Categories
Нээлттэй ажлын байр - Мэргэжлийн чиглэл АПУ Үндсэн Нээлттэй ажлын байр - Ажлын байрны төрөл Хууль, эрх зүй Улаанбаатар Нээлттэй ажлын байр - байршил Нээлттэй ажлын байр - Компани Нээлттэй ажлын байр

ХУУЛИЙН ЗӨВЛӨХ

Ажлын байрны зорилго:

Компанийн болон бусад хамаарал бүхий компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс сэргийлэх. Бизнесийн үйл ажиллагааг хууль эрх зүйн туслалцаагаар дэмжихэд оршино.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Компанийн бизнесийн болон дотоод үйл ажиллагааг хуульд нийцүүлэх
  • Компанийн дүрэм, засаглалын дотоод журмууд, бусад нийтээр дагаж мөрдөх шинжтэй журам, заавруудыг боловсруулах, боловсруулахад оролцох, түгээх, хяналт тавих
  • Гэрээ хэлцлийн загварыг боловсруулах, төслийг хянах, гэрээ байгуулах, батлуулахад туслалцаа үзүүлэх, байгуулагдсан гэрээ хэлцлийн бүртгэл хөтлөх, архивт шилжүүлэн өгөх, гэрээний хэрэгжилтийг хангуулах
  • Компанийн тусгай зөвшөөрлүүд, эрхийн гэрчилгээний хүчинтэй байдлыг хангаж ажиллах, хугацааг сунгах
  • Маркетинг борлуулалтын үйл ажиллагаа, бусад шийдвэр үйл ажиллагааг хуульд нийцсэн эсэхийг хянах, санал зөвлөмж гаргах

Тавигдах шаардлага:

  • Эрх зүйч, Хуульч зэрэг чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй
  • Англи болон Орос хэлний зохих түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний программууд эзэмшсэн /Outlook, Photoshop, Visio/
  • Хөдөлмөрийн харилцааны хууль дүрэм журмын талаар мэдлэгтэй
  • Дүрэм журам боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай