Categories
Тогтвортой хөгжлийн тайлан Тайлан

2023 Тогтвортой хөгжлийн тайлан

APU JSC Sustainability Report 2023_compressed

Categories
Үйл ажиллагааны тайлан Тайлан

2023/ IV улирал

APU_Company_Report_2023

Categories
concept

ТӨГС

Бид бүхий л түвшинд чанарыг эрхэмлэж, хэрэглэгч, харилцагч, хамтрагчдынхаа эрхэм сонголт犀利士
байна.

Categories
concept

ТУНГАЛАГ

Бид хүн, нийгэм ба эх дэлхийд ээлтэй үйл ажиллагаа явуулж, байгальд сөргөөр нөлөөлөх нөлөөллийг алхам бүртээ багасгаж, гэрэлт ирээдүйг хамтдаа цогцлооно.

Categories
concept

ТӨГӨЛДӨР

Бид баяр хөөртэй, дахин давтагдашгүй, нандин сайхан мөчүүдийг түгээнэ.

Categories
practice

ЭРЭЛ ХАЙГУУЛЧ СЭТГЭЕ.

Тасралтгүй шинийг эрэлхийлж, хуваалцаж, суралцаж, туршъя.

Categories
practice

ХАМТДАА ЯЛЬЯ.

Чанарыг эрхэмлэж ялалтын сэтгэлгээгээр урагшилъя.

Categories
practice

ИННОВАЦИЛАГ АЖИЛЛАЯ.

Уламжлалаа хүндэлж, шинийг бүтээе.

Categories
practice

ХҮНДЛЭН ЭРХЭМЛЭЕ.

Хүн байхыг чухалчилж, сайн сайхныг түгээе.

Categories
Reels

Reel-7

Categories
Reels

Reel-6

Categories
Reels

Reel-5

Categories
Reels

Reel-1

Categories
Reels

Reel-2

Categories
Reels

Reel3

Categories
feature-card

Эрэл, хайгуулч сэтгэе

Categories
feature-card

Хамтдаа ялья

Categories
feature-card

Инновацилаг ажиллая

Categories
feature-card

Хүндлэн эрхэмлье

Categories
brand-carousel

Сэтгэл зүйн сайн сайхан байдал

Сэтгэл санааны сайн сайхан байдал нь өөрчлөлт, бэрхшээлийг даван туулах, өөрийн хариу үйлдэлдээ илүү анхааралтай хандаж, эерэг сэтгэлгээг дадлагажуулж, аливаа зүйлд алсын хараатай байж, илүү тайван байдал руу хөрвөх чадвар бөгөөд танд баяр баясгалан, аз жаргалыг бэлэглэх тэр мөчүүдийг мэдрэх явдал юм.
Categories
brand-carousel

Уян хатан цагийн хуваарь

Бид ажлын байрны уян хатан цагийн системийг нэвтрүүлэн ажилчдынхаа
гэр бүл, үр хүүхдэдээ зориулах үнэтэй цаг хугацааг нэмэгдүүлэн, үр
ашигтай зохицуулалтыг компанийн хэмжээнд хийж, эерэг жишгийг бий
болголоо.
Categories
brand-carousel

Сонирхлын клуб

АПУ ХК нь ажилчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх болон
идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2015 оноос эхлэн сонирхлын
клубүүдийг үүсгэн байгуулж нийт 12 клуб үйл ажиллагаагаа явуулж
байна.
Categories
brand-carousel

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд таатай орчин

АПУ компани “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг ажил
олгогч аж ахуйн нэгж, байгууллага”-аар шалгарлаа. Бид хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ажиллах орчинг таатай
байлгах чиглэлд баг бүрдүүлэн ажиллаж байна.
Categories
brand-carousel

APU Life хөтөлбөр

APU Life хөтөлбөр нь АПУ компанийн ажилтан бүрийн ажил, амьдралын
тэнцвэрийг хадгалахад туслах, бие мах бодь болон сэтгэл санааны
эрүүл мэндэд анхаарах, сайн сайхан байдлын талаар бие биетэйгээ
нээлттэйгээр ярилцдаг соёл, дадлыг бий болгоход гол зорилго нь
оршино.
Categories
Reels

