Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Мэдээ, мэдээлэл

AПУ компани “Boomi Innovation Awards 2023” шагнал хүртлээ

Мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгчдийн нэг болох Boomi платформын Ази-Номхон далай, Японы (APJ) бүс нутгийн Boomi World Tour Sydney арга хэмжээнд АПУ ХК-ийн системүүдийг API-аар дамжуулан интеграци хийх төслийг сайн туршлагаар нэрлэж “Boomi Innovation Awards Winner 2023” шагналаар шагналаа.

API нь дамжуулан байгууллагын дижитал системүүдийг нэгтгэн холбож, нээлттэй хандалт бүхий дата сан бүрдүүлэх боломжийг олгодог ба дата өгөгдлийг цаг хугацааны хоцрогдолгүй харуулах ач холбогдолтой платформ юм.

АПУ компани нь дотооддоо болон гадагшаа ашигладаг бүхий л тусдаа системүүдийг API технологид суурилан холбож, цаашдын интеграциуд үүгээр дамжуулан маш хялбар холбогдож, нээлттэй харилцаа, хурдан шуурхай үйл ажиллагааг бий болгон ажиллаж байна.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр үйлдвэрлэл, үйл ажиллагаа хурдсаж, өгөгдөл дамжуулалт, бүтээмжийг нэмэгдүүлэн, нээлттэй харилцааг бий болгож, харилцагч үйлчлүүлэгч нартай түргэн шуурхай холбогдон  үйл ажиллагаа илүү хурдан хялбар болж шинэчлэгдэж байна.

АПУ ХК нь хүний нөөцийн систем, бизнесийн төлөвлөлт, ERP, ложистик гэх мэт салбарууддаа API cистемийг нэвтрүүлэн ажиллаж эхлээд байна. Цаашид бусад бүх үйл ажиллагаагаа энэ системд нэгтгэж эрсдлийг бууруулж, зохион байгуулалтыг сайжруулан ажиллах ба дэвшилтэт инновацлаг технологийг үйл ажиллагаанд ашигласаар байх болно.

APU Company – Customer – Boomi

Categories
Мэдээллийн сан Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

Тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах залуусын мэтгэлцээнийг дэмжин ажиллаа

Хүн бүрт хөгжил дэвшлийг хүртээмжтэй байлгах, ядуурлыг бууруулах, эх дэлхийгээ хамгаалахыг зорьж буй Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлэх хүчин чармайлтаа АПУ ХК  нэмэгдүүлэн ажиллаж байна.  Эх дэлхийгээ хайрлах, аливаа сөрөг нөлөөллүүдийг хязгаарлах, нийгэм, эдийн засагт эерэгээр нөлөөлөх тогтвортой хөгжлийн арга хэмжээг сурталчлан таниулах, татан оролцуулж, хамтран хэрэгжүүлэхэд залуусын оролцоо ихээхэн чухал юм.

Энэ хүрээнд залуусын дунд зохион явуулсан “Гэрэгэ” клубын парламентийн мэтгэлцээнийг дэмжин ажиллаа. Залуусын нийгмийн тогтвортой хөгжлийн асуудлуудад шийдэл олоход төвлөрсөн энэхүү мэтгэлцээнд Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг ангилан ялгаж, дахин ашиглах тогтолцоог төр болон хувийн хэвшил хамтран хөгжүүлэх, эдийн засгийн төвлөрлийг орон нутаг руу чиглүүлэх гэх мэт  чухал сэдвүүдээр мэтгэлцсэн юм.

Цаашид бид тогтвортой хөгжлийг дэмжин ажиллах аливаа үйл ажиллагаандаа залуусын оролцоог дэмжин ажиллаж, тэдний тогтвортой хөгжлийн сэдвийн хүрээнд хийсэн мэтгэлцээний үр дүнд гарсан шийдлийг төсөл хөтөлбөртөө шингээн хэрэгжүүлэхийг чармайн ажиллаж байна.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

Дэлхийн чанарын долоо хоногт АПУ компани

АПУ ХК байгуулагдсан цагаасаа хойш чанарыг эрхэмлэн, бүхий л үйл ажиллагаандаа олон улсын стандартуудыг нэвтрүүлж, манлайлан ажиллаж байна.

 

Бидний хэрэгжүүлдэг стандартын нэг суурь элемент нь бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон бусад бүх үйл ажиллагаандаа эхний үйлдлээрээ алдаа дутагдалгүй, зөв хийж, шат бүрдээ чанарыг хадгалахын төлөө зорьж ажилладаг.

АПУ ХК нь 440 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүндээ чанар стандартын нэгдсэн удирдлагын тогтолцоо ISO 9001- Чанарын менежментийн тогтолцоо, ISO 14001 – Байгаль орчны менежментийн тогтолцоо, FSSC 22000 – Хүнсний аюулгүй байдлын баталгаажуулалтын стандартуудыг хамтад нь нэвтрүүлсэн Монголын анхны компани.

Түүхий эд нийлүүлэлт, тээвэр ложистик, үйлдвэрлэл, түгээлт, худалдаа болон хэрэглэгч хүртэлх бүх шат дамжлагадаа дээрх чанарын стандартыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн АПУ ХК нь олон улсын дээрх стандартуудыг шинэчлэгдэх тухай бүрд үйл ажиллагаандаа нутагшуулан, орчин үеийн стандартын хэрэгцээ шаардлагатай хөл нийлүүлэн ажилласаар байна.

