Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ Хувьцаат компанийн “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал” болж өнгөрлөө.

 АПУ Хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 94.33%-ийн ирцтэйгээр болж өндөрлөлөө. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг Компанийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг даргалан, Компанийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж, тус тайлангийн талаар Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс гаргасан “АПУ групп компани 2021 онд тавьсан зорилтуудаа биелүүлж, амжилттай ажилласан” хэмээх дүгнэлтийг баталснаар энэ удаагийн хурал амжилттай болж өндөрлөв. Хуралдаа идэвхтэй оролцож, саналаа өгсөн нийт хувьцаа эзэмшигчдэдээ талархсанаа илэрхийлье.

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй.