Categories
Нийслэл Шар айраг

Нийслэл Super Lite

Нийслэл шар айраг нь их хотын залуусын эрхэмлэдэг үргэлж шинэлэг байдлыг хэрэглэгчиддээ мэдрүүлдэг монголын хамгийн шилдэг лагер төрлийн шар айраг юм. Германы уламжлалт Reinheitsgebot буюу цэвэр тунгалагын хуулийн дагуу исгэдэг ба энэхүү шар айрагны тааламжтай зөөлөн амтны нууц нь Aroma hops буюу “амтлаг” зөрөг цэцгийн хандыг агуулдагт оршино.

Categories
Нийслэл Шар айраг

Нийслэл Lite

Нийслэл шар айраг нь их хотын залуусын эрхэмлэдэг үргэлж шинэлэг байдлыг хэрэглэгчиддээ мэдрүүлдэг монголын хамгийн шилдэг лагер төрлийн шар айраг юм. Германы уламжлалт Reinheitsgebot буюу цэвэр тунгалагын хуулийн дагуу исгэдэг ба энэхүү шар айрагны тааламжтай зөөлөн амтны нууц нь Aroma hops буюу “амтлаг” зөрөг цэцгийн хандыг агуулдагт оршино.

Categories
Ooze brand Архи

Ooze – Mojito

Мохитогийн эх нутаг болох Хавана хотын далайн эргийн зөөлөн цагаан элс, тунгалаг ус, шаргалтан жаргах нарыг санагдуулах Ooze Mojito коктэйль нь сайн чанарын ром дарс, лайм, гааны навчыг агуулсан бөгөөд хүйтнээр нь шууд хэрэглэхэд тохиромжтой.

Categories
Ooze brand Архи Брэндүүд

Ooze – Vodka & Juice

Цагаан архины цэнгэг амтыг цангис жимсний цасхийсэн амттай хослуулсан. Загварлаг бөгөөд илчлэг багатай Ooze нь соёлтой хэрэглээг дэмждэг бөгөөд орчин үеийн амьдралын хэв маягт тусгайлан зохицуулж урласан.

Categories
Ooze brand Архи Брэндүүд

Ooze – Gin tonic

Британийн эзэнт гүрний гарын үсэг болсон Gin tonic коктэйль 300 жилийн түүхтэй. Jin ба Tonic хоёрын аргуун, арцлаг, үл ялиг чихэрлэг бөгөөд исгэлэн амтуудын тэнцвэрийг цогцлоосон Ooze Gin tonic-ийг часхийж чимчигнэсэн хүйтнээр нь хэрэглэвэл хамгийн тохиромжтой.

Categories
Архи Алтантүрүү

Алтан түрүү

Амт чанараараа дэлхийд танигдсан Алтантүрүү брэнд нь шилмэл сортын улаан буудайн тансаг зэрэглэлийн спирт болон цэвэр усны найрлагатай.

Categories
Агар Архи

Агар

Агар брэнд нь байгалтайгаа гүн шүтэлцээтэй оршдог нүүдэлчдийн байгальдаа тэмүүлэх сэтгэлийн эрх чөлөөны бэлгэдэл талын салхи, ойн цэвэр тунгалагийг илэрхийлэх шилмэл органик бүтээгдэхүүн юм.

Агар нь Монгол орны онгон дагшин хээр талын эрс тэс уур амьсгалыг сөрөн ургасан өлчир улаан буудайгаар исгэсэн түүхий эдийг зэс эрднийн саванд тогтоон амрааж, агар модны давирхай, хус модны хандаар баяжуулсан өвөрмөц сархад юм.

Categories
Оргилуун Ус, ундаа, шүүс

Оргилуун – Ginger Ale

Монголын анхны хийжүүлсэн ус Оргилуун бол эх орны цэвэр тунгалаг усаар хүний өдөр тутмын хэрэглээнд зориулсан бүтээгдэхүүн юм. Уг хийжүүлсэн ус нь хүний биеийн шингэнийг нөхөх чанараараа эрүүл мэндэд онцгой ач тустай төдийгүй кальцийн ион, сульфат ион, хлорын ион, калийн ион, магнийн ион зэрэг нэгдлүүдийг агуулдаг тул хүний биеийн эрдсийн агууламжийг нөхөх үнэт чанартай.