Энэ жилийн “Үндэсний Чанарын чуулган”-ы илтгэлд АПУ ХК-ийн Чанарын албаны дарга Г.Ганчимэг төлөөлөн оролцож илтгэл хэлэлцүүллээ. Илтгэлээр “Чанар” гэдгийг зөвхөн бүтээгдэхүүн үйлчилгээнд тавьдаггүй ба түүнийг үйлдвэрлэж, бүтээж буй хүмүүсийн чанар хамгийн чухал нь байдаг. Энэ хүрээнд АПУ ХК нь Монгол улсаас  “Ажиллахад таатай газар” хэмээх олон улсын гэрчилгээг анх удаа авсан. Монгол хүний, монгол ажилтны Чанарыг эрхэмлэн үйлдвэрлэсэн АПУ компанийн бүтээгдэхүүн олон улсын зах зээлд аль хэдийн хүрч, тэдний таашаан хэрэглэх дуртай бүтээгдэхүүн болоод байгаа талаар онцоллоо.

Сүүлийн жилүүдэд АПУ ХК олон улсын зах зээл дээр бүтээгдэхүүнээ нийлүүлэн ОХУ, БНХАУ, Солонгос, Тайланд, Польш, АНУ, Европын Холбооны улсуудад борлуулж байна.

Мөн дотоодын ханган нийлүүлэгч компаниуддаа чанар стандартуудыг ханган ажиллах тал дээр заавар, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна. Ингэснээр түүхий эд материалын чанар сайжирч, тэдний зардал буурч, бүтээгдэхүүний чанар сайжирахад чухал нөлөө үзүүлсээр байна.

Жил бүр зохион байгуулагддаг “Дэлхийн чанарын өдөр – Чанарын долоо хоног” нь энэ жил “Quality: Realizing your competitive potential”  буюу “Чанар бол өрсөлдөх чадвар, чадвараа ахиулья” гэсэн уриатай дэлхийн нийтээр өрнөж байна.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

“Career Expo-2023” өдөрлөгийг дэмжин ажиллаа

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Гадаадад Төгсөгчдийн Холбоо, HR CLUB хамтран зохион байгуулж буй CAREER EXPO-2023 залуучуудын хөдөлмөрийн өдөрлөгийг АПУ компани дэмжин ажиллаа.

Энэхүү үйл ажиллагаа нь эх орондоо болон гадаадад сурч, ажиллаж буй залуучуудын хөгжил, хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хөдөлмөрийн харилцааны хүрээн дэх хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагааг сурталчлан таниулах байнгын болон цагийн ажилд зуучлах зорилготой. Уг арга хэмжээнд томоохон ажил олгогч 50 байгууллагуудын 2500 орчим нээлттэй ажлын байр зарлаж, хүний нөөцийн бүрдүүлэлт хийсэн юм.

Уг үйл ажиллагаанд биеэр ирж мэдээлэл авахаас гадна цахимаар оролцох боломжтой байснаараа давуу талтай байв.

Арга хэмжээнд:

  • “Ажил олгогчийг дэмжих туршилтын төсөл”
  • “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”
  • Хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн систем И-Жоб платформ
  • Гадаадад сурах, тэтгэлэг авах, сурч мэдсэн зүйлээ эх орондоо хэрхэн үр бүтээлтэй хэрэгжүүлж, ажлын байраар хангагдах талаар зөвлөмж мэдээлэл
  • “Залуучуудын зохистой хөдөлмөр” үндэсний сүлжээнээс зохистой хөдөлмөрийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр сурталчилгаа мэдээлэл хийсэн юм.

Мөн залуучууд ажил, амжилтын түүхээсээ хуваалцаж, мэргэжлийн байгууллагууд  сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

АПУ компани нээлттэй сонгон шалгаруулалтыг хүртээмжтэй, түргэн шуурхай, хүссэн газраасаа хандах боломжтой болгох үүднээс  https://hello.apu.mn/ системийг хөгжүүлэн нэвтрүүлээд байна. Та бүхэн дээрх линкээр дамжин орж, өөрийн хувийн хаягаа үүсгэн АПУ компанид нээлттэй байгаа ажлын байрнаас сонгон анкет илгээгээрэй. 

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нийгэмд чиглэсэн бодлого Тогтвортой хөгжил Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

“НОГООН ДАДАЛТ МАЛЧИД” мэдлэгжих аяныг эхлүүллээ

АПУ ХК-ийн бүтээгдэхүүний гол түүхий эд бол Монгол орны үржил шимт нутагт бэлчээрлэн өвсний сайнаар идээшсэн үнээний цэвэр сүү билээ.

Түүхий эдийг малчдын гараас хэрэглэгчийн гарт очих хүртэлх оролцогч бүх талууд буюу малчдаас үйлдвэрлэгч, цаашлаад хэрэглэгч хүртэлх бүхий л үе шатанд үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, тогтвортой үйлдвэрлэл, зохистой хэрэглээний дадал, шаардлагыг хэвшүүлэн ажиллах нь хамгийн чухал юм.

