Categories
Мэдээллийн сан Мэдээ, мэдээлэл

АПУ Дэйри Монгол Сүүний үйлдвэр нь малчид, фермерүүдтэй нягт хамтран ажиллаж, 4 брэндийн нийт 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэж байна.

АПУ Дэйри Монгол Сүүний үйлдвэр нь малчид, фермерүүдтэй нягт хамтран ажиллаж, 4 брэндийн нийт 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэж байна.
Та бүхэн бидний бүтээгдэхүүний дээжийг ”НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2022” үзэсгэлэнгээс хөнгөлөлтэй үнээр аваарай.
Үзэсгэлэн: Төв цэнгэлдэх хүрээлэнд 2022.09-19-09-25 хүртэл үргэлжилнэ.
 
Categories
Онцлох мэдээлэл Мэдээллийн сан Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК-ийн бүтээгдэхүүнүүд Европ тивд дахин чанараар тэргүүллээ

Бельгийн нийслэл Брюссельд байрлах Олон улсын чанар, стандартыг тодорхойлогч “Monde Selection” хүрээлэнгээс жил бүр хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд үнэлгээ хийж шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай.
2022 оны шалгаруулалтад Монгол улсаас үндэсний ууган үйлдвэрлэгч АПУ ХК-ийн “EVOK”, “ELIX” брэндүүд “Gold winning awards” шагнал хүртлээ. Ийнхүү Европын болоод дэлхийн шингэн хүнсний зах зээлд хамгийн өндөр чанар, стандартыг хангасан бүтээгдэхүүнээр дахин АПУ ХК-ийн бүтээгдэхүүнүүд нэрлэгдлээ.


60 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ оны шалгаруулалтад дэлхийн 90 гаруй орны үйлдвэрлэгч 3000 гаруй бараа, бүтээгдэхүүнээрээ оролцож 60 гаруй шалгуур үзүүлэлтээр, салбартаа шилдэгт тооцогдох мэргэшсэн 80 шинжээчээр шүүгдэж чанар стандартаараа өрсөлдлөө.
Monde Selection-ий шалгуур үзүүлэлтэд бүтээгдэхүүний загвар, үнэр, амт, сав баглаа боодол болон олон нийтийн үнэлгээ гэсэн үзүүлэлтүүд ордог бөгөөд хамгийн дээд оноо цуглуулж чадсан бүтээгдэхүүнүүдэд 4 төрлийн чанарын шагнал олгодог.
Ийнхүү олон улсын чанар, стандартын хүрээлэнгийн бие даасан мэргэжилтнүүд болох их сургуулийн профессорууд, хүнсний инженерүүд, мэргэжлийн амт шалгагчид АПУ ХК-ийн бүтээгдэхүүнүүдийн амтыг мэдэрч, чанарыг нь дээд зэрэглэлийнх хэмээн дахин үнэллээ.
Тус хүрээлэнгийн “Monde Selection” шалгаруулалт нь 1961 оноос эхлэлтэй бөгөөд спирт, архи, шар айраг, хийжүүлсэн ус, цэвэр ус, хүнсний бүтээгдэхүүн, эрүүл мэндийг дэмжих хүнсний нэмэлт бүтээгдэхүүний чанарыг тодорхойлдгоороо дэлхийд алдартай юм.
Үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ “Monde Selection” институциэр чанараа шалгуулж баталгаажуулснаар тус хүрээлэнгийн тэмдгийг байрлуулах эрхтэй болдог бөгөөд Европын хэрэглэгчид уг тэмдэглэгээг чанарын гол шалгуураа болгон хэмждэг.
Дэлхийд өрсөлдөх үндэсний компани АПУ ХК нь БНХАУ, ОХУ, Өмнөд Солонгос, Польш улсуудад брэнд бүтээгдэхүүнээ албан ёсоор худалдаалж байна. Мөн тун удахгүй АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ албан ёсоор худалдаанд гаргахаар зорин ажиллаж байна.
#APUCompany #Elix #EVOK