Categories
Оргилуун Ус, ундаа, шүүс

Оргилуун тоор

Монголын анхны хийжүүлсэн ус Оргилуун бол эх орны цэвэр тунгалаг усаар хүний өдөр тутмын хэрэглээнд зориулсан бүтээгдэхүүн юм. Уг хийжүүлсэн ус нь хүний биеийн шингэнийг нөхөх чанараараа эрүүл мэндэд онцгой ач тустай төдийгүй кальцийн ион, сульфат ион, хлорын ион, калийн ион, магнийн ион зэрэг нэгдлүүдийг агуулдаг тул хүний биеийн эрдсийн агууламжийг нөхөх үнэт чанартай.

Categories
Монгол Брэндүүд

Монгол тараг

Монгол тараг нь 3.2%-ийн тослогтой, A, B1, B2, B12, Магний, Кали зэрэг эрдэс, амин дэмүүд болон уургаар баялаг бөгөөд Кальци, Д амин дэмээр баяжуулсан баялаг тараг юм.

Нэг аяга монгол тараг ууснаар хоногт шаардлагатай кальцийн хэрэгцээний 30 хувиа хангана.

Categories
Монгол Брэндүүд

Монгол сүү

“Монгол” сүү нь энгийн бусад сүүтэй харьцуулахад илүү өндөр кальцийн агууламжтай буюу нэг аяга Монгол сүү ууснаар насанд хүрсэн хүний кальцийн өдрийн хэрэгцээний 30%-ийг хангана.

Categories
Сайн™ Брэндүүд

Хар чавга, овьёостой Сайн йогурт

Олон төрлийн амин дэмээр баялаг, 9 тэрбум ашигтай бактеритай хар чавга, овьёостой йогурт нь хоол боловсруулах үйл ажиллагааг тэнцвэржүүлэх, дархлааны системийг дэмжих зэрэг олон ашиг тустай тул гэр бүлээрээ хэрэглэхэд хамгийн тохиромжтой.

Categories
Pro+ Брэндүүд

Bulgaria yogurt – Lactobacillus Bulgaricus

 

Эрч хүчтэй, эрүүл амьдралын зайлшгүй нэг хэсэг болсон PRO+ Болгар тараг нь кальцийн өндөр агууламжтай байдаг тул Хлострины түвшнийг бууруулах болон яс сийрэгжилтээс хамгаалах давуу талуудыг танд үүсгэж өгдөг. Ингэснээр дасгал хөдөлгөөн хийх, эрүүлээр жингээ барихад тань туслах хамгийн чухал бүтээгдэхүүн юм.

  • Ашигтай бактерийн агууламж өндөр
  • Кальциар баялаг

 

Categories
Pro+ Брэндүүд

Bulgaria yogurt – Аяган савлагаатай

Аяган савлагаатай Амьд тараг

– Аяганд нь бүрсэн тул ашигтай амьд бактериар баялаг
– Сахаргүй хэрнээ тансаг зөөлөн амт
-1гр-даа 100,000,000 ашигтай бактери агуулсан
-Өтгөн бүтэцтэй тул халбагадаж идэхэд тохиромжтой
-Авч явахад авсаархан

Categories
Pro+ Брэндүүд

Pro+ Лактозгүй сүү

Орчин үеийн эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг эрэлхийлэгч хэн бүхний хэрэглээ шаардлагад нийцсэн онцгой бүтээгдэхүүн Pro+ брэнд.

-Лактозгүй сүү.

Categories
Pro+ Брэндүүд

Bulgaria yogurt – Natural

Орчин үеийн эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг эрэлхийлэгч хэн бүхний хэрэглээ шаардлагад нийцсэн онцгой бүтээгдэхүүн Pro+ брэнд.

-100 % натурал – Болгар тараг.

Categories
Pro+ Брэндүүд

Bulgaria yogurt – Cool coffee

Орчин үеийн эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг эрэлхийлэгч хэн бүхний хэрэглээ шаардлагад нийцсэн онцгой бүтээгдэхүүн Pro+ брэнд.