Бид 1600 гаруй малчид фермерүүдтэй нягт хамтран ажилладаг бөгөөд малчдынхаа Хөдөө аж ахуйн зохистой дадал болон баталгаат органик хүнсний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, сүүний чанарыг сайжруулах зэрэг зорилгоор “НОГООН ДАДАЛТ МАЛЧИД” мэдлэгжих аяныг санаачлан эхлүүлээд байна.

“НОГООН ДАДАЛТ МАЛЧИД” мэдлэгжих аянаар дамжуулан сүү бэлтгэн нийлүүлэгчдийнхээ чадавхыг сайжруулах, хамтын ажиллагаагаа “Бэлтгэгч, Худалдан авагч” хүрээнээс хальж урт хугацааны тогтвортой хамтран ажиллагсад болон хамт хөгжих зорилго тавин, үе шаттайгаар ажиллаж байна. Тиймээс мэргэжлийн байгууллагатай хамтран малчдад сүүний баталгаажсан органик мал аж ахуйн талаарх мэдээллийг хүртээмжтэйгээр хүргэхээр ажиллаж эхэллээ.

Стратегийн онцгой хүнс болсон сүүний чанар, АПУ ХК-ийн сүү бэлтгэн нийлүүлэлтийг түүчээлэн ажиллаж буй Зүүнхараа дахь малчид маань аяны эхний арга хэмжээнд оролцсон юм.

Аяны хүрээнд анхан шатны үйлдвэрлэгч буюу малчдад Хөдөө аж ахуйн зохистой дадлыг хэвшүүлэх, баталгаажсан органик Монгол хүнс бэлтгэх замын зургийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран танилцуулж, өрхийн санхүүгийн боловсрол, малчдад чиглэсэн санхүүгийн хүртээмжийг цахим платформуудаар дамжуулан ойртуулах зэрэг салбарын цаг үеийн боломж, хандлагыг хуваалцсан юм.

Мөн цаашид Архангай аймгийн Чулуут сумын сүү бэлтгэн нийлүүлэгчдийнхээ дунд “Ногоон Дадалт Малчид” мэдлэгжих аяныг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Мэдээллийн сан Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарсан АПУ ХК экспортын өсөлт, тэлэлтийг чухалчилж байна

99 жилийн түүхтэй АПУ ХК нь Монгол Улсын “ТОП 100” компанийн нэгээр 19 дэх жилдээ дараалан шалгараад байна. 2022 оны тухайд АПУ ХК экспортын хурдасгуур төслүүдээ эрчимжүүлж, БНСУ-д бүтээгдэхүүнээ GS 25 сүлжээ дэлгүүрээр нийлүүлэх, АНУ-д цахим худалдааны платформд нэгдэх зэргээр эрчимтэй хүчин чармайлт гаргаж ажиллаа.

Мөн нийгмийн шинж чанартай хөрөнгө оруулалтад анхаарч сүү, сүүн бүтээгдэхүүний импортыг орлох, малчдын амьжиргааг дэмжих, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилготой “Монгол Сарлаг – Гэр үйлдвэрлэл” төсөл, удахгүй нээлтээ хийх “Бяслагын үйлдвэр”-ийн төсөл тэргүүтэй хүн амын эрүүл мэнд, эдийн засгийн шинэ боломж, өгөөж бий болгосон ажлуудыг эхлүүллээ.

АПУ ХК нь улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулж, 2022 онд Монгол Улсын төсөвт нийт 400 гаруй тэрбум төгрөгийн татвар төлж, өнгөрсөн жилээс 9%-иар өсгөж, Шилдэг татвар төлөгчдийн нэгээр шалгарсан.

Нийт 2200 гаруй ажиллагсдыг ажлын байраар хангаж, 11 мянга гаруй харилцагчийн хамтаар эдийн засаг, нийгмийн хөгжилд хамтын үнэ цэн бүтээж ажиллаж байна.

Мөн Тогтвортой хөгжлийн бодлогоо эрэмбэлэн тодорхойлж, нийгэм, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай хэрэглээг түгээх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Тухайлбал, соёлтой, хариуцлага хэрэглээг таниулах чиглэлд “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” хөтөлбөрийг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байна. Хог хаягдлыг менежментийг сайжруулах чиглэлд шилний дахин хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор харилцагч, түншүүдтэйгээ хамтран “Чи-Чадна – Шилээ дахин амьдруулъя” төслийг хэрэгжүүлж ажиллаа.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

~БИДНИЙ ТУУЛСАН ЗАМНАЛ~

АПУ компанийн ажилтан бүр олон жилийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэл зарцуулсны үндсэн дээр олон улсын зах зээл дээр амжилттай гарах суурийг бий болгосон нь гайхамшигтай.

+21 Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!

#storybehind#биднийтуулсанзамнал#APUCompany

Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК хариуцлагатай дадал, хэвшлийг бий болгох шинэ хөтөлбөр танилцууллаа

 

АПУ ХК нь залуучуудын хариуцлагатай амьдралын хэв маяг, эрүүл мэндийн зохистой дадал, хэвшлийг бий болгох зорилгоор сагсан бөмбөгийн спортын хөгжилд хувь нэмэр оруулан Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо /МСБХ/-ны Үндэсний дээд лигийг дэмжин хамтран ажиллаж буй билээ.

