Жилийн тайлан 2022
Month: 4-р сар 2023
Тогтвортой хөгжлийн тайлан 2022
Ажлын байрны зорилго:
Байгууллагын үйл ажиллагааг сайжруулах ажлыг хангаж, дотоод хяналтын орчныг сайжруулах, эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийж шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлэх, удирдлагыг мэдээ, мэдээллээр хангаж ажиллах.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- АПУ компани болон охин компаниудын санхүүгийн тайлагналд аудит хийх, алба нэгжийн үйл ажиллагаа, хууль, дүрэм журмын нийцэлд аудит хийж, дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх, удирдлагуудад тайлагнах
- Дотоод аудитын баталгаажуулах болон зөвлөх үйлчилгээг багаар болон ганцаараа мэргэжлийн түвшинд гүйцэтгэх
- Зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих
- Санхүүгийн тайлагнал болон татвар, нийгмийн даатгалын тайлангуудад аудит хийж, дүгнэлт гаргах, анализ шинжилгээ хийх
Тавигдах шаардлага:
- Санхүү менежмент, Нягтлан бодох бүртгэл, Бизнесийн удирдлагын мэргэжлээрээ их дээд сургууль төгссөн.
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй.
- Microsoft office программ дээр ахисан түвшинд ажиллах чадвартай.
- Логик сэтгэлгээтэй, асуудлын учир шалтгааныг олох чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй.
- Шударга, мэргэжлийн ёс зүйтэй.
- Компанийн үйл ажиллагаанд олон талын анализ хийх, тайлагнах ур чадвартай.
Ажлын байрны зорилго:
Компанийн болон бусад хамаарал бүхий компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс сэргийлэх. Бизнесийн үйл ажиллагааг хууль эрх зүйн туслалцаагаар дэмжихэд оршино.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Компанийн бизнесийн болон дотоод үйл ажиллагааг хуульд нийцүүлэх
- Компанийн дүрэм, засаглалын дотоод журмууд, бусад нийтээр дагаж мөрдөх шинжтэй журам, заавруудыг боловсруулах, боловсруулахад оролцох, түгээх, хяналт тавих
- Гэрээ хэлцлийн загварыг боловсруулах, төслийг хянах, гэрээ байгуулах, батлуулахад туслалцаа үзүүлэх, байгуулагдсан гэрээ хэлцлийн бүртгэл хөтлөх, архивт шилжүүлэн өгөх, гэрээний хэрэгжилтийг хангуулах
- Компанийн тусгай зөвшөөрлүүд, эрхийн гэрчилгээний хүчинтэй байдлыг хангаж ажиллах, хугацааг сунгах
- Маркетинг борлуулалтын үйл ажиллагаа, бусад шийдвэр үйл ажиллагааг хуульд нийцсэн эсэхийг хянах, санал зөвлөмж гаргах
Тавигдах шаардлага:
- Эрх зүйч, Хуульч зэрэг чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй
- Англи болон Орос хэлний зохих түвшний мэдлэгтэй
- Компьютерийн хэрэглээний программууд эзэмшсэн /Outlook, Photoshop, Visio/
- Хөдөлмөрийн харилцааны хууль дүрэм журмын талаар мэдлэгтэй
- Дүрэм журам боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай
Ажлын байрны зорилго:
Үйл ажиллагааны үр дүн, үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд компанийн үйл ажиллагааны стратегийг тодорхойлох, боловсруулах.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Стратеги төлөвлөгөөний ерөнхий ажлын төлөвлөгөө хуваарийг боловсруулж санал болгох.
Үйл ажиллагааны стратегийн онооны картын хамтаар боловсруулах.
Бизнес хөгжил болон тогтвортой өрсөлдөх давуу талыг бий болгох зорилгоор бизнесийн түвшний стратегийг боловсруулах замаар байгууллагын стратеги бодлогын түвшинд төслийн багцын удирдлагыг төслийн багцын үйл явц болон хөтөлбөрүүдтэй тус тус уялдуулан ажиллана.
Бизнесийн орчны үнэлгээг боловсруулж, Evergreen стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг холбогдох стратеги хариуцагчидтай хамтран боловсруулах
Компанийн стратегийн хэрэгжилтийг дэмжиж, хянах
Тавигдах шаардлага:
- Бизнесийн удирдлага, Стратеги, Санхүү менежмент, Үйлдвэрлэл-Үйл ажиллагаа, Ложистикийн менежмент, Бизнес хөгжил гэх мэт чиглэлээр их дээд сургууль төгссөн.
- 1 болон түүнээс дээш жилийн ажлын туршлагатай.
