Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АПУ ХК-ийн үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан тэргүүтэй албаны хүмүүс АПУ ХК-ийн үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцлаа.

АПУ Хувьцаат компани нь Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани бөгөөд нийт 14.000 гаруй дотоод, гадаадын хувьцаа эзэмшигчидтэй, зах зээлийн үнэлгээ болон ногдол ашиг олголтоороо Монголын хөрөнгийн бирж дээр тэргүүлж байгаа үндэсний үйлдвэрлэгч томоохон компани юм.

АПУ Компани нийт 2000 гаруй ажиллагсдаа ажлын байрны таатай нөхцөлөөр хангаж, Монгол Улсаас анх удаа “Ажиллахад таатай байгууллага” олон улсын гэрчилгээг 2021 онд хүлээн авсны зэрэгцээ, 11 мянга гаруй харилцагчдаараа дамжуулан хэрэглэгчдээ эрүүл, аюулгүй, олон улсын чанарын стандартад бүрэн нийцсэн бүтээгдэхүүнээр ханган ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр сүү, сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлт, зах зээлийн боломжийг тэлэх бизнесийн шинэ загварыг АПУ Дэйри-Монгол Сүүний Үйлдвэр танилцуулж нээлтээ хийлээ. Энэхүү төсөл нь анхан шатны үйлдвэрлэгч нэгж буюу цагаан идээний уламжлалт гэр -үйлдвэрлэлийн систем, стандартыг нэвтрүүлж, нэгдсэн технологийн дагуу зөвхөн шингэн сүү бус, Монгол уламжлалт сүүн бүтээгдэхүүнийг малчдаас цуглуулж, гүн боловсруулалт, үйлдвэрлэл, савлагаа, брэндингийн дараагийн шатны боловсруулалт хийснээр малчдын өрхийн орлогыг нэмэгдүүлж, тогтвортой амьжиргааг дэмжин, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн түүхий эд нийлүүлэлтийн боломжийг нэмэгдүүлж, шинэ төрлийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх суурь тавигдаж байна.

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй албаны төлөөлөл АПУ ХК-ийн спиртийн үйлдвэр, Автомат агуулах, АПУ Дэйри – Монгол Сүүний Үйлдвэр, ус, ундаа, архины үйлдвэрүүдээр зочилж, үйлдвэрлэлийн технологи, ноу-хау, аюулгүй ажиллагаатай танилцлаа.

АПУ ХК нь хүнсний аюулгүй байдлыг нийлүүлэлтийн сүлжээний оролцогч тал бүрээр нь хангахын зэрэгцээ ISO 9001 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 14001 Байгаль орчны менежментийн тогтолцоо, FSSC 22000 Хүнсний аюулгүй байдлын тогтолцооны баталгаажуулалтын стандартуудыг хамтад нь нэвтрүүлсэн Монгол анхны компани юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчид хийсэн танилцуулгынхаа үеэр АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан: “Тариаланчдын нийлүүлсэн улаан буудай, малчны хотноос гарсан сүү харилцагчдад эцсийн бүтээгдэхүүн болон хүрэх хүртэл үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагандаа бүрэн хяналттай байдаг тул АПУ компанийн бүтээгдэхүүн стандартын шаардлагыг бүрэн хангаж байгаа гэдэгт хэрэглэгч, харилцагчид итгэлтэй байж болно” хэмээн онцолсон юм.

Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн эхлэл болж 1924 онд байгуулагдсан АПУ Хувьцаат компани нэгэн зууны турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж,  дэлхийд өрсөлдөх үндэсний компани болох зорилт тавин ажиллаж байгаа юм. Энэ зорилтынхоо хүрээнд экспортын үйл ажиллагаагаа эрчимжүүлж, Монгол брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд таниулан ажиллаж байна.

АПУ ХК нь 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг дэлхийн 4 улсад тогтмол экспортлохын зэрэгцээ АНУ, Европын зарим улс орнуудад туршилтын борлуулалтаа амжилттай хийсээр байна.

АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг: “Бид бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хамтын ажиллагаагаараа дамжуулан хариуцлагатай хэрэглээ, зөв зохистой хэрэглээний соёлыг түгээхийг зорьж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажиллаж байна” хэмээн танилцуулж, хариуцлагатай хэрэглээг хэвшүүлэхийг уриаллаа.

Categories
Онцлох мэдээлэл Мэдээллийн сан Нүүр хуудасны онцлох мэдээ

Өнөөдөр Дэлхийн Хүнсний Аюулгүй байдлын өдөр тохиож байна.

Олон улсад энэ өдрийг НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ) болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) -аас санаачлан 2018 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн. АПУ ХК нь хүнсний аюулгүй байдлын ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоо, ISO 14001 Байгаль орчны удирдлагын тогтолцоо болон FSS 22000 Хүнсний аюулгүй байдлын тогтолцооны баталгаажуулалтын стандартуудыг хамтад нь нэвтрүүлсэн Монголын анхны компани бөгөөд хүнс үйлдвэрлэлийн салбарт үе тутам томоохон шинэчлэлүүд хийж, олон улсын стандартуудыг мөрдөн ажиллаж байна.
Бид олон улсын зах зээлд нийт 50 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг БНХАУ, ОХУ, БНСУ, АНУ тэргүүтэй зах зээлд экспортолж, импортыг орлох ус ундаа, шар айраг, сүү, сүүн бүтээгдэхүүний нийт 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэж байна.
     
Өнөөдөр эл өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал – хүнс үйлдвэрлэл” сэдэвт үндэсний зөвлөгөөн зохион байгуулагдлаа. АПУ Дэйри ХХК-ийн Гүйцэтгэх захирал, АПУ ХК-ийн Байгууллагын харилцаа эрхэлсэн захирал Г.Баярмагнай: “Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй зөвлөгөөнд хандан үг хэлэхдээ малчид, үйлдвэрлэгчид, фермерүүд Монгол хүний сүүний хэрэглээг 3 дахин нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолж, хүнсний аюулгүй байдал чанар стандартыг сайжруулахад салбарын нийт оролцогчдоо уриаллаа”. Салбарын нийт оролцогчиддоо хүн ардынхаа хүнсний амин чухал хэрэгцээ, баталгаат байдлыг нэмэгдүүлж, хүнсний тогтолцоог өөрчлөхөд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
Categories
Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АЛТАН ГОВЬ ШАР АЙРАГ СОЛОНГОСЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРЛАА.

Монголын шингэн хүнсний тэргүүлэгч АПУ компанийн дээд зэрэглэлийн Алтан Говь брэндийн шар айраг Солонгосын зах зээлд албан ёсоор худалдаанд гарлаа.
Алтан говь брэнд нь 2003 оноос үйлдвэрлэгдэж эхлэн тухайн цагаасаа хойш премиум зэрэглэлийн шар айргийн зах зээлийг тасралтгүй тэргүүлсээр ирсэн үндэсний брэнд билээ. Алтан Говь брэндийг түүний дахин давтагдашгүй тансаг зөөлөн амт илтгэдэг. Шар айргийн эх орон болох Герман улсад 1516 оноос хойш мөрдөгдөж ирсэн “Reinheitsgebot-Цэвэр Тунгалгийн Хууль”-н дагуу исгэсэн Монгол дахь цорын ганц сонгодог пильснер шар айраг юм.
Categories
Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Uncategorized Мэдээ, мэдээлэл

“Дэлхийн Сүүний Өдөр”

“Дэлхийн Сүүний Өдөр”-ийг тохиолдуулан АПУ Дэйри ХХК хүүхэд, багачуудад зориулан сүүний ашиг тус, хэрэглээ, эрүүл мэндийн ач холбогдлыг таниулан сурталчиллаа.
Сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын зах зээлд бид импортыг орлохуйц, хүнс урлахуйн уламжлалт ур, ухааныг шинэчлэл, дэвшилтэй хослуулан хөгжүүлсэн “Сайн”, “Дээж”, “Good Vibe”, “Цэвэр сүү” буюу үндсэн 4 брэндийн 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэж байна.
Сүү бол байгалийн эм болсон органик бүтээгдэхүүн юм.
АПУ Дэйри ХХК