбөрийг бид даана гэж хэлэхэд нуруун дээрээс хүнд ачаа авсан авах шиг болж, маш их баярлаж билээ. Зөвхөн би биш тэр үед компанийн олон ажилтны хүүхдүүдэд ийм боломж тохиож, одоо тэд маань ээж аавынхаа хийж байсан ажил хэргийг үргэлжлүүлэн яваа нь сайхан санагддаг. Сургуулиа төгсөөд компанидаа ажилд орж, Спиртийн үйлдвэрийн нүүрс хүчлийн цехэд савлагчаар ажлын гараагаа эхлэн, 2012 онд Ерөнхий инженер болтлоо дэвшиж, одоог хүртэл энэ албаа хашиж байна.

Өмнө нь үйлдвэрийн инженер байхдаа тоног төхөөрөмж засварлах, үйлдвэрийн хэвийн жигд ажиллагааг алдагдуулчихгүй юмсан гэдэгт л санаа зовнин ажилладаг байлаа. Харин Ерөнхий инженер болоод хүнтэй ажиллах, удирдах чадварт суралцах хэрэг гарсан. Тоног төхөөрөмжийг ямар ч аргаар засварлаад ажиллагаанд оруулж болно. Харин хүн болгон өөр өөр зан араншин, үзэл бодолтой байдаг. Хүнтэй ажиллахад хүмүүсээ хүндлэх, онцлог давуу талыг нь мэдэрч урам зориг, итгэл найдвар өгөх зэрэг нарийн чимхлүүр мэдрэмж, ур чадвар шаардагдана. Азаар манай хамт олон ажлаа гэх сэтгэлтэй, нэг зорилго дор нэгдэж чаддаг нь давуу тал болсон.

Манай компани хувьчлалаар “М-Си-Эс” группийн мэдэлд орсноор зах зээлийн үед компани ямар хэмжээнд ажиллаж, богино хугацаанд хэрхэн чадварлагаар амжилтанд хүрч болдгийг бодитоор харуулж чадсан гэж боддог. Дараа нь “HEINEKEN” компани манай хувьцаа эзэмшигч болсноор бид Олон улсын менежмент, ноү – хау, стандарт туршлагаас суралцан хөгжиж дэлхийн түвшинд ойртсон. Улмаар 2018 онд АПУ компанитайгаа нэгдсэнээр эх орныхоо шингэн хүнс үйлдвэрлэлийн түүхийг бичилцэж явна. Хувь тавилан биднийг үргэлж сайн сайхан зүгт чиглүүлээд байгаа мэт санагдсан он жилүүд байлаа.

АПУ ХК боловсон хүчнээ нэн тэргүүнд тавьж, тэднийг хөгжиж дэвжих, шинийг суралцахад зориулж олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хүнээ хамгийн тэргүүнд, эрхэмд тавьдаг компани хэрхэн хөгжиж дэвжиж байдгийн бодит жишээ болж байгааг харж, мэдэрч амжилт өөд хамтдаа тэмүүлж явна.

Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: АПУ ХК-ийн Засвар үйлчилгээ хариуцсан ахлах инженер Л.Батбаяр

Анх IV ангид байхдаа уншсан Жюль Вернийн “Нууцат арал” ном хожим миний ажил амьдрал, хувь заяанд нөлөөлнө гэж хэн санах билээ. Гэхдээ л үнэхээр тийм юм болсон юм даа. Сургуулиа төгсөөд нягтлан бодогч, архитектор, инженер гэсэн гурван сонголт өмнө минь ирэхэд Сайрус Смит шиг мундаг инженер болох хүсэл мөрөөдөл маань хатгаж, өдгөө би АПУ ХК-даа засвар үйлчилгээ хариуцсан ахлах инженерээр 22 дахь жилдээ ажиллаж байна.

Хоёр жил дараалан үйлдвэрлэлийн дадлагаа АПУ ХК-д хийсэн болохоор инженер техникийн албаныхнаа таньдаг болчихсон, тэд ч намайг авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байв. Сургуулиа төгсөөд компани дээрээ яваад очтол шар айраг савлах үйлдвэрт механикчаар ажиллах санал тавьж билээ. Тэр үед манайх вино үйлдвэрлэх шинэ цех байгуулж байсан юм. Ажилд шинээр орсон хүн шууд механикч болох боломжгүй байдаг ч миний хувьд хоёр жил дадлага хийсэн, багахан туршлагатай байсан учраас итгэл хүлээлгэсэн болов уу гэж боддог.

