Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд “Цагаан хувьсгал” уриалгаа үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал хүүхдэд зориулсан 250 мл савлагаатай сүүний шугамыг амжилттай суурилуулж Дээж сүү, PRO+, Лактозгүй сүүгээ жижиг савлагаатайгаар зах зээлд худалдаалж эхлээд байна.
Энэхүү 250 мл савлагаатай бүтээгдэхүүн савлах шугам нь цагт 9000 ширхэг бүтээгдэхүүн савлах хүчин чадалтай бөгөөд хэрэглэхэд хялбар, авч явахад авсаархан, хүүхдийн өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой болсноороо давуу талтай юм.
Нэг аяга (250 мл) сүү кальцийн өдрийн зөвлөмж хэмжээний 28%, В2 амин дэмийн 26%, В12 амин дэмийн 18%, калийн 10%, фосфорын 22%, селений 13%-ийг тус тус хангадаг байна.
Монгол хүний сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг 3-5 дахин өсгөх зорилтын хүрээнд АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр хөрөнгө оруулалт хийж сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хангамжийн НЭМҮҮ өртгийн сүлжээг цогцоор нь шийдэх гарц гаргалгааг эрэлхийлж, сүүний салбарын “Цагаан хувьсгал” уриалгыг хэрэгжүүлэн ажиллаж байна.