Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ компани Хайнекен шар айргийг эх орондоо үйлдвэрлэж эхэллээ

Дэлхий дахинаа брэнд, үнэ цэнээрээ тэргүүлдэг Хайнекен брэндийг АПУ компани цоо шинэхнээр нь үйлдвэрлэн, хэрэглэгчдэд хүргэх боломжтой боллоо. Шар айраг нь шинээрээ байх тусам амт чанар сайтай байдаг төдийгүй хамгийн сайн шар айраг бол шинэ шар айраг хэмээдэг билээ. Хайнекен брэнд нь дэлхийн шар айргийн зах зээлийн онцлох, шилдэг премиум, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн брэнд юм.
Хайнекен шар айргийг дотооддоо үйлдвэрлэх эрхийг авахын тулд маш өндөр шалгуурт тэнцэж, хэд хэдэн удаагийн нарийн шинжилгээг өгөх шаардлагатай бөгөөд Монгол улсдаа ХАБҮЛЛ (Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори)-ийн шалгуурт, олон улсдаа Нидерланд дахь Хайнекен компанийн QAL буюу чанарын баталгааны лабораторийн 3 удаагийн туршилт, шинжилгээнд хамрагдаж, үүний дараагаар Хайнекен брэндийн олон улсын судалгаа, хөгжүүлэлтийн дэлхийн шилдэг шар айраг үйлдвэрлэгчид ахин амталгаа хийж, үйлдвэрлэлийн зөвшөөрлийг олгодог.
Үүгээрээ АПУ компани нь шингэн хүнсний салбарт томоохон дэвшил авчирч байгаа бөгөөд чанар стандартаараа тэргүүлэгч компани гэдгээ баталсан үйл явдал болж байна. 150 жилийн түүхтэй, 190 гаруй улсын хэрэглэгчдэд таашаагдаж буй тус шар айргийг одоогийн байдлаар 71 улс дотооддоо үйлдвэрлэх эрхийг авч, үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
Шингэн хүнсний сэтгүүлүүдийн нэг болох “Drinks International”-аас гаргасан тухайн жилийн брэндийн тайланд Хайнекен шар айргийг 2023 онд дэлхийд хамгийн их борлуулалттай шар айраг хэмээн тодорхойлжээ.
Олон улсын брэндийг эх орондоо үйлдвэрлэж байгаа нь шингэн хүнсний салбарын хувьд томоохон ахиц дэвшил болж байна.