Reel-4

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Хөрөнгө оруулагчдад Онцлох Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл Хөрөнгө оруулагчдад

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2024

АПУ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

АПУ ХК (цаашид “Компани” гэх)-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ” гэх)-ийн хурлын 2024 оны 03-р сарын 20-ны өдрийн 24/04 тоот тогтоолоор Компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2024 оны 04 сарын 30-ны өдрийн 14:00 цагт цахимаар зохион байгуулах болсныг мэдэгдэж байна. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:

  1. Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах,
  2. Компанийн ТУЗ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгох,
  3. Компанийн ТУЗ-ийн гишүүд (кумулятив аргаар сонгогдох 9 гишүүн)-ийг сонгох,
  4. Компанийн ТУЗ-ийн гишүүдийн цалин урамшууллыг хэлэлцэж батлах.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гарах бүртгэлийн өдөр: 2024 оны 04-р сарын 12-ны өдөр

Хувьцаа эзэмшигч та бүхэн:

  1. Хувьцаа эзэмшигчдийн хурлын https://www.agm.mn/apu цахим хуудсанд хурлын бүртгэлийн өдрөөс хойш бүртгүүлж, хуралд цахимаар оролцоно.
  2. Харилцагч брокер дилерийн компани эсхүл хурлын тооллогын комиссоор ажиллаж буй БиДиСек ҮЦК ХК (Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, 27/1 тоот, Утас: 7555-1919 /4/, 99043165)-д ажлын өдөр, ажлын цагаар очиж, санал авах хуудсаар саналаа урьдчилж өгөх боломжтой. Санал авах хуудсаар санал авах хугацаа 2024 оны 04 сарын 29-ний өдрийн 18:00 цагт дуусна.

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хурал зохион байгуулах комиссын 11-344336 утас, agm@apu.mn цахим хаягаар ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд холбогдож авна уу.

  Оролцох заавар: 

  1. Хэрэглэгч талаас бүртгүүлэх заавар APU
  2. Хэрэглэгч талаас e-mongolia ашиглан бүртгүүлэх заавар APU
  3.  Хэрэглэгч талаас бүртгүүлсний дараа нэвтрэх заавар APU

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

АПУ ХК, Чингисийн өргөн чөлөө-14, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар-17040, Монгол Улс

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

Сахаргүй, амин дэмээр баяжуулсан Baby Shark сүү шинээр худалдаанд гаргалаа

АПУ компани Baby Shark дүрийн лицензийн албан ёсны эрхийг баталгаажуулж, хүүхэд багачууддаа зориулан сахаргүй, амин дэмээр баяжуулсан BABY SHARK цоо шинэ хоёр төрлийн амт бүхий, сахаргүй сүүг хүүхэд багачууддаа зориулан гаргалаа.

Харилцагчдадаа зориулсyан “Always forward Together – Experience Show” арга хэмжээний үеэр  “АПУ Дэйри” Монгол сүүний үйлдвэр “Meaningful Enjoyment” хэмээх танилцуулгаа хийж, шинэ брэндүүд, дэвшилт үзэлт санаагаа танилцуулсан юм.

Baby shark амтат сүүний чихэрлэг амтыг сахараар бус байгалийн гаралтай чихэрлэг амт оруулагчаар найруулсан. Чихэрлэг амт оруулагч стевиа нь ургамлаас гаргаж авсан бүх насныхан хэрэглэхэд аюулгүй, байгалийн гаралтай юм. Энгийн сахартай харьцуулахад өөр бүтэц, шинж чанартай тул хүүхдийн шүдний пааланг гэмтээж улмаар цоорол үүсэхээс сэргийлдэг ажээ. Арга хэмжээний үеэр “АПУ Дэйри” Монгол сүүний үйлдвэрийн захирал Г.Баярмагнай “Монгол хүний эрүүл мэндийг өдөр тутмын сүү, сүүн бүтээгдэхүүнээр дэмжих их үйлсэд хамтдаа зүтгэе” хэмээн уриалга дэвшүүлж, энэ салбарыг шинэ шатанд гарч буйг тунхаглалаа.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК 100 жилийн ойн хүрээнд “Always forward Together – Experience Show” зохион байгууллаа

Үндэсний үйлдвэрлэл, хамтын ажиллагааг эрхэмлэдэг АПУ компани 100 жилийн ойгоо тохиолдуулан хамт олон, харилцагч, хамтрагч нартаа зориулж “Always Forward Together: Experience Show” цоо шинэ арга хэмжээг зохион байгууллаа.

