Categories
Онцлох мэдээлэл Мэдээллийн сан Мэдээ, мэдээлэл

“Playtime Festival 2024” наадмын Стратегийн түншээр ажиллалаа

Түүхэн 100 жилийн ойн баяртаа зориулан “Playtime Festival 2024” амьд хөгжмийн наадамд албан ёсны стратегийн түнш байгууллагаар залуусын соёлтой хэрэглээг дэмжин 16 дахь жилдээ хамтран ажиллалаа.

АПУ компани орчин үеийн хөгжмийн урлаг, соёлоор дамжуулан тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор энэ жилийн амьд хөгжмийн наадамд шинэ брэнд, шинэ агуулга, шинэ бүхнээр манлайлан оролцсон юм. Наадмын стратегийн түншийн хувьд нараар эрчимжсэн “APULSE Zone”-ийг тохижуулан хамгийн сүүлийн үеийн технологи бүхий хавтангуудыг байршуулан EcoFlow ухаалаг нарны эрчим хүчний зөөврийн цахилгаан үүсгүүр ашиглаж нүүрстөрөгчийн хийн ялгарлаа бууруулахад хувь нэмрээ оруулан ажилласан юм.

Түүнчлэн “Өнгө нэм” ТББ-тай хамтран APULSE Zone дахь хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлж, наадамд оролцогч залууст мэдлэг ойлголт өгөх ажлыг сонирхолтой байдлаар хүргэн залуусын дунд зөв хандлага төлөвшүүлэхэд анхааран ажиллав.  APULSE Zone нийт 197.44кг CO2, 86.41кг нүүрс, 11ш ой мод хэмнэн ажиллаж 252.2 кВт эрчим хүчийг үйлдвэрлэж хэрэглээндээ ашиглалаа. Ингэснээр байгаль дэлхийдээ ээлтэй байдлаар арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ, залуусын хариуцлагатай, соёлтой хэрэглээг бий болгох, олон нийтийн хог хаягдлын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, ангилах, дахин боловсруулах дадал, тогтолцоог бий болгох зорилт тавин ажиллаж байна.

‘’Playtime Festival 2024’’-ийн APULSE Zone дахь онцлох арга хэмжээг дурдвал Шунхлай группын ерөнхийлөгч П.Батсайхан захирал “Fireside Talk” яриа өрнүүлэн, Sound Meditation буюу бүх хүртэхүйн хөгжимт бясалгал, Big Sistas Comedy, Өглөөний сэргээш дасгал гэх мэт сонирхолтой хөтөлбөрөөр дүүрэн байж, залуусын соёлтой хэрэглээг дэмжиж, хариуцлагатай зохистой байдлыг уриалан ажиллалаа.

Бид ‘Монгол Бахархал’ тогтвортой хөгжлийн стратегийнхаа хүрээнд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах зорилгоор APULSE Zone-оо нарны эрчим хүчээр цэнэглэсэн.

Нийт 2430кВт цахилгаан эрчим хүч хэрэглэснээс 10% буюу 260.8кВт-ийг нарны системээсээ хангалаа. Энэ нь 26,080ш LED гэрлийг нэгэн зэрэг асаахтай тэнцэх юм. Бид нарны системээ нэг удаагийн арга хэмжээн дээр хэрэглээд зогсохгүй, АПУ ХК-ийн савлах үйлдвэрийн болон гадна талбайн гэрэлтүүлгийг шийдэх юм.