Month: 7-р сар 2024
Монгол улсын аж үйлдвэрлэлийн салбарын анхдагч АПУ компанийн 100 жилийн ойн баярыг тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар аж үйлдвэрлэлийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэгийг төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон” медалиар шагналаа.
Ц.Эрдэнэбилэг захирал 2007 оноос хойш АПУ компанийн дэд захирлаар тус компани дахь ажлын гараагаа эхлүүлж, 2008 оноос хойш сүүлийн 16 жил тасралтгүй Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Энэ хугацаанд аж үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч АПУ компанийг экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийн түвшинд удирдан чиглүүлж, техник технологийн шинэчлэлийг амжилттай нэвтрүүлж, үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэхийн зэрэгцээ олон нийтэд нээлттэй компанийн хувиар хүн төвтэй, сайн засаглалыг олон улсын стандартын дагуу хэрэгжүүлж ажилласныг ийнхүү үнэлж шагналаа. Тэрбээр Азидаа тэргүүлэх Автомат агуулахын бүтээн байгуулалт, Хайнекен компанитай менежментийн нэгдэл, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт, орон нутгийн хөгжлийг дэмжсэн “Монгол сарлаг” гэр үйлдвэрлэлийн төсөл, импортыг орлох “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэрийн бүтээн байгуулалт, экспортын тэлэлт, брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, олон улсын чанар стандартыг хангасан, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг нэвтрүүлж, оновчтой шийдвэр гаргалт, хэрэгжилт, уян хатан бодлогоор манлайлж АПУ компанид төдийгүй харилцагч, хамтран ажиллагсад, ханган нийлүүлэгчид, хэрэглэгч тэргүүтэй бүхий л оролцогч талуудад хамтын үнэ цэн бүтээсэн билээ.
Мөн Ц.Эрдэнэбилэг захирлын онцгойлон бий болгосон хувь нэмэр бол хүн төвт бодлогыг анхааран хэрэгжүүлж, ахмад, дунд, ирээдүй үеийг холбон нэгтгэж, байгууллагын соёлыг шинэ түвшинд гаргаж АПУ ХК-ийг Монгол улсаас анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар” хэмээн гэрчилсэн явдал юм.
Өдгөө хүн, нийгэм, байгаль эх дэлхийдээ ээлтэй “Монгол бахархал” тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлж, тогтвортой ажлын байрыг бий болгож, өв, соёл, нийгмийн асуудалд хөрөнгө оруулах компанийн нийгмийн хариуцлагын бодлогыг бэхжүүлж дэлхийд танигдах Монгол хүний оюун чадвар, ур ухаан, шинэчлэл, тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлт, зорилго зорилтыг алсын хараа болгон тодорхойлон ажиллаж байна.
АПУ компанийн үе, үеийн ажиллагсад, хамт олны өмнөөс халуун баяр хүргэж, ҮРГЭЛЖ ӨӨДӨӨ байхын ерөөл өргөе.
АПУ Хувьцаат компани
BabyShark амтат сүүний чихэрлэг амтыг сахраар бус байгалийн гаралтай Стевиа хэмээх ургамлаас гаргаж авсан тул бүх насныхан хэрэглэхэд тохиромжтой амтлаг сүүн бүтээгдэхүүн.
Витамин С болон цайраар баялаг.
BabyShark амтат сүүний чихэрлэг амтыг сахраар бус байгалийн гаралтай Стевиа хэмээх ургамлаас гаргаж авсан тул бүх насныхан хэрэглэхэд тохиромжтой амтлаг сүүн бүтээгдэхүүн.
А,С,E витаминаар баялаг.
BabyShark амтат сүүний чихэрлэг амтыг сахраар бус байгалийн гаралтай Стевиа хэмээх ургамлаас гаргаж авсан тул бүх насныхан хэрэглэхэд тохиромжтой амтлаг сүүн бүтээгдэхүүн юм.
Д витаминаар баялаг тул өсөлтийг дэмжин, дархлааг сайжруулна.
АПУ компанийн 100 жилийн ой, Монгол улсад Авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 99 жилийн ойн баярт зориулан “Мастер жолоо – 2024” уран жолоодлогын тэмцээнийг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл борлуулалт, түгээлтийн үйл ажиллагааг эрхлэгч компаниудын жолооч тээвэрчдийн дунд мэргэжлийн ур чадварыг сурталчлан алдаршуулах зорилготойгоор анх удаа зохион байгууллаа. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар АПУ ХК-ийн Тээвэр Түгээлтийн Алба, Байгууллагын Харилцааны Алба, хамтран зохион байгуулагчаар Монголын Автомашины Спортын Холбоо ажиллалаа.
Тус тэмцээн нь Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа ба Хүнсний үйлдвэрлэл, худалдааны салбартаа тэргүүлэгч тээвэрлэлт түгээлтийн 14 компани оролцлоо.
Тэргүүн байранд БАТГАН Транс ХХК, 2-р байранд АПУ ХК удаалж, 3-р байранд М-СИ-ЭС Кока Кола ХХК-ийн хамт олон шалгарлаа.