-Кофетой – Болгар тараг.

Categories
Pro+ Брэндүүд

Bulgaria yogurt – Crazy coconut

Орчин үеийн эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг эрэлхийлэгч хэн бүхний хэрэглээ шаардлагад нийцсэн онцгой бүтээгдэхүүн Pro+ брэнд.

-Сахаргүй, кокостой – Болгар тараг

Categories
Honin nuga Брэндүүд

Хонин нуга – Гоуда бяслаг

Голландын алдарт Гоуда бяслагийг Монгол үндэстний өвөрмөц өв соёл, уламжлалт хэрэглээг сэргээн, дэвшилтэт технологитой уялдуулан хөгжүүлж, орчин цагийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэн түгээж байна.

Монгол бэлчээрийн үнээний 100% цэвэр сүүгээр хийсэн Хонин нуга бяслагийг таашаан амтлаарай.

Categories
Mont Yak Брэндүүд

Сарлагийн ааруулан амттан

Хангайн нуруунд ургадаг 40 гаруй зүйлийн ховор, шимт ургамлаар идээшдэг сарлагийн сүүгээр Архангай аймгийн Чулуут сумын малчдын гэр үйлдвэрлэл болон орчин цагийн үйлдвэрлэлийг хослуулан бүтээв.

 

Categories
Mont Yak Брэндүүд

Сарлагийн шар тос

Хангайн нуруунд ургадаг 40 гаруй зүйлийн ховор, шимт ургамлаар идээшдэг сарлагийн сүүгээр Архангай аймгийн Чулуут сумын малчдын гэр үйлдвэрлэл болон орчин цагийн үйлдвэрлэлийг хослуулан бүтээв.

 

Categories
Mont Yak Брэндүүд

Амтат хайлмаг – Арвай, ээзгий, овьёос

Хангайн нуруунд ургадаг 40 гаруй зүйлийн ховор, шимт ургамлаар идээшдэг сарлагийн сүүгээр Архангай аймгийн Чулуут сумын малчдын гэр үйлдвэрлэл болон орчин цагийн үйлдвэрлэлийг хослуулан бүтээв.

 

Categories
Mont Yak Брэндүүд

Амтат хайлмаг- Ээзгий, үзэм

Хангайн нуруунд ургадаг 40 гаруй зүйлийн ховор, шимт ургамлаар идээшдэг сарлагийн сүүгээр Архангай аймгийн Чулуут сумын малчдын гэр үйлдвэрлэл болон орчин цагийн үйлдвэрлэлийг хослуулан бүтээв.

 

Categories
Mont Yak Брэндүүд

Амтат хайлмаг- Маалинга, цангис

Хангайн нуруунд ургадаг 40 гаруй зүйлийн ховор, шимт ургамлаар идээшдэг сарлагийн сүүгээр Архангай аймгийн Чулуут сумын малчдын гэр үйлдвэрлэл болон орчин цагийн үйлдвэрлэлийг хослуулан бүтээв.

Орц: Аарц, зөөхий, элсэн чихэр, лайм, ванилин

Categories
Сүүн бүтээгдэхүүн Mont Yak Бүтээгдэхүүн Брэндүүд

Аарцан амттан-Лайм

Хангайн нуруунд ургадаг 40 гаруй зүйлийн ховор, шимт ургамлаар идээшдэг сарлагийн сүүгээр Архангай аймгийн Чулуут сумын малчдын гэр үйлдвэрлэл болон орчин цагийн үйлдвэрлэлийг хослуулан бүтээв.

Орц: Аарц, зөөхий, элсэн чихэр, лайм, ванилин

 

Categories
Сүүн бүтээгдэхүүн Mont Yak Брэндүүд

Аарцан амттан – Гүзээлзгэнэ

Хангайн нуруунд ургадаг 40 гаруй зүйлийн ховор, шимт ургамлаар идээшдэг сарлагийн сүүгээр Архангай аймгийн Чулуут сумын малчдын гэр үйлдвэрлэл болон орчин цагийн үйлдвэрлэлийг хослуулан бүтээв.

