“АПУ” ХК-аас 16 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Их хотын баяр” шар айргийн фестиваль энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулж орчин цагийн энтертэйнмэнт ертөнцийн хамгийн шинэ соёлыг түгээж ирсэн энэхүү наадамд энэ жил 2000 гаруй зочид оролцлоо. Наадмын үеэр АПУ ХК “Нийслэл” шар айргийн “LITE” нэртэй хатуулаг багатай хувилбарыг шинээр зах зээлд танилцуулсан ба залуусыг зөв зохистой, хариуцлагатай хэрэглэхийг уриалж “Гайхамшигт Жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” санаачилгыг хэрэгжүүллээ.
АПУ ХК нь хариуцлагатай хэрэглээний соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэ төрлийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд вэб цэс нэмэлтээр хөгжүүлж QR хэлбэрээр бүтээгдэхүүний шошгон дээр байршуулалт хийхийн зэрэгцээ хариуцлагатай хэрэглээний зөвлөмж, мэдээллүүдийг шинээр зах зээлд гаргаж буй бүтээгдэхүүний шошгон дээр ийнхүү байршуулж өгч эерэг нөлөөлөлд манлайлж байна.
“Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” хөтөлбөрийг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Тээврийн цагдаагийн алба болон албан ёсны такси, дуудлагын жолооч үйлчилгээний UBCab компанитай хамтран хэрэгжүүлж буй нь төр, хувийн хэвшлийн нягт хамтын ажиллагааны илрэл болж байгаа билээ.
Энэхүү хөтөлбөрийг олон улсын судалгаанд суурилсан зан төлөвийн өөрчлөлтийн аргачлалаар зохион байгуулж байгаа ба согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх амлалтад нэгдэхийг уриалан хэрэгжүүлж байгаа нь шинэлэг болж байгаа юм. Мөн судалгаагаар согтуугаар жолоо барьсан тохиолдлуудыг үнэлэхэд олон жил тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч тохиолдол гаргах нь давамгай байснаас үүдэлтэйгээр “Гайхамшигтай жолооч” гэж сайн, туршлагатай жолоочийг хэлэхгүй, харин “Уусан үедээ жолоо барьдаггүй” жолоочийг хэлэх тул ийнхүү хариуцлагатай байхыг уриалж, эерэг өөрчлөлтөд уриалж байна.