Энэ үеэр компанийн тогтвортой хөгжлийн бодлогын нэг хэсэг болох “Хариуцлагатай хэрэглээ”-г бий болгох зорилгоор замын хөдөлгөөний аюулгүй байдал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын эсрэг “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

 

“АПУ” ХК-ийн байгууллагын харилцааны албаны дарга О.Одгэрэл: Бид нийгмийн манлайллын “Соёлоор Гоёно” төслийн дэд хэсэг болгон “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Уусан үедээ жолоо барьдаг хүмүүсийн дунд явуулсан олон улсын судалгаанд жолоочид өөрийн жолоодлогын туршлага, арга барилыг сайн, хангалттай гэж үнэлж, согтуугаар тээврийн хэрэгсэл барих хандлагатай байдаг нь олон эрсдлийг дагуулдаг. Иймд бид энэхүү хөтөлбөрөөрөө дамжуулан “Хариуцлагатай хэрэглээ”-г бий болгох зорилгоор олон талд хамтын ажиллагааг эхлүүлэн ажиллахаар төлөвлөж байна. 

Уг хөтөлбөр нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын эсрэг олон улсын зан төлөвийн судалгаанд суурилан хэрэгжүүлэхээрээ онцлог болж байна. Олон улсын судалгаагаар нийгмийн зан төлөвийн хувьд хэрэглэгч өөрийн жолоодлогын туршлага, арга барилыг сайн, хангалттай гэж үнэлсний улмаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хандлага давамгай болохын зэрэгцээ уусан үедээ тээврийн хэрэгсэл барихгүй байх, жолооч дуудах арга хэрэгслийн талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байдаг тул богино хугацаанд зохисгүй шийдвэр гаргалт хийж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож улмаар зөрчил үүсгэж, ноцтой хохирол учруулах хандлага давамгайлдаг байна.
Үүний эсрэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын хор уршгийг нийгэмд таниулах, зөрчлөөс сэргийлэх арга зам, жолоодлогын үйлчилгээний талаарх мэдлэг, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр АПУ ХК, Тээврийн Цагдаагийн алба, “UBCab” байгууллагууд үе шаттайгаар, олон ажлууд төлөвлөж байна.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат: Он гарсаар эхний 2 сарын байдлаар 5000 гаруй согтуу жолоочийг илрүүлсэн. Согтуугаар жолоо барих нэгэн шалтгаан нь “Ойрхон юм чинь, “Ганц удаа гайгүй байх” гэж бодох нь эрсдэлийг улам дагуулж байна. Иймд бид АПУ ХК, “UB” cab компанитай хамтран Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж, согтуугаар жолоо барих эрсдлийг 10 хувиар бууруулах зорилго тавин ажиллаж байна.

“UB” cab компанийн маркетингийн менежер Д.Чинбат: “Залуус архи, согтууруулах ундааны зохистой хэрэглээг эрхэмлэдэг болсон байна. Одоогоор 5000 жолооч үйлчилгээнд явж байна. Манай жолооч нар даатгалд бүрэн хамрагдсан. Өөрөөр хэлбэл, таны автомашиныг унаж яваад осол аваарь гаргалаа гэхэд таны даатгал биш манай жолоочийн даатгал дээр бичигддэг. Өдрүүдийг харахад 4-5 дахь өдөрт дуудлагууд ихэсдэг. Залуусын алкахолын хэрэглээ эдгээр өдрүүдэд нэмэгддэг юм болов уу” гэв.

Тээврийн Цагдаагийн албаны мэдээлснээр Монгол улсын хэмжээнд 2022 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 54791 зөрчлийг илрүүлж таслан зогсоосон байна. Тиймээс энэ тоог 2023 онд дор хаяж 10 хувиар улмаар жил бүр үе шаттайгаар түүнээс дээш хэмжээгээр бууруулах нь уг хамтарсан хөтөлбөрийн зорилго оршиж байна.
АПУ ХК нь хүн амын эрүүл мэндэд эергээр нөлөөлөх, зөв зохистой, соёлтой, хариуцлагатай хэрэглээг дэмжих, улмаар залуучуудын спортын хөгжлийг дэмжих зорилгоор сагсан бөмбөгийн Оргилуун Лиг, хөл бөмбөгийн FC Улаанбаатар баг, уулын эрчимт алхалтын спортын “Senguu Race” уралдаант тэмцээн, Шайбтай хоккейн спортын Ази номхон далайн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг ивээн тэтгэх гэх мэтээр спортын олон төрөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллаж байна.
Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Онцлох Бид АПУ-чууд Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

