Хүн амын эрүүл мэнд, дархлаажуулалтын цөм болсон сүүн бүтээгдэхүүний зах зээлд АПУ Дэйри Монгол Сүүний Үйлдвэр сүү хүлээн авах цэгийг боловсронгуй болгож, түүхий эдийн аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ малчдын амьжиргааг дэмжсэн жишиг цэг байгууллаа.
Хоршооны гишүүн малчид уг хоршоогоор дамжуулан жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зээл авах боломжтойгоос гадна аймаг, сумын засаг даргын тамгын газар нь уг хоршооны малчдад газар тариалан эрхлэх боломж нөхцөл бүрдүүлж, га.талбай олгох замаар хоршоог дэмжсэн олон зохицуулалт хийж байна.
Малчид, үйлдвэрлэгч, төр засгийн хамтын ажиллагааг бэхжүүлсэн уг тогтолцоог бүрдүүлснээр орон нутгийн малчид, иргэдийн орлогыг тогтмолжуулах, цаашид хамтын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хөгжиж суралцах замаар бизнесээ өргөжүүлэх суурь нөхцөл болж байна.
Энэхүү төсөл нь дараах зорилтуудыг хэрэгжүүлэхээр байгуулагдаж байна:
- Сүү хүлээн авах цэг нь хүнсний аюулгүй байдлыг хангасан, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн үйл ажиллагааг явуулах;
- Хоршооны үйл ажиллагааг дэмжиж тэднийг тогтмол уулзах, сургалт мэдээлэл авах ба санаа бодлоо хэлэлцэх, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, дэмжих, ая тухтай орчин нөхцөлөөр хангах;
Энэхүү төслийн үр дүнд малчид шинэхэн сүүгээ стандартын шаардлага хангасан хөргүүртэй төхөөрөмжинд нийлүүлж, улмаар хэрэглэгчдэд хүнсний аюулгүй байдлыг хангасан цэвэр сүүг хүргэх ажил улам хурдсаж, эргэлт сайжрахын зэрэгцээ хоршооны гишүүн малчдад илүү тав тухтай, сэтгэл ханамжтай ажлын орчинг бүрдүүлж байгаа нь сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын хувьд томоохон ахиц дэвшил болж байна.