Categories
Ногдол ашиг

2024 он I хагас жил

АПУ ХК (MSE:APU)-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 24/16 тоот тогтоолоор 2024 оны нэгдүгээр хагас жилийн санхүүгийн үр дүнг харгалзан нэгж хувьцаанд ₮55 (тавин таван төгрөг)-ийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэв.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гарах бүртгэлийн өдрийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр тогтлоо.

ТУЗ-ийн ажлын алба