 

Хувьтай хүн гэж бид нэгнээ ярьдаг даа. Манай АПУ хүнээр бол яг л тийм. Хувь заяа, амжилт ололт нь үргэлж дээшээ өгсөж явдаг. Хүмүүстээ хайртай, ажилчдаа сургаж ч чаддаг, урамшуулж ч чаддаг. Улсын үйлдвэрүүд ид хувьчлагдах үеэр бусад үйлдвэрүүд унаж доройтоод дампуурсан жишээ олон. Бид ч тухайн үед бас эмээж л байсан. Харин АПУ хувьчлагдахдаа хүмүүсээ авч үлдэж, үйлдвэрлэлийн цоо шинэ цаг үе рүү, амжилт өөд хамтдаа алхаж чадсан.

 

Зуун жилийн түүхийг бүтээж яваа үйлдвэр гэдэг өөрөө их онцлог байдаг юм байна. Үеийн үед энд ажиллаж байсан, байгаа хүмүүсийн ур чадвар, хичээл зүтгэл, сэтгэлийг өөртөө шингээгээд явдаг шиг. Залгамж халаагаа бэлдэх, хүмүүсээ сургах тал дээр манайх их сайн. Шинэ орж ирж байгаа хүмүүсийг залуу, туршлагагүй гэж голдоггүй. Яагаад гэвэл шинэ хүмүүстэй хамт шинэ мэдлэг, шинэ ур чадвар, эрч хүч хамт орж ирнэ. Тэд өмнөх ажилтнуудаасаа суралцах юм байхад, бид ч эргээд асууж зөвлөх юм их гарна. Би хувьдаа зүгээр суух, зөвхөн оногдсон ажлаа л хийх гэдгийг төдийлөн таашаадаггүй хүн. Юм юм туршиж үзэх, суралцах их дуртай. Залуу мэргэжилтнүүддээ ч мөн тэгж хэлдэг.

 

Механик инженер гээд би зөвхөн эрэг боолт тайлаад суух уйтгартай. Тийм учраас би хэлтсийнхээ бусад мэргэжилтнүүдээс асууж суралцсаар ирсэн. Одоо бол өөрийнхөө хэмжээнд найз нөхөд, үр хүүхдийнхээ байшинг барилаа гэхэд зургийг нь гаргаад, сантехник, цахилгааных нь учрыг хүний гар харахгүйгээр өөрөө гардаад хийчих хэмжээнд хүрсэн. Ер нь хүний сурсан юм гэдэг хэн ч булааж авч чадахгүй их хүч. Шинэ юм сурах бүрт тэр чамайг нэг шат ахиулж байдаг гэдэгт итгэдэг. Энэ ажлыг ингэж л хийх ёстой, ингэж хийсээр ирсэн гэсэн хуучин, хэвшмэл үзэлд дургүй. Толгойгоо ажиллуулж, яавал илүү дээр байж болох вэ гэдгийг үргэлж бодож байх хэрэгтэй. Тийм учраас би ажил дээрээ жаахан “зөрүүд” нэртэй (инээв).

Техник технологи хөгжөөд урьд нь хүний гараар хийдэг байсан олон үйлдэл автоматжиж байна. Ямар ч чадалтай техник технологи чамайг орлож чадахгүй болтол сурч, боловсорч, өөрийгөө үргэлж шинэ мэдлэг мэдээллээр цэнэглэж, ур чадвараа хөгжүүлж яваарай гэж залуусдаа захидаг даа.

Categories
Онцлох Бид АПУ-чууд Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: АПУ ХК-ийн Хуулийн албаны Хуулийн зөвлөх А.Анужин


АПУ ХК нь “Залуу хүмүүст итгэдэг, тэдэнд боломж олгодог, ирээдүйгээ бэлтгэхдээ онцгой анхаарал тавьдаг болохыг нь өөрөө орсон хойноо анзаарсан”.

Хүмүүс өөрсдийн эрхийг хамгаалах тухай хангалттай мэдлэггүйгээс үүдээд эрх ашиг, сонирхлоо хамгаалж чадахгүй тохиолдол их байдаг, хүний эрхийг хамгаалахад хуульч хүн хамгийн их хувь нэмэр оруулдаг тухай телевизийн ярианаас сонсоод надад их хүчтэй нөлөөлсөн. Ямар мэргэжил сонгох тухайгаа нухацтай бодсоны эцэст хуулийн чиглэлээр сурaхаар шийдсэн. Нийгмийн тухай мэдлэг хичээлээ голчлон бэлтгэж, хот, улсын олимпиадын тэргүүн байр эзэлж МУИС-ийн Хууль зүйн сургуульд урилгаар элсэн орж, өнгөрсөн жил олон улсын эрх зүйгээр мэргэшсэн эрх зүйч болж төгссөн.

