АПУ ХК байгуулагдсан цагаасаа хойш чанарыг эрхэмлэн, бүхий л үйл ажиллагаандаа олон улсын стандартуудыг нэвтрүүлж, манлайлан ажиллаж байна.
Бидний хэрэгжүүлдэг стандартын нэг суурь элемент нь бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон бусад бүх үйл ажиллагаандаа эхний үйлдлээрээ алдаа дутагдалгүй, зөв хийж, шат бүрдээ чанарыг хадгалахын төлөө зорьж ажилладаг.
АПУ ХК нь 440 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүндээ чанар стандартын нэгдсэн удирдлагын тогтолцоо ISO 9001- Чанарын менежментийн тогтолцоо, ISO 14001 – Байгаль орчны менежментийн тогтолцоо, FSSC 22000 – Хүнсний аюулгүй байдлын баталгаажуулалтын стандартуудыг хамтад нь нэвтрүүлсэн Монголын анхны компани.
Түүхий эд нийлүүлэлт, тээвэр ложистик, үйлдвэрлэл, түгээлт, худалдаа болон хэрэглэгч хүртэлх бүх шат дамжлагадаа дээрх чанарын стандартыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн АПУ ХК нь олон улсын дээрх стандартуудыг шинэчлэгдэх тухай бүрд үйл ажиллагаандаа нутагшуулан, орчин үеийн стандартын хэрэгцээ шаардлагатай хөл нийлүүлэн ажилласаар байна.
Энэ жилийн “Үндэсний Чанарын чуулган”-ы илтгэлд АПУ ХК-ийн Чанарын албаны дарга Г.Ганчимэг төлөөлөн оролцож илтгэл хэлэлцүүллээ. Илтгэлээр “Чанар” гэдгийг зөвхөн бүтээгдэхүүн үйлчилгээнд тавьдаггүй ба түүнийг үйлдвэрлэж, бүтээж буй хүмүүсийн чанар хамгийн чухал нь байдаг. Энэ хүрээнд АПУ ХК нь Монгол улсаас “Ажиллахад таатай газар” хэмээх олон улсын гэрчилгээг анх удаа авсан. Монгол хүний, монгол ажилтны Чанарыг эрхэмлэн үйлдвэрлэсэн АПУ компанийн бүтээгдэхүүн олон улсын зах зээлд аль хэдийн хүрч, тэдний таашаан хэрэглэх дуртай бүтээгдэхүүн болоод байгаа талаар онцоллоо.
Сүүлийн жилүүдэд АПУ ХК олон улсын зах зээл дээр бүтээгдэхүүнээ нийлүүлэн ОХУ, БНХАУ, Солонгос, Тайланд, Польш, АНУ, Европын Холбооны улсуудад борлуулж байна.
Мөн дотоодын ханган нийлүүлэгч компаниуддаа чанар стандартуудыг ханган ажиллах тал дээр заавар, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна. Ингэснээр түүхий эд материалын чанар сайжирч, тэдний зардал буурч, бүтээгдэхүүний чанар сайжирахад чухал нөлөө үзүүлсээр байна.
Жил бүр зохион байгуулагддаг “Дэлхийн чанарын өдөр – Чанарын долоо хоног” нь энэ жил “Quality: Realizing your competitive potential” буюу “Чанар бол өрсөлдөх чадвар, чадвараа ахиулья” гэсэн уриатай дэлхийн нийтээр өрнөж байна.