Орц: Аарц, зөөхий, элсэн чихэр, гүзээлзгэнэ, ванилин

 

Categories
Uncategorized

Хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр

Categories
Honin nuga Брэндүүд

Хонин нуга – Чеддар бяслаг

Чеддар бяслаг нь Английн Чеддар тосгонд анх үүссэн учраас чеддар гэж нэрлэгдсэн ба энэхүү бяслагийг дэлхий даяар үйлдвэрлэж хүмүүс өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг.

Хонин нуга брэндийн Чеддар бяслагийг та бургер, сэндвич, начос, тортила, салад зэрэг олон төрлийн хүнсэнд хэрэглэх боломжтой.

Categories
Сүүн бүтээгдэхүүн Mont Yak Брэндүүд

Аарцан амттан

Архангай аймгийн Чулуут сумын малчдын гэр үйлдвэрлэл болон орчин цагийн үйлдвэрлэлийг хослуулан бүтээв.

 

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

Шунхлай Групп бүх ажилтандаа АПУ ХК-ийн хувьцаа эзэмших эрх олголоо

Монгол Улсын хувийн хэвшлийн анхдагчдын нэг Шунхлай Групп 30 жилийн ойгоо тохиолдуулан групп компанийн нийт 7500 ажилтандаа талархал илэрхийлж, АПУ ХК-ийн хувьцаа эзэмших эрх олгох шийдвэр гаргалаа.

Уг шийдвэрийн хүрээнд, АПУ ХК-ийн 100 жилийн ойг угтан АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс “АПУ ХК-ийн 1,206,810 ширхэг халаасны хувьцааг дахин гаргах замаар, ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-ийг баталж, ажилласан жилийг 100 ширхэг хувьцаагаар үржүүлэн хувьцаа эзэмшүүлэхээр шийдвэрлэлээ.

(Хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөртэй энд дарж танилцана уу).

Тус шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрч, халаасны хувьцааг гүйлгээнд гаргаж, хаалттай хүрээнд ажилтнуудад эзэмшүүлж бүртгэхийг ҮЦТХТ ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байна.

Шунхлай Группийн Ерөнхийлөгч, АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан: “Группийн нийт ажиллагсад маань хамтран хувьцаа эзэмшигч болсноор Группийнхээ ирээдүй, хөгжлийн зорилгоо хамтын зорилго болгох, хөрөнгийн зах зээлийн идэвхтэй оролцогч, хөрөнгө оруулагч болох суурь тавигдана гэж үзэж байна. Тиймээс өмнөх 30 жилтэй харьцуулшгүй хурдаар хөгжин өөрчлөгдөх хэтийн ирээдүйг алслан тодорхойлж “Шинэ хил хязгаар руу манлайлах” уриан дор улс орныхоо тогтвортой ирээдүй, хөгжилд нэн шаардлагатай байгаа эрчим хүчний шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх,
хөгжлийн хурдасгуур болохыг Шунхлай группийнхээ хэтийн зорилго болгож байна”.

АПУ ХК нь Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани бөгөөд том хувьцаа эзэмшигч нь Шунхлай Холдинг, HEINEKEN компаниуд байдаг. МХБ-д зах зээлийн үнэлгээ, ногдол ашиг, жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо, хөрвөх чадварын үзүүлэлтээр тэргүүлэх байр суурьт эрэмбэлэгдэж байна. Тодруулбал, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэлгээ ₮10 их наядаар хэмжигдэж байгаа бөгөөд үүний 12 хувийг АПУ ХК эзэлж байна.

Зах зээлийн эдийн засгийн шилжилтийн эхэн үед гараагаа эхэлсэн Шунхлай Групп нь өдгөө жилдээ 2.5 их наяд төгрөгийн борлуулалт хийж, улсын төсөвт 630 гаруй тэрбум төгрөгийн татвар хураамж төлж, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл, худалдаа, технологийн бизнесүүдээс бүрдсэн 8 чиглэлд 20 гаруй компаниудыг хамруулсан үйл ажиллагаа явуулж байна.