Олон улсын түвшний өвөрмөц брэндүүдийг бүтээж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн инновацийг тасралтгүй хийж буй АПУ компани 100 жилийн хугацаанд дэлхийд үнэлэгдэх үнэ цэн бүтээж буй харилцагч, хамтрагчидтайгаа шинэ санал санаачилгаар хамтдаа урагшилж, шинийг эрэлхийлэн мэдлэг туршлагаа хуваалцсаар байна.

Энэ арга хэмжээ нь хамт олон, харилцагч, хамтрагчиддаа цоо шинэ мэдрэмжийг төрүүлэхээс гадна бүтээгдэхүүн хэрхэн бүтэж буй үйл явц, түүхий эд татан авалт, брэндийн утга учир, үнэ цэн,  түүх, уламжлал, инновац гэх мэт бүхий л шинэ шинэлэг туршлага, мэдээллийг нэг дор хүлээн авах боломж олгосноороо ач холбогдолтой боллоо.

Өөрийн биеэр шууд мэдэрч, турших, оролцох, сонирхох боломж олгохыг зорьлоо.

https://www.facebook.com/APUCompany/videos/922225436254630

АПУ компани нь газар тариалан, мал аж ахуй, тээвэр ложистик, худалдаа, үйлчилгээний зэрэг салбаруудад үйл ажиллагаа явуулж буй 15 мянга гаруй хамтрагч, ханган нийлүүлэгч, харилцагчдын хамт Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна. АПУ ХК нь МХБ-д бүртгэлтэй нээлттэй компани бөгөөд 28 мянга гаруй хувьцаа эзэмшигчидтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Эх орны өндөр шимт цэвэр орц, найрлага, олон жилийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн инновациар дамжуулан АПУ компани 4 тивийн 8 улсад улсад бүтээгдэхүүнээ экспортлож байна.  Гэр үйлдвэрлэлийн төслөөр дамжуулан малчдын орлого, бүтээмжийг нэмэгдүүлж, орон нутагт нийгмийн хөрөнгө оруулалт хийх замаар эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн орчин үеийн хэрэглэгчдийн онцлогт нийцсэн сүү, сүүн бүтээгдэхүүний брэндүүдийг үйлдвэрлэж байна.

АПУ компани хариуцлагатай, зөв зохистой хэрэглээний соёлыг түгээн дэлгэрүүлэх эерэг манлайллын төслүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд “Соёлоор гоёно: Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй”, “Байгальд биш байх ёстой газар нь” шилний хог хаягдлыг бууруулах төсөл гэх мэт нийгмийн эерэг нөлөөллийн кампанит ажлаар дамжуулан бизнес хоорондын болон төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд суурилан, эерэг үйлдэлд уриалсаар байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 43-р зарлигтай уялдуулан бага градус бүхий олон инновац төрүүлэн гаргасны нэг нь залуусын хэрэглээний шинэ тренд, соёл бүхий RTD (Ready to drink) буюу шууд хэрэглэх коктейлийг гаргасан явдал байв.

100 жилийн ойгоо угтан компанийн уриа үгээ “Үргэлж өөдөө” буюу “Always Forward” хэмээн шинэчилж, шинэ эрхэм зорилго, ирээдүй рүү чиглэсэн алсын хараатайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Үнэ цэнийг хамтдаа бүтээлцэж ирсэн эрхэм хамт олон, харилцагч, түншүүддээ зориулан салбарын шинэ жишгийг хамтдаа тодорхойлж, үйл ажиллагааны талаарх бүхий л талын мэдээллийг хүргэн, салбарын ирээдүйн чиг хандлагын талаар мэдлэг түгээж, өөрийн биеэр туршиж үзэх, танилцах боломжийг олгосноороо онцлог арга хэмжээ болж өнгөрлөө.

