Categories
Мэдээ мэдээлэл Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

“АПУ Дэйри” Монгол сүүний үйлдвэр “Хүнсний шилдэг үйлдвэрлэгч”-ээр шалгарлаа

Монгол Улс атар газар эзэмшсэний 65 жилийн ой, “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй “Алтан намар-2024” ургацын баяр Дархан-Уул аймгийн Дархан хотод зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээнд хүнс хөнгөн үйлдвэрийн 100 гаруй байгууллага, хувиараа бизнес эрхлэгч нар өөрсдийн бүтээгдэхүүнээр 2 өдрийн турш үзэсгэлэн гарган оролцож байна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг үйлдвэрлэгчийг жил бүр шалгаруулж урамшуулахаар заасан байдаг. “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, “Алтан намар-2024” арга хэмжээний баярын хурлаар Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг 10 үйлдвэрлэгчийг бүс бүрээс шалгаруулсан бөгөөд Төвийн бүсээс шилдэг үйлдвэрлэгчийн нэгээр АПУ ДЭЙРИ-Монгол сүүний үйлдвэр шалгарлаа.

2006 оноос эхлэн “Цэвэр сүү” үйлдвэрлэж, 2017 онд бие даан өргөжсөн “АПУ Дэйри” Монгол сүүний үйлдвэр нийт 9 брэндийн 100 гаруй төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа үйлдвэрлэж байна.

“АПУ Дэйри” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Баярмагнай: АПУ ДЭЙРИ Монгол сүүний үйлдвэрийн нийт ажилчид болон 1000 гаруй малчид, ферм, саальчин бүсгүйчүүдийн өмнөөс энэхүү шагналыг хүртсэндээ баяртай байна. Бид Монгол хүний эрүүл мэндийн төлөө сүү сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутмын хэрэглээнд нь хэвшүүлж, орчин цагийн стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг хүргээд багагүй хугацааг өнгөрүүллээ. Бид цаашид органик хүнсийг хөгжүүлж, өдөр тутмын сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлж, эрүүл хүнс хэрэглэж эрүүл хүн байхыг уриалж манлайлан ажиллах болно хэмээн онцоллоо.

Categories
Мэдээ мэдээлэл Мэдээллийн сан Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

“Цалингаа өдөрт нь” хөтөлбөрийн хүрээнд цагийн ажилд урьж байна

АПУ групп компанид зарлагдсан нээлттэй ажлын байрны мэдээллийг хүргэж байна.
Бид танд дараах боломжийг санал болгож байна.
Үүнд:
Хөнгөлөлт хангамж, урамшуулал
Карьерийн өсөлт, сурч хөгжих боломж
Ажиллахад таатай орчин
Хүн төвтэй бодлого
Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжууд
Дэлхийн брэнд бүтээгч, эрч хүчтэй, найрсаг хамт олон
Энэхүү ажлын байрыг сонирхож буй ажил горилогчид доорх холбоосоор анкет бөглөнө үү. https://hello.apu.mn/
Холбогдох утас: 85856547,99702745, 80043919, 90046444
Categories
Мэдээ мэдээлэл Мэдээллийн сан Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

“Always Fresh Oktoberfest 2024” хамгийн том шар айргийн баяр

Жил бүр уламжлал болгон зохион явуулдаг Oktoberfest шар айргийн баяр 18 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

АПУ компани 150 жилийн түүхтэй дэлхийд алдартай Хайнекен брэндийг эх орондоо үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргээд буй билээ.  Энэ удаагийн Оktoberfest шар айргийн баяраар Хариуцлагатай хэрэглээг сурталчилсан “Гайхамшигт жолооч уусан бол жолоо барьдаггүй” уриалгаа хэрэглэгчдээ түгээн, үргэлж шинэхэн байдаг эх орондоо үйлдвэрлэсэн шинэхэн шар айргаар хэрэглэгчдээ дайлан найз нөхөд, хамт олноороо 4000 гаруй мянган хүн оролцлоо.

Categories
Мэдээ мэдээлэл Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

Mont Yak брэндийн Сарлагийн шар тос, Амтат хайлмаг бүтээгдэхүүн 100%-ийн Органикийн хүнс боллоо

Органик хүнсний гэрчилгээ нь хүнс үйлдвэрлэлийн боловсруулах, үйлдвэрлэх, шошголох, худалдаалагдах бүхий л үе шатанд органик хүнсний шаардлагыг ханган авдаг баримт бичиг бөгөөд Mont-Yak брэнд SFCS компаниас 100%-ийн “Органик хүнс”-ний гэрчилгээг албан ёсоор гардан авлаа.

SFCS баталгаажуулалтын байгууллага нь  Энэхүү Олон улсын стандартын шаардлагыг хангасан АНУ-ын IOAS итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлэгдэж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баталгаажуулалт хийж буй манай улсын хоёр байгууллагын нэг юм.

 Монгол Улс “Органик хүнсний тухай” хуулийг 2016 онд баталж, 2018 оноос эхлэн Органик бүтээгдэхүүнийг баталгаажуулж эхэлснээс хойш  ХХААХҮЯ-ны “Органик бүртгэл мэдээллийн систем”-д өнөөдрийн байдлаар 593 бүтээгдэхүүн бүртгэгдээд байгаа ба Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхлэх гэж байна. Үүнд: 100% монгол органик хүнс, 95-99% баталгаажсан монгол органик хүнс гэж ангилжээ.

Бид 2023 онд анх баталгаажуулалтаа хийлгэж “Шижилтийн үеийн органик хүнс” тэмдэгээ авсан бол 1 жилийн дараа жинхэнэ органик хүнс болох аудитдаа амжилттай хамрагдаж жинхэнэ “Монгол органик хүнс” боллоо.

Ийнхүү  “Mont Yak“ брэндийн Шар тос, амтат хайлмагийн гурван төрөл олон улсын стандартын шаардлага хангасан Монголын анхны органик хүнс юм.

Categories
Мэдээллийн сан Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ компанийн үе үеийн ахмадууд 100 жилийн ойн баяр, олон улсын Ахмадын баяраа тэмдэглэн өнгөрүүллээ

АПУ Компанидаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, гавьяаныхаа амралтдаа гарсан буянт 8 азай буурлууд маань 90 гаран насыг наслан түүхт 100 жилийн ойтойгоо учран золгож байна.
Буянт буурлууддаа компанийн захиргаанаас “Дурсамж” олгон, хүндэтгэл үзүүлэв.
1. Содномдоржийн Бямбаа
2. Сувдын Бадамцоо
3. Өлзийн Сүхээ
4. Намсрайжавын Тогооч
5. Пүрэвийн Нямхүү
6. Базарын Янжинлхам
7. Вандангийн Должин
8. Балжиннямын Намдаг
АПУ Групп Компанид гэр бүлээрээ үр бүтээлтэй, он удаан жил ажилласан олон арван ахмадууд байдаг. Өнөөдөр 73-91 насны 4 хос гэр бүл компанийнхаа түүхт 100 жилийн ойтой золгож байна.
1. Намсрайжавын Тогооч, Пүрэвийн Нямхүү
2. Балдансанжаагийн Шаравжамц, Цэрэнжавын Цэрмаа
3. Халтарын Цагаан-Ишиг, Цэдэн-Ишийн Чимгээ
4. Даржаагийн Пүрэвжал, Донровын Цэцэгмаа
Мөн олон жил үр бүтээлтэй ажилласан 15 ахмад настанг Хүнсний аж, үйлдвэрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа.
1. Машинист Сосорын Ганболд
2. Цахилгаанчин Довдонгийн Жамбалжав
3. Токерчин Гомбосүрэнгийн Эрдэнэбилэг
4. Тууз наагч Чойжилсүрэнгийн Бямбаа
5. Эд шалгагч Равдангийн Дашзэвэг
6. Чанар шалгагч Норовжамцийн Туул
7. Чанагч Баянгийн Дүүрэн
8. Машинист Дагвагийн Мингэт
9. Нэрэгч Чүлтэмийн Баасанхүү
10. Мастер Гүнзэнгийн Дуламсүрэн
11. Исгэгч Тостын Лхамжав
12. Чанар шалгагч Готовын Хүрэлхүү
13. Авдарлагч Дондогийн Энхтайван
14. Шалган тоологч Довчингийн Нина
15. Шалган тоологч Лувсандоржийн Янжмаа
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос дараах 3 ахмад ажилтанг Хөдөлмөрийн алдар цол тэмдгээр шагнаж урамшуулав.
1. Балдансанжаагийн Шаравжамц
2. Намсрайжавын Тогооч
3. Мижидийн Дамдинсүрэн
Ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэсэн буянт буурлууд, ахмадууд та бүхэндээ Олон Улсын Ахмадын баярын өдрийн халуун мэндийг хүргэж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
ҮРГЭЛЖ ӨӨДӨӨ.
Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ компани Монголд анх удаа “Цалингаа өдөрт нь” цагийн ажилтны шинэ хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

АПУ компани Монголд анх удаа “Цалингаа өдөрт нь” цагийн ажилтны шинэ хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ.
Та бүхнийг АПУ компанийн найрсаг, туршлагатай хамт олон өдрөөр цалинжих боломжтой “Агуулах, түгээлтийн туслах ажилтан” ажлын байрандаа урьж байна.
Доод тал нь 8 цаг ажиллах боломжтой, амин дэмээр баялаг, амтлаг өдрийн хоолтой, цагаар цалинжсан ч нийгмийн даатгал төлөгдөх шинэлэг боломж бүрдлээ.
Амралтын өдөр, хичээлгүй, завтай чөлөөтэй үедээ та бүхэн долоо хоногийн аль ч өдөр орлого олох боломжтой  “Агуулах, түгээлтийн туслах ажилтан” ажлын байранд  бүртгүүлээрэй.
Сонирхож буй ажил горилогчид https://forms.office.com/r/AdYtPEtQJ5
дээрх линкээр дамжуулан өөрийнхөө мэдээллийг илгээх боломжтой, Бид тан руу холбогдох болно.
Бүртгүүлэх утас: 90018811
Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ компани Хайнекен шар айргийг эх орондоо үйлдвэрлэж эхэллээ

Дэлхий дахинаа брэнд, үнэ цэнээрээ тэргүүлдэг Хайнекен брэндийг АПУ компани цоо шинэхнээр нь үйлдвэрлэн, хэрэглэгчдэд хүргэх боломжтой боллоо. Шар айраг нь шинээрээ байх тусам амт чанар сайтай байдаг төдийгүй хамгийн сайн шар айраг бол шинэ шар айраг хэмээдэг билээ. Хайнекен брэнд нь дэлхийн шар айргийн зах зээлийн онцлох, шилдэг премиум, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн брэнд юм.
Хайнекен шар айргийг дотооддоо үйлдвэрлэх эрхийг авахын тулд маш өндөр шалгуурт тэнцэж, хэд хэдэн удаагийн нарийн шинжилгээг өгөх шаардлагатай бөгөөд Монгол улсдаа ХАБҮЛЛ (Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори)-ийн шалгуурт, олон улсдаа Нидерланд дахь Хайнекен компанийн QAL буюу чанарын баталгааны лабораторийн 3 удаагийн туршилт, шинжилгээнд хамрагдаж, үүний дараагаар Хайнекен брэндийн олон улсын судалгаа, хөгжүүлэлтийн дэлхийн шилдэг шар айраг үйлдвэрлэгчид ахин амталгаа хийж, үйлдвэрлэлийн зөвшөөрлийг олгодог.
Үүгээрээ АПУ компани нь шингэн хүнсний салбарт томоохон дэвшил авчирч байгаа бөгөөд чанар стандартаараа тэргүүлэгч компани гэдгээ баталсан үйл явдал болж байна. 150 жилийн түүхтэй, 190 гаруй улсын хэрэглэгчдэд таашаагдаж буй тус шар айргийг одоогийн байдлаар 71 улс дотооддоо үйлдвэрлэх эрхийг авч, үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
Шингэн хүнсний сэтгүүлүүдийн нэг болох “Drinks International”-аас гаргасан тухайн жилийн брэндийн тайланд Хайнекен шар айргийг 2023 онд дэлхийд хамгийн их борлуулалттай шар айраг хэмээн тодорхойлжээ.
Олон улсын брэндийг эх орондоо үйлдвэрлэж байгаа нь шингэн хүнсний салбарын хувьд томоохон ахиц дэвшил болж байна.
Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ компани “Бахархалт Монгол” Тогтвортой хөгжлийн стратегиа олон нийтэд зарлав

АПУ ХК түүхт 100 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээ дээрээ “Бахархалт Монгол” Тогтвортой хөгжлийн стратеги 2030-аа дэлхийн томоохон түнш байгууллагууд, харилцагч, ханган нийлүүлэгчдийнхээ өмнө албан ёсоор танилцууллаа. Гадаад дотоодын 500 гаруй зочид тус арга хэмжээнд хүрэлцэн ирснээс АПУ ДЭЙРИ болон АПУ ХК-ийн үйлдвэрлэлийн байгальд ээлтэй технологи, тоног төхөөрөмжийг нийлүүлдэг Герман улсын GEA, Кронес, хөрөнгө оруулагч Heineken компани, Kaltenberg Баварийн алдарт шар айргийн толгой компани болох Кониг Людвиг зэргийн төлөөллүүд оролцсон.

АПУ ХК өөрийн урт хугацааны зорилготой уялдсан тогтвортой хөгжлийн нөлөөллөө цар хүрээ, төвлөрөх чиглэлийн хувьд нарийвчилж, хэмжигдэхүйц, оновчтой аргачлалаар хянах, үүнд тулгуурласан бизнес шийдвэрүүдийг гаргах үйл явцын зурагтай байхаар зорьсон. Үүний хүрээнд тус стратегийг олон улсын стратеги, инновацын фирм, Фронтийр-тэй АПУ ХК-ийн бүх чиг үүргийн төлөөллөөс бүрдсэн ажлыг хэсэг, төслийн багууд хамтарч боловсрууллаа.

Өнгөрсөн 99 жилийн хугацаанд дотоод хамт олон болон харилцагч, хэрэглэгч, бэлтгэн нийлүүлэгчид, байгаль орчин зэрэг бүхий л гол оролцогч талуудын дэмжлэг, үр шимээр өнөөдрийн АПУ ХК 100 жилийн ойгоо угтаж байна.

Харин ирэх 100 жилдээ АПУ ХК эх дэлхий болон Монгол улсдаа ямар хөрөнгө оруулалт, үр нөлөө, үнэ цэнийг бүтээхээ зураглаж буйн хүрээнд бид бүхий л тогтвортой хөгжлийн ажлууд болон зорилтуудыг нэгтгэн системчилж 5 ханат нөлөөллийн гэр моделийн дагуу ‘Бахархалт Монгол’ Тогтвортой хөгжлийн стратеги 2030-ын тэргүүлэх чиглэлүүдээ боловсруулж, ТУЗ-өөрөө батлуулсан нь энэ юм.

Тогтвортой амьдралын хэв маяг, байгалийн хэмнэлтэй уялдан урагшлах аж ахуйн тухай ойлголт нь Монгол түмэнд шинэ ойлголт биш юм. Өнөө маргааш бус 9 үеэрээ өөрсдийн ул мөр, нөлөөллөө зураглаж ирсэн өвөг дээдэс маань холч ухаанд суурилсан “стратегийн мэргэжилтнүүд” байсан гэдэгт бид эргэлздэггүй. Монгол гэрийн дугуй бүтэц, Монгол гутлын хавтгай ул зэрэг нь бидэнд өвлөж ирсэн, байгаль эхдээ ул мөр үлдээхгүй, үргэлж хувьсаж буй амьдралын мөчлөгтэй уялдаж, урагшлах замыг заасан уламжлалт технологи гэж бид ойлгодог. Амьдралын зохистой хэв маягийг хэвшүүлэх энэхүү үнэт зааврыг бид эрхэмлэж, бүхий л үйл ажиллагаа, инновацдаа шингээн ирсэн. Цаашид ч энэ өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх нь зах зээлд томоохон байр суурь эзлэн, олон мянган ажилтан, хэрэглэгч, хамтрагчдын өдөр тутмын түнш байж, эергээр нөлөөлөх боломжийг атгалцаж буй бидний үүрэг юм.

Стратегийн 5 хананы зорилго

АПУ ХК өөрийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж, гүйцэтгэж буй бүхий л тогтвортой хөгжлийн ажлууд болон зорилтуудыг нэгтгэн ангилж, цэгцтэй бүтцэд оруулан зурагласан НӨЛӨӨЛЛИЙН ГЭР МОДЕЛ.

Resilient Legacy – Ямагт орших өв соёл

Монгол өв соёл: Монголын гайхамшигт өв соёлыг ямагт амьд байлгаж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд АПУ ХК өөрийн бизнес, хэлхээ холбоо, нөөц боломжоо бүрэн ашиглана.

Green & Clean – Ногоон ба цэвэр тунгалаг 

Байгаль орчинд дахь ул мөр: Эх дэлхий дээрх ул мөрөө багасгахын тулд тогтсон хязгаарыг давсан зүтгэл гаргаж, өвөг дээдсийнхээ хадгалан үлдээсэн тэнцвэртэй байгаль орчныг идэвхтэй хамгаална.

Empowered People – Хүчирхэгжсэн хамт олон

Оролцогч талууд дахь нөлөөлөл: Хамт олон, бусад гол оролцогч талууд маань хөгжиж дэвжих боломж бүхий монгол гэр бүлийн үнэт зүйлд нийцүүлсэн ажлын орчныг хөгжүүлснээрээ манлайлагч ажил олгогч болно.

Enriching & Responsible – Баялаг ба хариуцлагатай 

Хариуцлагатай хэрэглээ: Өдөр тутмын амьдрал болон хэрэглээнд эрүүл сонголтуудыг сэдэлжүүлж, боломжийг нэмснээр Монгол мөн чанар шингэсэн зохистой амьдралын хэв маягийг дэвжээнэ.

Sustainable Partner – Тогтвортой түнш 

Ил тод байдал, засаглал: Монголын нээлттэй хувьцаат компаниудын дунд байгаль орчин, нийгэм, засаглалын нөлөөллөөрөө жишиг байгууллага байна.

Тийм ч учраас АПУ ХК-ийг нэг гэр гэж үзээд илүү ч биш дутуу ч бус, тус бүрнээ эн тэнцүү чухал үүрэгтэй 5 хана буюу 5 тэргүүлэх чиглэлтэйгээр зурагласан нь энэ юм. Дунд хугацаанд буюу 2030 он хүртэл бид бүх үйл ажиллагаагаа “Бахархалт Монгол байх”-ад чиглүүлж, жинхэнэ Монгол мөн чанарыг бодит ажил, бизнесийн бодит шийдвэрүүдээр дэмжих суурийг бэхжүүлэхээр зорьж байна.