Төгсөөд удалгүй АПУ ХК-ийн ажлын зар олж хараад, анкет бөглөсөн. Ийм том компани дөнгөж их сургуулиа төгссөн намайг авахгүй л байх даа хэмээн өөртөө итгэлгүй бодож байсан маань бодит байдал дээр өөрөөр эргэж, энэ сайхан хамт олны нэг хэсэг болсон. Залуу хүмүүст итгэдэг, тэдэнд боломж олгодог, ирээдүйгээ бэлтгэхдээ онцгой анхаарал тавьдаг болохыг нь өөрөө орсон хойноо анзаарсан. Ийм их итгэлийн хариуд би ажилдаа сул хандаж болохгүй, нямбай, сэтгэлээсээ ажиллах, бусдаас суралцах боломж бүрийг алдахгүй байх зэргийг өөртөө сайтар суулгахыг хичээдэг. Ирээдүйд олон олон залууст итгэл хүлээлгэн, боломж олгох нь миний ямар байхаас тодорхой хэмжээнд шалтгаалах юм шиг санагддаг учраас хариуцлагатай хандахыг өөртөө сануулдаг.

Анх ажилд ороод Хуулийн албаны Чанарын менежментийн ISO 9001:2015-д хамаарах үйл ажиллагааг хариуцахаар томилогдож, түүнтэй холбогдох бүхий л баримт бичгүүдийг таних, боловсруулах, хавтас бүрдүүлэх, компанийн ихэнх албадын үйл ажиллагааны хуулийн нийцлийг үнэлж, дүгнэх даалгавар авсан. Мэдээж ажлын талбарт гараад удаагүй надад мэдэхгүй, чадахгүй гэх олон зүйл гарч байсан ч хамт олныхоо тусламжтайгаар ард нь гарч, их зүйл мэдэж авсан. Хамгийн гол нь би шинэ, би залуу гэж өөрийгөө голж хойш суухгүй, оногдсон үүрэг даалгаврыг биелүүлж, тэр явцдаа өөрийгөө хөгжүүлэх нь залуу мэргэжилтнүүдэд хэрэгтэй санагдсан.

Ажил мэргэжлийн маань гол онцлог зүйл нь тухайн хүнээс маш их тэвчээр, хөдөлмөр, тууштай байдлыг шаарддаг. Түүнчлэн сэтгэлийн хаттай байх, бусдын эрхийг хамгаалахын тулд өөрийн мэдлэгээ үргэлж тэлж байх хэрэг гарна. Өглөө ажлын цаг эхлэхээс өмнө ирж, хувийн таатай орчноо бүрдүүлж, тухайн өдрийн хийх зүйлсдээ өөрийгөө бэлтгэдэг. Харин ажлын цаг дууссаны дараа тэр өдрийнхөө хийсэн ажлуудаа бүртгэж, дутуу зүйлсээ хянаад, өөрийгөө дүгнэж аваад ажлаасаа гарах дуртай. Энэ дундуур ажлынхантайгаа хэсэгхэн зуур ярилцаж, хөгжилдөх, түр гарч агаар амьсгалах зэрэг бяцхан амралтыг өөртөө зөвшөөрдөг. Ийм жижигхэн зүйлс ажлын гүйцэтгэлийг сайжруулах хамгийн том хөшүүрэг болдог гэж боддог.

