Монгол улсын аж үйлдвэрийн салбарын анхдагч АПУ компани 100 жилийн ойн баяр дээрээ “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнууллаа.
АПУ компани 1924 онд байгуулагдсан цагаас хойш цаг үеийн хөгжил дэвшилд манлайлагч байж хөгжин дэвшсээр 2500 гаруй ажиллагсадтай, дотоодын 15 мянга гаруй малчид, тариаланчид, худалдаа, үйлчилгээний салбарын хүндэт харилцагчид болон дэлхийн хэмжээний томоохон түншүүдтэй харилцаа холбоогоо бэхжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг техник, технологиор урласан брэнд бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд төдийгүй дэлхийн 12 улсад амжилттай экспортолж байна.
Ийнхүү зуун жилийн туршид бүтээсэн туршлага, хамт олны хичээл зүтгэл, үе үеийн эрдэмтэн мэргэд, технологич инженерүүдийн амжилт бүтээл, компанийн улс эх орондоо оруулсан хувь нэмрийг үнэлэн түүхэн ойн баяр дээрээ “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнууллаа.