Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулан АПУ ХК-ийн хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн бодлого”-ын хүрээнд цаашид баримтлах бодлого, зорилтуудаа эмэгтэй ажилтнууддаа танилцууллаа.
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн Байгууллагаас 2022 оны уриалга болгон гаргаж буй “Тогтвортой маргаашийн төлөөх” санаачилгад нэгдэн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр энэхүү арга хэмжээг зохион байгуулж хэрхэн олон талт хамтын ажиллагааг бэхжүүлж, компанийн нийгэм, олон нийт төдийгүй хүний нөөцийн бодлогын зорилтуудаа хүртээмжтэй байдлаар хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ. Энэ үеэр АПУ ХК-ийн Захиргаа, хүний нөөц эрхэлсэн захирал Ж.Ичинхорлоо цаашид компанидаа хэрэгжүүлэхээр зорьж буй нийгмийн эрүүл мэнд, сэтгэл зүйн эрүүл мэнд, бие бялдрын эрүүл мэнд тэргүүтэй хүн төвтэй менежментийн бодлогын чиглэлийг танилцуулсан ба компанийн хэмжээнд эмэгтэйчүүдийн манлайллаар хүрэх олон эерэг өөрчлөлт, хөгжлийн боломж байгааг чухалчиллаа.
Мөн арга хэмжээний үеэр эмэгтэйчүүдийн дуу хоолойг илэрхийлэх гүүр болсон клуб болох “The Circle” Sustainability Club нээлтээ хийсэн нь онцлог байв.
АПУ ХК нь нийгмийн олон талт оролцоог хангах замаар, эерэг өөрчлөлт, ухамсар нөлөөллийн төслүүд болох “Соёлоор Гоёно” төсөл, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Мод бид хоёр”, “Шилээ дахин амьдруулъя – Чи чадна”, боловсролын чиглэлээр “Маргаашийн манлайлагчид” төсөл тэргүүтэй олон ажлуудыг хийгээд байна.