 

АПУ компани 100 жил – Үргэлж өөдөө

Categories
Санхүүгийн тайлан Тайлан

Аудитын тайлан 2023

Categories
Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

Шинэ төрлийн RTD коктейль EVE брэндийг танилцуулж байна

Өнгөрсөн онд АПУ компани дөрвөн өөр төрлийн амт бүхий OOZE брэндийг зах зээлд гаргаж байсан бол энэ удаад EVE брэндийг цоо шинээр танилцуулж байна.

Орчин үеийн залуусын шинэлэг хэрэглээний хэв маягийг бий болгож буй  RTD буюу уухад бэлэн бүтээгдэхүүний хэрэглээ өсөж, энэ онд RTD бүтээгдэхүүний зах зээлийн хэмжээ 12 хувиар өссөн үзүүлэлттэй  байна.

EVE RTD коктейль нь EDEN брэндийн суурь орц болдог сайн чанарын альфа спирт болон модлог ургамал, цэцэгс, жимсний амтуудыг нэмж өгснөөрөө давуу талтай. Бүтээгдэхүүний хатуулгыг хэмжээ 4,5 хувь.  Одоогоор зах зээлд гурван төрлийн амт бүхий бүтээгдэхүүнийг санал болгож байна. Энэ бүтээгдэхүүнүүд нь ямар ч сахар болон өөх тосны агууламж байхгүй. Хамгийн бага калорийн хэмжээг агуулсан тул дасгал хөдөлгөөнөөр хичээллэж буй хүмүүст тохиромжтой.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

“Хамаг Монгол-Дэлхийд” соёлын фестивалийг амжилттай зохион байгууллаа

АПУ компани уламжлал болгон зохион явуулдаг “Хамаг Монгол” соёлын фестивалийг түүхэн 100 жилийн ойдоо зориулан брэнд бүтээгдэхүүнээ экспортлогч болон хамтын ажиллагаатай улсуудын соёлыг түгээх агуулган дор “Хамаг Монгол – Дэлхийд” сэдэвтэйгээр амжилттай зохион байгууллаа.

Нийт ажилчдынхаа хамтын нөхөрлөл, нэгдлийг бий болгох, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой “Хамаг Монгол” урлагийн наадамд нийт найман багийн 2400 гаруй залуус авьяас чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

“Хамаг Монгол – Дэлхийд” урлагийн наадмын Шилдгийн шилдэг  хамт олноор Франц улсын соёл, уламжлалыг  цогц харуулж  чадсан Агуулахын алба, Худалдааны маркетингийн алба, Экспортын алба, Хангамжийн алба, Борлуулалтын дата мэдээлэл хөгжүүлэлтийн алба , Худалдан авалтын алба, Орон нутгийн борлуулалтын алба, Сонгон шалгаруулалтын алба багтсан хамт олон шалгарсан бол тэргүүн дэд байранд Герман улсын соёл, дуу хөгжим, уламжлалыг харуулсан Борлуулалтын  Off сувгийн алба, Инженерингийн алба, Тайгер төв үйлдвэрийн санхүү тайлагналын алба, Олон улсын брэнд маркетингийн алба, Агуулахын алба, Хүний нөөцийн үйл ажилллагааны алба, АПУ төв үйлдвэрийн шар айргийн үйлдвэрийн хамт олон шалгарч гутгаар байрт Казахстан улсын уламжлалт түүх соёлыг харуулсан “Спирт Бал Бурам” компанийн хамт олон шалгарлаа.

Түүнчлэн бүтэн өдөр  хамт олноороо авьяас чадвараа сорин өрсөлдөхөөс гадна хөгжөөн дэмжиж, тухайн улсын хоол хүнс, ахуйн соёлыг харуулсан үзэсгэлэн дэлгэснэээрээ цогц арга хэмжээ болж өндөрлөлөө.