Олон улсад энэ өдрийг НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ) болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) -аас санаачлан 2018 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн. АПУ ХК нь хүнсний аюулгүй байдлын ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоо, ISO 14001 Байгаль орчны удирдлагын тогтолцоо болон FSS 22000 Хүнсний аюулгүй байдлын тогтолцооны баталгаажуулалтын стандартуудыг хамтад нь нэвтрүүлсэн Монголын анхны компани бөгөөд хүнс үйлдвэрлэлийн салбарт үе тутам томоохон шинэчлэлүүд хийж, олон улсын стандартуудыг мөрдөн ажиллаж байна.
Бид олон улсын зах зээлд нийт 50 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг БНХАУ, ОХУ, БНСУ, АНУ тэргүүтэй зах зээлд экспортолж, импортыг орлох ус ундаа, шар айраг, сүү, сүүн бүтээгдэхүүний нийт 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэж байна.
Өнөөдөр эл өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал – хүнс үйлдвэрлэл” сэдэвт үндэсний зөвлөгөөн зохион байгуулагдлаа. АПУ Дэйри ХХК-ийн Гүйцэтгэх захирал, АПУ ХК-ийн Байгууллагын харилцаа эрхэлсэн захирал Г.Баярмагнай: “Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй зөвлөгөөнд хандан үг хэлэхдээ малчид, үйлдвэрлэгчид, фермерүүд Монгол хүний сүүний хэрэглээг 3 дахин нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолж, хүнсний аюулгүй байдал чанар стандартыг сайжруулахад салбарын нийт оролцогчдоо уриаллаа”. Салбарын нийт оролцогчиддоо хүн ардынхаа хүнсний амин чухал хэрэгцээ, баталгаат байдлыг нэмэгдүүлж, хүнсний тогтолцоог өөрчлөхөд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.