Categories
Robert Mondavi Итали Дарс Дарсны брендүүд

Robert Mondavi- Heritage Red Blend

Роберт Мондави (Robert Mondavi) анх 9 настайдаа Итали улсаас АНУ-ын Лоди (Lodi) бүс нутагт гэр бүлийн хамт цагаачлан ирсэн түүхтэй. Виноны гэр бүлд өсч торнисон тэрээр АНУ-д ирсэн цагаасаа хойш өөрийн дурласан виноны амт болон хоолны зохицлыг хүн бүрд мэдрүүлэхийг хүсэж, тус мөрөөдөлдөө автан 1966 онд АНУ-ийн Напа хөндийн (Napa valley) төв хэсэгт өөрийн нэрээр нэрлэсэн Robert Mondavi үйлдвэрийг эхлүүлж байсан бөгөөд 1979 онд Woodbridge брэндээ эхлүүлсэн. Тэр бяцхан хүүгийн мөрөөдөл өдгөө Напа хөндийн хамгийн шилдэг вино үйлдвэрлэгч болсон юм. Америк вино гэвэл Napa Valley-гийн вино, Napa Valley-гийн вино гэвэл Robert Mondavi гэхэд хэн ч маргахгүй биз ээ.