 

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ компани 100 жилийн ойн баяр дээрээ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа

Монгол улсын аж үйлдвэрийн салбарын анхдагч АПУ компани 100 жилийн ойн баяр дээрээ “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнууллаа.
АПУ компани 1924 онд байгуулагдсан цагаас хойш цаг үеийн хөгжил дэвшилд манлайлагч байж хөгжин дэвшсээр 2500 гаруй ажиллагсадтай, дотоодын 15 мянга гаруй малчид, тариаланчид, худалдаа, үйлчилгээний салбарын хүндэт харилцагчид болон дэлхийн хэмжээний томоохон түншүүдтэй харилцаа холбоогоо бэхжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг техник, технологиор урласан брэнд бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд төдийгүй дэлхийн 12 улсад амжилттай экспортолж байна.
Ийнхүү зуун жилийн туршид бүтээсэн туршлага, хамт олны хичээл зүтгэл, үе үеийн эрдэмтэн мэргэд, технологич инженерүүдийн амжилт бүтээл, компанийн улс эх орондоо оруулсан хувь нэмрийг үнэлэн түүхэн ойн баяр дээрээ “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнууллаа.
Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК-ийн урилгаар “Домог” болсон алдарт дуучин Пласидо Доминго тэргүүтэй дэлхийн шилгүүд Монголд дууллаа

АПУ ХК-ийн урилгаар Монгол улсын ардын жүжигчин Э.Амартүвшин “Домог” болсон алдарт дуучин Пласидо Доминго тэргүүтэй дэлхийн шилгүүдтэй эх орондоо хослон дууллаа.
АПУ компанийн 100 жилийн ойн баярт дэлхийн 20 гаруй улсаас хамтран ажилладаг дэлхийн шилдэг техник, технологи нийлүүлэгчид болон худалдааны түншүүд, олон улсын санхүүгийн байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.
Энэхүү түүхэн ойн арга хэмжээг тохиолдуулан дэлхийн “Алдарт гурван тенор“-ийн нэг, дуурийн дуучин, удирдаач, тенор, баритон, 150 гаруй дүр бүтээсэн эклектик уран бүтээлч, Грэммигийн 12 шагналын эзэн Пласидо Доминго, энэ цаг үеийн алдарт баритон, дэлхийн бүхий л гол тайзнаа гайхамшигт хоолойгоороо эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваа Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин, олон улсад нэр хүнд нь тасралтгүй өсөж буй гайхалтай сопрано Нина Минасян, орчин цаг үеийн хамгийн агуу тенор дуучдын нэг алдарт Ла Скала театрын дуучин Фабио Сартори, дэлхийд тэргүүлэх залуу удирдаачдын нэг Гаэтано Ло Коко нарыг эх орондоо урьж, “Centennial Celebration” дуурийн сонгодог тоглолтыг зохион байгууллаа.
Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

“Сentennial Celebration” тоглолтыг “Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр”-ийн тайзнаас Д.Сүхбаатарын талбайд олон нийтэд зориулан шууд дамжуулан хүргэлээ

АПУ компани 100 жилийн ойн баярт зориулсан дэлхийн сонгодог урлагийн оддын “Сentennial Celebration” тоглолтыг “Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр”-ийн тайзнаас Д.Сүхбаатарын талбайд олон нийтэд зориулан шууд дамжуулан хүргэлээ.
“Сentennial Celebration” тоглолтын гол дүр Дэлхийн алдарт дуучин, удирдаач, урлагийн гайхалтай зүтгэлтэн Пласидо Доминго нь нарийн цээл хоолойгоороо дэлхийд танигдаж, тенор хоолойн бүхий л гол дүрүүдийг амилуулж, дэлхийн шилдэг гурван баритоны нэг, 12 удаагийн Грэммигийн шагнал хүртсэн эрхэм билээ. Түүнтэй хослон дуулж буй МУАЖ Э.Амартүвшин нь дэлхийн шилдэг тайзууд дээр хамтран дуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа нь туйлын бахархалтай хэрэг юм. Ийнхүү Пласидо Доминго 65 жилийн урт замналын агуу карьертаа анх удаа Монголд айлчлан дуулж байна.
АПУ компани 1924 онд үүсэн байгуулагдсан цагаас хойш аж үйлдвэрлэлийн тэргүүлэх компанийн зэрэгт хүрч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, экспортлогч компани болтлоо өргөжин хөгжөөд байна.
Энэхүү түүхэн баяр бол нийт олон улсын болоод дотоодын харилцагч, түнш, ханган нийлүүлэгч, хэрэглэгч та бидний хамтдаа бүтээсэн түүх билээ.
Хүн төрөлхтний мянга, мянган жил бүтээсэн соёл, мэдрэмж, амтыг Монголдоо урласан анхны зуун жилийн баярын мэндийг дэвшүүлье.
Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК-ийн урилгаар дэлхийн сонгодог урлагийн “домог”, алдарт Пласидо Доминго, Монгол улсын ардын жүжигчин Э.Амартүвшин тэргүүтэй дэлхийн шилдгүүдийн хослол Монголд анх удаа

Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын ууган үйлдвэрлэгч АПУ компани 100 жилийн ойн хүрээнд дэлхийн сонгодог урлагийн оддын тоглолтыг 08-р сарын 03-ны өдөр 16:00 цагаас “Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр”-аас Д.Сүхбаатарын талбайд олон нийтэд зориулан шууд дамжуулан хүргэх гэж байна.
АПУ компанийн 100 жилийн ойн баярт дэлхийн 20 гаруй улсаас хамтран ажилладаг дэлхийн шилдэг техник, технологи нийлүүлэгчид болон худалдааны түншүүд, олон улсын санхүүгийн байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж байна. Энэхүү түүхэн ойн арга хэмжээг тохиолдуулан дэлхийн “Алдарт гурван тенор“-ийн нэг, дуурийн дуучин, удирдаач, тенор, баритон, 150 гаруй дүр бүтээсэн эклектик уран бүтээлч, Грэммигийн 12 шагналын эзэн Пласидо Доминго, энэ цаг үеийн алдарт баритон, дэлхийн бүхий л гол тайзнаа гайхамшигт хоолойгоороо эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваа Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин, олон улсад нэр хүнд нь тасралтгүй өсөж буй гайхалтай сопрано Нина Минасян, орчин цаг үеийн хамгийн агуу тенор дуучдын нэг алдарт Ла Скала театрын дуучин Фабио Сартори, дэлхийд тэргүүлэх залуу удирдаачдын нэг Гаэтано Ло Коко нарыг эх орондоо урьж, “Centennial Celebration” дуурийн сонгодог тоглолтыг зохион байгуулж байна.
Тоглолтын талаар алдарт дуучин Пласидо Доминго хэлэхдээ “Дуурийн урлагт хүчин зүтгэсэн 65 жилийн хугацаанд анх удаа Монголд тоглох гэж буй тул урилгыг хүндэтгэн хүлээж авсан. Ялангуяа тэртээ 2012 онд Пласидо Домингогийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд тэргүүн байр эзэлж байсан Э.Амартүвшин дуучин маань ер бусын онцгой авьяастай уран бүтээлч төдийгүй түүний хоолойн техник, ур чадварыг нэгэн тайзнаа мэдэрнэ гэдэгтээ туйлын их баяртай байна” хэмээсэн юм.
Монгол улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин: “Амьд домог Пласидо Домингог эх орондоо авчрах мөрөөдөл маань биелж байна. Түүнийг Монгол үндэсний урлаг соёл, үзэсгэлэнт эх орныг минь мэдрээсэй гэж хүсэж байна”.
Шунхлай группийн Ерөнхийлөгч, АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан: “Монгол улс үйлдвэрлэгч, экспортлогч, брэнд бүтээгч орон болохын төлөөх замнал АПУ компанийн туулж ирсэн зуун жилийн түүхтэй салшгүй холбоотой. Энэ түүхэн хугацаанд үеийн үед дэлхийн шилдэг технологи, инновацыг эрэлхийлж, үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа нэвтрүүлж, Монголын төдийгүй олон улсын хэрэглэгчдэд урлан бүтээсэн брэндээ хүргэж ирсэн. Тиймээс түүхэн 100 жилийн ойгоороо эрхэм харилцагч, хамтран ажиллагсад, хамт олон, хэрэглэгч та бүхэндээ дэлхийн сонгодог урлагийн домогт уран бүтээлчдийн охь болсон бүтээлүүдийг эрхэмлэн зориулж байна.”
АПУ ХК-ийн 100 жилийн түүхийг хамтран бичилцэж буй эрхэм та бүхнийг Улаанбаатар хотын төв цэг, Д.Сүхбаатарын талбайд 08-р сарын 03-ны 15:30 цагаас хүрэлцэн ирэхийг хүндэтгэн урьж байна.
ҮРГЭЛЖ ӨӨДӨӨ
АПУ ХУВЬЦААТ КОМПАНИ
Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК-ийн 100 жилийн амжилтыг бүтээлцсэн эрхмүүдийг төр засаг өндрөөр үнэллээ

Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх аж үйлдвэрлэлийн салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан АПУ ХК-ийн ажилтнуудыг өндрөөр үнэлж 100 жилийн түүхэн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол тэмдгээр шагналаа.
АПУ компанийг сүүлийн 16 жил тасралтгүй удирдаж буй Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэгт ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон” гардууллаа.
АПУ ХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Г.Энхбилэг, Үйлдвэрчний эвлэлийн хороо болон Ахмадын хорооны дарга Л.Аваасүрэн, ахмад инженер Б.Содномпэлжээ нарт “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол хүртээлээ.
Мөн АПУ ХК-ийн Агуулах хариуцсан менежер Д.Бямбацогт, Энтертэйнмент хариуцсан ахлах менежер М.Сэргэлэнбат, Ахлах инженер П.Жаргалсайхан нарыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнасан бол Ахлах инженер Г.Батцэнгэл, Үйлчилгээний жолооч Б.Бат-Орших, Худалдааны төлөөлөгч М.Отгонбаатар нарыг “Алтан гадас” одонгоор шагнаж, Брэнд загвар хөгжүүлэлтийн дизайнер Б.Хурбаяр, Савлалтын оператор А.Сувдаа, Бүртгэл тайлагналын менежер А.Гүнжидмаа нарыг “Хөдөлмөрийн хүндэт медал”-иар тус тус шагналаа.
Монгол улс үйлдвэрлэгч, экспортлогч, брэнд бүтээгч орон болохын төлөөх замналыг бүтээлцэж, эх орондоо үнэтэй хувь нэмэр оруулж буй та бүхэндээ халуун баяр хүргэе.
ҮРГЭЛЖ ӨӨДӨӨ
АПУ ХУВЬЦААТ КОМПАНИ
Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

Төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-оор АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг шагнууллаа

Монгол улсын аж үйлдвэрлэлийн салбарын анхдагч АПУ компанийн 100 жилийн ойн баярыг тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар аж үйлдвэрлэлийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэгийг төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон” медалиар шагналаа.

Ц.Эрдэнэбилэг захирал 2007 оноос хойш АПУ компанийн дэд захирлаар тус компани дахь ажлын гараагаа эхлүүлж, 2008 оноос хойш сүүлийн 16 жил тасралтгүй Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Энэ хугацаанд аж үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч АПУ компанийг экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийн түвшинд удирдан чиглүүлж, техник технологийн шинэчлэлийг амжилттай нэвтрүүлж, үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэхийн зэрэгцээ олон нийтэд нээлттэй компанийн хувиар хүн төвтэй, сайн засаглалыг олон улсын стандартын дагуу хэрэгжүүлж ажилласныг ийнхүү үнэлж шагналаа. Тэрбээр Азидаа тэргүүлэх Автомат агуулахын бүтээн байгуулалт, Хайнекен компанитай менежментийн нэгдэл, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт, орон нутгийн хөгжлийг дэмжсэн “Монгол сарлаг” гэр үйлдвэрлэлийн төсөл, импортыг орлох “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэрийн бүтээн байгуулалт, экспортын тэлэлт, брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, олон улсын чанар стандартыг хангасан, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг нэвтрүүлж, оновчтой шийдвэр гаргалт, хэрэгжилт, уян хатан бодлогоор манлайлж АПУ компанид төдийгүй харилцагч, хамтран ажиллагсад, ханган нийлүүлэгчид, хэрэглэгч тэргүүтэй бүхий л оролцогч талуудад хамтын үнэ цэн бүтээсэн билээ.

Мөн Ц.Эрдэнэбилэг захирлын онцгойлон бий болгосон хувь нэмэр бол хүн төвт бодлогыг анхааран хэрэгжүүлж, ахмад, дунд, ирээдүй үеийг холбон нэгтгэж, байгууллагын соёлыг шинэ түвшинд гаргаж АПУ ХК-ийг Монгол улсаас анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар” хэмээн гэрчилсэн явдал юм.

Өдгөө хүн, нийгэм, байгаль эх дэлхийдээ ээлтэй “Монгол бахархал” тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлж, тогтвортой ажлын байрыг бий болгож,  өв, соёл, нийгмийн асуудалд хөрөнгө оруулах компанийн нийгмийн хариуцлагын бодлогыг бэхжүүлж дэлхийд танигдах Монгол хүний оюун чадвар, ур ухаан, шинэчлэл, тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлт, зорилго зорилтыг алсын хараа болгон тодорхойлон ажиллаж байна.

АПУ компанийн үе, үеийн ажиллагсад, хамт олны өмнөөс халуун баяр хүргэж, ҮРГЭЛЖ ӨӨДӨӨ байхын ерөөл өргөе.

АПУ Хувьцаат компани

Categories
Мэдээллийн сан Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

“Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол тэмдгээр АПУ ХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Г.Энхбилэг шагнагдлаа

Аж үйлдвэрлэлийн салбарын түүхэн дэх онцлох өдрүүд, АПУ компани үүсэн байгуулагдсны 100 жилийн ойн баяр тохиож байна. Энэ торгон баярт үйл явдлыг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үйлдвэрлэлийн салбарт онцгой хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагнан урамшуулснаас АПУ ХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Г.Энхбилэг “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялайлаа.
Тэрбээр 2003 оноос хойш АПУ компани дахь ажлын гараагаа эхэлж, системчилсэн санхүүгийн суурь, шинэчлэлийн ажлуудын үндсийг тавьсан бөгөөд эдийн засгийн нөхцөл байдалд уялдуулсан томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, Монголын бизнесийн салбарт онцлог бүхий менежментийн туршлагыг бий болгосон билээ. Мөн түүнчлэн үйлдвэрлэл, үйл ажиллагааны хөгжилд хувь нэмэр оруулан инженерингийн хурд, мэдээллийн урсгал, нарийвчилсан дата бий болгож өнөөгийн тасралтгүй хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна.
Мөн сүүний бизнесийн хөгжилд анхны бааз сууриас эхлүүлэн удирдан ажиллаж, шинэ талбарт үсрэнгүй хөгжлийг бий болгон сүүний татан авалт, кластер ферм, малчид фермерүүдтэй хамтран ажиллаж, “Цагаан хувьсгал”-ыг уриалан монгол хүний эрүүл мэндийг дэмжих үйл хэргийг манлайлан ажиллаж иржээ. Түүнчлэн санхүүгийн системийн датад суурилсан нэгдсэн интеграц, төлөвлөлт, стратегийг тодорхойлон дижитал шийдлүүдийг нэвтрүүлэн ажиллаж байна.
АПУ компанийн үе, үеийн ажиллагсад, хамт олны өмнөөс халуун баяр хүргэж, ҮРГЭЛЖ ӨӨДӨӨ байхын ерөөл өргөе.
АПУ Хувьцаат компани
Categories
Мэдээллийн сан Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ компанийн Ахмад ажилтан Л.Аваасүрэн, Б.Содномпэлжээ нар “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол тэмдэг хүртлээ

Тэртээ 1924 оноос хойш аж үйлдвэрлэлийн түүхийг бичиж эхэлсэн АПУ компанийн хөгжил дэвшилд үе үеийн ахмад инженер, ажилтан, мэргэжилтнүүдийн нөр их хөдөлмөр, туршлага, хувь нэмэр хамгийн их билээ.
Өнөөдөр тохиож буй түүхэн баяр дээр аж үйлдвэрлэлийн салбарт өөрийн үнэтэй хувь нэмэр оруулан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Л.Аваасүрэн болон Ахмад инженер Б.Содномпэлжээ нарт Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан“ цол тэмдэг хүртээлээ.
АПУ ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Л.Аваасүрэн нь микробиологичоос эхлүүлэн Ерөнхий технологич, Цехийн дарга, Үйлдвэрийн дарга, Ахмадын хорооны дарга, Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар өнөө хүртэл нийт үйлдвэр, олон нийтийн байгууллагад 41 жил ажиллажээ. Тэрбээр шинэ техник технологи нэвтрүүлэх, Хүнсний аюулгүй байдлын тогтолцоо, Байгалт орчны удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд оролцож, ундааны үйлдвэр, дарсны цехийн эхлэл суурийг тавилцаж байв. Мөн олон удаагийн сонгуульт саналаар Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар 23 жил ажиллахдаа ахмад, дунд, залуу үе, бүх давхаргын ажилчдыг хамруулсан нийгмийн асуудлыг шийдвэрлэн хэлэлцэж, 1983 онд ажлын гараагаа эхлэсэн цагаас одоог хүртэл ажиллан, үйлдвэрлэлийн техник технологийг шинэчлэх, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд бодитой хувь нэмэр оруулан, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлыг тууштай хэрэгжүүлж, уламжлалаа хүндэтгэн урагшлан хөгжих их үйлсэд компанийнхаа залуучуудад байнга дэмжин ажиллаж байгааг өндрөөр үнэлэн ийнхүү шагналаа.
Ахмад инженер Б.Содномпэлжээ нь Засварын механик, Механик инженер, Зөвлөх инженерээр амьдралынхаа 50 жилийг уг үйлдвэртэй холбожээ. Комбинатад ажиллах хугацаандаа тухайн үеийн хүнсний яамны томилолтоор Ховд, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говь-Алтай, Дорнод, Хэнтий зэрэг аймгуудын хүнсний үйлдвэрүүдэд засвар болон тохиргооны ажлуудын хийж байв. Мөн маш олон шинэ бүтээл хийж үйлдвэрлэлд нэвтрүүлж байсан бөгөөд түүний бүтээлийг аймгуудын хүнсний үйлдвэрүүдэд ихээр ашиглаж байсан шинийг санаачлагч, зохион бүтээгч юм. Мөн үйлдвэрлэлийн бүхий л цаг үеийн шинэчлэлийн ажилд гар бие оролцож, үйлдвэрлэлийн салбарт өөрийн хөдөлмөр зүтгэлээ бүрэн зориулан ажиллажээ. Түүний аж үйлдвэрлэлийн салбарт оруулсан хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж ийнхүү энгэрийн мялайлаа.
АПУ компанийн үе, үеийн ажиллагсад, хамт олны өмнөөс халуун баяр хүргэж, ҮРГЭЛЖ ӨӨДӨӨ байхын ерөөл өргөе.
犀利士
ass=”x11i5rnm xat24cr x1mh8g0r x1vvkbs xtlvy1s x126k92a”>

АПУ Хувьцаат компани
Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

Парисын олимпын шууд дамжуулалтын ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байна

АПУ компани 100 жилийн ойн баярын хүрээнд Парисын олимпын шууд дамжуулалтын ивээн тэтгэгчээр Central телевизтэй хамтран ажиллаж байна.
Хүн төрөлхтний эв нэгдлийн билэгдэл болсон 33-р зуны олимпын наадмын Парис хотноо үргэлжилж буй торгон агшнуудыг харилцагч, хэрэглэгч нартаа зориулан бэлэг барьж буй нь энэ билээ. Мөн 17 дахь удаагийн Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн,  33-р зуны паралимпын шууд дамжуулалтыг ивээн тэтгэж байна. 
Энэхүү ажлын хүрээнд шууд дамжуулалтыг албан ёсны эрхтэйгээр үзүүлэх эрхийн бичгийг эрхэм харилцагчиддаа гардуулж бэлэг барилаа.
Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ компанийн 100 жилийн ойн баярт зориулсан “Мастер жолоо 2024”

АПУ компанийн 100 жилийн ой, Монгол улсад Авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 99 жилийн ойн баярт зориулан “Мастер жолоо – 2024” уран жолоодлогын тэмцээнийг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл борлуулалт, түгээлтийн үйл ажиллагааг эрхлэгч компаниудын жолооч тээвэрчдийн дунд мэргэжлийн ур чадварыг сурталчлан алдаршуулах зорилготойгоор анх удаа зохион байгууллаа. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар АПУ ХК-ийн Тээвэр Түгээлтийн Алба, Байгууллагын Харилцааны Алба, хамтран зохион байгуулагчаар Монголын Автомашины Спортын Холбоо ажиллалаа.

Тус тэмцээн нь Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа ба Хүнсний үйлдвэрлэл, худалдааны салбартаа тэргүүлэгч тээвэрлэлт түгээлтийн 14 компани оролцлоо.

Тэргүүн байранд БАТГАН Транс ХХК,  2-р байранд АПУ ХК удаалж, 3-р байранд М-СИ-ЭС Кока Кола ХХК-ийн хамт олон шалгарлаа.

Тэмцээний оролцогчид  Очир Дагинас, Сүү Хувьцаат Компани | SUU JSC, Anungoo, Батган транс ХХК, TESO Group,  AUB Company , APU DAIRY Монгол сүүний үйлдвэр , СББ трейд ХХК, АПУ трейдинг ХХК,  Total Distribution LLC, Jur Ur Bakery / Жүр Үр бэйкери , APU Company,  Coca-Cola Mongolia,  Талх Чихэр ХК байлаа.

Categories
Онцлох мэдээлэл Мэдээллийн сан Тогтвортой хөгжил Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Uncategorized Home Slider - Нүүр хуудас эхлэл Мэдээ, мэдээлэл

АПУ ХК 2023 оны Тогтвортой хөгжлийн ажлуудаа тайлагналаа

АПУ ХК-ийн 2023 оны Тогтвортой Хөгжлийн Тайланг танилцуулж байна. Мөн Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржээс гаргасан Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын тайлагналын удирдамжийн дагуу бид холбоотой нөлөөлөл, үзүүлэлтүүдээ тайлагнаад 2 жил болжээ.

Энд дарж Тогтвортой Хөгжлийн Тайлантай танилцана уу:

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Хөрөнгө оруулагчдад Онцлох Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл Хөрөнгө оруулагчдад

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2024

АПУ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

АПУ ХК (цаашид “Компани” гэх)-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ” гэх)-ийн хурлын 2024 оны 03-р сарын 20-ны өдрийн 24/04 тоот тогтоолоор Компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2024 оны 04 сарын 30-ны өдрийн 14:00 цагт цахимаар зохион байгуулах болсныг мэдэгдэж байна. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:

  1. Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах,
  2. Компанийн ТУЗ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгох,
  3. Компанийн ТУЗ-ийн гишүүд (кумулятив аргаар сонгогдох 9 гишүүн)-ийг сонгох,
  4. Компанийн ТУЗ-ийн гишүүдийн цалин урамшууллыг хэлэлцэж батлах.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гарах бүртгэлийн өдөр: 2024 оны 04-р сарын 12-ны өдөр

Хувьцаа эзэмшигч та бүхэн:

  1. Хувьцаа эзэмшигчдийн хурлын https://www.agm.mn/apu цахим хуудсанд хурлын бүртгэлийн өдрөөс хойш бүртгүүлж, хуралд цахимаар оролцоно.
  2. Харилцагч брокер дилерийн компани эсхүл хурлын тооллогын комиссоор ажиллаж буй БиДиСек ҮЦК ХК (Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, 27/1 тоот, Утас: 7555-1919 /4/, 99043165)-д ажлын өдөр, ажлын цагаар очиж, санал авах хуудсаар саналаа урьдчилж өгөх боломжтой. Санал авах хуудсаар санал авах хугацаа 2024 оны 04 сарын 29-ний өдрийн 18:00 цагт дуусна.

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хурал зохион байгуулах комиссын 11-344336 утас, agm@apu.mn цахим хаягаар ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд холбогдож авна уу.