Сүүний салбарт “Цагаан хувьсгал” хийх уриалга дэвшүүллээ 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр төрийн ордонд “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” боллоо.
Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь шингэн сүүний нийлүүлэлт, тээвэр ложистикоос шууд хамааралтай бөгөөд малчин өрхийн амьжиргааг дэмжих анхан шатны боловсруулах үйлдвэрлэлийг бий болгоход чиглэн АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр нь “МОНГОЛ САРЛАГ”- Гэр үйлдвэрлэлийн төслөө Архангай аймгийн Чулуут суманд өнгөрсөн оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Зөвлөгөөний үеэр цаашид сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хангамжийн НЭМҮҮ өртгийн сүлжээг цогцоор нь шийдэх гарц гаргалаа эрэлхийлж, сүүний салбарын “Цагаан хувьсгал” уриалгыг хэрэгжүүлэхийг АПУ ХК-ийн Төсөл эрхэлсэн захирал Г.Энхбилэг онцоллоо.АПУ ХК-ийн Төсөл эрхэлсэн захирал Г.Энхбилэг: “Цагаан хувьсгал” уриалгын хүрээнд сүүний бодлогын зөвлөл бий болгох, нэмүү өртгийн сүлжээний стратеги шинэчилж тогтоох, эрчимжсэн кластер ферм хөгжүүлэх, анхан шатны боловсруулах үйлдвэрт татварын хөнгөлөлт үзүүлэх, сүүний татаасны хугацааг нэмэгдүүлэх, сүүний үнээний импортыг нэмэгдүүлэх, хүүхдийн сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орон нутаг дахь чанарын лабораторийг чадавхжуулах зэрэг найман уриалгыг бид дэвшүүлж байна.
АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Г.Баярмагнай: “Сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гол хэрэгцээ нь шингэн сүүний нийлүүлэлт бөгөөд малчид фермерүүдийг дэмжин ажиллаж, ойрын таван жилийн хугацаанд сүүний хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. “Цагаан хувьсгал” уриалгын хүрээнд дэвшүүлсэн арга замын хүрээнд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд дотоодын хэрэгцээг хангахад чиглэж, сүүний салбарын жишиг кластер ферм, дэд бүтэц, ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгох, цогцоор нь шийдэхэд анхаарч ажиллах шаардлага үүсэж байна. Үүнд АПУ ХК, АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр хөрөнгө оруулалт хийж, Монгол хүний сүүний хэрэглээг 3-5 дахин өсгөх зорилготой ажиллаж байна.”
Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

Үндэсний их өв “Соёлоор гоёно” – АПУ Хувьцаат компани

АПУ ХК нь үндэсний бөхийн спортыг дэмжих замаар өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын Арслан Б.Орхонбаяр, Монгол Улсын Харцага Т.Өсөх-Ирээдүй нартай урт хугацаанд хамтран ажиллахаар боллоо.

Бид уламжлал, өв соёлоо эрхэмлэн дээдлэж үндэсний спортууд болох шагайн харваа, сур харваа, хурдан морь, үндэсний бөх тэргүүтэй олон төрөлд бахархал болсон тэргүүлэх тамирчидтай хамтран ажиллаж байна.

XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилдээ үндэсний их өв соёлоор гоёж, үйлс бүхэн тань дэлгэрэх болтугай.

АПУ Хувьцаат компани
Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Мэдээллийн сан Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ

#2123 өдөр, @APUCompany-тай хамт

#2123 өдөр, @APUCompany-тай хамт

АПУ ХК нь ажилчдынхаа сурч хөгжих бүхий л боломжоор хангаж, олон улсын томоохон үйлдвэрлэгч HEINEKEN компанийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, туршлага, чанар стандартыг бүхий л түвшиндээ нэвтрүүлэн ажиллаж байна.

АПУ ХК-ийн Брэнд менежер Б.Тамир: “Дэлхийд алдартай томоохон брэндийн туршлага, ноу-хауг суралцах боломжийг АПУ компани надад олгосон. Үүний үр дүнд бид үндэсний брэнд бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг олон улсын түвшинд хийж, бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд борлуулж байна.

Categories
Онцлох Бид АПУ-чууд Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Uncategorized Мэдээ, мэдээлэл

#753 өдөр, @APUCompany-тай хамт

АПУ ХК болон дэлхийн топ үйлдвэрлэгчдийн нэг HEINEKEN нарын хүчирхэг менежментийн нэгдэл дэлхийд өрсөлдөх Монгол компанийг бүтээж байна.

Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Онцлох Бид АПУ-чууд Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК-ийн дэмжин ажилладаг “ФС УЛААНБААТАР” хөлбөмбөгийн багт 2017 оны шилдэг хамгаалагч О.ОЮУНБААТАР, 2023 оны анхны наймаагаар довтлогч О.МИЖИДДОРЖ нар нэгдлээ

АПУ ХК-ийн дэмжин ажилладаг “ФС УЛААНБААТАР” хөлбөмбөгийн багт 2017 оны шилдэг хамгаалагч О.ОЮУНБААТАР, 2023 оны анхны наймаагаар довтлогч О.МИЖИДДОРЖ нар нэгдлээ.
“ФС УЛААНБААТАР” хөлбөмбөгийн багт шинээр нэгдсэн тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.
АПУ ХК нь хөлбөмбөгийн спортын хөгжлийг дэмжих замаар залуучуудын эрүүл амьдралын хэв маяг, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор “ФС УЛААНБААТАР” хөлбөмбөгийн шигшээ багийг 9 дэх жилдээ дэмжин, хамтран ажиллаж байна.
Спорт бол бидний бахархал, эв нэгдэл, соёл, хамтдаа бүтээх гэрэлт ирээдүйн гүүр билээ.
Categories
Uncategorized

#753 өдөр, @APUCompany-тай хамт

АПУ ХК болон дэлхийн топ үйлдвэрлэгчдийн нэг HEINEKEN нарын хүчирхэг менежментийн нэгдэл дэлхийд өрсөлдөх Монгол компанийг бүтээж байна.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Онцлох Бид АПУ-чууд Нүүр хуудасны онцлох мэдээ Uncategorized Мэдээ, мэдээлэл

