Categories
Мэдээллийн сан Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

“Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол тэмдгээр АПУ ХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Г.Энхбилэг шагнагдлаа

Аж үйлдвэрлэлийн салбарын түүхэн дэх онцлох өдрүүд, АПУ компани үүсэн байгуулагдсны 100 жилийн ойн баяр тохиож байна. Энэ торгон баярт үйл явдлыг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үйлдвэрлэлийн салбарт онцгой хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагнан урамшуулснаас АПУ ХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Г.Энхбилэг “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялайлаа.
Тэрбээр 2003 оноос хойш АПУ компани дахь ажлын гараагаа эхэлж, системчилсэн санхүүгийн суурь, шинэчлэлийн ажлуудын үндсийг тавьсан бөгөөд эдийн засгийн нөхцөл байдалд уялдуулсан томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, Монголын бизнесийн салбарт онцлог бүхий менежментийн туршлагыг бий болгосон билээ. Мөн түүнчлэн үйлдвэрлэл, үйл ажиллагааны хөгжилд хувь нэмэр оруулан инженерингийн хурд, мэдээллийн урсгал, нарийвчилсан дата бий болгож өнөөгийн тасралтгүй хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна.
Мөн сүүний бизнесийн хөгжилд анхны бааз сууриас эхлүүлэн удирдан ажиллаж, шинэ талбарт үсрэнгүй хөгжлийг бий болгон сүүний татан авалт, кластер ферм, малчид фермерүүдтэй хамтран ажиллаж, “Цагаан хувьсгал”-ыг уриалан монгол хүний эрүүл мэндийг дэмжих үйл хэргийг манлайлан ажиллаж иржээ. Түүнчлэн санхүүгийн системийн датад суурилсан нэгдсэн интеграц, төлөвлөлт, стратегийг тодорхойлон дижитал шийдлүүдийг нэвтрүүлэн ажиллаж байна.
АПУ компанийн үе, үеийн ажиллагсад, хамт олны өмнөөс халуун баяр хүргэж, ҮРГЭЛЖ ӨӨДӨӨ байхын ерөөл өргөе.
АПУ Хувьцаат компани