  Оролцох заавар: 

  1. Хэрэглэгч талаас бүртгүүлэх заавар APU
  2. Хэрэглэгч талаас e-mongolia ашиглан бүртгүүлэх заавар APU
  3.  Хэрэглэгч талаас бүртгүүлсний дараа нэвтрэх заавар APU

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

АПУ ХК, Чингисийн өргөн чөлөө-14, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар-17040, Монгол Улс

Categories
Онцлох мэдээлэл Мэдээллийн сан Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

Сахаргүй, амин дэмээр баяжуулсан Baby Shark сүү шинээр худалдаанд гаргалаа

АПУ компани Baby Shark дүрийн лицензийн албан ёсны эрхийг баталгаажуулж, хүүхэд багачууддаа зориулан сахаргүй, амин дэмээр баяжуулсан BABY SHARK цоо шинэ хоёр төрлийн амт бүхий, сахаргүй сүүг хүүхэд багачууддаа зориулан гаргалаа.

Харилцагчдадаа зориулсyан “Always forward Together – Experience Show” арга хэмжээний үеэр  “АПУ Дэйри” Монгол сүүний үйлдвэр “Meaningful Enjoyment” хэмээх танилцуулгаа хийж, шинэ брэндүүд, дэвшилт үзэлт санаагаа танилцуулсан юм.

Baby shark амтат сүүний чихэрлэг амтыг сахараар бус байгалийн гаралтай чихэрлэг амт оруулагчаар найруулсан. Чихэрлэг амт оруулагч стевиа нь ургамлаас гаргаж авсан бүх насныхан хэрэглэхэд аюулгүй, байгалийн гаралтай юм. Энгийн сахартай харьцуулахад өөр бүтэц, шинж чанартай тул хүүхдийн шүдний пааланг гэмтээж улмаар цоорол үүсэхээс сэргийлдэг ажээ. Арга хэмжээний үеэр “АПУ Дэйри” Монгол сүүний үйлдвэрийн захирал Г.Баярмагнай “Монгол хүний эрүүл мэндийг өдөр тутмын сүү, сүүн бүтээгдэхүүнээр дэмжих их үйлсэд хамтдаа зүтгэе” хэмээн уриалга дэвшүүлж, энэ салбарыг шинэ шатанд гарч буйг тунхаглалаа.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК 100 жилийн ойн хүрээнд “Always forward Together – Experience Show” зохион байгууллаа

Үндэсний үйлдвэрлэл, хамтын ажиллагааг эрхэмлэдэг АПУ компани 100 жилийн ойгоо тохиолдуулан хамт олон, харилцагч, хамтрагч нартаа зориулж “Always Forward Together: Experience Show” цоо шинэ арга хэмжээг зохион байгууллаа.

Олон улсын түвшний өвөрмөц брэндүүдийг бүтээж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн инновацийг тасралтгүй хийж буй АПУ компани 100 жилийн хугацаанд дэлхийд үнэлэгдэх үнэ цэн бүтээж буй харилцагч, хамтрагчидтайгаа шинэ санал санаачилгаар хамтдаа урагшилж, шинийг эрэлхийлэн мэдлэг туршлагаа хуваалцсаар байна.

Энэ арга хэмжээ нь хамт олон, харилцагч, хамтрагчиддаа цоо шинэ мэдрэмжийг төрүүлэхээс гадна бүтээгдэхүүн хэрхэн бүтэж буй үйл явц, түүхий эд татан авалт, брэндийн утга учир, үнэ цэн,  түүх, уламжлал, инновац гэх мэт бүхий л шинэ шинэлэг туршлага, мэдээллийг нэг дор хүлээн авах боломж олгосноороо ач холбогдолтой боллоо.

Өөрийн биеэр шууд мэдэрч, турших, оролцох, сонирхох боломж олгохыг зорьлоо.

https://www.facebook.com/APUCompany/videos/922225436254630

АПУ компани нь газар тариалан, мал аж ахуй, тээвэр ложистик, худалдаа, үйлчилгээний зэрэг салбаруудад үйл ажиллагаа явуулж буй 15 мянга гаруй хамтрагч, ханган нийлүүлэгч, харилцагчдын хамт Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна. АПУ ХК нь МХБ-д бүртгэлтэй нээлттэй компани бөгөөд 28 мянга гаруй хувьцаа эзэмшигчидтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Эх орны өндөр шимт цэвэр орц, найрлага, олон жилийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн инновациар дамжуулан АПУ компани 4 тивийн 8 улсад улсад бүтээгдэхүүнээ экспортлож байна.  Гэр үйлдвэрлэлийн төслөөр дамжуулан малчдын орлого, бүтээмжийг нэмэгдүүлж, орон нутагт нийгмийн хөрөнгө оруулалт хийх замаар эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн орчин үеийн хэрэглэгчдийн онцлогт нийцсэн сүү, сүүн бүтээгдэхүүний брэндүүдийг үйлдвэрлэж байна.

АПУ компани хариуцлагатай, зөв зохистой хэрэглээний соёлыг түгээн дэлгэрүүлэх эерэг манлайллын төслүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд “Соёлоор гоёно: Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй”, “Байгальд биш байх ёстой газар нь” шилний хог хаягдлыг бууруулах төсөл гэх мэт нийгмийн эерэг нөлөөллийн кампанит ажлаар дамжуулан бизнес хоорондын болон төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд суурилан, эерэг үйлдэлд уриалсаар байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 43-р зарлигтай уялдуулан бага градус бүхий олон инновац төрүүлэн гаргасны нэг нь залуусын хэрэглээний шинэ тренд, соёл бүхий RTD (Ready to drink) буюу шууд хэрэглэх коктейлийг гаргасан явдал байв.

100 жилийн ойгоо угтан компанийн уриа үгээ “Үргэлж өөдөө” буюу “Always Forward” хэмээн шинэчилж, шинэ эрхэм зорилго, ирээдүй рүү чиглэсэн алсын хараатайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Үнэ цэнийг хамтдаа бүтээлцэж ирсэн эрхэм хамт олон, харилцагч, түншүүддээ зориулан салбарын шинэ жишгийг хамтдаа тодорхойлж, үйл ажиллагааны талаарх бүхий л талын мэдээллийг хүргэн, салбарын ирээдүйн чиг хандлагын талаар мэдлэг түгээж, өөрийн биеэр туршиж үзэх, танилцах боломжийг олгосноороо онцлог арга хэмжээ болж өнгөрлөө.

 

АПУ компани 100 жил – Үргэлж өөдөө

Categories
Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

Шинэ төрлийн RTD коктейль EVE брэндийг танилцуулж байна

Өнгөрсөн онд АПУ компани дөрвөн өөр төрлийн амт бүхий OOZE брэндийг зах зээлд гаргаж байсан бол энэ удаад EVE брэндийг цоо шинээр танилцуулж байна.

Орчин үеийн залуусын шинэлэг хэрэглээний хэв маягийг бий болгож буй  RTD буюу уухад бэлэн бүтээгдэхүүний хэрэглээ өсөж, энэ онд RTD бүтээгдэхүүний зах зээлийн хэмжээ 12 хувиар өссөн үзүүлэлттэй  байна.

EVE RTD коктейль нь EDEN брэндийн суурь орц болдог сайн чанарын альфа спирт болон модлог ургамал, цэцэгс, жимсний амтуудыг нэмж өгснөөрөө давуу талтай. Бүтээгдэхүүний хатуулгыг хэмжээ 4,5 хувь.  Одоогоор зах зээлд гурван төрлийн амт бүхий бүтээгдэхүүнийг санал болгож байна. Энэ бүтээгдэхүүнүүд нь ямар ч сахар болон өөх тосны агууламж байхгүй. Хамгийн бага калорийн хэмжээг агуулсан тул дасгал хөдөлгөөнөөр хичээллэж буй хүмүүст тохиромжтой.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

“Хамаг Монгол-Дэлхийд” соёлын фестивалийг амжилттай зохион байгууллаа

АПУ компани уламжлал болгон зохион явуулдаг “Хамаг Монгол” соёлын фестивалийг түүхэн 100 жилийн ойдоо зориулан брэнд бүтээгдэхүүнээ экспортлогч болон хамтын ажиллагаатай улсуудын соёлыг түгээх агуулган дор “Хамаг Монгол – Дэлхийд” сэдэвтэйгээр амжилттай зохион байгууллаа.

Нийт ажилчдынхаа хамтын нөхөрлөл, нэгдлийг бий болгох, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой “Хамаг Монгол” урлагийн наадамд нийт найман багийн 2400 гаруй залуус авьяас чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

“Хамаг Монгол – Дэлхийд” урлагийн наадмын Шилдгийн шилдэг  хамт олноор Франц улсын соёл, уламжлалыг  цогц харуулж  чадсан Агуулахын алба, Худалдааны маркетингийн алба, Экспортын алба, Хангамжийн алба, Борлуулалтын дата мэдээлэл хөгжүүлэлтийн алба , Худалдан авалтын алба, Орон нутгийн борлуулалтын алба, Сонгон шалгаруулалтын алба багтсан хамт олон шалгарсан бол тэргүүн дэд байранд Герман улсын соёл, дуу хөгжим, уламжлалыг харуулсан Борлуулалтын  Off сувгийн алба, Инженерингийн алба, Тайгер төв үйлдвэрийн санхүү тайлагналын алба, Олон улсын брэнд маркетингийн алба, Агуулахын алба, Хүний нөөцийн үйл ажилллагааны алба, АПУ төв үйлдвэрийн шар айргийн үйлдвэрийн хамт олон шалгарч гутгаар байрт Казахстан улсын уламжлалт түүх соёлыг харуулсан “Спирт Бал Бурам” компанийн хамт олон шалгарлаа.

Түүнчлэн бүтэн өдөр  хамт олноороо авьяас чадвараа сорин өрсөлдөхөөс гадна хөгжөөн дэмжиж, тухайн улсын хоол хүнс, ахуйн соёлыг харуулсан үзэсгэлэн дэлгэснэээрээ цогц арга хэмжээ болж өндөрлөлөө.

Categories
Мэдээллийн сан Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

Олон улсын “Prowein 2024” үзэсгэлэнд эх орноо төлөөлөн оролцлоо

АПУ компани 30 жилийн түүхтэй дэлхийн хамгийн том шингэн хүнсний олон улсын үзэсгэлэн болох “Prowein 2024” арга хэмжээнд  CHINGGIS KHAN брэндээр Монгол улсаас анх удаа  амжилттай оролцлоо.

Энэ жил Prowein үзэсгэлэнд 65 улсын 5400 компани оролцож, 135 улсын 50 мянга гаруй зочид хүрэлцэн ирж сонирхсон байна.  Энэхүү үзэсгэлэн нь хэрэглэгч харилцагч нарыг холбосон хамгийн том гүүр гэж олон улсын хэмжээнд үздэг бөгөөд тус үзэсгэлэнд   АПУ компани Chinggis Khan, Soyombo, Chinggis Grand Khan, Eden брэндүүдийг дэлхийн хэрэглэгч нарт танилцуулж, экспортын үйл ажиллагаагаа шинэ түвшинд гаргасан үйл явдал боллоо . Үндэсний брэнд бүтээгдэхүүнээ олон улсад таниулах  Монгол улсаа дэлхийд сурталчлах ажлаа үе шаттайгаар өргөжүүлэн ажилласаар байна.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

Дэлхийн аваргын цом үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа

Анхны Дэлхийн аваргын цом, Роналдогийн Алтан бөмбөг, Марадонагийн Дэлхийн аваргын алтан медаль, Пелегийн Дэлхийн аваргад өмсөж байсан өмсгөл зэрэг үнэт үзмэрүүдийг хөл бөмбөгийн хорхойтнууддаа зориулан эх орондоо авч ирэх, олон нийтэд дэлгэн үзүүлэх ажлыг зохион байгууллаа.

Арга хэмжээг үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжийг олгож, хөл бөмбөгийн тайлбарлагч Батзаяагийн дэлгэрэнгүй тайлбартайгаар  нэгэн өдрийг хөл бөмбөгийн хорхойтон, залуусдаа сонирхуулав.

Спортыг дэмжигч АПУ компани, Нийслэл брэнд болон FC Ulaanbaatar хамтран хөл бөмбөгийн спортод сонирхолтой, хайртай дэмжигч нартаа зориулан эдгээр түүхэн гайхамшигт үзвэрүүдийг үзүүллээ.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

Шунхлай Групп бүх ажилтандаа АПУ ХК-ийн хувьцаа эзэмших эрх олголоо

Монгол Улсын хувийн хэвшлийн анхдагчдын нэг Шунхлай Групп 30 жилийн ойгоо тохиолдуулан групп компанийн нийт 7500 ажилтандаа талархал илэрхийлж, АПУ ХК-ийн хувьцаа эзэмших эрх олгох шийдвэр гаргалаа.

Уг шийдвэрийн хүрээнд, АПУ ХК-ийн 100 жилийн ойг угтан АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс “АПУ ХК-ийн 1,206,810 ширхэг халаасны хувьцааг дахин гаргах замаар, ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-ийг баталж, ажилласан жилийг 100 ширхэг хувьцаагаар үржүүлэн хувьцаа эзэмшүүлэхээр шийдвэрлэлээ.

(Хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөртэй энд дарж танилцана уу).

Тус шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрч, халаасны хувьцааг гүйлгээнд гаргаж, хаалттай хүрээнд ажилтнуудад эзэмшүүлж бүртгэхийг ҮЦТХТ ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байна.

Шунхлай Группийн Ерөнхийлөгч, АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан: “Группийн нийт ажиллагсад маань хамтран хувьцаа эзэмшигч болсноор Группийнхээ ирээдүй, хөгжлийн зорилгоо хамтын зорилго болгох, хөрөнгийн зах зээлийн идэвхтэй оролцогч, хөрөнгө оруулагч болох суурь тавигдана гэж үзэж байна. Тиймээс өмнөх 30 жилтэй харьцуулшгүй хурдаар хөгжин өөрчлөгдөх хэтийн ирээдүйг алслан тодорхойлж “Шинэ хил хязгаар руу манлайлах” уриан дор улс орныхоо тогтвортой ирээдүй, хөгжилд нэн шаардлагатай байгаа эрчим хүчний шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх,
хөгжлийн хурдасгуур болохыг Шунхлай группийнхээ хэтийн зорилго болгож байна”.

АПУ ХК нь Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани бөгөөд том хувьцаа эзэмшигч нь Шунхлай Холдинг, HEINEKEN компаниуд байдаг. МХБ-д зах зээлийн үнэлгээ, ногдол ашиг, жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо, хөрвөх чадварын үзүүлэлтээр тэргүүлэх байр суурьт эрэмбэлэгдэж байна. Тодруулбал, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэлгээ ₮10 их наядаар хэмжигдэж байгаа бөгөөд үүний 12 хувийг АПУ ХК эзэлж байна.

Зах зээлийн эдийн засгийн шилжилтийн эхэн үед гараагаа эхэлсэн Шунхлай Групп нь өдгөө жилдээ 2.5 их наяд төгрөгийн борлуулалт хийж, улсын төсөвт 630 гаруй тэрбум төгрөгийн татвар хураамж төлж, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл, худалдаа, технологийн бизнесүүдээс бүрдсэн 8 чиглэлд 20 гаруй компаниудыг хамруулсан үйл ажиллагаа явуулж байна.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ компани экспортын зах зээлээ ахин тэллээ

Бид Бүгд Найрамдах Казахстан улсын шингэн хүнсний үйлдвэрлэгч болон импортлогч “Импорт Сауда” ХХК–тай хамтын ажиллагаагаа эхлүүлж шилдэг брэндүүдээ тус улсын зах зээлд нийлүүлж эхэллээ.

Үүний хүрээнд “One Day of Mongolia” арга хэмжээг Алматы хотод амжилттай зохион байгуулж бүтээгдэхүүнээ  тус улсын зах зээлд нэвтрүүлж эхэлснээ албан ёсоор зарласан юм.

АПУ компани экспортын зах зээлээ ийнхүү тэлж, Ази, Америк, Европын зах зээлд үндэсний брэндүүдээ таниулан үйл ажиллагаагаа өргөтгөсөөр байна.

 

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

“Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр Bloomberg Awards 2023 – Шилдэг бүтээн байгуулалт шагнал хүртлээ

 

Блүүмбэрг ТВ-с жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Bloomberg Awards 2023 арга хэмжээгээр АПУ компанийн “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр Шилдэг бүтээн байгуулалт шагналыг хүртлээ.

Нэг ээлжиндээ 8 тонн сүү хүлээн авч, боловсруулах хүчин чадалтай энэхүү үйлдвэрийг АПУ компани 2015 оноос судалгааны ажлыг хийж эхлэн, дотоод, гадаадын бяслаг судлаачдын ур ухааныг шингээж, 26 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар бүтээн байгуулаад байна.

АПУ компанийн дуураймал бяслагийн импортын хамаарлыг бууруулж, цэвэр сүүний бяслагийг дотооддоо үйлдвэрлэх зорилготой тус үйлдвэр “Wine belt” буюу Алтан өргөргийн бүслүүрт байршдаг Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараад байршилтай бөгөөд Европын Холбооны стандартыг бүрэн хангасан байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, хаягдалгүй үйлдвэр юм.

Голланд, Швейцарь, Англи зэрэг улсуудын бяслаг үйлдвэрлэх технологиос Монгол үнээний сүүнд тохируулан Монголд бяслаг үйлдвэрлэх технологийг нутагшуулан ийнхүү шинэ бяслагийг худалдаанд гаргаж эхлээд байна. Мөн түүнчлэн шимийн архи боловсруулах Монгол технологийг европ технологи, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар стандартжуулж, Монголын хамгийн анхны №1 шимийн архи болох ёслол, хүндэтгэлийн тэргүүн дээд сонголт “Шигүдэри” брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчдийн гарт хүргээд буй.

Хонин нуга брэндийн тухай дэлгэрэнгүйг: Honin Nuga | APU DAIRY

Шигүдэри брэндийн тухай дэлгэрэнгүйг: Шигүдэри (apu.mn)

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

“Career Expo-2023” өдөрлөгийг дэмжин ажиллаа

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Гадаадад Төгсөгчдийн Холбоо, HR CLUB хамтран зохион байгуулж буй CAREER EXPO-2023 залуучуудын хөдөлмөрийн өдөрлөгийг АПУ компани дэмжин ажиллаа.

Энэхүү үйл ажиллагаа нь эх орондоо болон гадаадад сурч, ажиллаж буй залуучуудын хөгжил, хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хөдөлмөрийн харилцааны хүрээн дэх хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагааг сурталчлан таниулах байнгын болон цагийн ажилд зуучлах зорилготой. Уг арга хэмжээнд томоохон ажил олгогч 50 байгууллагуудын 2500 орчим нээлттэй ажлын байр зарлаж, хүний нөөцийн бүрдүүлэлт хийсэн юм.

Уг үйл ажиллагаанд биеэр ирж мэдээлэл авахаас гадна цахимаар оролцох боломжтой байснаараа давуу талтай байв.

Арга хэмжээнд:

  • “Ажил олгогчийг дэмжих туршилтын төсөл”
  • “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”
  • Хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн систем И-Жоб платформ
  • Гадаадад сурах, тэтгэлэг авах, сурч мэдсэн зүйлээ эх орондоо хэрхэн үр бүтээлтэй хэрэгжүүлж, ажлын байраар хангагдах талаар зөвлөмж мэдээлэл
  • “Залуучуудын зохистой хөдөлмөр” үндэсний сүлжээнээс зохистой хөдөлмөрийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр сурталчилгаа мэдээлэл хийсэн юм.

Мөн залуучууд ажил, амжилтын түүхээсээ хуваалцаж, мэргэжлийн байгууллагууд  сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

АПУ компани нээлттэй сонгон шалгаруулалтыг хүртээмжтэй, түргэн шуурхай, хүссэн газраасаа хандах боломжтой болгох үүднээс  https://hello.apu.mn/ системийг хөгжүүлэн нэвтрүүлээд байна. Та бүхэн дээрх линкээр дамжин орж, өөрийн хувийн хаягаа үүсгэн АПУ компанид нээлттэй байгаа ажлын байрнаас сонгон анкет илгээгээрэй. 

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

“Чингис Хаан” брэнд Robb Report-Thailand сэтгүүлийн “BEST OF THE BEST 2023”-ийн онцлох брэндээр нэрлэгдлээ

Үндэсний өв, соёлыг дэлхийд сурталчилсан “Чингис хаан” брэнд нь дэлхийн тансаг зэрэглэлийн зах зээлд тэргүүлэх дуу хоолой болсон олон улсын Robb Report-Thailand сэтгүүлийн “BEST OF THE BEST 2023”-ийн онцлох брэндээр нэрлэгдлээ.
Тайландын Хаант Улсад болсон BEST OF THE BEST AWARD & GALA NIGHT буюу тухайн жилийн салбар бүрийн шилдгүүдийг шалгаруулах хүндэтгэлийн арга хэмжээг “Чингис Хаан” брэнд чимж, тансаг зэрэглэлийн зах зээлд хэрэглэгчдийн ташаалд нийцэж амжилттай байршсаар байна.
АПУ ХК нь Монгол улсын эдийн засагт экспортын төрөлжилт бий болгох хүчин чармайлтаа эрчимжүүлсээр байна.
#ДэлхийдХамтдаа
Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нийгэмд чиглэсэн бодлого Тогтвортой хөгжил Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

“НОГООН ДАДАЛТ МАЛЧИД” мэдлэгжих аяныг эхлүүллээ

АПУ ХК-ийн бүтээгдэхүүний гол түүхий эд бол Монгол орны үржил шимт нутагт бэлчээрлэн өвсний сайнаар идээшсэн үнээний цэвэр сүү билээ.

Түүхий эдийг малчдын гараас хэрэглэгчийн гарт очих хүртэлх оролцогч бүх талууд буюу малчдаас үйлдвэрлэгч, цаашлаад хэрэглэгч хүртэлх бүхий л үе шатанд үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, тогтвортой үйлдвэрлэл, зохистой хэрэглээний дадал, шаардлагыг хэвшүүлэн ажиллах нь хамгийн чухал юм.

