Categories
Мэдээллийн сан Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

Хүнсний аюулгүй байдал, ОУ-ын ISO стандартуудыг нэвтрүүлэх, баталгаажуулах тухай уулзалт, семинар зохион байгуулагдлаа.

МХЕГ, АПУ ХК нар хамтран Хүнсний аюулгүй байдал, ОУ-ын ISO стандартуудыг нэвтрүүлэх, баталгаажуулах тухай уулзалт, хэлэлцүүлгийг МХЕГ-ын санаачлагаар АПУ ХК дээр 2022 оны 4 сарын 14-ны өдөр зохион байгууллаа.

МХЕГ, АПУ ХК нар хамтран Хүнсний аюулгүй байдал, ОУ-ын ISO стандартуудыг нэвтрүүлэх, баталгаажуулах тухай уулзалт, хэлэлцүүлгийг МХЕГ-ын санаачилгаар АПУ ХК дээр 2022 оны 4 сарын 14-ны өдөр зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлгийн хүрээнд Олон улсын ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоо, ISO 14001 Байгаль орчны удирдлагын тогтолцоо болон FSS 22000 Хүнсний аюулгүй байдлын тогтолцооны баталгаажуулалт, стандартын талаар түлхүү мэдлэг мэдээлэл солилцож, мөн АПУ компанийн үйлдвэрүүдээр зочлон туршлага судалж нэг өдрийн туршид хамтран үр дүнтэй ажиллалаа.

АПУ ХК-ийн Үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхэлсэн захирал Николай Добрев: “АПУ ХК нь Олон улсын HEINEKEN компанийн сайн туршлагыг нэвтрүүлэн хүнсний аюулгүй байдал, бүтээгдэхүүний чанар стандартад онцгойлон анхаарч ажилладаг. АПУ компани Монгол Улсад анх удаа ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоо, ISO 14001 Байгаль орчны удирдлагын тогтолцоо болон FSS 22000 Хүнсний аюулгүй байдлын тогтолцооны баталгаажуулалтын стандартуудыг хамтад нь нэвтрүүлэн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд онцгойлон анхаарч ирсэн билээ. Монгол Улсад хүнсний аюулгүй байдал, чанар стандартыг хэрэгжүүлэх туршлага, олон улсад хүнсний аюулгүй байдал хэрхэн хэрэгжиж буй талаар бид дэлгэрэнгүй танилцуулж, холбогдох мэргэжлийн хүмүүстэй санал солилцож хамтран ажиллаж байгаадаа таатай байна.”

АПУ компанийн чанар болон хүнсний аюулгүй байдлын хяналт, хүнсний бүтээгдэхүүний чанарын хяналт, лабораторийн үйл ажиллагаа, шингэн хүнсний үйлдвэрт баримтлах эрүүл ахуйн зарчим, бүтээгдэгдэхүүний ул мөрийг мөшгөн тогтоох үйл ажиллагааны хэрэгжилт, ISO стандартуудын баталгаажуулалт зэрэг сэдвийн хүрээнд өөрийн туршлага, хэрэгжүүлж буй бодлогыг холбогдох мэргэжилтнүүдэд дэлгэрэнгүй танилцуулж, туршлага солилцсон үр дүнтэй уулзалт хэлэлцүүлэг болж өнгөрлөө.