“Алтан бөмбөг 2022” наадмын “ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТОГЛОГЧ”-оор АПУ ХК-ийн дэмжин ажилладаг “ФС УЛААНБААТАР” хөлбөмбөгийн багийн тамирчид тодорлоо

АПУ ХК-ийн дэмжин ажилладаг “ФС УЛААНБААТАР” хөлбөмбөгийн багийн тамирчид маань Монголын Хөл Бөмбөгийн Холбооны “Алтан бөмбөг 2022” наадмын “ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТОГЛОГЧ”-оор тодорлоо.
Шилдгүүдэд шалгарсан “ФС УЛААНБААТАР” багийн Б.Балжинням, Э.Мөнх-Эрдэнэ, О.Оюунбаатар нартаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.
АПУ ХК нь хөлбөмбөгийн спортын хөгжлийг дэмжих замаар залуучуудын эрүүл амьдралын хэв маяг, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор “ФС УЛААНБААТАР” хөлбөмбөгийн шигшээ багийг 9 дэх жилдээ дэмжин, хамтран ажиллаж байна.
Спорт бол бидний бахархал, эв нэгдэл, соёл, хамтдаа бүтээх гэрэлт ирээдүйн гүүр билээ.

 

Categories
Uncategorized Ногдол ашиг

2022 он II хагас жил

АПУ ХК (MSE:APU)-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 02 сарын 13-ны өдрийн 23/03 тоот тогтоолоор 2022 оны хоёрдугаар хагас жилийн санхүүгийн үр дүнг харгалзан нэгж хувьцаанд ₮44 (дөчин дөрвөн төгрөг)-ийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гарах бүртгэлийн өдрийг 2023 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2023 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр тогтлоо.

ТУЗ-ийн ажлын алба

Categories
Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ

Соёлоор Гоёно “Үндэсний Дээд Лиг”

Спорт бол бидний бахархал, эв нэгдэл, соёл, хамтдаа бүтээх гэрэлт ирээдүйн гүүр билээ.

Сагсан бөмбөгийн спортоор дамжуулж, залуусын эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, зөв зохистой, хариуцлагатай хэрэглээг сурталчлах зорилгоор АПУ ХК, Монголын Сагсан Бөмбөгийн Холбоотой хамтран “Үндэсний Дээд Лиг”-ийг дэмжин ажиллаж байна. Маргаашийг бүтээх аз жаргалтай ирээдүйд бид “Соёлоор Гоёно”.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ компани “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллага”-аар шалгарлаа

Бид хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, хүртээмжтэй ажлын байрыг бий болгох зорилтын хүрээнд:
1. Хөдөлмөрийн гэрээ, компанийн дотоод дүрэм журам, нэрийн хуудсуудыг Брайл хэвлэлд хөрвүүлэн, дохионы хэлтэй сургалт видеог бэлтгэв.
2. JICA DPUB “Монгол улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд Job Coach бэлтгэх сургалтад хамрагдав.
Хүний нөөцийн нөөцийн мэргэжилтнүүдийг мэргэшсэн дохионы хэлмэрчийн сургалтад хамруулав.
3. Явган хүний замын тэмдэглэгээ, автомашины зогсоол, шатаар зөөвөрлөгчийг байршуулан ажиллаж байна.

Бидний үнэт зүйл: Бусдыг дээдлэн эрхэмлэ.
Categories
Uncategorized

Автомат Ноорог

犀利士
犀利士
an>

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

🌍 Дэлхийд Хамтдаа

АПУ компани нь 2022 он гарсаар дэлхийн зах зээлд үндэсний брэнд бүтээгдэхүүнээ таниулах ажлаа улам эрчимжүүлэн ОХУ, БНХАУ, БНСУ, БНПУ, Тайландын Хаант Улс – руу бүтээгдэхүүнээ экспортолж байна.


2022 оны онцлох үйл явдал:
• ОХУ дахь экспортын хэмжээг өмнөх оноос 214% өсгөж чадсан.
• БНХАУ -д борлуулалтын охин компани байгуулж, бизнесийн цар хүрээгээ тэлсэн.
• БНСУ- ын алдарт GS25 сүлжээ дэлгүүрийн дэлгүүрийн 7000 салбаруудаар “Golden Gob” шар айргийг борлуулж эхэлсэн.
• БНПУ-ын зах зээлд “Чингис Хаан” брэндийг борлуулж эхэлсэн.
• Тайланд улсын Зүүн Өмнөд Азийн тэргүүлэгч “King Power” Duty Free буюу татваргүй барааны дэлгүүрүүдээр “Chinggis Khan” брэндээ борлуулж эхэлсэн.

  • Онцлох арга хэмжээ:
  • ИТАЛИ улс, Комо хот:

FUORI CONCORSO, тансаг зэрэглэлийн брэндүүдийг танилцуулах арга хэмжээ.

  • АНУ, Вашингтон хот:

Монгол улсаас АНУ-д суугаа элчин сайдын яамнаас зохион байгуулсан “Chinggis Khan Golf tournament”

  • БОЛГАР улс, София хот:

Holiday in Spa Bulgaria, олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн.