Бид 1600 гаруй малчид фермерүүдтэй нягт хамтран ажилладаг бөгөөд малчдынхаа Хөдөө аж ахуйн зохистой дадал болон баталгаат органик хүнсний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, сүүний чанарыг сайжруулах зэрэг зорилгоор “НОГООН ДАДАЛТ МАЛЧИД” мэдлэгжих аяныг санаачлан эхлүүлээд байна.

“НОГООН ДАДАЛТ МАЛЧИД” мэдлэгжих аянаар дамжуулан сүү бэлтгэн нийлүүлэгчдийнхээ чадавхыг сайжруулах, хамтын ажиллагаагаа “Бэлтгэгч, Худалдан авагч” хүрээнээс хальж урт хугацааны тогтвортой хамтран ажиллагсад болон хамт хөгжих зорилго тавин, үе шаттайгаар ажиллаж байна. Тиймээс мэргэжлийн байгууллагатай хамтран малчдад сүүний баталгаажсан органик мал аж ахуйн талаарх мэдээллийг хүртээмжтэйгээр хүргэхээр ажиллаж эхэллээ.

Стратегийн онцгой хүнс болсон сүүний чанар, АПУ ХК-ийн сүү бэлтгэн нийлүүлэлтийг түүчээлэн ажиллаж буй Зүүнхараа дахь малчид маань аяны эхний арга хэмжээнд оролцсон юм.

Аяны хүрээнд анхан шатны үйлдвэрлэгч буюу малчдад Хөдөө аж ахуйн зохистой дадлыг хэвшүүлэх, баталгаажсан органик Монгол хүнс бэлтгэх замын зургийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран танилцуулж, өрхийн санхүүгийн боловсрол, малчдад чиглэсэн санхүүгийн хүртээмжийг цахим платформуудаар дамжуулан ойртуулах зэрэг салбарын цаг үеийн боломж, хандлагыг хуваалцсан юм.

Мөн цаашид Архангай аймгийн Чулуут сумын сүү бэлтгэн нийлүүлэгчдийнхээ дунд “Ногоон Дадалт Малчид” мэдлэгжих аяныг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Нийгэмд чиглэсэн бодлого Мэдээллийн сан Хэвлэлийн мэдээ Тогтвортой хөгжил Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АПУ компанийн “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэрт зочиллоо

Монгол Улс сүү сүүн бүтээгдэхүүний дотроос ганцхан бяслаган бүтээгдэхүүний 90 гаруй хувийн импортын хамааралтай байдаг бөгөөд 2022 оны байдлаар 3000 тн бүхий 103 тэрбум төгрөгийн бяслаг төст, дуураймал бяслагийг импортлоод байна. Өөрөөр хэлбэл, бид орлуулагч ороогүй цэвэр сүүгээр хийсэн бяслаг хэрэглэдэггүй гэсэн үг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнийг санаачлан хүнсний хангамж, аюулгүй байдал, тэр дундаа эрүүл чанартай хүнсийг Монгол хүн бүрд хүргэх зорилгоор хүнсний салбарт ажиллаж буй хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллаж буй билээ. Энэхүү хамтын ажиллагааны нэг хэсэг болж АПУ компаниас “Цагаан хувьсгал” санаачилгыг 2023 оны 03 сард дэвшүүлж, 8 зорилтын хүрээнд сүүний салбарт манлайлж ажиллахаа илэрхийлсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнгөрөгч оны 6 сард 7 брэндийн 60 гаруй нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг АПУ Дэйри: Монгол сүүний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан бол энэ удаа Монголдоо төдийгүй дэлхийд ховорд тооцогдох “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэрт зочиллоо. Энэхүү үйлдвэр нь Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараагийн малчдаас жил тутам 3.6 тэрбум төгрөгийн сүү худалдан авч, уг түүхий эдээрээ Европ технологи ашиглан гаргасан Чеддар, Гоуда, Моцарелла зэрэг бяслаг болон Монголын уламжлалт сүүн сархад бүхий Шигүдэри брэндийг урлан үйлдвэрлэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус үйлдвэрт айлчлахдаа “эх орноо эрүүл хүнсээр хангах, хүнс экспортлогч болох их үйлсэд хүч хөдөлмөр, сэтгэл зүрх, хичээл зүтгэлээ дайчлан ажиллаж байгаа эрхэм хүндэт та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлээд, уламжилсан сүү боловсруулах арга барилыг сүүлийн үеийн техник технологитой хослуулан хөгжүүлж, дэлхийн стандартад нийцсэн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг цаг үе биднээс шаардаж байна.” гэж онцоллоо.

“Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр нь хаягдалгүй, гадна агаарын хүйтнийг нөөцлөх замаар хөргөлтийн төхөөрөмжийн ачааллыг тэнцвэржүүлж, эрчим хүчний хэрэглээг бууруулах эко барилгын технологи бүхий техник, технологийн цогц шийдэл бүхий иж бүрэн цогцолбор юм. Үйлдвэр ашиглалтад орсноор тус орон нутгийн сүүний 30%-г татан авч, 40 шинэ ажлын байр, сүү бэлтгэн нийлүүлэх малчид, фермерүүдтэй тогтмол хамтын ажиллагаатай болж, хоногт 24 тонн, жилдээ 7.2 сая литр шингэн сүүг боловсруулан Монгол малын сүүнээс дэлхийн стандартад нийцсэн 5-6 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргах боломж бүрдэж эхлээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол бяслаг” үйлдвэрийг нээж хэлсэн үг

 

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нийгэмд чиглэсэн бодлого Тогтвортой хөгжил Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ компани “Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулган”-ыг дэмжин ажиллаа

АПУ ХК салбарын тогтвортой хөгжлийг хамтран бүтээх зорилгын хүрээнд бодитоор хэрэгжүүлсэн сайн туршлагуудаа өнөөдөр ‘Тогтвортой хөгжлийн үндэсний чуулган’-ы үеэр хуваалцаж, үйлдлээрээ нэгдэхийг бүх оролцогч талд уриаллаа.
Бид өөрийн ханган нийлүүлэх сүлжээнд нэмүү өртгийг жигд тарааж, малчид, тариаланчдын орлогыг өсгөх, цаашлаад орон нутгийн хөгжлийг хурдасгах, хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг сааруулах, импортыг орлох, экспортын боломжийг нээх зэрэг тогтолцооны өөрчлөлтүүдийг тогтвортой хөгжлийн бодлогын дагуу хийсээр байгааг бизнесийн салбарын сайн жишиг болгон үргэлжлүүлэн ажиллах юм.
Categories
Онцлох мэдээлэл Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

Үндэсний өв соёлоор гоёно: Алтайн ятга

Алтайн ятга хэмээх хөгжмийн зэмсгийг анх 2008 онд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн ажилтан, профессор Ц.Төрбат, Д.Батсүх, Н.Батбаяр нар Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрханы хадны оршуулгаас олон тооны эд өлгийн зүйл гарсны дотор хамгийн гайхамшигтай олдвор нь модоор урласан чавхдаст хөгжмийн зэмсэг байж. Нэн эртний, 1400 жилийн өмнөх соёл иргэншлийг тээсэн ятгын урлагийг ирээдүй хойч үедээ өвлүүлэх үйлсийг өдгөө СТА Д.Ганпүрэв зорин ажиллаж, уг санаачилгыг Монгол соёл, уламжлалд элэгтэй Недерланд улсын иргэн Рован Лий Хартцукер дэмжин, энэхүү өвийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд зориулан олон нийтээс хөрөнгө татах ажлыг өөрийн цахим хуудсаараа дамжуулан эхлүүлсэн байдаг: Fundraiser by Rowan Hartsuiker : https://www.gofundme.com/f/altai-yatga

АПУ ХК Соёлоор Гоёно төслийнхөө хүрээнд “Таатай яа” хэмээх шинэ уран бүтээлийг Алтайн ятгаар эгшиглүүлж, бүтээсэн. 

Энэхүү өв соёлын билэгдлийг үр хойчдоо өвлүүлэх зорилгоор гурван ширхэг Алтайн ятга хөгжмийн зэмсгийг СТА Д.Ганпүрэвээр урлуулан Өнөр бүл асрамжийн газрын хүүхдүүдэд хандивлаж байна. 1400 жилийн түүхт Монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлж буй уран бүтээлчдэдээ халуун талархал илэрхийлье!

Уран бүтээл бүтсэн болон Алтайн ятгын тухай МУГЖ ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, СТА уртын дуучин Б.Алтанжаргал, Регги дуучин: Мачо нарын ярилцлагыг хүргэж байна.

 

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Онцлох Бид АПУ-чууд Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Спирт Бал Бурам ХХК Бид АПУ-чууд Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

Хагас Зуунаар баталгаажсан ХАМТЫН ҮНЭ ЦЭН

АПУ ХК-ийн СББ ХХК нь 1973 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа орон нутгийн хөгжил цэцэглэлт, эдийн засаг, хүн ам, нийгэмдээ өндөр хувь нэмэр оруулж, хамтран ажиллаж буй байгууллага, газар тариалан эрхлэгчидтэйгээ хамт зуун дамжин өвлөгдөх чанар, соёл, хөгжил бүтээх үнэ цэнийг тасралтгүй бүтээж байна.

Бид түүхт 50 жилийн ойн хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгууллаа.

НЭГ. ИМПОРТЫГ ОРЛОХ ЖИНХЭНЭ СҮҮНИЙ  “МОНГОЛ БЯСЛАГ, ШИГҮДЭРИ” УРЛАХ ҮЙЛДВЭР

АПУ ХК дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд 26 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, бяслагийн импортын хамаарлыг жинхэнэ сүүний Монгол бяслагаар орлуулах, сүүний сархдыг дэлхийд таниулах үйлдвэрийг өөрийн охин компани СББ ХХК-ийн 50 жилийн ойн босгон дээр нээлээ.

Үйлдвэрийн төслийн хүрээнд 2016 оноос судалгаа хийсэн бөгөөд Монгол Улс жилд 3000 тонн, нийт 102 тэрбум төгрөгийн бяслагийг гадны улс орнуудаас импортлож байгаагаас дийлэнх нь дуураймал буюу аналог бяслаг байдаг төдийгүй сүүний орц байхгүй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ихээр ашигласан байдаг.

АПУ ХК нь дуураймал бяслагийн импортын хамаарлыг бууруулж, органик бяслагаар дотоодын зах зээлийн 30 хувийг хангахаар зорьж байгаа төдийгүй орон нутагт 30 гаруй шинэ ажлын байр, эдийн засгийн томоохон эргэлтийг бий болгож, Голланд, Швейцарь, Англи зэрэг улсын бяслаг үйлдвэрлэх технологиос Монгол үнээний сүүнд тохируулан Монголд бяслаг үйлдвэрлэх технологийг нутагшуулан ийнхүү шинэ бяслагийн үйлдвэрээ байгуулж байна. Энэхүү бяслагийн үйлдвэр нь чеддар, эдам, гауда зэрэг 3 төрлийн бяслагийг үйлдвэрлэхээс гадна цэвэр сүүнээс гаргаж авсан цөцгийн тос, Монгол үндэстний шимийн сархад “Шигүдэри” брэндийг үйлдвэрлэн дэлхийн зах зээлд танилцуулж, экспортын бүтээгдэхүүний нэр төрлөө тэлэхийг АПУ компани ийнхүү зорьж байна.

“Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр нь Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараад байрлалтай бөгөөд Мандал сумын малчдаас сүүгээ тогтмол татан авч, хамтран ажиллах замаар орон нутгийн хөгжилд мөн хувь нэмрээ оруулах юм.

 

 

ХОЁР. ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ СББ ХХК

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2023 оны 07-р сарын 07-ны өдрийн 101 дүгээр зарлигаар АПУ ХК-ийн охин компани Спирт Бал Бурам ХХК Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардан авлаа.

Мөн АПУ ХК-ийн охин компани СББ ХХК-ийн 50 жилийн түүхийг бичилцсэн ажилтнуудын төлөөллүүдийн гавьяа зүтгэл, хөдөлмөрийг төр үнэлэн төрийн өндөр дээд шагнал, тэмдгээр шагналаа.

  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон – 1
  • Алтан гадас – 8
  • Хөдөлмөрийн хүндэт – 11
  • Үйлдвэр Худалдаа үйлчилгээний Тэргүүний ажилтан
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жуух бичиг
  • Үйлдвэр Худалдаа үйлчилгээний Тэргүүний ажилтан
  • ХХААХҮЯамны Жуух бичиг
  • Сэлэнгэ аймгийн Хүндэт тэмдэг
  • Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Хүндэт Өргөмжлөл
  • Эрчим Хүчний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн медаль

 

50 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН НААДАМ

Улс, аймаг, сумын алдар цолтой 64 хүчит бөхчүүд барилдаж, 10 аймгийн 20 гаруй сумдын 320 морьд уралдаж, 229 эрхий мэргэн харваачид сумаа тавьж, 21 багийн 168 харваачид шагайн харваан цэц мэргэнээ сорьлоо.

БӨХ: Уран мэх, хүч чадлаараа АПУ компанийн бөх Улсын Арслан Б.Орхонбаяр аваргалж, Улсын Заан Н.Жаргалбаяр үзүүрлэлээ.

СУР ХАРВАА: Эрэгтэй сур харвааны төрөлд Архангай аймгийн мэргэн, Спортын мастер Д.Эрдэнэхүү түрүүлсэн бол эмэгтэй сур харвааны төрөлд Өвөрхангай аймаг, АПУ компанийн харваач Монгол Улсын Даян Мэргэн Б.Пунсалдулам түрүүллээ.

ШАГАЙН ХАРВААн төрөлд Сэлэнгэ аймаг, Монгол Улсын Үлэмж Дархан Мэргэн Л.Довчинбазар ахлагчтай Улаанбаатар төмөр зам баг түрүүллээ.

МОРЬ: Хурдын морьд 6 насанд уралдлаа:

  • Азарга насанд 47 морьд уралдсанаас Архангай аймаг Өгийнуур сум, Магсаржавын Отгонбатын Залаат Хээр
  • Их насанд 69 морьд уралдсанаас Сүхбаатар аймаг, Мөнххаан сум, Дарийжавын Эрдэнэбаатарын Ягаан
  • Соёолон насанд 36 морьд уралдсанаас Дорнод аймаг Матад сум, Д.Цогтжаргалын Хар
  • Хязаалан насанд 42 морьд уралдсанаас Сэлэнгэ мандал сум, Б.Алтансүхийн хонгор Халзан
  • Шүдлэн насанд Сэлэнгэ аймаг, Мандал сум, Б.Батзаяагийн Хээр
  • Даага насанд Төв аймаг Батсүмбэр сум, П.Буриадын Бор тус тус түрүүллээ.

 

Хагас зуунаар баталгаажсан хамтын үнэ цэнийг бүтээлцсэн та бүхэнд гүн талархал илэрхийлье.

 

#СоёлоорГоёно #ХагасЗуун #ХамтынҮнэЦэн #АПУ_СББ50

 

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

Хариуцлагатай хэрэглээг сурталчилсан ДИЖИТАЛ ШОШГЫГ Монгол Улсдаа анх удаа нэвтрүүллээ

АПУ компани бүтээгдэхүүндээ инновацыг тасралтгүй нэвтрүүлж, шинэлэг шийдлүүдийг шингээн ажиллахыг эрмэлздэг. Дэлхий даяар зохистой хэрэглээг хэрэглэгчдэдээ сурталчлан таниулж, мэдлэгжүүлэх олон төрлийн аян өрнөж буй энэ үетэй АПУ компани хөл нийлүүлэн алхаж бүтээгдэхүүнүүддээ зохистой, хариуцлагатай хэрэглээг таниулах, дижитал хүртээмжтэй шийдлийг нэвтрүүлснээ зарлаж байна.

 

АПУ компанийн нийгэмд эерэг өөрчлөлтийг уриалах “Соёлоор гоёно” хөтөлбөрийн хүрээнд хариуцлагатай хэрэглээний талаар мэдлэг, ойлголтыг дижитал шошгоор дамжуулан хэрэглэгчдэд хүртээмжтэйгээр хүргэх юм. Энэхүү хөтөлбөрийн дэд төсөл болох ‘Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй’ кампанит ажлаар дамжуулан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох эрсдэлийг бууруулах зорилт тавин ажиллаж байна. Дэлхийн шингэн хүнсний томоохон брэндүүд дижитал шошгыг бүтээгдэхүүндээ ашигладаг олон улсын жишгийн дагуу АПУ компани нэг алхам урд алхаж, өөрийн бүтээгдэхүүндээ нэвтрүүлж буй нь энэ юм. Уг шошгоор дамжуулан соёлтой, хариуцлагатай хэрэглэгчийн зан төлөвийг АПУ компани уриалан дэмжиж байна.

Энэхүү олон улсын шинэлэг, бүтээлч шийдлийг АПУ компани нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлан хариуцлагатай хэрэглээний зөвлөмж, мэдээллийг түгээх дижитал шошгыг бүтээгдэхүүнүүддээ байршуулж эхлээд байна.

Уг шошгыг шингээсэн анхны бүтээгдэхүүн Хурд хамтлагийн 30 жилийн ойд зориулсан Боргио брэндийн HURD LIMITED EDITION байлаа.

Мөн амт, савлагаагаа бүрэн шинэчилсэн Нийслэл брэнд цаашид уг шошгоор гоёж хэрэглэгчдийн гарт хүрэх болно.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК өдөр тутмын түгээлтдээ цахилгаан машиныг нэвтрүүллээ

 

Дэлхий даяар бүхий л салбар бензин, дизель хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэх, ашиглахаас татгалзаж эко буюу цахилгаан машин руу шилжин байгаль орчин, олон нийтийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй сонголтуудыг хийсээр байна. Үүний дагуу зах зээл, нөлөөллийн судалгаан дээр үндэслэн АПУ ХК Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд салбартаа анх удаа түгээлтийн үйл ажиллагаандаа цахилгаан машиныг нэвтрүүллээ. Авто замын түгжрэл хамгийн өндөр буюу Улаанбаатар хотын төвийн бүсийн түгээлтэд хоёр цахилгаан автомашин 2023 оны 6-р сарын 2-ноос эхлэн түгээлтийн оргил ачааллын үетэй давхцан ийнхүү гарч байна.

АПУ ХК 2019 оноос хойш дотоод хэрэгцээндээ цахилгаан машин нэвтрүүлсэн бол өнөөдрөөс эхлэн хотын төвийн бүсээр явуулж буй нь энэ юм. Эдгээр машин нь хүлэмжийн хий ялгаруулдаггүй бөгөөд агаарын бохирдол, цаашлаад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг АПУ ХК-ийн үе шаттай хэрэгжүүлж буй стратегийн нэгээхэн хэсэг болж байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/613 тоот захирамжийн дагуу хотын тээвэрт оролцож буй цахилгаан машин дугаарын хязгаарлалтад хамаарахгүй учир түгээлтийг тасралтгүй бөгөөд цаг алдалгүй үргэлжлүүлэх, ингэснээр сэлгэж явуулах дизель хөдөлгүүрт машины хэрэгцээг бууруулах юм.

Машины тос масло солих шаардлагагүй, дизель түлш ашиглахгүй учир ашиглалтын зардлыг урт хугацаанд хэмнэж, үр ашгийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой. Мөн цахилгаан машины дотор бүхээг дуу чимээ багатай тул түгээгч, жолооч нарт ядралт багатай хөдөлмөрийн орчныг бүрдүүлж өгнө.