Тэмцээний оролцогчид Очир Дагинас, Сүү Хувьцаат Компани | SUU JSC, Anungoo, Батган транс ХХК, TESO Group, AUB Company , APU DAIRY Монгол сүүний үйлдвэр , СББ трейд ХХК, АПУ трейдинг ХХК, Total Distribution LLC, Jur Ur Bakery / Жүр Үр бэйкери , APU Company, Coca-Cola Mongolia, Талх Чихэр ХК байлаа.
Хоёрдугаар улирал 2024
壯陽藥
2024/ II улирал
犀利士
Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадамд АПУ ХК-ийн тамирчид үзүүр, түрүү, айрагтай сайхан наадлаа.
АПУ компанийн тамирчин Монгол улсын арслан Б.Орхонбаяр Хүчит бөхийн барилдаанд найм даван үзүүрлэж, Монгол улсын тод манлай уяач О.Батбилэг Их нас, Соёолон насанд тус тус хурдан морио айрагдууллаа.
Үндэсний сурын харваанд Монгол улсын даян мэргэн Б.Пунсалдулам түрүүлж Даяар дуурсах мэргэн цол хүртсэн бол Үндэсний шагайн харваанд Монгол улсын үлэмж дархан мэргэн С.Ямааранз ахлагчтай баг алтан медаль хүртлээ.
Мөн Тод Мэргэн харваач Б.Зоригтбаатар буриад сурын харваанд түрүүлж, Хүчит бөхийн барилдаанд зодоглосон Монгол улсын арслан Д.Ганхуяг, Монгол улсын харцага Б.Цэдэнсодном, Аймгийн арслан М.Даваасүрэн, Аймгийн заан С.Доржпалам нар амжилттай сайхан барилдаж үзэгч, түмэн олныгоо баясуулан цэнгүүллээ.
Нүүдэлчдийн цог хийморийг асааж “Үргэлж өөдөө” амжилт дүүрэн наадсан нийт тамирчдадаа талархал илэрхийлье.
Түүхэн 100 жилийн ойн баяртаа зориулан “Playtime Festival 2024” амьд хөгжмийн наадамд албан ёсны стратегийн түнш байгууллагаар залуусын соёлтой хэрэглээг дэмжин 16 дахь жилдээ хамтран ажиллалаа.
АПУ компани орчин үеийн хөгжмийн урлаг, соёлоор дамжуулан тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор энэ жилийн амьд хөгжмийн наадамд шинэ брэнд, шинэ агуулга, шинэ бүхнээр манлайлан оролцсон юм. Наадмын стратегийн түншийн хувьд нараар эрчимжсэн “APULSE Zone”-ийг тохижуулан хамгийн сүүлийн үеийн технологи бүхий хавтангуудыг байршуулан EcoFlow ухаалаг нарны эрчим хүчний зөөврийн цахилгаан үүсгүүр ашиглаж нүүрстөрөгчийн хийн ялгарлаа бууруулахад хувь нэмрээ оруулан ажилласан юм.
Түүнчлэн “Өнгө нэм” ТББ-тай хамтран APULSE Zone дахь хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлж, наадамд оролцогч залууст мэдлэг ойлголт өгөх ажлыг сонирхолтой байдлаар хүргэн залуусын дунд зөв хандлага төлөвшүүлэхэд анхааран ажиллав. APULSE Zone нийт 197.44кг CO2, 86.41кг нүүрс, 11ш ой мод хэмнэн ажиллаж 252.2 кВт эрчим хүчийг үйлдвэрлэж хэрэглээндээ ашиглалаа. Ингэснээр байгаль дэлхийдээ ээлтэй байдлаар арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ, залуусын хариуцлагатай, соёлтой хэрэглээг бий болгох, олон нийтийн хог хаягдлын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, ангилах, дахин боловсруулах дадал, тогтолцоог бий болгох зорилт тавин ажиллаж байна.
‘’Playtime Festival 2024’’-ийн APULSE Zone дахь онцлох арга хэмжээг дурдвал Шунхлай группын ерөнхийлөгч П.Батсайхан захирал “Fireside Talk” яриа өрнүүлэн, Sound Meditation буюу бүх хүртэхүйн хөгжимт бясалгал, Big Sistas Comedy, Өглөөний сэргээш дасгал гэх мэт сонирхолтой хөтөлбөрөөр дүүрэн байж, залуусын соёлтой хэрэглээг дэмжиж, хариуцлагатай зохистой байдлыг уриалан ажиллалаа.
Бид ‘Монгол Бахархал’ тогтвортой хөгжлийн стратегийнхаа хүрээнд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах зорилгоор APULSE Zone-оо нарны эрчим хүчээр цэнэглэсэн.
Нийт 2430кВт цахилгаан эрчим хүч хэрэглэснээс 10% буюу 260.8кВт-ийг нарны системээсээ хангалаа. Энэ нь 26,080ш LED гэрлийг нэгэн зэрэг асаахтай тэнцэх юм. Бид нарны системээ нэг удаагийн арга хэмжээн дээр хэрэглээд зогсохгүй, АПУ ХК-ийн савлах үйлдвэрийн болон гадна талбайн гэрэлтүүлгийг шийдэх юм.