Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Гадаадад Төгсөгчдийн Холбоо, HR CLUB хамтран зохион байгуулж буй CAREER EXPO-2023 залуучуудын хөдөлмөрийн өдөрлөгийг АПУ компани дэмжин ажиллаа.
Энэхүү үйл ажиллагаа нь эх орондоо болон гадаадад сурч, ажиллаж буй залуучуудын хөгжил, хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хөдөлмөрийн харилцааны хүрээн дэх хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагааг сурталчлан таниулах байнгын болон цагийн ажилд зуучлах зорилготой. Уг арга хэмжээнд томоохон ажил олгогч 50 байгууллагуудын 2500 орчим нээлттэй ажлын байр зарлаж, хүний нөөцийн бүрдүүлэлт хийсэн юм.
Уг үйл ажиллагаанд биеэр ирж мэдээлэл авахаас гадна цахимаар оролцох боломжтой байснаараа давуу талтай байв.
Арга хэмжээнд:
- “Ажил олгогчийг дэмжих туршилтын төсөл”
- “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”
- Хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн систем И-Жоб платформ
- Гадаадад сурах, тэтгэлэг авах, сурч мэдсэн зүйлээ эх орондоо хэрхэн үр бүтээлтэй хэрэгжүүлж, ажлын байраар хангагдах талаар зөвлөмж мэдээлэл
- “Залуучуудын зохистой хөдөлмөр” үндэсний сүлжээнээс зохистой хөдөлмөрийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр сурталчилгаа мэдээлэл хийсэн юм.
Мөн залуучууд ажил, амжилтын түүхээсээ хуваалцаж, мэргэжлийн байгууллагууд сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллаа.
АПУ компани нээлттэй сонгон шалгаруулалтыг хүртээмжтэй, түргэн шуурхай, хүссэн газраасаа хандах боломжтой болгох үүднээс https://hello.apu.mn/ системийг хөгжүүлэн нэвтрүүлээд байна. Та бүхэн дээрх линкээр дамжин орж, өөрийн хувийн хаягаа үүсгэн АПУ компанид нээлттэй байгаа ажлын байрнаас сонгон анкет илгээгээрэй.