Categories
Сүүн бүтээгдэхүүн Mont Yak Брэндүүд

Аарцан амттан – Карамель

Архангай аймгийн Чулуут сумын малчдын гэр үйлдвэрлэл болон орчин цагийн үйлдвэрлэлийг хослуулан бүтээв.

Categories
Ooze brand Архи

Ooze- Bourben whiskey & Cola

Дэлхий даяар барнуудад хамгийн ихээр захиалагддаг классик Америк коктейлийг шууд хэрэглэхэд бэлэн (ready-to-drink) болгон савласан. Кола ба Бурбон вискиний часхийсэн зохицол нь илчлэг багатай ч дүүрэн амттай. Орчин үеийн амьдралын хэв маяг, соёлтой хэрэглээнд зориулан тусгайлан бүтээсэн.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Санал болгох мэдээ Мэдээ, мэдээлэл

Орон нутгийн шилдэг үйлдвэрлэгчээр Сэлэнгэ аймаг дахь Монгол бяслаг, Шигүдэри урлах үйлдвэр шалгарлаа

Нийслэл, 21 аймгийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хүн амынхаа эрүүл мэндийн төлөө хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг үйлдвэрлэгчид”-ээ ХХААЯ-наас шагнаж урамшууллаа.

Энэ үйл ажиллагаанд АПУ компанийн Сэлэнгэ аймаг дахь Монгол бяслаг, Шигүдэри урлах үйлдвэр орон нутгийн шилдэг үйлдвэрлэгчээр шалгарлаа.

Энэхүү үйлдвэр нь Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараагийн малчдаас жил тутам 3.6 тэрбум төгрөгийн сүү худалдан авч, уг түүхий эдээрээ Европ технологи ашиглан гаргасан Чеддар, Гоуда, Моцарелла зэрэг бяслаг болон Монголын уламжлалт сүүн сархад бүхий Шигүдэри брэндийг урлан үйлдвэрлэж байна.

Мөн орон нутгийн сүүний 30 хувийг татан авч, 40 шинэ ажлын байр нэмэгдэж, малчин, фермерүүд зөвхөн Мандал сум, Зүүнхараагаар хязгаарлагдахаа больжээ. Үүнийг дагаад малчдын орлого 2-3 дахин нэмэгдсэн сайн мэдээтэй байна.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК “Grand Bull Awards 2023”-ийн “Шилдэг нээлттэй хувьцаат компани”-аар тодорлоо

Монголын хөрөнгийн зах зээлийн шилдгийн шилдгийг тодруулан өргөмжилдөг “Grand Bull Awards 2023” арга хэмжээнд “Шилдэг нээлттэй хувьцаат компани”-аар АПУ ХК-ийг нэрлэлээ.  

АПУ ХК нь 1924 онд байгуулагдсан Монгол Улсын хүнсний ууган үйлдвэрийн нэг бөгөөд 1992 онд Засгийн газрын шийдвэрээр хувьцаат компани болж өөрчлөгдөн, 2001 бүрэн хувьчлагдсан түүхтэй. Сүүлийн 20 жилийн хугацаанд АПУ компани 100 гаруй сая ам.долларын гурван шатны хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд шингэн хүнсний салбарын манлайлагч, зах зээлийн хөгжлийг тодорхойлогч, үндэсний ТОП компанийн нэг болжээ. Тус компани өдгөө 2500 орчим ажилтантай, 8 охин компани, 1 хараат компани бүхий групп компанийн бүтэцтэй ажиллаж, 10,000 гаруй харилцагчдын дэмжлэгтэйгээр Монгол Улсын өнцөг булан бүрд бүтээгдэхүүнээ түгээж байна.  

Монголын хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөн 30 жилийн хугацаанд АПУ ХК засаглалын нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэн хувьцаа эзэмшигч, хэрэглэгч, харилцагч тэргүүтэй төр, хувийн хэвшлийн бүхий л салбарт хувь нэмрээ оруулахад онцгой анхаарч ажиллаж ирсэн билээ. Энэ дундаа хүн төвтэй менежментийн бодлого хэрэгжүүлэхэд анхаарч компанийн эрхэм зорилго, үнэт зүйлсээ баримтлан аливаа нийгэм, эдийн засгийн өөрчлөлт бүхий цаг үед ажилтнуудаа хөгжүүлэх, ажлын байраа хадгалах төдийгүй олон нийтэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлж байна.  