Ирэх 5 жилийн хугацаанд түгээлтийн үйл ажиллагаандаа 30 хүртэлх тооны бүрэн цахилгаан машинаар парк шинэчлэлтээ хийхээр төлөвлөн ажиллаж байна. Энэхүү ажил нь АПУ ХК байгаль орчин, эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх нөлөөллөө сайжруулах, байгууллага бүтээмж өндөртэй, ажилтнууд ая тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

АПУ ХК-ийн 2022 оны Тогтвортой хөгжлийн тайлантай танилцана уу.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нийгэмд чиглэсэн бодлого Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК-тай хамт дэлхийд өрсөлдөх брэнд бүтээцгээе

Дэлхийд өрсөлдөх үндэсний компани АПУ ХК нь олон нийтэд чиглэсэн “CRAFT YOUR CAREER – Карьераа урла” ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр АПУ ХК-ийн бүтэц, хүн төвтэй засаглал, тогтвортой хөгжлийн үйл ажиллагааг танилцуулан, автобус үйлчилгээ, урлагийн тоглолт, АПУ үйлдвэрийн аялал, хөгжөөнт тэмцээн гэх мэт олон үйл ажиллагаа өрнөлөө. Өдөрлөгт оролцсон оюутан, залуучууд сонирхсон болон нээлттэй ажлын байруудад анкет өгч, сонирхолоо илэрхийллээ.
АПУ ХК ажил, амьдралын тэнцвэрийг хадгалах, ажилтан бүрийн бие болон сэтгэл зүйн цогц эрүүл мэндийг дэмжих боломжийг олгох, уян хатан ажлын цаг зэрэг ажилтнууд руугаа чиглэсэн “APU Life” хөтөлбөр, сургалт хөжлийн “APU Academy”, “Менторшип хөтөлбөр”, шинэ ажилтан чиглүүлэх “Fast track” хөтөлбөр, “Удирдах ажилтны цогц манлайллын хөтөлбөр”, “Coaching” хөтөлбөр гэх мэт зорилтот олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Мөн ажилтнуудын өөрсдийн санаачилгаар үүссэн “APU Hiking, APU Photo shooting, APU MUSIC, APU COOKING” зэрэг 13 төрлийн сонирхлын клубүүдыг идвэхтэй дэмжин ажиллаж, өөрсдийн сонирхлоо хөгжүүлэх боломж олгосоор байна.
Үүнээс гадна АПУ ХК нь дэлхийн топ үйлдвэрлэгчдийн нэг HEINEKEN компанитай менежментийн нэгдэл хийсэн бөгөөд энэ утгаараа ажиллагсдаа олон улсад туршилтаар ажиллуулах, туршлага судлуулах олон төрлийн дадлагын хөтөлбөр, ажлын байрны танилцах аялал зэргийг зохион байгуулж олон улсад өрсөлдөх чадвартай чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэсээр байгаа юм.
АПУ ХК дэлхийд өрсөлдөх, импортыг орлох Монгол брэндүүдийг бүтээгч болох зорилгодоо алхам алхамаар ойртож буй бөгөөд энэхүү үйлсэд нэгдэх хэн бүхнийг ажиллах таатай орчиндоо урьж байна.
Нээлттэй ажлын байрны мэдээлэл болон анкет бөглөх мэдээллийг доорх холбоосоор хүлээн аваарай.
Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Хариуцлагатай хэрэглээг дэмжих Мэдээ, мэдээлэл

Соёлтой хэрэглээний трендийг түгээгч “Их хотын баяр LITE show 2023”-аар залуус “Гайхамшигт жолооч- Уусан бол жолоо барьдаггүй” аянд нэгдлээ

“АПУ” ХК-аас 16 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Их хотын баяр” шар айргийн фестиваль энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулж орчин цагийн энтертэйнмэнт ертөнцийн хамгийн шинэ соёлыг түгээж ирсэн энэхүү наадамд энэ жил 2000 гаруй зочид оролцлоо. Наадмын үеэр АПУ ХК “Нийслэл” шар айргийн “LITE” нэртэй хатуулаг багатай хувилбарыг шинээр зах зээлд танилцуулсан ба залуусыг зөв зохистой, хариуцлагатай хэрэглэхийг уриалж “Гайхамшигт Жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” санаачилгыг хэрэгжүүллээ.
АПУ ХК нь хариуцлагатай хэрэглээний соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэ төрлийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд вэб цэс нэмэлтээр хөгжүүлж QR хэлбэрээр бүтээгдэхүүний шошгон дээр байршуулалт хийхийн зэрэгцээ хариуцлагатай хэрэглээний зөвлөмж, мэдээллүүдийг шинээр зах зээлд гаргаж буй бүтээгдэхүүний шошгон дээр ийнхүү байршуулж өгч эерэг нөлөөлөлд манлайлж байна.
“Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” хөтөлбөрийг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Тээврийн цагдаагийн алба болон албан ёсны такси, дуудлагын жолооч үйлчилгээний UBCab компанитай хамтран хэрэгжүүлж буй нь төр, хувийн хэвшлийн нягт хамтын ажиллагааны илрэл болж байгаа билээ.
Энэхүү хөтөлбөрийг олон улсын судалгаанд суурилсан зан төлөвийн өөрчлөлтийн аргачлалаар зохион байгуулж байгаа ба согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх амлалтад нэгдэхийг уриалан хэрэгжүүлж байгаа нь шинэлэг болж байгаа юм. Мөн судалгаагаар согтуугаар жолоо барьсан тохиолдлуудыг үнэлэхэд олон жил тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч тохиолдол гаргах нь давамгай байснаас үүдэлтэйгээр “Гайхамшигтай жолооч” гэж сайн, туршлагатай жолоочийг хэлэхгүй, харин “Уусан үедээ жолоо барьдаггүй” жолоочийг хэлэх тул ийнхүү хариуцлагатай байхыг уриалж, эерэг өөрчлөлтөд уриалж байна.
Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарсан АПУ ХК экспортын өсөлт, тэлэлтийг чухалчилж байна

99 жилийн түүхтэй АПУ ХК нь Монгол Улсын “ТОП 100” компанийн нэгээр 19 дэх жилдээ дараалан шалгараад байна. 2022 оны тухайд АПУ ХК экспортын хурдасгуур төслүүдээ эрчимжүүлж, БНСУ-д бүтээгдэхүүнээ GS 25 сүлжээ дэлгүүрээр нийлүүлэх, АНУ-д цахим худалдааны платформд нэгдэх зэргээр эрчимтэй хүчин чармайлт гаргаж ажиллаа.

Мөн нийгмийн шинж чанартай хөрөнгө оруулалтад анхаарч сүү, сүүн бүтээгдэхүүний импортыг орлох, малчдын амьжиргааг дэмжих, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилготой “Монгол Сарлаг – Гэр үйлдвэрлэл” төсөл, удахгүй нээлтээ хийх “Бяслагын үйлдвэр”-ийн төсөл тэргүүтэй хүн амын эрүүл мэнд, эдийн засгийн шинэ боломж, өгөөж бий болгосон ажлуудыг эхлүүллээ.

АПУ ХК нь улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулж, 2022 онд Монгол Улсын төсөвт нийт 400 гаруй тэрбум төгрөгийн татвар төлж, өнгөрсөн жилээс 9%-иар өсгөж, Шилдэг татвар төлөгчдийн нэгээр шалгарсан.

Нийт 2200 гаруй ажиллагсдыг ажлын байраар хангаж, 11 мянга гаруй харилцагчийн хамтаар эдийн засаг, нийгмийн хөгжилд хамтын үнэ цэн бүтээж ажиллаж байна.

Мөн Тогтвортой хөгжлийн бодлогоо эрэмбэлэн тодорхойлж, нийгэм, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай хэрэглээг түгээх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Тухайлбал, соёлтой, хариуцлага хэрэглээг таниулах чиглэлд “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” хөтөлбөрийг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байна. Хог хаягдлыг менежментийг сайжруулах чиглэлд шилний дахин хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор харилцагч, түншүүдтэйгээ хамтран “Чи-Чадна – Шилээ дахин амьдруулъя” төслийг хэрэгжүүлж ажиллаа.

Categories
Мэдээллийн сан Онцлох хэвлэлийн мэдээлэл Хөрөнгө оруулагчдад Онцлох Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Uncategorized Мэдээ, мэдээлэл Хөрөнгө оруулагчдад

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023

АПУ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

АПУ ХК (цаашид “Компани” гэх)-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ” гэх)-ийн хурлын 2023 оны 03-р сарын 17-ны өдрийн 23/05 тоот тогтоолоор Компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2023 оны 04 сарын 28-ны өдрийн 14:00 цагт цахимаар зохион байгуулах болсныг мэдэгдэж байна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:

  1. Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах,
  2. Компанийн ТУЗ-ийн гишүүдийн цалин урамшууллыг хэлэлцэж батлах

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гарах бүртгэлийн өдөр: 2023 оны 04-р сарын 07-ны өдөр

Хувьцаа эзэмшигч та бүхэн:

  1. Компанийн www.apu.mn цахим хуудсанд хурлын бүртгэлийн өдрөөс хойш нийтлэгдэх зааврын дагуу бүртгүүлж, хуралд цахимаар оролцоно.
  2. Харилцагч брокер дилерийн компани эсхүл хурлын тооллогын комиссоор ажиллаж буй БиДиСек ҮЦК ХК (Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, 27/1 тоот, Утас: 7555-1919 /4/, 99043165)-д ажлын өдөр, ажлын цагаар очиж, санал авах хуудсаар саналаа урьдчилж өгөх боломжтой. Санал авах хуудсаар санал авах хугацаа 2023 оны 04 сарын 27-ны өдрийн 18:00  цагт дуусна.

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хурал зохион байгуулах комиссын утас, цахим хаягаар ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд холбогдож авна уу.

НэрсУтасИмэйл хаягЦахим хуудас
Ч.Ариунсан,
Б.Мягмар,
Б.Эрдэнэтуяа,
Э.Солонго,
О.Одгэрэл,
Д.Баясгалан,
П.Жаргалсайхан
344336-338agm@apu.mnwww.apu.mn

Хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой танилцуулга материал буюу хурлын товхимолтой энд дарж танилцана уу.

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

АПУ ХК, Чингисийн өргөн чөлөө-14, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар-17040, Монгол Улс

Categories
Онцлох хэвлэлийн мэдээлэл Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

~БИДНИЙ ТУУЛСАН ЗАМНАЛ~

АПУ компанийн ажилтан бүр олон жилийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэл зарцуулсны үндсэн дээр олон улсын зах зээл дээр амжилттай гарах суурийг бий болгосон нь гайхамшигтай.

+21 Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!

#storybehind#биднийтуулсанзамнал#APUCompany

Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК хариуцлагатай дадал, хэвшлийг бий болгох шинэ хөтөлбөр танилцууллаа

 

АПУ ХК нь залуучуудын хариуцлагатай амьдралын хэв маяг, эрүүл мэндийн зохистой дадал, хэвшлийг бий болгох зорилгоор сагсан бөмбөгийн спортын хөгжилд хувь нэмэр оруулан Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо /МСБХ/-ны Үндэсний дээд лигийг дэмжин хамтран ажиллаж буй билээ.

Энэ үеэр компанийн тогтвортой хөгжлийн бодлогын нэг хэсэг болох “Хариуцлагатай хэрэглээ”-г бий болгох зорилгоор замын хөдөлгөөний аюулгүй байдал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын эсрэг “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

 

“АПУ” ХК-ийн байгууллагын харилцааны албаны дарга О.Одгэрэл: Бид нийгмийн манлайллын “Соёлоор Гоёно” төслийн дэд хэсэг болгон “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Уусан үедээ жолоо барьдаг хүмүүсийн дунд явуулсан олон улсын судалгаанд жолоочид өөрийн жолоодлогын туршлага, арга барилыг сайн, хангалттай гэж үнэлж, согтуугаар тээврийн хэрэгсэл барих хандлагатай байдаг нь олон эрсдлийг дагуулдаг. Иймд бид энэхүү хөтөлбөрөөрөө дамжуулан “Хариуцлагатай хэрэглээ”-г бий болгох зорилгоор олон талд хамтын ажиллагааг эхлүүлэн ажиллахаар төлөвлөж байна. 

Уг хөтөлбөр нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын эсрэг олон улсын зан төлөвийн судалгаанд суурилан хэрэгжүүлэхээрээ онцлог болж байна. Олон улсын судалгаагаар нийгмийн зан төлөвийн хувьд хэрэглэгч өөрийн жолоодлогын туршлага, арга барилыг сайн, хангалттай гэж үнэлсний улмаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хандлага давамгай болохын зэрэгцээ уусан үедээ тээврийн хэрэгсэл барихгүй байх, жолооч дуудах арга хэрэгслийн талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байдаг тул богино хугацаанд зохисгүй шийдвэр гаргалт хийж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож улмаар зөрчил үүсгэж, ноцтой хохирол учруулах хандлага давамгайлдаг байна.
Үүний эсрэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын хор уршгийг нийгэмд таниулах, зөрчлөөс сэргийлэх арга зам, жолоодлогын үйлчилгээний талаарх мэдлэг, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр АПУ ХК, Тээврийн Цагдаагийн алба, “UBCab” байгууллагууд үе шаттайгаар, олон ажлууд төлөвлөж байна.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат: Он гарсаар эхний 2 сарын байдлаар 5000 гаруй согтуу жолоочийг илрүүлсэн. Согтуугаар жолоо барих нэгэн шалтгаан нь “Ойрхон юм чинь, “Ганц удаа гайгүй байх” гэж бодох нь эрсдэлийг улам дагуулж байна. Иймд бид АПУ ХК, “UB” cab компанитай хамтран Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж, согтуугаар жолоо барих эрсдлийг 10 хувиар бууруулах зорилго тавин ажиллаж байна.

“UB” cab компанийн маркетингийн менежер Д.Чинбат: “Залуус архи, согтууруулах ундааны зохистой хэрэглээг эрхэмлэдэг болсон байна. Одоогоор 5000 жолооч үйлчилгээнд явж байна. Манай жолооч нар даатгалд бүрэн хамрагдсан. Өөрөөр хэлбэл, таны автомашиныг унаж яваад осол аваарь гаргалаа гэхэд таны даатгал биш манай жолоочийн даатгал дээр бичигддэг. Өдрүүдийг харахад 4-5 дахь өдөрт дуудлагууд ихэсдэг. Залуусын алкахолын хэрэглээ эдгээр өдрүүдэд нэмэгддэг юм болов уу” гэв.

Тээврийн Цагдаагийн албаны мэдээлснээр Монгол улсын хэмжээнд 2022 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 54791 зөрчлийг илрүүлж таслан зогсоосон байна. Тиймээс энэ тоог 2023 онд дор хаяж 10 хувиар улмаар жил бүр үе шаттайгаар түүнээс дээш хэмжээгээр бууруулах нь уг хамтарсан хөтөлбөрийн зорилго оршиж байна.
АПУ ХК нь хүн амын эрүүл мэндэд эергээр нөлөөлөх, зөв зохистой, соёлтой, хариуцлагатай хэрэглээг дэмжих, улмаар залуучуудын спортын хөгжлийг дэмжих зорилгоор сагсан бөмбөгийн Оргилуун Лиг, хөл бөмбөгийн FC Улаанбаатар баг, уулын эрчимт алхалтын спортын “Senguu Race” уралдаант тэмцээн, Шайбтай хоккейн спортын Ази номхон далайн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг ивээн тэтгэх гэх мэтээр спортын олон төрөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллаж байна.
Categories
Онцлох Бид АПУ-чууд Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

Сүүний салбарт “Цагаан хувьсгал” хийх уриалга дэвшүүллээ 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр төрийн ордонд “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” боллоо.
Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь шингэн сүүний нийлүүлэлт, тээвэр ложистикоос шууд хамааралтай бөгөөд малчин өрхийн амьжиргааг дэмжих анхан шатны боловсруулах үйлдвэрлэлийг бий болгоход чиглэн АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр нь “МОНГОЛ САРЛАГ”- Гэр үйлдвэрлэлийн төслөө Архангай аймгийн Чулуут суманд өнгөрсөн оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Зөвлөгөөний үеэр цаашид сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хангамжийн НЭМҮҮ өртгийн сүлжээг цогцоор нь шийдэх гарц гаргалаа эрэлхийлж, сүүний салбарын “Цагаан хувьсгал” уриалгыг хэрэгжүүлэхийг АПУ ХК-ийн Төсөл эрхэлсэн захирал Г.Энхбилэг онцоллоо.АПУ ХК-ийн Төсөл эрхэлсэн захирал Г.Энхбилэг: “Цагаан хувьсгал” уриалгын хүрээнд сүүний бодлогын зөвлөл бий болгох, нэмүү өртгийн сүлжээний стратеги шинэчилж тогтоох, эрчимжсэн кластер ферм хөгжүүлэх, анхан шатны боловсруулах үйлдвэрт татварын хөнгөлөлт үзүүлэх, сүүний татаасны хугацааг нэмэгдүүлэх, сүүний үнээний импортыг нэмэгдүүлэх, хүүхдийн сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орон нутаг дахь чанарын лабораторийг чадавхжуулах зэрэг найман уриалгыг бид дэвшүүлж байна.
АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Г.Баярмагнай: “Сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гол хэрэгцээ нь шингэн сүүний нийлүүлэлт бөгөөд малчид фермерүүдийг дэмжин ажиллаж, ойрын таван жилийн хугацаанд сүүний хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. “Цагаан хувьсгал” уриалгын хүрээнд дэвшүүлсэн арга замын хүрээнд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд дотоодын хэрэгцээг хангахад чиглэж, сүүний салбарын жишиг кластер ферм, дэд бүтэц, ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгох, цогцоор нь шийдэхэд анхаарч ажиллах шаардлага үүсэж байна. Үүнд АПУ ХК, АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр хөрөнгө оруулалт хийж, Монгол хүний сүүний хэрэглээг 3-5 дахин өсгөх зорилготой ажиллаж байна.”
Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

Үндэсний их өв “Соёлоор гоёно” – АПУ Хувьцаат компани

АПУ ХК нь үндэсний бөхийн спортыг дэмжих замаар өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын Арслан Б.Орхонбаяр, Монгол Улсын Харцага Т.Өсөх-Ирээдүй нартай урт хугацаанд хамтран ажиллахаар боллоо.

Бид уламжлал, өв соёлоо эрхэмлэн дээдлэж үндэсний спортууд болох шагайн харваа, сур харваа, хурдан морь, үндэсний бөх тэргүүтэй олон төрөлд бахархал болсон тэргүүлэх тамирчидтай хамтран ажиллаж байна.

XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилдээ үндэсний их өв соёлоор гоёж, үйлс бүхэн тань дэлгэрэх болтугай.

АПУ Хувьцаат компани
Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ

#2123 өдөр, @APUCompany-тай хамт

#2123 өдөр, @APUCompany-тай хамт

АПУ ХК нь ажилчдынхаа сурч хөгжих бүхий л боломжоор хангаж, олон улсын томоохон үйлдвэрлэгч HEINEKEN компанийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, туршлага, чанар стандартыг бүхий л түвшиндээ нэвтрүүлэн ажиллаж байна.

АПУ ХК-ийн Брэнд менежер Б.Тамир: “Дэлхийд алдартай томоохон брэндийн туршлага, ноу-хауг суралцах боломжийг АПУ компани надад олгосон. Үүний үр дүнд бид үндэсний брэнд бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг олон улсын түвшинд хийж, бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд борлуулж байна.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Онцлох Бид АПУ-чууд Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Uncategorized Мэдээ, мэдээлэл

#753 өдөр, @APUCompany-тай хамт

АПУ ХК болон дэлхийн топ үйлдвэрлэгчдийн нэг HEINEKEN нарын хүчирхэг менежментийн нэгдэл дэлхийд өрсөлдөх Монгол компанийг бүтээж байна.

Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Онцлох Бид АПУ-чууд Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК-ийн дэмжин ажилладаг “ФС УЛААНБААТАР” хөлбөмбөгийн багт 2017 оны шилдэг хамгаалагч О.ОЮУНБААТАР, 2023 оны анхны наймаагаар довтлогч О.МИЖИДДОРЖ нар нэгдлээ

АПУ ХК-ийн дэмжин ажилладаг “ФС УЛААНБААТАР” хөлбөмбөгийн багт 2017 оны шилдэг хамгаалагч О.ОЮУНБААТАР, 2023 оны анхны наймаагаар довтлогч О.МИЖИДДОРЖ нар нэгдлээ.
“ФС УЛААНБААТАР” хөлбөмбөгийн багт шинээр нэгдсэн тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.
АПУ ХК нь хөлбөмбөгийн спортын хөгжлийг дэмжих замаар залуучуудын эрүүл амьдралын хэв маяг, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор “ФС УЛААНБААТАР” хөлбөмбөгийн шигшээ багийг 9 дэх жилдээ дэмжин, хамтран ажиллаж байна.
Спорт бол бидний бахархал, эв нэгдэл, соёл, хамтдаа бүтээх гэрэлт ирээдүйн гүүр билээ.
Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Онцлох Бид АПУ-чууд Нүүр хуудасны онцлох мэдээ Uncategorized Мэдээ, мэдээлэл

“Алтан бөмбөг 2022” наадмын “ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТОГЛОГЧ”-оор АПУ ХК-ийн дэмжин ажилладаг “ФС УЛААНБААТАР” хөлбөмбөгийн багийн тамирчид тодорлоо

АПУ ХК-ийн дэмжин ажилладаг “ФС УЛААНБААТАР” хөлбөмбөгийн багийн тамирчид маань Монголын Хөл Бөмбөгийн Холбооны “Алтан бөмбөг 2022” наадмын “ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТОГЛОГЧ”-оор тодорлоо.
Шилдгүүдэд шалгарсан “ФС УЛААНБААТАР” багийн Б.Балжинням, Э.Мөнх-Эрдэнэ, О.Оюунбаатар нартаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.
АПУ ХК нь хөлбөмбөгийн спортын хөгжлийг дэмжих замаар залуучуудын эрүүл амьдралын хэв маяг, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор “ФС УЛААНБААТАР” хөлбөмбөгийн шигшээ багийг 9 дэх жилдээ дэмжин, хамтран ажиллаж байна.
Спорт бол бидний бахархал, эв нэгдэл, соёл, хамтдаа бүтээх гэрэлт ирээдүйн гүүр билээ.

 

Categories
Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ

Соёлоор Гоёно “Үндэсний Дээд Лиг”

Спорт бол бидний бахархал, эв нэгдэл, соёл, хамтдаа бүтээх гэрэлт ирээдүйн гүүр билээ.

Сагсан бөмбөгийн спортоор дамжуулж, залуусын эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, зөв зохистой, хариуцлагатай хэрэглээг сурталчлах зорилгоор АПУ ХК, Монголын Сагсан Бөмбөгийн Холбоотой хамтран “Үндэсний Дээд Лиг”-ийг дэмжин ажиллаж байна. Маргаашийг бүтээх аз жаргалтай ирээдүйд бид “Соёлоор Гоёно”.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

#4046 өдөр, @APUCompany-тай хамт

犀利士 – wp:paragraph –>

 

АПУ ХК-ийн Санхүүгийн удирдлага, хяналтын албаны дарга Г.АНУУДАРЬ: АПУ Компанид ажиллах нь олон талын туршлага, нөөц бололцоог нэг дор олж авах боломжийг бидэнд олгодог.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ компани “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллага”-аар шалгарлаа

Бид хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, хүртээмжтэй ажлын байрыг бий болгох зорилтын хүрээнд:
1. Хөдөлмөрийн гэрээ, компанийн дотоод дүрэм журам, нэрийн хуудсуудыг Брайл хэвлэлд хөрвүүлэн, дохионы хэлтэй сургалт видеог бэлтгэв.
2. JICA DPUB “Монгол улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд Job Coach бэлтгэх сургалтад хамрагдав.
Хүний нөөцийн нөөцийн мэргэжилтнүүдийг мэргэшсэн дохионы хэлмэрчийн сургалтад хамруулав.
3. Явган хүний замын тэмдэглэгээ, автомашины зогсоол, шатаар зөөвөрлөгчийг байршуулан ажиллаж байна.