  • СОЛОНГОС улс, Илсан хот:

GS25 ая тухтай дэлгүүрээс жил бүр зохион байгуулагддаг “GS25 Beer & Music” хөгжмийн фестивал.

  • ТАЙЛАНД улс, Бангкок хот, Эрхэмсэг Хатан хаан Сирикит-ийн нэрэмжит “Тайланд торго олон улсын загварын долоо хоног” үйл ажиллагаа
  • Орос улс, Москва хот:

Светлана Бондарчукийн “Action auction charity dinner”

  • Орос улс, Москва хот:

“Gentlemen Private Club” арга хэмжээ

  • Орос улс, Москва хот:

“Оны онцлох хүн” арга хэмжээ

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК “Тайланд торго олон улсын загварын долоо хоног” үйл ажиллагаанд “Чингис хаан” болон “Эдэн” брэндүүдээр ивээн тэтгэж, хамтран ажиллалаа

АПУ ХК -ийн “Чингис хаан” брэнд нь Тайландын Хаант улсын хамгийн том аялал жуулчлалын худалдааны “King Power” – сүлжээний татваргүй барааны дэлгүүрүүдээр амжилттай худалдаалагдаж байгааг дахин дуулгахад таатай байна.
“АПУ ХК” Тайландын хаант улсын нийслэл Бангкок хотод 2022 оны 12-р сарын 07-12-ны өдрийн хооронд зохион байгуулагдсан Эрхэмсэг Хатан хаан Сирикит-ийн нэрэмжит 3 дахь удаагийн “Тайланд торго олон улсын загварын долоо хоног” үйл ажиллагаанд “Чингис хаан” болон “Эдэн” брэндүүдээр ивээн тэтгэж, хамтран ажиллалаа.
Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

Бид “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН” өрөөг тохижуулан ашиглалтанд орууллаа.

Компанийн ажилтнууд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгээс нь аваад гэртээ харьтал ажлын байран дээр түр байлгах хэрэгцээ шаардлага гардаг.
Иймд бид хүүхэд түр саатуулах, аав ээжийгээ хүлээнгээ хичээл, даалгавраа хийх боломжтой “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН” өрөөг тохижуулан ашиглалтанд орууллаа.
Бидний үнэт зүйл: БУСДЫГ ДЭЭДЛЭН ЭРХЭМЛЭ.
Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ

АПУ ХК сагсан бөмбөгийн спортыг дэмжих замаар залуучуудын эрүүл мэндийн зөв дадал хэвшүүлэх хамтын ажиллагаа эхлүүллээ.

АПУ ХК нь хүн амын эрүүл мэндэд эергээр нөлөөлөх, зөв зохистой, соёлтой, хариуцлагатай хэрэглээг дэмжих, улмаар залуучуудын спортын хөгжлийг дэмжих зорилгоор сагсан бөмбөгийн Оргилуун Лиг, хөл бөмбөгийн FC Улаанбаатар баг, уулын эрчимт алхалтын спортын “Senguu Race” уралдаант тэмцээн гэх мэтээр спортын олон төрөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллаж ирсэн.
Энэ удаагийн сагсан бөмбөгийн спортын хамтын ажиллагааны нээлтийн үеэр АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг: “Сагсан бөмбөгийн спорт нь багийн спорт гэдгээрээ онцлог бөгөөд хамтын амжилт, хамтын соёлыг бий болгож, эв нэгдэлтэй, ээлтэй нийгмийг цогцлооход үнэтэй хувь нэмэр оруулж байна. Мөн Монголд төдийгүй дэлхий даяар хүн амын эрүүл мэнд, залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх зөв дадал хэвшилд эергээр нөлөөлж байна. Тиймээс бидний цаашдын тогтвортой хамтын ажиллагаа эрүүл Монгол хүнийг бий болгоход хувь нэмэр оруулна гэж итгэж байна” хэмээн онцоллоо.
Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК Пластик сентер ХХК-д 33 тонн хаягдал гялгар уут цуглуулан тээвэрлүүллээ.

✅АПУ ХК нь хог хаягдлын менежментийг үйлдвэрлэлээс гарч буй бүх төрлийн хатуу хог хаягдлын хүрээнд хэрэгжүүлдэг ба хог хаягдлын хэмжээг бууруулах, ландфиллд хаягдах хаягдлыг багасгах хүрээнд Пластик сентер ХХК-д 33 тонн хаягдал гялгар уут цуглуулан тээвэрлүүллээ.
Тус хаягдлаар гялгар уут дахин боловсруулах Plastic center үйлдвэр нийтдээ 110ш 100% битүүмжтэй нүхэн жорлонгийн доторлогооны сав үйлдвэрлэсэн байна. ♻️
Энэ нь нийслэл Улаанбаатар хотын хөрсөнд жил бүр 660,000 литр бохир нэвчихээс хамгаална
Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ

“Калтенберг” шар айргийг онцгой эрхтэйгээр үйлдвэрлэх лицензийн хугацааг 5 жилээр сунгаж, шинэ нэр төрөл болох “Kaltenberg light 3.8%”-ийг зах зээлд нэвтрүүллээ

АПУ ХК болон “Калтенберг” брэндийн шар айраг үйлдвэрлэгч Кониг Людвиг интернэйшнл компани хамтын ажиллагаагаа дахин таван жилээр сунгаж, Санамж бичигт гарын үсэг зурцгаалаа.