Categories
Дүрэм, журам

Мэдээллийн ил тод байдал, тайлагналын журам

Categories
Дүрэм, журам

Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах журам

Categories
Дүрэм, журам

Гүйцэтгэх захирлын үйл ажиллагааны журам

Categories
Дүрэм, журам

Дотоод аудитын бодлого

Categories
Дүрэм, журам

Дотоод хяналтын бодлого

Categories
Дүрэм, журам

Эрсдэлийн удирдлагын бодлого

Categories
Дүрэм, журам

Компанийн засаглалын кодексийг хэрэгжүүлэх хөтөлбөр

Categories
Дүрэм, журам

ТУЗ-ийн нарийн бичгийн даргын үйл ажиллагааны журам

Categories
Дүрэм, журам

ТУЗ-ийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хорооны журам

Categories
Дүрэм, журам

ТУЗ-ийн дэргэдэх Цалин урамшууллын хорооны журам

Categories
Дүрэм, журам

ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хорооны журам

Categories
Дүрэм, журам

ТУЗ-ийн үйл ажиллагааны журам

Categories
Дүрэм, журам

АПУ ХК-ийн дүрэм

Categories
Uncategorized

Автомат Ноорог

Categories
Хувьцаа эзэмшигчдийн хурал

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2016

Хувьцаа эзэмшигчдийн хурал болсон огноо, газар: 2016 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал ХУД-ийн Соёлын ордонд 15:00-18:00 цагийн хооронд болов.

Хурлын ирц: Хувьцаа эзэмшигчдийн хуралд ҮЦТТТХТ-с 2016 оны 03 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгон гаргасан хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаанд багтсан нийт 69,906,115 хувьцаа эзэмшдэг 187 хувьцаа эзэмшигчид биеэр оролцсон нь 74,287,700 ширхэг энгийн хувьцаанаас 94,1% болж хуралд оролцож санал өгсөн тул хурал хүчин төгөлдөр болсон байна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн баталсан байна:

  • АПУ ХК-ийн 2015 оны Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн батлах.
  • АПУ ХК-ийн энгийн 1 (нэг) ширхэг хувьцааг тухайн төрлийн 10 (арав) ширхэг хувьцаанд хөрвүүлэх замаар хуваасугай.
  • АПУ ХК-ийн Дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хавсралтаар баталсугай.

Хурлаас гарсан шийдвэр:

  1. Компанийн 2015 оны Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хуралд оролцсон гишүүдийн 99.9 хувийн саналаар батлав.
  2. Компанийн энгийн 1 (нэг) ширхэг хувьцааг тухайн төрлийн 10 (арав) ширхэг хувьцаанд хөрвүүлэх замаар хуваах асуудлыг 78.89 хувийн саналаар батлав.
  3. АПУ ХК-ийн Дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хавсралтаар дараах байдлаар батлав.Үүнд:

3.1 Компанийн Дүрмийн 4.9, 7.22.11, 9.А, 9.2, 9.3, 9.5, 9.6 дахь заалтын “аудитор” гэснийг “аудит” болон “аудитын байгууллага” гэх асуудлыг 78.89 хувийн саналаар батлав.

3.2 Компанийн дүрмийн 7.22.5 дахь заалтыг “Энгийн хувьцааг худалдан авах эрхийн бичиг болон хувьцаанд хөрвөх үнэт цаас, опцион гаргах шийдвэр гаргах, түүнтэй холбоотой журмыг батлах” асуудлыг 78.8 хувийн саналаар батлав.

3.3 Компанийн дүрмийн 7.22.5 дахь заалтыг “Компанийн салбар, төлөөлөгчийн газар байгуулах, хөрөнгө оруулалт хийх замаар охин болон хараат компани байгуулах, шинээр байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхийг эдлэх” гэх асуудлаар 78.8 хувийн саналаар батлав.

Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: Т. Түмэнжаргал Савлалтын үйлдвэрийн дарга

Арван жилийн сургуулиа онц дүнтэй төгсөөд, гадаадын хуваарь авах хүсэлтэй байсан ч яг тэр үед ЗХУ-д ардчилал болоод ээж аавынхаа зөвлөснөөр ШУТИС-ийн Хүнсний технологийн ангийг сонгон орж байлаа. Тэр жилийн элсэлтийн хүүхдүүд Исгэлтийн технологич инженер мэргэжлээр дотооддоо сурсан анхны оюутнууд болж байв. Жирийн арвай будааг дэвтээж ургуулаад, хөрөнгөөр исгээд, зөрөг цэцгээр амтлаад шар айраг болгодог технологи, тэр процесс их сонирхолтой санагдаж энэ мэргэжлээр суралцсан.

Оюутан байхдаа II курсээс эхлэн АПУ компанийн Шар айргийн үйлдвэрийн исгэлтийн цех, дарсны цехэд дадлага хийж, хожим Архины үйлдвэрээс ажлын гараагаа эхэлсэн. 2003 онд Дарсны цехийн мастераар томилогдон Химийн хүрээлэнгийн эрдэмтэн Дамдин гуай, олон жил ундааны ханд болон найрлага бэлтгэх хэсэгт ажиллаж байсан Оюунчимэг, Дашзэвэг эгч нартайгаа хамтран эх орныхоо зэрлэг жимс аньс болон таримал үхрийн нүд жимсийг уламжлалт аргаар ариутгаж исгэн “Жимсгэнэ” дарсыг үйлдвэрлэх ажилтай холбогдсон нь одоо эргээд харахад сонин сайхан түүх.