АПУ компани 2019-2022 онд Монголын хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компаниар тодорч, нэгж хувьцаанд олгодог ногдол ашгаараа тогтмол тэргүүлэгч, 20 мянга гаруй хувьцаа эзэмшигчидтэй Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индекст багтдаг компани билээ. Мөн түүнчлэн байгууллагын нийгмийн хариуцлагын чиглэлээр нийгэм, байгаль орчинд ээлтэй, хамтын үнэ цэн бүхий олон төсөл хөтөлбөрүүдийг үр нөлөөтэйгөөр хэрэгжүүлж ирсэн.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудас - мэдээ Uncategorized Мэдээ, мэдээлэл

Органик хүнсний гэрчилгээгээр баталгаажсан Mont-Yak брэндээ зах зээлд нэвтрүүлж эхэллээ

Mont Yak брэндийн Сарлагийн шар тос, Амтат хайлмаг бүтээгдэхүүн  органик хүнсний баталгаажилтын SFCS компаниас “Шилжилтийн үеийн органик хүнс” гэрчилгээг албан ёсоор гардан авлаа.

Органик хүнсний гэрчилгээ нь хүнс үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд органикыг баталгаажуулсны үндсэн дээр авдаг баталгаажилтын гэрчилгээ ба сүү саах, сүүгээ хөөрүүлэхээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн болгож савлагдах хүртэл бүхий л үе шатанд оролцож буй түүхий эд нь органик болохыг нотолж буй юм.

Үүний зэрэгцээ Апу компани Монгол сүүний үйлдвэр Mont-Yak брэндийн сарлагийн сүүгээр хийсэн есөн төрлийн бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлж эхэллээ.

АПУ компани “Монгол Сарлаг”  гэр үйлдвэрлэлийн төслөө Архангай аймгийн Чулуут суманд 2022 оноос эхлүүлсэн билээ.  Энэхүү төслийн хүрээнд сарлагийн сүүгээр хийсэн уламжлалт сүү цагаан идээг эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан гэр үйлдвэрлэлийн стандарт, сарлагийн саалтуурыг нэвтрүүлж MONT-YAK брэндийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна.

Төслийн хүрээнд гэр үйлдвэрлэлийн эхний шатны боловсруулалтад нэмүү өртөг шингээн Чулуут сумын ард иргэдээс түүхий эдээ хангаж  малчидтай хамтарч энэхүү бүтээл стандартын эзэд болж амжилттай хэрэгжүүлж анхны малчидтай хамтарсан органик хүнсний гэрчилгээтэй сарлагийн сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл болж байна.

“АПУ ДЭЙРИ-Монгол сүүний үйлдвэрийн Сарлагийн эдгээр бүтээгдэхүүнд агуулагдах B12, цайр, уураг тэргүүтэй амин дэмийн үзүүлэлт үнээний сүүтэй харьцуулахад 1.5-3 дахин их байдаг. Тиймээс өндөр амин дэмт бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх энэхүү төсөл хүн амын эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө хэмээн итгэж байгаа юм.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ компани экспортын зах зээлээ ахин тэллээ

Бид Бүгд Найрамдах Казахстан улсын шингэн хүнсний үйлдвэрлэгч болон импортлогч “Импорт Сауда” ХХК–тай хамтын ажиллагаагаа эхлүүлж шилдэг брэндүүдээ тус улсын зах зээлд нийлүүлж эхэллээ.

Үүний хүрээнд “One Day of Mongolia” арга хэмжээг Алматы хотод амжилттай зохион байгуулж бүтээгдэхүүнээ  тус улсын зах зээлд нэвтрүүлж эхэлснээ албан ёсоор зарласан юм.

АПУ компани экспортын зах зээлээ ийнхүү тэлж, Ази, Америк, Европын зах зээлд үндэсний брэндүүдээ таниулан үйл ажиллагаагаа өргөтгөсөөр байна.