Ингэснээр уг шар айргийг тусгай зөвшөөрлийн дагуу дотооддоо үйлдвэрлэхээс гадна экспортыг нэмэгдүүлж, стандартыг улам сайжруулахтай холбоотой олон талт арга хэмжээг талууд хамтран хэрэгжүүлэхээр болж байна. 

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг “2012 оны гуравдугаар сард Герман улсад ажлын томилолтоор явах үедээ Кониг Людвиг Интернэйшнл компанийн төлөөлөлтэй танилцаж байсан нь өнөөдрийн энэхүү хамтын ажиллагааны эхлэл болж байв. Бид улсдаа анх удаа франчайз эрхээр Баварийн цэвэр түүхий эдийн “Калтенберг” хэмээх 800 гаруй жилийн түүхтэй шар айргийг Монголын хэрэглэгчдэд танилцуулж, үйлдвэрлэж өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж байна” хэмээлээ.
Мөн Принц Луйтпольд “Олон мянган километр зам туулж, бүтээгдэхүүнийг импортлох биш, мэдлэгийг нь АПУ ХК импортолсон. Ийнхүү улаанбуудайн шар айргийг эх орондоо үйлдвэрлэснээр импортын явцад үүсэх нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулж, байгаль дэлхийдээ ээлтэй үр дүн үзүүлж байна” хэмээн онцоллоо.
“Монгол дахь хамтын ажиллагаагаа бид урт хугацаагаар харж, амжилтаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна”
Categories
Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ

АПУ ДЭЙРИ – МОНГОЛ СҮҮНИЙ ҮЙЛДВЭР цоо шинэ 2 брэндийг зах зээлд танилцууллаа.

“Монгол Сүү”:
Монгол сүү нь 3.8%-ийн тослогтой, A, B1, B2, B12, Магний, Кали зэрэг эрдэс, амин дэмүүд болон уургаар баялаг бөгөөд Кальци, Д амин дэмээр баяжуулсан баялаг сүү юм.
Энэхүү сүүг UHT технологиор боловсруулан тетрапак савлагаанд савлан үйлдвэрлэв.
Монгол Сүүг шууд уух болон сүүтэй цай чанах, сүүн суурьтай уух зүйлст хослуулан хэрэглэх боломжтой.
“LACTOSE FREE” сүү:
Монголд анх удаа “LACTOSE FREE” сүүг үйлдвэрлэж хэрэглэгч нартаа хүргэж эхэллээ.
Энэхүү сүү нь Lactose Intolerance буюу Лактоз үл тэвчилтэй хүмүүстээ онцгойлон зориулан бүтээсэн бөгөөд сүү уухад гэдэс дүүрэх, дотор муухай оргих, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрдэг хүмүүст зориулан гаргасан бүтээгдэхүүн юм.
Lactose Free сүүг шууд уух болон сүүтэй цай чанах, сүүн суурьтай уух зүйлст хослуулан хэрэглэх боломжтой.
Categories
Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ

АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэрээс малчид, фермерүүдэд өвлийн бэлтгэл ажилд зориулан 25 тонн малын тэжээлийг хүлээлгэн өглөө.

АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэрээс малчид, фермерүүдэд өвлийн бэлтгэл ажилд зориулан 25 тонн малын тэжээлийг хүлээлгэн өглөө.
Ард олныхоо сүүний хэрэгцээг хангаж, импортыг орлохуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хамгийн том дэмжлэг үзүүлж буй малчид фермерүүддээ халуун талархал илэрхийлье.
Categories
Онцлох мэдээлэл Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Uncategorized

АПУ ХК нь БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдаж буй Олон Улсын импортын үзэсгэлэнд Монгол улсаа төлөөлөн оролцож байна.

АПУ ХК нь БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдаж буй Олон Улсын импортын үзэсгэлэнд Монгол улсаа төлөөлөн оролцож байна.

Энэ удаагийн үзэсгэлэн нь БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн нээлттэй байдлыг чухалчилж дэлхийн улс орнуудад худалдааны бодлогоо илүү идэвхтэй, нээлттэй болгож буйгаараа онцлог болж байна.

Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Uncategorized

“Asia Summit Conference” арга хэмжээнд АПУ ХК-ийн хэрэгжүүлсэн SKYY брэндийн нээлтийн үйл ажиллагаа шилдгийн шилдгээр шалгарлаа.

Дэлхийн 190 улсад үйл ажиллагаа явуулдаг Бүгд Найрамдах Итали Улсын CAMPARI групп компани нь 1860 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд АПУ компанитай 2016 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа билээ.
CAMPARI групп компаниас уламжлал болгон зохион байгуулдаг “Asia Summit Conference” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан бөгөөд нийт 16 улсаас “Best Creative Consumer Engagement” төрөлд АПУ ХК-ийн хэрэгжүүлсэн SKYY брэндийн нээлтийн үйл ажиллагаа шилдгийн шилдгээр шалгарлаа.
Зөв зохистой хариуцлагатай хэрэглээний соёлыг түгээн дэлгэрүүлж, олон улсын түвшинд хамтран ажиллаж буй хамт олондоо халуун баяр хүргэе.