Тэр үедээ л анх удаа жинхэнэ дарсны өндөр хүзүүтэй шилэнд үйсэн бөглөөгөөр бөглөн хэрэглэгчдээ хүргэж байсан. “Жимсгэнэ” дарсаа шинэ жилийн өмнө үйлдвэрлэх болоод бөглөгч машин нь ирээгүй байхад гараараа бөглөх гэж хөглөж байснаа дурсах дуртай. Үйсэн бөглөөгөө усанд дэвтээж, үрж нарийсгаад бөглөх, резинэн алхаар цохиж оруулах гэх мэтээр олон янзаар туршиж бүтэлгүйтсэн хөгжилтэй түүхүүд ч бий. Дарсны цехийнхэн, ачигч нарыгаа удирдаад ямаахайн үндэс, аньсны навч түүхээр хөдөө хээр хүрз бариад ачааны машин дээр шижигнүүлж явсан. Энэ бүхэн компанийн хувьд ч тэр, бидний хувьд ч тэр эргээд харахад сайхан дурсамж.

Би ууланд авирах дуртай. 2015 онд ажиллагсдынхаа чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, ажиллагсдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 11-н сонирхлын клуб байгуулж байсны нэг нь “APU Hiking Club”. Тэр үеэс хойш одоог хүртэл энэ клубийнхээ Админаар нь ажилладаг. Гималайн нурууны далайн төвшнөөс дээш 6000м өндөртэй Им Жа Цэ болон Лобуче гэсэн хоёр том оргилд гурав хоногийн зайтай амжилттай авирч, компанийнхаа тугийг мандуулж байсан. Энэ авиралтад компанийн удирдлагууд хамт олон маань маш их дэмжсэнд одоо ч баярлаж бахархаж байдаг.

2019 онд манай клубийн идэвхтэй алхдаг гишүүдээс бүрдсэн баг Монгол Улсын дээвэр болох Алтай Таван Богдын Хүйтэн оргилд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаагийн удирдлага дор амжилттай авирсан. Тэгж явсаар 2020 онд манай клубийн дөрвөн гишүүн уулын холбооны “Дөрвөн бэрх” цомын эзэн болсон. Энэхүү цом нь Монгол Улсынхаа дөрвөн том нуруу /Алтай, Хангай, Хэнтий, Саяны нуруу/-ны ноён оргилд амжилттай авирсан ажилтанд олгодог шагнал юм.

Миний хувьд олон жил тогтвортой ажиллан, олон олон асуудал бэрхшээл, шинэ боломжууд дээр тасралтгүй суралцсан нь өндөр ууланд авирах тэсвэр тэвчээр, тасралтгүй урагшлах эрч хүч, хамтрагч нартаа итгэж хамтдаа даван туулах итгэл, өөртөө итгэлтэй хувь хүн болоход нөлөөлсөн гэж боддог. Манай үйлдвэрүүд тасралтгүй 24 цагаар ажилладаг. Ус ундаа, шар айраг, сүү сүүн бүтээгдэхүүн гээд олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас цаг маш хурдан өнгөрдөг. Гэсэн ч ажлын цагтаа бүтээмж өндөртэй ажиллан, амралтын цагаа гэр бүл болон өөртөө зориулахыг хичээдэг.

Компани маань тасралтгүй хөгжиж, өөрчлөгдөж байдаг учраас дасан зохицох, өөрчлөлтөд үргэлж бэлэн байх чадвар чухал санагддаг. Компанийн маань үйл ажиллагааны өөрчлөлт бүр бидний хувьд хөгжил дэвшлийг авчирч, хамт олон руу чиглэсэн олон хөтөлбөр, санаачилга ажлууд нь уйдах завдал олгодоггүй.

Categories
Home Slider - Нүүр хуудас эхлэл

Төгс

АПУ Компани Төгс Төгөлдөр Тунгалаг гэсэн үндсэн гурван үзэл баримтлалыг мөрдлөг болгон ажилладаг. Энэхүү гурван үзэл баримтлал нь бидний цаашдын амжилт үндэс, оршин тогтнох баталгаа юм.

