Өнгөрсөн онд АПУ компани дөрвөн өөр төрлийн амт бүхий OOZE брэндийг зах зээлд гаргаж байсан бол энэ удаад EVE брэндийг цоо шинээр танилцуулж байна.
Орчин үеийн залуусын шинэлэг хэрэглээний хэв маягийг бий болгож буй RTD буюу уухад бэлэн бүтээгдэхүүний хэрэглээ өсөж, энэ онд RTD бүтээгдэхүүний зах зээлийн хэмжээ 12 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
EVE RTD коктейль нь EDEN брэндийн суурь орц болдог сайн чанарын альфа спирт болон модлог ургамал, цэцэгс, жимсний амтуудыг нэмж өгснөөрөө давуу талтай. Бүтээгдэхүүний хатуулгыг хэмжээ 4,5 хувь. Одоогоор зах зээлд гурван төрлийн амт бүхий бүтээгдэхүүнийг санал болгож байна. Энэ бүтээгдэхүүнүүд нь ямар ч сахар болон өөх тосны агууламж байхгүй. Хамгийн бага калорийн хэмжээг агуулсан тул дасгал хөдөлгөөнөөр хичээллэж буй хүмүүст тохиромжтой.