Анх удаагаа соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр “Шилдэг зар сурталчилгаа” төрөл нэмсэн соёл, урлаг, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын 13 дахь удаагийн “Мөнгөн Мод 2021” наадамд АПУ ХК-ийн нийгэмд чиглэсэн “Соёлоор Гоёно” төсөл шилдгээр шалгарлаа.
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд Монгол хүний үнэт чанар, өв соёлоо уламжлан дээдэлсэн, ёс суртахууны эерэг хандлага, хүн, нийгэм, байгаль эх дэлхийдээ ээлтэй, хариуцлагатай хэрэглээг эрхэмлэн уриалсан “Соёлоор гоёно” нөлөөллийн аян Монгол орон даяар 2.5 сая гаруй хүнд хүрээд байгаа билээ.
АПУ ХК-ийн санаачлагыг дэмжин үнэт зүйл, итгэл үнэмшил нэгдсэн урлаг, соёл, хувцас загвар, бизнес, иргэний нийгмийн байгууллагууд нийт харилцагч, хэрэглэгч та бүхэндээ гүн талархал илэрхийлье.
Амьдралын мөч бүрийг хамтдаа.
АПУ Хувьцаат компани