ТӨГС чанар: Бид бүхий л түвшинд чанарыг эрхэмлэж, хэрэглэгч, харилцагч, хамтрагчдынхаа эрхэм сонголт байхын төлөө ажилладаг.

Бид 100 жилийн турш хэзээд хэрэглэгчдийнхээ эрхэм сонголт байсаар ирсэн билээ. Ийм урт хугацаанд хэрэглэгчдийнхээ итгэлийг алдаагүй нь чанарыг эрхэмлэж ирсний үр дүн юм. Дараа дараагийн 100 жилүүдэд ч хэрэглэгчдийнхээ эрхэм сонголт нь байхын тулд цаашид ч өдөр тутам ТӨГС үзэл баримтлалаа чанд мөрдөх болно.

Бид чанарыг үргэлж сайжруулж, хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллах үүрэгтэй. Манай хамт олон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шат тутамд олон улсын стандартад нийцсэн технологи нэвтрүүлж, өдөр бүр бүтээгдэхүүний дээжээс шинжилж чанарыг баталгаажуулдаг.

Бид бүтээгдэхүүний санаа гарахаас эхлээд эцсийн хэрэглэгчийн гар дээр очих хүртэлх бүхий л шатанд чанарыг эрхэмлэдэг. Манай бүтээгдэхүүн хүн бүрийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц чанартай байх нь бидний эрхэм даалгавар юм.

ТӨГС үзэл баримтлал нь бүтээгдэхүүн үйлдвэрлэл төдийгүй харилцагч, хамтрагчидтайгаа ажиллах өдөр тутмын хамтын ажиллагаанд ч хамаатай. АПУ ХК харилцан өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ямагт анхаарч, дотоод гадаадын тэргүүн туршлагуудыг нэвтрүүлж ажилладаг.  

 

Categories
Home Slider - Нүүр хуудас эхлэл

Тунгалаг

АПУ Компани Төгс. Төгөлдөр.Тунгалаг гэсэн үндсэн гурван үзэл баримтлалыг тодорхойлон мөрдөн ажилладаг. Эдгээр гурван үзэл баримтлал нь бидний цаашдын амжилт, оршин тогтнох үндэс юм.

Бид хүн, нийгэм ба эх дэлхийд ээлтэй үйл ажиллагаа явуулж, байгальд сөргөөр нөлөөлөх нөлөөллийг алхам бүртээ багасгаж, гэрэлт ирээдүйг хамтдаа цогцлооно.

Бид цаашид олон зуун жил хэрэглэгч, харилцагч, хамтрагч, хамт олныхоо амьдралын баяр хөөртэй мөч бүрийг хамтдаа хуваалцах том зорилготой. Үүний тулд биднийг хүрээлэн буй хүн, нийгэм, эх дэлхийтэйгээ хамт орших нь бидний даалгавар болж байна. Хүн, нийгэм болон эх дэлхий бол бидний оршин тогтнох баталгаа билээ. Иймдээ ч бид НҮБ-ийн Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын хүрээнд үйл ажиллагаа явуулахыг эрхэм болгодог.

Хүн, нийгэм:  ” Аливаа байгууллага хамтрагч, харилцагч, хэрэглэгч болон хамт олон үгүй бол оршин тогтнож чадахгүй. Тиймээс бид бүхий л түвшиндээ оролцогч талуудынхаа сайн сайхны төлөө хичээн ажилладаг.

Эх дэлхий:  ” Манай брэндүүд, үйлдвэрлэн хүргэж буй бүтээгдэхүүнүүд 100% байгалийн түүхий эдээр бүтээгддэг. Эх дэлхий, байгаль орчны асуудал бол бид бүгдийн асуудал. Тиймээс бид өдөр тутамдаа орчин тойрондоо ээлтэй үйл ажиллагаа явуулахад анхаарч, манай үйлдвэрлэл, бүтээгдээхүүнээс үүдэн гарах нөлөөллийг багасгахын төлөө шамдан ажилладаг.

Categories
Home Slider - Нүүр хуудас эхлэл

Төгөлдөр

АПУ Компани Төгс Төгөлдөр Тунгалаг гэсэн үндсэн гурван үзэл баримтлалыг мөрдлөг болгон ажилладаг. Энэхүү гурван үзэл баримтлал нь бидний цаашдын амжилтын үндэс, оршин тогтнох баталгаа юм.