- Цогцоор уялдуулан харж, судалгаа, дүн жинжилгээ хийх, системчлэх, дүгнэлт зөвлөмж боловсруулах
- Англи, Орос хэлний мэдлэгтэй.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Шинэ бүтээгдэхүүний жор орц хөгжүүлэлтийн ажлыг удирдан зохион байгуулах
- Хариуцсан категори дээр шинэ жор орц хөгжүүлэлтийн санал санаачлагыг дэвшүүлж, хөгжүүлэн ажиллах
- Хэрэглэгчдийн амтны мэдлэгийг туршиж, шинэ амт, амталгааг зохион байгуулах
- Монголын хэрэглэгчдийн шингэн хүнсний амтны талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх
Тавигдах шаардлага:
- Шинжлэх ухаан, Шингэн хүнсний технологи, Хүнсний технологи, Хими, Биотехнологи, Шим тэжээл судлал чиглэлээр их дээд сургууль төгссөн.
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй.
- Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, Бизнес хөгжүүлэлт, Шингэн хүнсний үйлдвэрлэл, Шим тэжээл судлалын салбарт 1-с доошгүй жил ажилласан туршлагатай.
- Санал гомдол сонсох, стресс бухимдлыг даван туулах, сэтгэл зүйн чанар сайтай.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- EU/US зах зээлд Компанийн экспортын бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөх, Компанийн болон болон брэнд бүтээгдэхүүнүүдийн танигдсан байдал, нэр хүндийг өсгөх.
- Экспортын борлуулалтын зорилго, зорилт, төслийн болон үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх.
- Харилцагч байгууллага, дистрибьюторуудтай мэргэжлийн болон урт хугацааны харилцаа тогтоож, хамтран ажиллах. Харилцагч байгууллагын холбогдох албан тушаалтнуудтай байнгын холбоотой ажиллах.
- Хариуцсан зах зээлд шинэ харилцагч нарын тоог нэмэгдхүүлэх, худалдан авалтын хэмжээг өсгөх ажлыг зохион байгуулах
Тавигдах шаардлага:
- Бизнесийн удирдлага, Маркетинг, Олон улсын худалдаа зэрэг чиглэлээр баклавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Борлуулалт, маркетингийн, гадаад худалдааны чиглэлээр 1-оос доошгүй жилийн туршлагатай
- Хэрэглээний програмууд, photoshop, Visio г.м бүтцийн программ, Outlook програмуудыг хэрэглээний түвшинд эзэмшсэн
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Компанид инноваци авчрах шинэ санал, санаачилгуудыг бий болгох ажлуудыг удирдан зохион байгуулна.
- Инновацийн төлөвлөгөөг боловсруулж, дараагийн 3-5-н жилийн төлөвлөгөөг хамтран боловсруулна.
- Ажайл болон уламжлалт төслийн удирдлагыг хослуулан, инновацийн багуудыг удирдан ажиллана.
- Fail fast and fail smart аргачлалаар ажиллаж, түргэн хугацаанд зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулна.
- Хамтын ажиллагааг чухалчилж, шинэ санаа санаачилгыг хамтран гаргах, компанийн түвшинд инновацийг нэвтрүүлэх дээр голчлон ажиллана.
Тавигдах шаардлага:
Ерөнхий ур чадвар:
- Бусдаар гүйцэтгүүлэх ажлыг цаг тухайд нь чанартай хийлгүүлэх.
- Өөрийн санал бодлыг үр дүнтэй боловсруулах, илэрхийлэх, харилцааны өндөр соёлтой.
- Өгөгдсөн зорилтыг биелүүлэхийн тулд бие даан ажиллах.
- Оффисын орчны компьютер, програм хангамж, технологитой харьцах чадвартай
- Орчин тойрныг ажиглан, хүмүүсийн зан төлөв, хэрэглээний талаар дүгнэлт гаргах
- Ямагт шинийг эрэлхийлдэг, шинэ чиг хандлагыг байнга хайж байдаг
- Шинэ зүйлд түргэн суралцагч
Мэргэжлийн ур чадвар:
- Төслийн удирдлагын тодорхой мэдлэгтэй
- Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, бизнес хөгжүүлэлт, старт-ап, инноваци салбарт ажиллаж байсан бол давуу талтай
- Орчныг ажиглан, судалгаа анализ хийж, дүгнэлт гаргах
- Багаар ажиллах, багийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
- Тодорхойгүй байдлаас шинэ санааг олж гаргах бий болгох
- Өөр салбарын хүмүүстэй хамтран ажиллаж шинэ санааг бий болгох, турших
- Шинэ санал санаачилгыг боловсруулан танилцуулах
Хэлний мэдлэг:
- Англи хэл ахисан түвшин
- Орос хэл дунд түвшинд
- Бусад хэл