АПУ компанийн Суралц, Нээ, Хөгж үнэт зүйлийн хүрээнд хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан “Менторшип Хөтөлбөр”-ийн оролцогчид 2022 оны 6-р сарын 30-ны өдөр төгсөлтийн баяраа тэмдэглэн сертификатаа гардан авлаа.
АПУ компанийн үнэт зүйлтэй нийцсэн зан байдлыг дэмжих, тасралтгүй сурч хөгждөг соёлыг түгээн дэлгэрүүлэх болон хувь хүний авьяас, ур чадварыг таньж илрүүлэх, мөн хөгжүүлэх замаар багийн болоод тухайн хувь хүний гүйцэтгэлийг нэмэгдүүлэх үндсэн гурван зорилготойгоор 2021 оны 12 сарын 8-ны өдөр албан ёсоор нээлтээ хийсэн хөтөлбөрийн оролцогчид нийт 8 сарын хугацаанд PwC Академийн зүгээс зохион байгуулсан төрөл бүрийн сургалтанд хамрагдахын зэрэгцээ удирдах багийн гишүүдээс бүрдсэн Менторуудынхаа мэдлэг, туршлагаас давхар суралцаж, ийнхүү амжилттай төгслөө.
“Менторшип Хөтөлбөр”-ийн 2022 оны оролцогчид нь нийт 4 багт хуваагдаж, компанид түгээмэл тохиолдож болохуйц тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий бичил төслүүдийг нийт 3 сарын хугацаанд хэрэгжүүлж, үр дүнгээ төгсөлтийн өдрөө танилцуулан “Best Project” буюу шилдэг төслөө шалгарууллаа. Шилдэг төслөөр шалгарсан багийн гишүүд болон хөтөлбөрт амжилттай оролцсон 2022 оны Ментий, Менторууддаа халуун баяр хүргэе.