Төгөлдөр: “ Бид баяр хөөртэй, дахин давтагдашгүй, нандин сайхан мөчүүдийг түгээнэ.”

Манай бүтээгдэхүүнүүд хүний амьдралын мартагдашгүй мөчүүдийг бүтээж, гэр бүл, найз нөхөд, хамт олныг нэгтгэдэг. Бид зөвхөн хүнс, ундаа, хэрэглээ биш хэрэглэгч, харилцагч, ханган нийлүүлэгч, хамтрагч, хамт олондоо дахин давтагдашгүй мөчүүдийг түгээдэг.

Categories
Виртуал тур

АПУ Логистик төв – виртуал тур /Англи хэл/

Categories
Виртуал тур

М-Би-Си Азиа Пасифик ХХК Шар айрагны үйлдвэр – Виртуал Тур /Англи хэл/

М-Би-Си Азиа Пасифик ХХК-ийн шар айрагны үйлдвэр нь анх 2007 онд ба байгуулагдсан жилдээ 30.000.000 литр шар айраг үйлдвэрлэх хүчин чадалтай. Уг үйлдвэрийг олон нийт Тайгер шар айрагны үйлдвэр гэдгээр илүү сайн таних байх. Ингээд та бүхнийг тус үйлдвэрийн виртуал аялалд урьж байна.

Аялалаа эхлэхийн өмнө та бүхэн ойр орчимдоо саад болох зүйлгүй байх тал дээр анхаараарай.

Categories
Сүүн бүтээгдэхүүн Цэвэр сүү Цэвэр Сүү™ Брэндүүд

Цэвэр сүү

Өег нүнжиг тослогтой өтгөн сайхан цэвэр сүү

Categories
Мэдээллийн сан Мэдээ, мэдээлэл

АПУ ХК экспортын зах зээлд чиглэсэн үйл ажиллагаагаа эрчимжүүлж хамтын ажиллагааны шинэ түвшинг тодорхойлох стратегийн уулзалт зохион байгууллаа

АПУ ХК экспортын зах зээлд чиглэсэн үйл ажиллагаагаа эрчимжүүлж хамтын ажиллагааны шинэ түвшинг тодорхойлох стратегийн уулзалт зохион байгууллаа. АПУ ХК-ийн маркетинг эрхэлсэн Захирал Д.Ариунаа, ОХУ-ын Красноярск хот дахь АПУ ХК-ийн 100% хөрөнгө оруулалттай охин компани болох Гранд ХХК-ийн удирдлагуудын хамт Татспиртпром ХК-ийн удирдлагуудтай 6-р сарын 9-ний өдөр Татарстаны нийслэл Казань хотноо албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын хүрээнд АПУ ХК нь ОХУ-ын зах зээлд Татспиртпром ХК-иар дамжуулан нийлүүлж буй брэнд бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх талаар санал солилцож, технологийн өндөр түвшний стандарт, ноу-хау шингэсэн үндэсний брэнд бүтээгдэхүүнийг олон улсын хэрэглэгчдэд хүргэх асуудлаар хэлэлцлээ. АПУ ХК нь экспортын үйл ажиллагаандаа онцгойлон анхаарал хандуулж Монгол брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд таниулж, экспортын орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ улсын эдийн засаг, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд эрчимтэй ажиллаж байна. Энэ хүрээнд ОХУ-ын зах зээлд нийлүүлж буй брэнд бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний нөөцийн оновчлол, тээвэр логистикийн асуудлуудыг сайжруулах зорилгоор Эрхүү хотноо дахин нэг салбар компани байгуулан үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна. Татспиртпром ХК-ийн албан мэдээллийг дараах холбоосоор хүлээн авна уу: https://bit.ly/3vf6gqb via Tatspirtprom

Categories
Сайн™ Брэндүүд

Сайн йогурт (Хүрэн манжин, алим)

Categories
Сайн™ Брэндүүд

Сайн йогурт (Хар чавга)

犀利士

Categories
Сайн™ Брэндүүд

Сайн йогурт (Лууван, жүрж)

Categories
Сайн™ Брэндүүд

Сайн (Бифидо тараг)

Categories
Uncategorized

Маамуу (Шоколадтай сүү)

Categories
Ус, ундаа, шүүс Брэндүүд

Маамуу (Олон жимст)

Categories
Uncategorized

Маамуу (Аньс)

Монгол орны хөрсөнд ургасан байгалийн аньстай Маамууг Эрүүл Монгол хүүхдийн өдөр тутмын хэрэглээнд зориулан гаргалаа. А, С, В1, В2 аминдэм кали, кальци,магни, төмөр, иод зэргийг агуулсан нь биеийн эсэргүүцлийг дэмжих онцгой нөлөөтэй. Худалдаанд гарснаас хойш бяцхан хэрэглэгчдийн дуртай бүтээгдэхүүний нэг болсон билээ.

