Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нийгэмд чиглэсэн бодлого Тогтвортой хөгжил Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

“НОГООН ДАДАЛТ МАЛЧИД” мэдлэгжих аяныг эхлүүллээ

АПУ ХК-ийн бүтээгдэхүүний гол түүхий эд бол Монгол орны үржил шимт нутагт бэлчээрлэн өвсний сайнаар идээшсэн үнээний цэвэр сүү билээ.

Түүхий эдийг малчдын гараас хэрэглэгчийн гарт очих хүртэлх оролцогч бүх талууд буюу малчдаас үйлдвэрлэгч, цаашлаад хэрэглэгч хүртэлх бүхий л үе шатанд үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, тогтвортой үйлдвэрлэл, зохистой хэрэглээний дадал, шаардлагыг хэвшүүлэн ажиллах нь хамгийн чухал юм.

Бид 1600 гаруй малчид фермерүүдтэй нягт хамтран ажилладаг бөгөөд малчдынхаа Хөдөө аж ахуйн зохистой дадал болон баталгаат органик хүнсний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, сүүний чанарыг сайжруулах зэрэг зорилгоор “НОГООН ДАДАЛТ МАЛЧИД” мэдлэгжих аяныг санаачлан эхлүүлээд байна.

“НОГООН ДАДАЛТ МАЛЧИД” мэдлэгжих аянаар дамжуулан сүү бэлтгэн нийлүүлэгчдийнхээ чадавхыг сайжруулах, хамтын ажиллагаагаа “Бэлтгэгч, Худалдан авагч” хүрээнээс хальж урт хугацааны тогтвортой хамтран ажиллагсад болон хамт хөгжих зорилго тавин, үе шаттайгаар ажиллаж байна. Тиймээс мэргэжлийн байгууллагатай хамтран малчдад сүүний баталгаажсан органик мал аж ахуйн талаарх мэдээллийг хүртээмжтэйгээр хүргэхээр ажиллаж эхэллээ.

Стратегийн онцгой хүнс болсон сүүний чанар, АПУ ХК-ийн сүү бэлтгэн нийлүүлэлтийг түүчээлэн ажиллаж буй Зүүнхараа дахь малчид маань аяны эхний арга хэмжээнд оролцсон юм.

Аяны хүрээнд анхан шатны үйлдвэрлэгч буюу малчдад Хөдөө аж ахуйн зохистой дадлыг хэвшүүлэх, баталгаажсан органик Монгол хүнс бэлтгэх замын зургийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран танилцуулж, өрхийн санхүүгийн боловсрол, малчдад чиглэсэн санхүүгийн хүртээмжийг цахим платформуудаар дамжуулан ойртуулах зэрэг салбарын цаг үеийн боломж, хандлагыг хуваалцсан юм.

Мөн цаашид Архангай аймгийн Чулуут сумын сүү бэлтгэн нийлүүлэгчдийнхээ дунд “Ногоон Дадалт Малчид” мэдлэгжих аяныг зохион байгуулахаар төлөвлөөд байна.