АПУ ХК-ийн нийгэмд чиглэсэн “Соёлоор Гоёно” төсөл 13 дахь удаагийн соёл, урлаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын “Мөнгөн Мод 2021” наадамд “Шилдэг зар сурталчилгаа” төрөлд шалгарсан анхны бүтээл боллоо.
Уг төрөлд нийгэмд чиглэсэн төслийн сурталчилгааг онцлон шалгаруулсанд гүн талархал илэрхийлье.
Хамтын нөлөөлөл, манлайллын аргачлалаар олон нийтээс фокус группийн ярилцлага, биет асуулга, хэлэлцүүлэг хэлбэрээр судалгаа авч хэрэгжүүлсэн уг төсөл нийт 2.5 сая гаруй хүнд хүрээд байна. Мөн контент үйлдвэрлэл, урлаг, хувцас загвар, сэтгүүл зүй, ТББ тэргүүтэй салбарын төлөөлөл болсон нийт 150 гаруй хүн төслийн дуу хоолой болон хамрагджээ. Нийт 50 гаруй төрлийн контентыг олон нийтэд хүргэсэн ба контент бүрийн чиглэлийг судалгаанд суурилж нийгэм, олон нийтийн өөрсдийн бүтээхийг хүсдэг соёлын дадал хэвшилд зориулан бүтээсэн юм. АПУ ХК-ийн санаачлагыг дэмжин үнэт зүйл, итгэл үнэмшил нэгдсэн урлаг, соёл, хувцас загвар, бизнес, иргэний нийгмийн байгууллагууд нийт харилцагч, хэрэглэгч та бүхэндээ гүн талархал илэрхийлье.
Амьдралын мөч бүрийг хамтдаа.
АПУ Хувьцаат компани