Categories
Ус, ундаа, шүүс Брэндүүд

Маамуу (Чацаргана)

Монгол орны хөрсөнд ургасан байгалийн чацарганатай Маамууг Эрүүл Монгол хүүхдийн өдөр тутмын хэрэглээнд зориулан гаргалаа. А, С, В1, В2 аминдэм кали, кальци,магни, төмөр, иод зэргийг агуулсан нь биеийн эсэргүүцлийг дэмжих онцгой нөлөөтэй. Худалдаанд гарснаас хойш бяцхан хэрэглэгчдийн дуртай бүтээгдэхүүний нэг болсон билээ.

Categories
Дээж™ Брэндүүд

Дээж шанзтай өрөм

Монгол үндэстний эрт дээр үеэс хүнсэндээ хэрэглэж ирсэн цагаан идээний нэг болох “өрөм “ үйлдвэрлэлийн уламжлалт аргыг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан үйлдвэрлэсэн Дээж өрөм нь зөөлөн тааламжтай амттай бөгөөд хамгийн дээд зэрэглэлийн тос тул хүний биед 100% шингэнэ.

  • Тослогийн хэмжээ өндөр тул энергийн эх үүсвэр болно.
  • Тосонд уусдаг бүх төрлийн амин дэмийг агуулдаг
  • Төрөл: Дээж энгийн болон шанзтай өрөм
    Хэмжээ: 180гр
Categories
Виртуал музей онцлох Виртуал тур

М-Би-Си Азиа Пасифик ХХК Шар айрагны үйлдвэр – Виртуал Тур

М-Би-Си Азиа Пасифик ХХК-ийн шар айрагны үйлдвэр нь анх 2007 онд ба байгуулагдсан жилдээ 30.000.000 литр шар айраг үйлдвэрлэх хүчин чадалтай. Уг үйлдвэрийг олон нийт Тайгер шар айрагны үйлдвэр гэдгээр илүү сайн таних байх. Ингээд та бүхнийг тус үйлдвэрийн виртуал аялалд урьж байна.

Аялалаа эхлэхийн өмнө та бүхэн ойр орчимдоо саад болох зүйлгүй байх тал дээр анхаараарай.

Categories
Дээж™ Брэндүүд

Дээж аарцан амттан – Жимсний амттай

Монголчууддаа зориулав

Монгол үнээний сүүгээр аарцны уламжлалт технологийг орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжид суурилан бэлтгэсэн “Дээж” аарцан амттан нь амттаны оронд хамгийн хэрэглэхэд тохиромжтой эрүүл байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм.

Аарц нь кальци, уурагаар баялаг тул таны дархлааг дэмжих давуу талтай.

Орц /энгийн/: Үнээний сүү, Сүүн хүчлийн цэвэр өсгөврийн хөрөнгө, Элсэн чихэр

Хадгалах нөхцөл: -10-18 хэмд 5 сар хадгална.

Төрөл: Энгийн болон Ж犀利士
имстэй 2 төрлийн амттай
Хэмжээ:
180гр

Categories
Виртуал музей онцлох Виртуал тур

АПУ Логистик төв – виртуал тур

Categories
Дээж™

Дээж аарцан амттан – Чихэртэй

Монголчууддаа зориулав

Монгол үнээний сүүгээр аарцны уламжлалт технологийг орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжид суурилан бэлтгэсэн “Дээж” аарцан амттан нь амттаны оронд хамгийн хэрэглэхэд тохиромжтой эрүүл байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм.

Аарц нь кальци, уурагаар баялаг тул таны дархлааг дэмжих давуу талтай.

Орц /энгийн/: Үнээний сүү, Сүүн хүчлийн цэвэр өсгөврийн хөрөнгө, Элсэн чихэр

Хадгалах нөхцөл: -10-18 хэмд 5 сар хадгална.

Төрөл: Энгийн болон Жимстэй 2 төрлийн амттай
Хэмжээ:
180гр