Бидний үнэт зүйл: Бусдыг дээдлэн эрхэмлэ.
Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Мэдээллийн сан Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

🌍 Дэлхийд Хамтдаа

АПУ компани нь 2022 он гарсаар дэлхийн зах зээлд үндэсний брэнд бүтээгдэхүүнээ таниулах ажлаа улам эрчимжүүлэн ОХУ, БНХАУ, БНСУ, БНПУ, Тайландын Хаант Улс – руу бүтээгдэхүүнээ экспортолж байна.


2022 оны онцлох үйл явдал:
• ОХУ дахь экспортын хэмжээг өмнөх оноос 214% өсгөж чадсан.
• БНХАУ -д борлуулалтын охин компани байгуулж, бизнесийн цар хүрээгээ тэлсэн.
• БНСУ- ын алдарт GS25 сүлжээ дэлгүүрийн дэлгүүрийн 7000 салбаруудаар “Golden Gob” шар айргийг борлуулж эхэлсэн.
• БНПУ-ын зах зээлд “Чингис Хаан” брэндийг борлуулж эхэлсэн.
• Тайланд улсын Зүүн Өмнөд Азийн тэргүүлэгч “King Power” Duty Free буюу татваргүй барааны дэлгүүрүүдээр “Chinggis Khan” брэндээ борлуулж эхэлсэн.

  • Онцлох арга хэмжээ:
  • ИТАЛИ улс, Комо хот:

FUORI CONCORSO, тансаг зэрэглэлийн брэндүүдийг танилцуулах арга хэмжээ.

  • АНУ, Вашингтон хот:

Монгол улсаас АНУ-д суугаа элчин сайдын яамнаас зохион байгуулсан “Chinggis Khan Golf tournament”

  • БОЛГАР улс, София хот:

Holiday in Spa Bulgaria, олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн.

  • СОЛОНГОС улс, Илсан хот:

GS25 ая тухтай дэлгүүрээс жил бүр зохион байгуулагддаг “GS25 Beer & Music” хөгжмийн фестивал.

  • ТАЙЛАНД улс, Бангкок хот, Эрхэмсэг Хатан хаан Сирикит-ийн нэрэмжит “Тайланд торго олон улсын загварын долоо хоног” үйл ажиллагаа
  • Орос улс, Москва хот:

Светлана Бондарчукийн “Action auction charity dinner”

  • Орос улс, Москва хот:

“Gentlemen Private Club” арга хэмжээ

  • Орос улс, Москва хот:

“Оны онцлох хүн” арга хэмжээ

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК “Тайланд торго олон улсын загварын долоо хоног” үйл ажиллагаанд “Чингис хаан” болон “Эдэн” брэндүүдээр ивээн тэтгэж, хамтран ажиллалаа

АПУ ХК -ийн “Чингис хаан” брэнд нь Тайландын Хаант улсын хамгийн том аялал жуулчлалын худалдааны “King Power” – сүлжээний татваргүй барааны дэлгүүрүүдээр амжилттай худалдаалагдаж байгааг дахин дуулгахад таатай байна.
“АПУ ХК” Тайландын хаант улсын нийслэл Бангкок хотод 2022 оны 12-р сарын 07-12-ны өдрийн хооронд зохион байгуулагдсан Эрхэмсэг Хатан хаан Сирикит-ийн нэрэмжит 3 дахь удаагийн “Тайланд торго олон улсын загварын долоо хоног” үйл ажиллагаанд “Чингис хаан” болон “Эдэн” брэндүүдээр ивээн тэтгэж, хамтран ажиллалаа.
Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

Бид “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН” өрөөг тохижуулан ашиглалтанд орууллаа.

Компанийн ажилтнууд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгээс нь аваад гэртээ харьтал ажлын байран дээр түр байлгах хэрэгцээ шаардлага гардаг.
Иймд бид хүүхэд түр саатуулах, аав ээжийгээ хүлээнгээ хичээл, даалгавраа хийх боломжтой “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН” өрөөг тохижуулан ашиглалтанд орууллаа.
Бидний үнэт зүйл: БУСДЫГ ДЭЭДЛЭН ЭРХЭМЛЭ.
Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ

АПУ ХК сагсан бөмбөгийн спортыг дэмжих замаар залуучуудын эрүүл мэндийн зөв дадал хэвшүүлэх хамтын ажиллагаа эхлүүллээ.

АПУ ХК нь хүн амын эрүүл мэндэд эергээр нөлөөлөх, зөв зохистой, соёлтой, хариуцлагатай хэрэглээг дэмжих, улмаар залуучуудын спортын хөгжлийг дэмжих зорилгоор сагсан бөмбөгийн Оргилуун Лиг, хөл бөмбөгийн FC Улаанбаатар баг, уулын эрчимт алхалтын спортын “Senguu Race” уралдаант тэмцээн гэх мэтээр спортын олон төрөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллаж ирсэн.
Энэ удаагийн сагсан бөмбөгийн спортын хамтын ажиллагааны нээлтийн үеэр АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг: “Сагсан бөмбөгийн спорт нь багийн спорт гэдгээрээ онцлог бөгөөд хамтын амжилт, хамтын соёлыг бий болгож, эв нэгдэлтэй, ээлтэй нийгмийг цогцлооход үнэтэй хувь нэмэр оруулж байна. Мөн Монголд төдийгүй дэлхий даяар хүн амын эрүүл мэнд, залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх зөв дадал хэвшилд эергээр нөлөөлж байна. Тиймээс бидний цаашдын тогтвортой хамтын ажиллагаа эрүүл Монгол хүнийг бий болгоход хувь нэмэр оруулна гэж итгэж байна” хэмээн онцоллоо.
Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК Пластик сентер ХХК-д 33 тонн хаягдал гялгар уут цуглуулан тээвэрлүүллээ.

✅АПУ ХК нь хог хаягдлын менежментийг үйлдвэрлэлээс гарч буй бүх төрлийн хатуу хог хаягдлын хүрээнд хэрэгжүүлдэг ба хог хаягдлын хэмжээг бууруулах, ландфиллд хаягдах хаягдлыг багасгах хүрээнд Пластик сентер ХХК-д 33 тонн хаягдал гялгар уут цуглуулан тээвэрлүүллээ.
Тус хаягдлаар гялгар уут дахин боловсруулах Plastic center үйлдвэр нийтдээ 110ш 100% битүүмжтэй нүхэн жорлонгийн доторлогооны сав үйлдвэрлэсэн байна. ♻️
Энэ нь нийслэл Улаанбаатар хотын хөрсөнд жил бүр 660,000 литр бохир нэвчихээс хамгаална
Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ

“Калтенберг” шар айргийг онцгой эрхтэйгээр үйлдвэрлэх лицензийн хугацааг 5 жилээр сунгаж, шинэ нэр төрөл болох “Kaltenberg light 3.8%”-ийг зах зээлд нэвтрүүллээ

АПУ ХК болон “Калтенберг” брэндийн шар айраг үйлдвэрлэгч Кониг Людвиг интернэйшнл компани хамтын ажиллагаагаа дахин таван жилээр сунгаж, Санамж бичигт гарын үсэг зурцгаалаа.

Ингэснээр уг шар айргийг тусгай зөвшөөрлийн дагуу дотооддоо үйлдвэрлэхээс гадна экспортыг нэмэгдүүлж, стандартыг улам сайжруулахтай холбоотой олон талт арга хэмжээг талууд хамтран хэрэгжүүлэхээр болж байна. 

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг “2012 оны гуравдугаар сард Герман улсад ажлын томилолтоор явах үедээ Кониг Людвиг Интернэйшнл компанийн төлөөлөлтэй танилцаж байсан нь өнөөдрийн энэхүү хамтын ажиллагааны эхлэл болж байв. Бид улсдаа анх удаа франчайз эрхээр Баварийн цэвэр түүхий эдийн “Калтенберг” хэмээх 800 гаруй жилийн түүхтэй шар айргийг Монголын хэрэглэгчдэд танилцуулж, үйлдвэрлэж өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж байна” хэмээлээ.
Мөн Принц Луйтпольд “Олон мянган километр зам туулж, бүтээгдэхүүнийг импортлох биш, мэдлэгийг нь АПУ ХК импортолсон. Ийнхүү улаанбуудайн шар айргийг эх орондоо үйлдвэрлэснээр импортын явцад үүсэх нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулж, байгаль дэлхийдээ ээлтэй үр дүн үзүүлж байна” хэмээн онцоллоо.
“Монгол дахь хамтын ажиллагаагаа бид урт хугацаагаар харж, амжилтаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна”
Categories
Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ

АПУ ДЭЙРИ – МОНГОЛ СҮҮНИЙ ҮЙЛДВЭР цоо шинэ 2 брэндийг зах зээлд танилцууллаа.

“Монгол Сүү”:
Монгол сүү нь 3.8%-ийн тослогтой, A, B1, B2, B12, Магний, Кали зэрэг эрдэс, амин дэмүүд болон уургаар баялаг бөгөөд Кальци, Д амин дэмээр баяжуулсан баялаг сүү юм.
Энэхүү сүүг UHT технологиор боловсруулан тетрапак савлагаанд савлан үйлдвэрлэв.
Монгол Сүүг шууд уух болон сүүтэй цай чанах, сүүн суурьтай уух зүйлст хослуулан хэрэглэх боломжтой.
“LACTOSE FREE” сүү:
Монголд анх удаа “LACTOSE FREE” сүүг үйлдвэрлэж хэрэглэгч нартаа хүргэж эхэллээ.
Энэхүү сүү нь Lactose Intolerance буюу Лактоз үл тэвчилтэй хүмүүстээ онцгойлон зориулан бүтээсэн бөгөөд сүү уухад гэдэс дүүрэх, дотор муухай оргих, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрдэг хүмүүст зориулан гаргасан бүтээгдэхүүн юм.
Lactose Free сүүг шууд уух болон сүүтэй цай чанах, сүүн суурьтай уух зүйлст хослуулан хэрэглэх боломжтой.
Categories
Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ

АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэрээс малчид, фермерүүдэд өвлийн бэлтгэл ажилд зориулан 25 тонн малын тэжээлийг хүлээлгэн өглөө.

АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэрээс малчид, фермерүүдэд өвлийн бэлтгэл ажилд зориулан 25 тонн малын тэжээлийг хүлээлгэн өглөө.
Ард олныхоо сүүний хэрэгцээг хангаж, импортыг орлохуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хамгийн том дэмжлэг үзүүлж буй малчид фермерүүддээ халуун талархал илэрхийлье.
Categories
Онцлох мэдээлэл Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Uncategorized

АПУ ХК нь БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдаж буй Олон Улсын импортын үзэсгэлэнд Монгол улсаа төлөөлөн оролцож байна.

АПУ ХК нь БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдаж буй Олон Улсын импортын үзэсгэлэнд Монгол улсаа төлөөлөн оролцож байна.

Энэ удаагийн үзэсгэлэн нь БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн нээлттэй байдлыг чухалчилж дэлхийн улс орнуудад худалдааны бодлогоо илүү идэвхтэй, нээлттэй болгож буйгаараа онцлог болж байна.

Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Uncategorized

“Asia Summit Conference” арга хэмжээнд АПУ ХК-ийн хэрэгжүүлсэн SKYY брэндийн нээлтийн үйл ажиллагаа шилдгийн шилдгээр шалгарлаа.

Дэлхийн 190 улсад үйл ажиллагаа явуулдаг Бүгд Найрамдах Итали Улсын CAMPARI групп компани нь 1860 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд АПУ компанитай 2016 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа билээ.
CAMPARI групп компаниас уламжлал болгон зохион байгуулдаг “Asia Summit Conference” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан бөгөөд нийт 16 улсаас “Best Creative Consumer Engagement” төрөлд АПУ ХК-ийн хэрэгжүүлсэн SKYY брэндийн нээлтийн үйл ажиллагаа шилдгийн шилдгээр шалгарлаа.
Зөв зохистой хариуцлагатай хэрэглээний соёлыг түгээн дэлгэрүүлж, олон улсын түвшинд хамтран ажиллаж буй хамт олондоо халуун баяр хүргэе.
Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

Өндөр шимт сарлагийн сүүн бүтээгдэхүүнийг АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр хэрэглэгчдэдээ хүргэнэ

АПУ Дэйри Монгол Сүүний үйлдвэр гэр үйлдвэрлэлийн шинэ систем нэвтрүүлэх “Монгол Сарлаг-Гэр үйлдвэрлэл” төслөө өнгөрсөн 6-р сард танилцуулж байсан. Тэгвэл өнгөрсөн 4 сарын хугацаанд төслийн бэлтгэл ажлыг хангаж, малчдаас дээж бүтээгдэхүүнийг хуримтлуулж, туршилт судалгааг тасралтгүй хийн ийнхүү Архангай аймгийн Чулуут сумын эхний 20 өрхтэй хамтын ажиллагааны гэрээг байгууллаа.

Монгол сарлаг төслийг хэрэгжүүлснээр цагаан идээний уламжлалт үйлдвэрлэлд хүнсний эрүүл ахуйн стандарт бий болгон мөрдөхийн зэрэгцээ, хадгалалт, тээвэрлэлт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, түгээлтийн нэгдсэн системд оруулснаар түүхий эдийн татан авалт оновчтой болж, улирлын нөлөөлөл багасч, малчин өрхийн орлого тогтмолжиж, үр ашигтай байдал нэмэгдэж байгаа юм.

Архангай аймгийн Чулуут сумын засаг дарга Б.Туул: “Монгол улсын хэмжээнд нийлүүлж буй цагаан идээний багагүй хувийг Чулуут сумын цагаан идээ бүрдүүлж байна. АПУ ХК-ийн хөрөнгө оруулалт хийж буй энэхүү төсөл хэрэгжсэнээр малчдын цагаан, идээ бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гарт илүү сайн хүрэх боломж бүрдэнэ гэж бид үзэж байна”.

Сарлагийн сүүнд агуулагдах B12, цайр, уураг тэргүүтэй амин дэмийн үзүүлэлт үнээний сүүтэй харьцуулахад  1.5-3 дахин их байдаг. Тиймээс өндөр амин дэмт бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх энэхүү төсөл нь хүн амын эрүүл мэндэд эергээр нөлөөлөх илүү өндөр ач холбогдолтой юм.

АПУ Дэйри Монгол Сүүний Үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Г.Баярмагнай: “Бид өндөр амин дэм агуулсан сарлагийн сүүгээр генийн өөрчлөлтгүй, өнгө будаггүй, цэвэр органик, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх боломжийг хөрөнгө оруулалтаар бий болгож байна”

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК-ийн бүтээгдэхүүнүүд Европ тивд дахин чанараар тэргүүллээ

Бельгийн нийслэл Брюссельд байрлах Олон улсын чанар, стандартыг тодорхойлогч “Monde Selection” хүрээлэнгээс жил бүр хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд үнэлгээ хийж шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай.
2022 оны шалгаруулалтад Монгол улсаас үндэсний ууган үйлдвэрлэгч АПУ ХК-ийн “EVOK”, “ELIX” брэндүүд “Gold winning awards” шагнал хүртлээ. Ийнхүү Европын болоод дэлхийн шингэн хүнсний зах зээлд хамгийн өндөр чанар, стандартыг хангасан бүтээгдэхүүнээр дахин АПУ ХК-ийн бүтээгдэхүүнүүд нэрлэгдлээ.


60 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ оны шалгаруулалтад дэлхийн 90 гаруй орны үйлдвэрлэгч 3000 гаруй бараа, бүтээгдэхүүнээрээ оролцож 60 гаруй шалгуур үзүүлэлтээр, салбартаа шилдэгт тооцогдох мэргэшсэн 80 шинжээчээр шүүгдэж чанар стандартаараа өрсөлдлөө.
Monde Selection-ий шалгуур үзүүлэлтэд бүтээгдэхүүний загвар, үнэр, амт, сав баглаа боодол болон олон нийтийн үнэлгээ гэсэн үзүүлэлтүүд ордог бөгөөд хамгийн дээд оноо цуглуулж чадсан бүтээгдэхүүнүүдэд 4 төрлийн чанарын шагнал олгодог.
Ийнхүү олон улсын чанар, стандартын хүрээлэнгийн бие даасан мэргэжилтнүүд болох их сургуулийн профессорууд, хүнсний инженерүүд, мэргэжлийн амт шалгагчид АПУ ХК-ийн бүтээгдэхүүнүүдийн амтыг мэдэрч, чанарыг нь дээд зэрэглэлийнх хэмээн дахин үнэллээ.
Тус хүрээлэнгийн “Monde Selection” шалгаруулалт нь 1961 оноос эхлэлтэй бөгөөд спирт, архи, шар айраг, хийжүүлсэн ус, цэвэр ус, хүнсний бүтээгдэхүүн, эрүүл мэндийг дэмжих хүнсний нэмэлт бүтээгдэхүүний чанарыг тодорхойлдгоороо дэлхийд алдартай юм.
Үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ “Monde Selection” институциэр чанараа шалгуулж баталгаажуулснаар тус хүрээлэнгийн тэмдгийг байрлуулах эрхтэй болдог бөгөөд Европын хэрэглэгчид уг тэмдэглэгээг чанарын гол шалгуураа болгон хэмждэг.
Дэлхийд өрсөлдөх үндэсний компани АПУ ХК нь БНХАУ, ОХУ, Өмнөд Солонгос, Польш улсуудад брэнд бүтээгдэхүүнээ албан ёсоор худалдаалж байна. Мөн тун удахгүй АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ албан ёсоор худалдаанд гаргахаар зорин ажиллаж байна.
#APUCompany #Elix #EVOK

Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ Дэйри Монгол Сүүний Үйлдвэр сүү бэлтгэлийн системд шинэ хамтрал эхлүүллээ.

Хүн амын эрүүл мэнд, дархлаажуулалтын цөм болсон сүүн бүтээгдэхүүний зах зээлд АПУ Дэйри Монгол Сүүний Үйлдвэр сүү хүлээн авах цэгийг боловсронгуй болгож, түүхий эдийн аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ малчдын амьжиргааг дэмжсэн жишиг цэг байгууллаа.

Төв аймгийн Батсүмбэр суманд байгуулж буй энэхүү сүү хүлээн авах цэгийг орон нутгийн малчдын хоршоо болон аймаг, сумдын засаг даргын тамгын газруудтай хамтран сүүний чанарт суурилсан урамшууллын тогтолцоог бий болгох замаар гурвалсан хамтрал бий болгож байна.
Хоршооны гишүүн малчид уг хоршоогоор дамжуулан жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зээл авах боломжтойгоос гадна аймаг, сумын засаг даргын тамгын газар нь уг хоршооны малчдад газар тариалан эрхлэх боломж нөхцөл бүрдүүлж, га.талбай олгох замаар хоршоог дэмжсэн олон зохицуулалт хийж байна.
Малчид, үйлдвэрлэгч, төр засгийн хамтын ажиллагааг бэхжүүлсэн уг тогтолцоог бүрдүүлснээр орон нутгийн малчид, иргэдийн орлогыг тогтмолжуулах, цаашид хамтын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хөгжиж суралцах замаар бизнесээ өргөжүүлэх суурь нөхцөл болж байна.

Хоршооны гишүүн малчид уг хоршоогоор дамжуулан жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зээл авах боломжтойгоос гадна аймаг, сумын засаг даргын тамгын газар нь уг хоршооны малчдад газар тариалан эрхлэх боломж нөхцөл бүрдүүлж, га.талбай олгох замаар хоршоог дэмжсэн олон зохицуулалт хийж байна.

Малчид, үйлдвэрлэгч, төр засгийн хамтын ажиллагааг бэхжүүлсэн уг тогтолцоог бүрдүүлснээр орон нутгийн малчид, иргэдийн орлогыг тогтмолжуулах, цаашид хамтын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хөгжиж суралцах замаар бизнесээ өргөжүүлэх суурь нөхцөл болж байна.

