Month: 5-р сар 2023
99 жилийн түүхтэй АПУ ХК нь Монгол Улсын “ТОП 100” компанийн нэгээр 19 дэх жилдээ дараалан шалгараад байна. 2022 оны тухайд АПУ ХК экспортын хурдасгуур төслүүдээ эрчимжүүлж, БНСУ-д бүтээгдэхүүнээ GS 25 сүлжээ дэлгүүрээр нийлүүлэх, АНУ-д цахим худалдааны платформд нэгдэх зэргээр эрчимтэй хүчин чармайлт гаргаж ажиллаа.
Мөн нийгмийн шинж чанартай хөрөнгө оруулалтад анхаарч сүү, сүүн бүтээгдэхүүний импортыг орлох, малчдын амьжиргааг дэмжих, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилготой “Монгол Сарлаг – Гэр үйлдвэрлэл” төсөл, удахгүй нээлтээ хийх “Бяслагын үйлдвэр”-ийн төсөл тэргүүтэй хүн амын эрүүл мэнд, эдийн засгийн шинэ боломж, өгөөж бий болгосон ажлуудыг эхлүүллээ.
АПУ ХК нь улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулж, 2022 онд Монгол Улсын төсөвт нийт 400 гаруй тэрбум төгрөгийн татвар төлж, өнгөрсөн жилээс 9%-иар өсгөж, Шилдэг татвар төлөгчдийн нэгээр шалгарсан.
Нийт 2200 гаруй ажиллагсдыг ажлын байраар хангаж, 11 мянга гаруй харилцагчийн хамтаар эдийн засаг, нийгмийн хөгжилд хамтын үнэ цэн бүтээж ажиллаж байна.
Мөн Тогтвортой хөгжлийн бодлогоо эрэмбэлэн тодорхойлж, нийгэм, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай хэрэглээг түгээх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Тухайлбал, соёлтой, хариуцлага хэрэглээг таниулах чиглэлд “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” хөтөлбөрийг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байна. Хог хаягдлыг менежментийг сайжруулах чиглэлд шилний дахин хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор харилцагч, түншүүдтэйгээ хамтран “Чи-Чадна – Шилээ дахин амьдруулъя” төслийг хэрэгжүүлж ажиллаа.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргийг хийж гүйцэтгэнэ.
Тавигдах шаардлага:
- Мэргэшсэн С ангилалын жолооны үнэмлэхтэй
- Хувийн зохион байгуулалт сайтай
- Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай
- Илүү цагаар ажиллах боломжтой
- Үүрэг даалгаврын биелэлт өндөр
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй
Гүйцэтгэх ажил үүрэг:
- Харилцагчийг угтан авах, мэдээллээр хангах
- Оффисын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах
- Захиргаа, хүний нөөцийн албаны өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
- Архивын үйл ажиллагааг зохион байгуулж ажиллах
Тавигдах шаардлага:
- Бизнесийн удирдлага, Хүний нөөцийн менежментийн бакалаврын зэрэгтэй
- Компьютерын хэрэглээний программуудыг эзэмшсэн
- Аман болон бичгийн харилцааны ур чадвартай
- Хувийн зохион байгуулалт, цаг ашиглалт сайтай
- Тогтвор суурьшилтай ажиллаж, өсөн дэвших сонирхолтой
Хийж гүйцэтгэх ажил
- Харилцагчидтай үр дүнтэй харилцаа, холбоотой ажиллах
- Борлуулалтын төлөвлөгөөний дагуу борлуулалт хийх
- Харилцагч байгууллагаас захиалга авах
- Гэрээ хэлцэл хийх
- Нэмэлт захиалга авах харилцагчийн бүтээгдэхүүнийг хүргэж өгөх
- Ажлын байрны тодорхойлолтын дагуу бусад ажил үүргүүд
Тавигдах шаардах
- Хувьдаа машинтай байх
- Харилцааны ур чадвартай
- Төлөвлөх, зохион байгуулах чадвартай
- Багаар ажиллах чадвартай
- Санаачлагатай
- Цаг баримтладаг
Гүйцэтгэх ажил үүрэг
- Байгууллагын гадаад, дотоод олон нийттэй харилцах харилцааг сайжруулах
- Олон нийт болон гадны байгууллагуудтай хамтын ажиллагааг дэмжих, харилцааг бэхжүүлэх
- Олон нийтийн сүлжээнд гадаад, дотоод харилцааны бодлогыг хэрэгжүүлэх, мэдээ мэдээллийг байршуулах
Тавигдах шаардлага
- Олон улсын харилцаа, Бизнесийн удирдлага, Хууль эрх зүй, Сэтгүүл зүйн салбарын Их, дээд сургуулийн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Төрийн байгууллага, сэтгүүл зүйн салбарт хууль эрх зүй, захиргааны чиглэлээр ажилласан туршлагатай
- Харилцааны өндөр ур чадвартай
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Багаар ажиллах, харилцааны өндөр ур чадвартай