Энэхүү төсөл нь дараах зорилтуудыг хэрэгжүүлэхээр байгуулагдаж байна:

  • Сүү хүлээн авах цэг нь хүнсний аюулгүй байдлыг хангасан, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн үйл ажиллагааг явуулах;
  • Хоршооны үйл ажиллагааг дэмжиж тэднийг тогтмол уулзах, сургалт мэдээлэл авах ба санаа бодлоо хэлэлцэх, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, дэмжих, ая тухтай орчин нөхцөлөөр хангах;

Энэхүү төслийн үр дүнд малчид шинэхэн сүүгээ стандартын шаардлага хангасан хөргүүртэй төхөөрөмжинд нийлүүлж, улмаар хэрэглэгчдэд хүнсний аюулгүй байдлыг хангасан цэвэр сүүг хүргэх ажил улам хурдсаж, эргэлт сайжрахын зэрэгцээ хоршооны гишүүн малчдад илүү тав тухтай, сэтгэл ханамжтай ажлын орчинг бүрдүүлж байгаа нь сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын хувьд томоохон ахиц дэвшил болж байна.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

“Spirit of Gobi 2022” Art and Music Festival

АПУ ХК-ийн нийгмийн эерэг өөрчлөлтийн “Соёлоор Гоёно” төсөл #SocialiseResponsibly уриатайгаар “Spirit of Gobi 2022” Art and Music Festival-ыг хамтран зохион байгууллаа.
АПУ ХК-ийн “Соёлоор гоёно” төсөл нь залуус, нийгэм, олон нийт, хэрэглэгчдийн дунд хэрэглээний соёлыг төлөвшүүлж, байгальд ээлтэй, хариуцлагатай, зөв зохистой хэрэглээг сурталчлан таниулсаар байгаа билээ. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын нэг болох “Хариуцлагатай хэрэглээ”-г эрхэмлэн нэгдэж буй хэрэглэгч та бүхэндээ баярлалаа.
Categories
Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

“Менторшип Хөтөлбөр” 2022

АПУ компанийн Суралц, Нээ, Хөгж үнэт зүйлийн хүрээнд хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан “Менторшип Хөтөлбөр”-ийн оролцогчид 2022 оны 6-р сарын 30-ны өдөр төгсөлтийн баяраа тэмдэглэн сертификатаа гардан авлаа.
АПУ компанийн үнэт зүйлтэй нийцсэн зан байдлыг дэмжих, тасралтгүй сурч хөгждөг соёлыг түгээн дэлгэрүүлэх болон хувь хүний авьяас, ур чадварыг таньж илрүүлэх, мөн хөгжүүлэх замаар багийн болоод тухайн хувь хүний гүйцэтгэлийг нэмэгдүүлэх үндсэн гурван зорилготойгоор 2021 оны 12 сарын 8-ны өдөр албан ёсоор нээлтээ хийсэн хөтөлбөрийн оролцогчид нийт 8 сарын хугацаанд PwC Академийн зүгээс зохион байгуулсан төрөл бүрийн сургалтанд хамрагдахын зэрэгцээ удирдах багийн гишүүдээс бүрдсэн Менторуудынхаа мэдлэг, туршлагаас давхар суралцаж, ийнхүү амжилттай төгслөө.
“Менторшип Хөтөлбөр”-ийн 2022 оны оролцогчид нь нийт 4 багт хуваагдаж, компанид түгээмэл тохиолдож болохуйц тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий бичил төслүүдийг нийт 3 сарын хугацаанд хэрэгжүүлж, үр дүнгээ төгсөлтийн өдрөө танилцуулан “Best Project” буюу шилдэг төслөө шалгарууллаа. Шилдэг төслөөр шалгарсан багийн гишүүд болон хөтөлбөрт амжилттай оролцсон 2022 оны Ментий, Менторууддаа халуун баяр хүргэе.
Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ

“Дээлтэй Монгол наадам”

Монгол түмний өв соёл, уламжлал, язгуур хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол наадам” баярын жагсаал өнөөдөр болж өндөрлөлөө.
Тус баярын жагсаалд АПУ ХК-ийн хамт олон Монгол өв “Соёлоор гоёж” үндэстэн ястны дээл хувцас, ардын ёс заншлаа таниулан сурталчиллаа.
Үндэсний язгуур соёлоо таниулан үр хойчдоо өвлүүлэн үлдээх үйлсэд хамтдаа нэгдэн баярын жагсаалд оролцсон та бүхэндээ баярлалаа.
Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АПУ ХК-ийн үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан тэргүүтэй албаны хүмүүс АПУ ХК-ийн үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцлаа.

АПУ Хувьцаат компани нь Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани бөгөөд нийт 14.000 гаруй дотоод, гадаадын хувьцаа эзэмшигчидтэй, зах зээлийн үнэлгээ болон ногдол ашиг олголтоороо Монголын хөрөнгийн бирж дээр тэргүүлж байгаа үндэсний үйлдвэрлэгч томоохон компани юм.

АПУ Компани нийт 2000 гаруй ажиллагсдаа ажлын байрны таатай нөхцөлөөр хангаж, Монгол Улсаас анх удаа “Ажиллахад таатай байгууллага” олон улсын гэрчилгээг 2021 онд хүлээн авсны зэрэгцээ, 11 мянга гаруй харилцагчдаараа дамжуулан хэрэглэгчдээ эрүүл, аюулгүй, олон улсын чанарын стандартад бүрэн нийцсэн бүтээгдэхүүнээр ханган ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр сүү, сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлт, зах зээлийн боломжийг тэлэх бизнесийн шинэ загварыг АПУ Дэйри-Монгол Сүүний Үйлдвэр танилцуулж нээлтээ хийлээ. Энэхүү төсөл нь анхан шатны үйлдвэрлэгч нэгж буюу цагаан идээний уламжлалт гэр -үйлдвэрлэлийн систем, стандартыг нэвтрүүлж, нэгдсэн технологийн дагуу зөвхөн шингэн сүү бус, Монгол уламжлалт сүүн бүтээгдэхүүнийг малчдаас цуглуулж, гүн боловсруулалт, үйлдвэрлэл, савлагаа, брэндингийн дараагийн шатны боловсруулалт хийснээр малчдын өрхийн орлогыг нэмэгдүүлж, тогтвортой амьжиргааг дэмжин, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн түүхий эд нийлүүлэлтийн боломжийг нэмэгдүүлж, шинэ төрлийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх суурь тавигдаж байна.

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй албаны төлөөлөл АПУ ХК-ийн спиртийн үйлдвэр, Автомат агуулах, АПУ Дэйри – Монгол Сүүний Үйлдвэр, ус, ундаа, архины үйлдвэрүүдээр зочилж, үйлдвэрлэлийн технологи, ноу-хау, аюулгүй ажиллагаатай танилцлаа.

АПУ ХК нь хүнсний аюулгүй байдлыг нийлүүлэлтийн сүлжээний оролцогч тал бүрээр нь хангахын зэрэгцээ ISO 9001 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 14001 Байгаль орчны менежментийн тогтолцоо, FSSC 22000 Хүнсний аюулгүй байдлын тогтолцооны баталгаажуулалтын стандартуудыг хамтад нь нэвтрүүлсэн Монгол анхны компани юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчид хийсэн танилцуулгынхаа үеэр АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан: “Тариаланчдын нийлүүлсэн улаан буудай, малчны хотноос гарсан сүү харилцагчдад эцсийн бүтээгдэхүүн болон хүрэх хүртэл үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагандаа бүрэн хяналттай байдаг тул АПУ компанийн бүтээгдэхүүн стандартын шаардлагыг бүрэн хангаж байгаа гэдэгт хэрэглэгч, харилцагчид итгэлтэй байж болно” хэмээн онцолсон юм.

Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн эхлэл болж 1924 онд байгуулагдсан АПУ Хувьцаат компани нэгэн зууны турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж,  дэлхийд өрсөлдөх үндэсний компани болох зорилт тавин ажиллаж байгаа юм. Энэ зорилтынхоо хүрээнд экспортын үйл ажиллагаагаа эрчимжүүлж, Монгол брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд таниулан ажиллаж байна.

АПУ ХК нь 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг дэлхийн 4 улсад тогтмол экспортлохын зэрэгцээ АНУ, Европын зарим улс орнуудад туршилтын борлуулалтаа амжилттай хийсээр байна.

АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг: “Бид бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хамтын ажиллагаагаараа дамжуулан хариуцлагатай хэрэглээ, зөв зохистой хэрэглээний соёлыг түгээхийг зорьж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажиллаж байна” хэмээн танилцуулж, хариуцлагатай хэрэглээг хэвшүүлэхийг уриаллаа.

Categories
Онцлох мэдээлэл Мэдээллийн сан Нүүр хуудасны онцлох мэдээ

Өнөөдөр Дэлхийн Хүнсний Аюулгүй байдлын өдөр тохиож байна.

Олон улсад энэ өдрийг НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ) болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) -аас санаачлан 2018 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн. АПУ ХК нь хүнсний аюулгүй байдлын ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоо, ISO 14001 Байгаль орчны удирдлагын тогтолцоо болон FSS 22000 Хүнсний аюулгүй байдлын тогтолцооны баталгаажуулалтын стандартуудыг хамтад нь нэвтрүүлсэн Монголын анхны компани бөгөөд хүнс үйлдвэрлэлийн салбарт үе тутам томоохон шинэчлэлүүд хийж, олон улсын стандартуудыг мөрдөн ажиллаж байна.
Бид олон улсын зах зээлд нийт 50 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг БНХАУ, ОХУ, БНСУ, АНУ тэргүүтэй зах зээлд экспортолж, импортыг орлох ус ундаа, шар айраг, сүү, сүүн бүтээгдэхүүний нийт 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэж байна.
     
Өнөөдөр эл өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал – хүнс үйлдвэрлэл” сэдэвт үндэсний зөвлөгөөн зохион байгуулагдлаа. АПУ Дэйри ХХК-ийн Гүйцэтгэх захирал, АПУ ХК-ийн Байгууллагын харилцаа эрхэлсэн захирал Г.Баярмагнай: “Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй зөвлөгөөнд хандан үг хэлэхдээ малчид, үйлдвэрлэгчид, фермерүүд Монгол хүний сүүний хэрэглээг 3 дахин нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолж, хүнсний аюулгүй байдал чанар стандартыг сайжруулахад салбарын нийт оролцогчдоо уриаллаа”. Салбарын нийт оролцогчиддоо хүн ардынхаа хүнсний амин чухал хэрэгцээ, баталгаат байдлыг нэмэгдүүлж, хүнсний тогтолцоог өөрчлөхөд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
Categories
Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АЛТАН ГОВЬ ШАР АЙРАГ СОЛОНГОСЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРЛАА.

Монголын шингэн хүнсний тэргүүлэгч АПУ компанийн дээд зэрэглэлийн Алтан Говь брэндийн шар айраг Солонгосын зах зээлд албан ёсоор худалдаанд гарлаа.
Алтан говь брэнд нь 2003 оноос үйлдвэрлэгдэж эхлэн тухайн цагаасаа хойш премиум зэрэглэлийн шар айргийн зах зээлийг тасралтгүй тэргүүлсээр ирсэн үндэсний брэнд билээ. Алтан Говь брэндийг түүний дахин давтагдашгүй тансаг зөөлөн амт илтгэдэг. Шар айргийн эх орон болох Герман улсад 1516 оноос хойш мөрдөгдөж ирсэн “Reinheitsgebot-Цэвэр Тунгалгийн Хууль”-н дагуу исгэсэн Монгол дахь цорын ганц сонгодог пильснер шар айраг юм.
Categories
Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Uncategorized Мэдээ, мэдээлэл

“Дэлхийн Сүүний Өдөр”

“Дэлхийн Сүүний Өдөр”-ийг тохиолдуулан АПУ Дэйри ХХК хүүхэд, багачуудад зориулан сүүний ашиг тус, хэрэглээ, эрүүл мэндийн ач холбогдлыг таниулан сурталчиллаа.
Сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын зах зээлд бид импортыг орлохуйц, хүнс урлахуйн уламжлалт ур, ухааныг шинэчлэл, дэвшилтэй хослуулан хөгжүүлсэн “Сайн”, “Дээж”, “Good Vibe”, “Цэвэр сүү” буюу үндсэн 4 брэндийн 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэж байна.
Сүү бол байгалийн эм болсон органик бүтээгдэхүүн юм.
АПУ Дэйри ХХК
Categories
Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК нь Европын улс орнуудад экспортоо эрчимжүүлэх хамтын ажиллагаа, гадаад худалдаагаа өргөжүүлсээр байна.

Итали улсын Ломбарди мужийн аялал жуулчлалын байгалийн үзэсгэлэнт бүс нутаг болох Комо нуурын хөндийд 5-р сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Fuori Concorso” арга хэмжээнд хамтран ажиллаж Монголд үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүнээ дэлхийд таниулж ажиллалаа.

“Fuori Concorso” арга хэмжээ нь өндөр чанартай, тансаг зэрэглэлийн премиум брэнд бүтээгдэхүүнүүдийг зах зээлд таниулах зорилгоор зохион байгуулагддаг ба олон улсын зэрэглэлийг илтгэх бүс нутгийн хамгийн нэр хүндтэй арга хэмжээнд тооцогддог. Тиймээс цаашид Европын холбооны улс орнуудад үндэсний брэнд бүтээгдэхүүнүүдийг эспортлох стратегийн томоохон ач холбогдол бүхий энэхүү арга хэмжээнд эх орноо сурталчилж онцгойлон анхаарч оролцлоо.

Дэлхийд өрсөлдөх үндэсний компани

АПУ Хувьцаат компани

Categories
Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ

АПУ ХК-ийн Сэнгүр брэнд “ОНЦЛОХ ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр шалгарлаа.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Жижиг, дунд үйлдвэрийн газар /SME Agency of Mongolia/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2022” Олон улсын үзэсгэлэн худалдааг 24 дэх жилдээ 2022 оны 5 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэ удаагийн үзэсгэлэнд АПУ ХК нь экспортын брэнд бүтээгдэхүүнүүдээ таниулан амжилттай оролцсон ба Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг Дунд Үйлдвэрийн Газрын нэрэмжит шагнал болох “ОНЦЛОХ ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр “АПУ ХК-ийн  “СЭНГҮР” брэнд шалгарлаа. АПУ компани нь олон улсын зах зээлд Монгол улсаа төлөөлөн нийт 50 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг АНУ, БНХАУ, ОХУ, БНСУ-ын зах зээлд экспортолж байна.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ

Монгол улсын эдийн засгийг урагш хөтөлж, хамтран зүтгэж буй ТОП 100 үндэсний компаниуддаа баяр хүргэж, талархал илэрхийлье.

Цар тахлын хүнд сорилт үргэлжилсэн 2021 онд Монгол улсын төсөвт бүрдүүлэх татварын орлого, ажлын байр, ажиллагсдын орлого, хангамжийг тасралтгүй байлгах, хүнд цаг үед хамтрагч харилцагчийнхаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, экспортын үйл ажиллагаагаа эрчимжүүлэх зэргээр улсдаа өндөр хувь нэмэр оруулж хамтран зүтгэсэн нийт хамт олон, харилцагч, түнш байгууллагууд, хэрэглэгч та бүхэндээ гүн ТАЛАРХАЛ илэрхийлье.

Бид 2021 онд Монгол улсын төсөвт цэвэр борлуулалтын орлогын 53 хувь буюу ₮365 тэрбумын татвар төвлөрүүлж, хил, гаалийн хүндрэлтэй цаг үед экспортын орлогоо эрчимтэй нэмэгдүүлж валютын орох урсгалыг дэмжих хэлбэрээр Монгол улсын эдийн засагт хувь нэмрээ оруулж ажиллалаа.

Үүний үр дүнд АПУ Групп компанийн охин компаниуд болох Спирт Бал Бурам ХХК, СББ Трейд ХХК, АПУ Трейдинг ХХК нар үндэсний ТОП 100 компанийн жагсаалтад мөн багтаад байна.

Бидний хамтын зүтгэл эх орноо төлөөлөх дэлхийн брэндийг бий болгож, олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн түүчээ болж цар тахлын үед хүнээ дээдэлсэн, хүндээ ээлтэй нийгмийг цогцлоох хөгжлийн зүтгүүр байна гэдэгт итгэлтэй байна.

АПУ Компанийн хувьд 2021 онд НҮБ-аас баталж, дэлхийн улс орнууд бүх нийтээр дэмжин хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн үндсэн зорилтуудыг онцгойлон чухалчилж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэн ажиллалаа.

Тэр дундаа Тогтвортой хөгжлийн 13-р зорилт болох уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах зорилгоор компанийн ажилтнууддаа зориулсан “Мод бид хоёр” төсөл, 15-р зорилт болох хуурай газрын эко системийг хамгаалах, биологийн олон янз байдлыг хадгалж хамгаалах зорилгоор Экологийн Цагдаагийн Албатай хамтран “Байгаль эн тэргүүнд” төсөл, 12-р зорилт болох Хариуцлагатай хэрэглээг дэмжих чиглэлээр “Чи чадна-Шилээ дахин амьдруулъя”, “Соёлоор Гоёно”, 4, 10-р зорилт болох Боловсролын салбар дахь тэгш бус байдлыг бууруулах “Маргаашийн манлайлагчид – нийгмийн эерэг өөрчлөлтийг бий болгох 100 оюутны тэтгэлэгт хөтөлбөр” зэрэг олон олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Бусдыг дээдлэн эрхэмлэж, суралцаж хөгжин амжилт өөд хамтдаа тэмүүлж, үлгэрлэн манлайлж, уламжлалаа хүндэлж, шинийг бүтээх үнэт зүйлсээр нэгдсэн АПУ компанийн нийт хамт олны өмнөөс хамтын үнэ цэн, хөгжил, дэвшлийг бүтээсэн 98 жилийн мөч бүртэй хамт байсан эрхэм та бүгдэд талархал илэрхийлье.

Амьдралын мөч бүрийг хамтдаа.

АПУ Хувьцаат компани

 

Categories
Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ

“Сүүний салбарын сэргэлт ба хөрөнгө оруулалт” сэдэвт нэгдсэн чуулган болж өндөрлөлөө.

Сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, салбарын өнөөгийн нөхцөл байдал, сүүний гарц, ашиг шим, боловсруулалтын талаар сүү бэлтгэн нийлүүлэгчдийн төлөөлөл болох малчид, үйлдвэрлэгч, фермерүүд нэгдэж “Сүүний салбарын сэргэлт ба хөрөнгө оруулалт” сэдэвт нэгдсэн чуулганыг зохион байгууллаа.

Чуулганаар малчид, үйлдвэрлэгчид, фермерүүд Монгол хүний сүүний хэрэглээг 3 дахин нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолж, нийт хүн амын сүү сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоо хангах, малаас гарч буй сүүний гарц ашиг шимийг сайжруулах, өртгийг бууруулах, сүүгээ боловсруулан Монгол цэвэр үнээний сүүгээр хатаамал сүү хийх зэрэг салбарын хөгжил дэвшил, тулгамдаж буй олон асуудлаар санал солилцоо.

Малчин Д.Хишигжаргал:

-Сүү нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд малчдад маш өндөр ашиг шимтэй үхэр шаардлагатай байна. Өнөөдөр фермерүүдэд байгаа үхэр зардал их, өгдөг орлого нь бага байна. Ийм учраас сайн үхэртэй болохын тулд төрөөс дэмжлэг хэрэгтэй. Ногоон тэжээл тариалах газрын асуудлыг шийдвэрлэж өгөх шаардлагатай байна. Чанарлаг тэжээлээр тэжээж чадахгүй байгаа учраас сүүний гарц бас бага байдаг. Сүүний гарцаа нэмэгдүүлчихвэл нийлүүлэлтээ нэмж чадна. Өдөрт 300-400 литр сүү нийлүүлдэг айл бямба, ням гарагт амрахад л бараг нэг тонн сүүгээ гашилгахаар байна. АПУ Дэйри компани хатаамал сүүний үйлдвэр байгуулах санал гаргаж байгаа нь сайн. 2-3 өдрийн сүү гашилна гэдэг бол их мөнгөө гашилгаж байна гэсэн үг. Энэ хорогдлыг гаргахгүй байх боломжийг нь бүрдүүлчихвэл малчдын орлого нэмэгдэнэ.

АПУ Дэйри компанийн гүйцэтгэх захирал Г.Баярмагнай:

-Сүүний салбарт боломж их байна. Монгол Улс 4 сая үхэртэй. Харин сүүний зах зээлд тэргүүлэгч Шинэ Зеланд улс 2 сая л үхэртэй. Тэд дэлхийн сүүний зах зээлийн 30 гаруй хувьд бүтээгдэхүүн нийлүүлдэг. Тэгэхээр бидэнд тэднээс илүү боломж байгаа. Энд хүрэлцэн ирсэн малчид уулзаасай, ярилцаасай, сайн туршлагаа хуваалцаасай. Бид сүүний зах зээлээс өндөр өгөөжөөс илүү хэрэглэгчийн амин дэмийг яаж бүрдүүлэх вэ, яаж ашиг орлогыг нэмэгдүүлэх вэ гэдэг талаар ярьж байгаа.

Хатаамал сүүний үйлдвэрт тушаагаад орлоготой байх тухай. Нийт үхрийнхээ ашиг шимийг маш бага ашиглаж байна. Үхрийнхээ тодорхой хувийг сааж нийлүүлж байгаа. Бусад үхрийн тухайд ашиглалтгүй байгаа. Сүүний гарцыг сайжруулсан фермертэй болчихвол байгаа орон нутагтаа аз жаргалтай амьдарна. Бид малчдаас сүүг нь очиж авъя. Найдвартай технологийн дагуу сайн сүүг хэрэглэгчид хүргэе. Бид малчдад хөрөнгө оруулалт хийж байна. Сүүний мөнгөө оройтуулахгүй өгч, бусад дэмжлэгийг бас үзүүлдэг. 21 аймгийг хэрсэн сүлжээтэй болчихвол монгол хүний сүүний хэрэглээг 3 дахин нэмэгдүүлэх боломж байна. Эрүүл шүдтэй, ясны сийрэгжилтгүй, дархлаа сайтай иргэдтэй байя. Төрийн дэмжлэг бидэнд хэрэгтэй байна. Мах, ногоо, тариалангийн салбарт төрийн зүгээс дэмжлэг, хөрөнгө оруулалт хийж байна. Харин сүүний салбарынх тийм ч хангалттай биш. Хэрэгцээ нь байгаа учраас хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэдэг дээр бид дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй байна.

-Силкрөүд мэжик ХХК-ийн гүйцэтгэх захирал Я.Энхээ:

-Манайх Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг. АПУ Дэйри компанитай 4 жил хамтран ажиллаж байна. Фермерүүдийг 3 хувийн зээлд хамруулбал маш их өгөөжтэй хөрөнгө оруулалт болно. Бидэнд хүү багатай зээл хэрэгтэй байна. Фермерүүдэд тоног төхөөрөмжийг нь хүү багатай зээл өгчихвөл үйл ажиллагаагаа сайн үргэлжлүүлээд явна. Зун их хэмжээний сүү саачихвал малчдын сүүг авах байгууллага байдаггүй. Бид хөнгөлөлттэй нөхцөлөөр сүү нөөцлөх боломжтой болчихвол малчдын сүүг ээдүүлэхгүй, цуглуулаад байж чадна. Энийг л бид хүсээд байгаа юм шүү.

Ази тивийн сүүний түншлэлийн зохицуулагч, Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатар:

-Монголчууд бид сүү сүүн бүтээгдэхүүн ашиглаж ирсэн түмэн. Сүүний ашиг тусын тухай бид мэднэ. Бусад улсад сүүний тухай ярихад малынх уу, ургамлынх уу гэдэг асуулттай тулгардаг. Харин бид бол малын сүү гэдгийг шууд ойлгоно. Сүү, сүүний салбарыг экспортын түвшинд хөгжүүлэх шаардлагатай. Дэлхийн хэмжээнд 722 тэрбум ам.долларын зах зээл байгаа. 2030 он хүртэл жил бүр 7 хувийн өсөлт үзүүлнэ. Ийм өөдрөгөөр харж байгаа. Монгол Улсын хувьд Дэлхийн банкныхан 4 салбарт хөрөнгө татах боломжтой гэж үзсэн. Нэг нь эрчимжсэн мал аж ахуйтай хамтарсан сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах салбар. Монгол Улсад суугаа гаднын Элчин сайдууд юу ярьдаг вэ гэхээр, экспортлох тал руугаа сарлагийн сүү, ингэний саам, гүүний саамаа ашиглах шаардлага байна гэж ярьж байсан.

 

Categories
Онцлох мэдээлэл Мэдээллийн сан Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ Хувьцаат компанийн “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал” болж өнгөрлөө.

 АПУ Хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 94.33%-ийн ирцтэйгээр болж өндөрлөлөө. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг Компанийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг даргалан, Компанийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж, тус тайлангийн талаар Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс гаргасан “АПУ групп компани 2021 онд тавьсан зорилтуудаа биелүүлж, амжилттай ажилласан” хэмээх дүгнэлтийг баталснаар энэ удаагийн хурал амжилттай болж өндөрлөв. Хуралдаа идэвхтэй оролцож, саналаа өгсөн нийт хувьцаа эзэмшигчдэдээ талархсанаа илэрхийлье.

Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК “Хамтдаа – Сорилт, Гарц, Оролцоо” Харилцагчийн Нэгдсэн Чуулган зохион байгууллаа

Үйлдвэрлэл, Худалдаа, Үйлчилгээний салбарын хамтрагч, харилцагч байгууллагуудтай хамтран зах зээлийн хүндрэлтэй нөхцөл байдалд хэрхэн хамтарч ажиллахаар хэлэлцэж, нээлттэй санал солилцох зорилгоор АПУ ХК нь уламжлал болсон харилцагчийн нэгдсэн чуулганаа “Сорилт, Гарц, Оролцоо” сэдвийн дор зохион байгууллаа.

Уг чуулганд ҮСХ-ны төлөөлөл оролцож эдийн засгийн өөрчлөлт, түүхий эдийн тасалдал, инфляци, үнийн суурь хүчин зүйлсийн талаар бизнес эрхлэгчдэд мэдээлэл хүргэлээ.

Мөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөл “АПУ Дэйри ХХК”-ийн Гүйцэтгэх захирал Г.Баярмагнай, худалдааны салбарын төлөөлөл Скай Хайпермаркет ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Жавзмаа, “Суварга” хүнсний дэлгүүрийн бизнес эрхлэгч Г.Мөнхцэцэг, үйлчилгээний салбарын төлөөлөл Монголын Ресторан Зоогийн Газрын Холбооны Ерөнхийлөгч М.Есөнмөнх нар “Шийдэлд Хамтдаа” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж бизнесийн төслүүдээ хэрхэн хамтран үргэлжлүүлж өнөөгийн нөхцөл байдлыг даван туулах талаар санал солилцлоо.

Энэ үеэр бизнесийн орчны хүндрэлтэй нөхцөл байдал үүсч, хил гааль, тээвэрлэлт, олон улсын геополитикийн асуудлуудаас үүдэлтэй түүхий эд, бараа материалын тасалдал бий болж, валютын ханшийн өсөлт тэргүүтэй хүчин зүйлсийн улмаас бараа, бүтээгдэхүүний үнэ огцом өсөхөд хүрээд байгааг бизнес эрхлэгчид онцоллоо.

Мөн сорилтыг даван туулахын тулд бизнес эрхлэгчид хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах АПУ ХК-ийн хэрэгжүүлж буй “Чи чадна ” Шилээ дахин амьдруулъя” санаачилгад нэгдэн цаашид хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

Categories
Мэдээллийн сан Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

Хүнсний аюулгүй байдал, ОУ-ын ISO стандартуудыг нэвтрүүлэх, баталгаажуулах тухай уулзалт, семинар зохион байгуулагдлаа.

МХЕГ, АПУ ХК нар хамтран Хүнсний аюулгүй байдал, ОУ-ын ISO стандартуудыг нэвтрүүлэх, баталгаажуулах тухай уулзалт, хэлэлцүүлгийг МХЕГ-ын санаачилгаар АПУ ХК дээр 2022 оны 4 сарын 14-ны өдөр зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлгийн хүрээнд Олон улсын ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоо, ISO 14001 Байгаль орчны удирдлагын тогтолцоо болон FSS 22000 Хүнсний аюулгүй байдлын тогтолцооны баталгаажуулалт, стандартын талаар түлхүү мэдлэг мэдээлэл солилцож, мөн АПУ компанийн үйлдвэрүүдээр зочлон туршлага судалж нэг өдрийн туршид хамтран үр дүнтэй ажиллалаа.

АПУ ХК-ийн Үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхэлсэн захирал Николай Добрев: “АПУ ХК нь Олон улсын HEINEKEN компанийн сайн туршлагыг нэвтрүүлэн хүнсний аюулгүй байдал, бүтээгдэхүүний чанар стандартад онцгойлон анхаарч ажилладаг. АПУ компани Монгол Улсад анх удаа ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоо, ISO 14001 Байгаль орчны удирдлагын тогтолцоо болон FSS 22000 Хүнсний аюулгүй байдлын тогтолцооны баталгаажуулалтын стандартуудыг хамтад нь нэвтрүүлэн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд онцгойлон анхаарч ирсэн билээ. Монгол Улсад хүнсний аюулгүй байдал, чанар стандартыг хэрэгжүүлэх туршлага, олон улсад хүнсний аюулгүй байдал хэрхэн хэрэгжиж буй талаар бид дэлгэрэнгүй танилцуулж, холбогдох мэргэжлийн хүмүүстэй санал солилцож хамтран ажиллаж байгаадаа таатай байна.”

АПУ компанийн чанар болон хүнсний аюулгүй байдлын хяналт, хүнсний бүтээгдэхүүний чанарын хяналт, лабораторийн үйл ажиллагаа, шингэн хүнсний үйлдвэрт баримтлах эрүүл ахуйн зарчим, бүтээгдэгдэхүүний ул мөрийг мөшгөн тогтоох үйл ажиллагааны хэрэгжилт, ISO стандартуудын баталгаажуулалт зэрэг сэдвийн хүрээнд өөрийн туршлага, хэрэгжүүлж буй бодлогыг холбогдох мэргэжилтнүүдэд дэлгэрэнгүй танилцуулж, туршлага солилцсон үр дүнтэй уулзалт хэлэлцүүлэг болж өнгөрлөө.

Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан АПУ Дэйри ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан АПУ Дэйри ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны боломж нөхцөлийг хэлэлцлээ.

Уулзалтын үеэр АПУ Дэйри ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Баярмагнай сүү, сүүн бүтээгдэхүүний амин дэмээр баяжуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, тэр дундаа дархлаажуулалтын амин дэм болсон “Д” Витаминтай сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ эрчимжүүлэхийн зэрэгцээ малчдын сүү нийлүүлэлт, фермерийн хамтын ажиллагааг бэхжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Монголчуудын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ дэлхийн дунджаас хэд дахин бага байгаа нь цаашид анхааралдаа авч гарцаагүй шийдвэрлэх асуудлуудын нэг бөгөөд үүний тулд бүх талуудын оролцоо, хамтын ажиллагаа чухал гэдгийг талууд онцоллоо.

Сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл, нөхцөл байдалтай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар хэлэлцсэн НҮБ-ын Монгол дахь Хүүхдийн Сангийн хамт олонд талархал илэрхийлье.

Categories
Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

“МӨНГӨН МОД 2021” НААДАМД АПУ ХК-ИЙН НИЙГЭМД ЧИГЛЭСЭН “СОЁЛООР ГОЁНО” ТӨСӨЛ ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА.

АПУ ХК-ийн нийгэмд чиглэсэн “Соёлоор Гоёно” төсөл 13 дахь удаагийн соёл, урлаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын “Мөнгөн Мод 2021” наадамд “Шилдэг зар сурталчилгаа” төрөлд шалгарсан анхны бүтээл боллоо.
Уг төрөлд нийгэмд чиглэсэн төслийн сурталчилгааг онцлон шалгаруулсанд гүн талархал илэрхийлье.

Хамтын нөлөөлөл, манлайллын аргачлалаар олон нийтээс фокус группийн ярилцлага, биет асуулга, хэлэлцүүлэг хэлбэрээр судалгаа авч хэрэгжүүлсэн уг төсөл нийт 2.5 сая гаруй хүнд хүрээд байна. Мөн контент үйлдвэрлэл, урлаг, хувцас загвар, сэтгүүл зүй, ТББ тэргүүтэй салбарын төлөөлөл болсон нийт 150 гаруй хүн төслийн дуу хоолой болон хамрагджээ. Нийт 50 гаруй төрлийн контентыг олон нийтэд хүргэсэн ба контент бүрийн чиглэлийг судалгаанд суурилж нийгэм, олон нийтийн өөрсдийн бүтээхийг хүсдэг соёлын дадал хэвшилд зориулан бүтээсэн юм. АПУ ХК-ийн санаачлагыг дэмжин үнэт зүйл, итгэл үнэмшил нэгдсэн урлаг, соёл, хувцас загвар, бизнес, иргэний нийгмийн байгууллагууд нийт харилцагч, хэрэглэгч та бүхэндээ гүн талархал илэрхийлье.
Амьдралын мөч бүрийг хамтдаа.
АПУ Хувьцаат компани
Categories
Хөрөнгө оруулагчдад Онцлох Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл Хөрөнгө оруулагчдад

Хувьцаа эзэмшигчдийн 2022 оны ээлжит хурал

АПУ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2022 оны 04 сарын 29-ний өдрийн 14:00 цагт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 хороо, Махатма Гандийн гудамж 39, Корпорейт Хотел энд Конвеншн Цэнтрийн 4 давхарт байрлах Концерт холл танхимд болох тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:

  1. АПУ ХК-ийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;
  2. АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгох;
  3. АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд (кумулятив аргаар сонгогдох 9 гишүүн)-ийг сонгох.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэл явагдах цаг: 13:00-13:59

Хувьцаа эзэмшигчдийн хурал эхлэх цаг: 14:00

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гарах бүртгэлийн өдөр: 2022 оны 04 сарын 08-ны өдөр

Хувьцаа эзэмшигч та бүхэн хурлын бүртгэлийн өдрийн байдлаар компанийн хувьцааг эзэмшиж байгаа тохиолдолд хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтад автоматаар бүртгэгдэх болно.

Хувьцаа эзэмшигч та биечлэн эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хуралд оролцож болох ба брокер дилерийн компаниудаар дамжуулан санал авах хуудсаар саналаа урьдчилж өгөх боломжтой. Санал авах хуудсаар санал авах сүүлчийн хугацаа 2022 оны 04 сарын 29-ний өдрийн 10:00  цагт дуусна.

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хурал зохион байгуулах комиссын утас, цахим хаягаар ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд авна уу.

Нэрс Утас Имэйл хаяг Цахим хуудас
1 АПУ ХК, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Ч.Ариунсан 344336-338 ariunsan.ch@www.apu.mn www.apu.mn
2 АПУ ХК, ТУЗ-ийн ажлын алба Б.Мягмар myagmar.b@www.apu.mn
3 АПУ ХК, ТУЗ-ийн ажлын алба Э.Солонго solongo.e@www.apu.mn
4 АПУ ХК, ТУЗ-ийн ажлын алба Б.Эрдэнэтуяа erdenetuya.b@www.apu.mn

Хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой танилцуулга материал буюу хурлын товхимолтой энд дарж танилцана уу.

For English, please click here.

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

АПУ ХК, Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүрэг,

Улаанбаатар-17040, Монгол Улс

Categories
Онцлох мэдээлэл Онцлох Бид АПУ-чууд Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн өндөр түвшний уулзалтаар “Зохистой ажлын байр” сэдвээр хэлэлцлээ.

Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Өдрийг тохиолдуулан IWFCI Mongolia, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага болон Монголын Ажил Олгогч Эздийн Холбоо тус тус хамтран зохион байгуулсан “Зохистой ажлын байр” сэдэвт өндөр түвшний уулзалтад АПУ ХК-ийн Захиргаа, Хүний нөөц эрхэлсэн захирал Ж.Ичинхорлоо оролцож ажлын байрны таатай бодлого, зохистой хөдөлмөр эрхлэлтийн төлөөх хүчин чармайлтаа танилцууллаа.

АПУ ХК нь Монголоос анх удаа “Ажиллахад Таатай Газар” Олон улсын сертификатыг хүлээн авсан бөгөөд ажлын байрны дарамт, хүчирхийллийн эрсдлээс сэргийлэх болон тохиолдлыг илрүүлэх, шийдвэрлэх олон төрлийн арга механизмыг хэрэгжүүлж байна.

Speak up, APU-Life зэрэг хөтөлбөрүүдээр дамжуулан ажлын байрын дарамт, хүчирхийлэл, авилга, ёс зүйн асуудлыг нээн илрүүлж, тухай бүрт нь шийдвэрлэхийн зэрэгцээ ажилтны нийгэм, сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг чухалчлан нэгдсэн бодлогоор хүн төвтэй менежментийн суурь зарчмыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК “Тогтвортой маргаашийн төлөөх тэгш, хүртээмжтэй өнөөдрийг бүтээх нь” сэдвээр хэлэлцлээ.

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулан АПУ ХК-ийн хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн бодлого”-ын хүрээнд цаашид баримтлах бодлого, зорилтуудаа эмэгтэй ажилтнууддаа танилцууллаа.

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн Байгууллагаас 2022 оны уриалга болгон гаргаж буй “Тогтвортой маргаашийн төлөөх” санаачилгад нэгдэн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр энэхүү арга хэмжээг зохион байгуулж хэрхэн олон талт хамтын ажиллагааг бэхжүүлж, компанийн нийгэм, олон нийт төдийгүй хүний нөөцийн бодлогын зорилтуудаа хүртээмжтэй байдлаар хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ. Энэ үеэр АПУ ХК-ийн Захиргаа, хүний нөөц эрхэлсэн захирал Ж.Ичинхорлоо цаашид компанидаа хэрэгжүүлэхээр зорьж буй нийгмийн эрүүл мэнд, сэтгэл зүйн эрүүл мэнд, бие бялдрын эрүүл мэнд тэргүүтэй хүн төвтэй менежментийн бодлогын чиглэлийг танилцуулсан ба компанийн хэмжээнд эмэгтэйчүүдийн манлайллаар хүрэх олон эерэг өөрчлөлт, хөгжлийн боломж байгааг чухалчиллаа.

Мөн арга хэмжээний үеэр эмэгтэйчүүдийн дуу хоолойг илэрхийлэх гүүр болсон клуб болох “The Circle” Sustainability Club нээлтээ хийсэн нь онцлог байв.

АПУ ХК нь нийгмийн олон талт оролцоог хангах замаар, эерэг өөрчлөлт, ухамсар нөлөөллийн төслүүд болох “Соёлоор Гоёно” төсөл, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Мод бид хоёр”, “Шилээ дахин амьдруулъя – Чи чадна”, боловсролын чиглэлээр “Маргаашийн манлайлагчид” төсөл тэргүүтэй олон ажлуудыг хийгээд байна.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

ОХУ-ын №1 “ГУМ” их дэлгүүрт АПУ ХК-ийн “Chinggis khan” брэнд худалдаалагдаж эхэллээ.

Монгол улсын спиртийн төрлийн бүтээгдэхүүний хамгийн өндөр технологи, Монгол хөрсөнд ургасан шилэгдмэл улаан буудайн түүхий эдээр бүтээсэн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн болох “Chinggis Khan” брэндийг ОХУ-ын №1 “Гум” их дэлгүүрээр худалдаалж эхэллээ.

Ингэснээр дэлхийн хэрэглэгчид Монгол брэндийн үнэ цэнийг хүртэх боломж улам ойртож байна. АПУ ХК нь цар тахлын үед экспортын зах зээлд тэлэх бодлогоо эрчимжүүлж байна. Бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд идэвхтэй борлуулж гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлснээр Монгол улсын эдийн засагт эерэг нөлөө бий болгох юм. “Chinggis Khan” брэндийг анх 2008 онд ОХУ-руу экспортод гаргаж эхэлсэн ба өдгөө БНХАУ, Их Британи, АНУ зэрэг улсуудад экспортод гарч буй Монголын томоохон брэндүүдийн нэг юм.

ОХУ-ын ГУМ их дэлгүүр нь 1890-1893 оны хооронд баригдсан бөгөөд гайхалтай архетикторийн дотоод заслыг өөртөө шингээн 1920-иод оныг хүртэл дээдсийн худалдааны төв гэж нэрлэгдсээр ирсэн. Тус дэлгүүрт Dior, Louis Vuitton, Hermes, Prada гэх мэт дэлхийн алдартай тансаг зэрэглэлийн 200 гаруй брэнд үйл ажиллагаагаа явуулдаг нэр хүндтэй их дэлгүүр юм. Тус дэлгүүрт 2000 гаруй хүн ажилладаг бөгөөд өдөрт 60,000 хүний урсгал дамжин өнгөрч худалдан авалт хийдэг гэсэн статистик баримт байдаг.

Дэлхийд түгсэн монголын анхдагч брэнд “Chinggis Khan” нь төгс утгаараа дээд зэрэглэлийн сархад бөгөөд Чингис Хааны өлгий нутаг Хан Хэнтийн нуруу, Төрийн тахилгат Бурхан Халдун уулын хормой Онон-Хэрлэнгийн үржил шимт сав нутагт тариалдаг өлчир улаан буудайгаар дээдийн дээд нэрмэл охь таслаж, Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамбын соёрхон ундаалдаг байсан дэлхийн анхны дархан цаазат Богд Хан уулын хормой, Хатан туулын ай савд орших гүний цэвэр тунгалаг устай зохируулан бүтээсэн төгс төгөлдөр (crafted vodka) билээ.

“Chinggis Khan” брэндийн нүүрэн хэсэгт байрлах 24 каратын алтаар эмжсэн тунгалаг бортогон дээр салхи татуулан давхиж яваа нь урнаар дүрслэгдсэн морьтон бол Чингис Хаан билээ. Эрэмгийн дайчин энэхүү дүрслэл нь дээдийн дээд сархаддаа эн тэнцэхүйц уран тансаг өвөрмөц хийцтэй бөгөөд дээд зэрэглэлийн Альфа спиртийг гүний цэнгэг усаар найруулж, очир эрдэнэ, сувдан, мөнгөн, нүүрсэн ,кварц, мембраман 6 н давхар шүүлтүүрээр шүүн 21 хоногийн турш амрааж зөөлөн амтыг бүтээдэг. Мөн лаванда цэцэг, зэрлэг гоньдын үл мэдэг анхилуун үнэртэй, чихэр өвсний амтлаг амтыг шингээн өгсөн нь төгс амт үнэрийг зохицлоосон төгс бүтээл юм.

Ийнхүү дэлхийн хэрэглэгчид Монгол брэндийн үнэ цэнийг хүртэх боломж улам ойртож Монголын брэндүүд гадаад зах зээлд хүчтэй өрсөлдөгч болж буйг тунхагласан үйл явдал боллоо.

Categories
Мэдээллийн сан Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

“Дэлхийн чанарын өдөр”-өөр АПУ Дэйри ХХК-ийн Сайн актив брэнд “Шилдэг бүтээгдэхүүн” шагнал авлаа.

1989 оноос хойш НҮБ-ын санаачлагаар дэлхийн ихэнх улс орнууд “Дэлхийн чанарын өдөр”-ийг 11 сарын 2 дахь долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ жил Манай улс “Чанар-тогтвортой хөгжил” уриан дор Үндэсний чанарын чуулганыг Шадар сайдын ивээл дор зохион байгууллаа.Уг үндэсний чуулганаас АПУ Дэйри ХХК-ийн Сайн актив брэнд чанарыг өндөр түвшинд эрхэмлэдэг “Шилдэг бүтээгдэхүүн” шагнал гардан авлаа. Сайн актив брэндийг Монголын зах зээлд анх удаа дэлхийн алдарт Хансен компанийн патенттай LGG пробиотик хөрөнгөөр МОНГОЛД АНХ УДАА үйлдвэрлэсэн.
Энэхүү йогурт нь 1 граммдаа 100 сая ашигтай бактеритай бөгөөд энэхүү йогуртыг хэрэглэснээр :

• Дархлааг эсийн түвшинд сэргээж, харшлаас хамгаална.
• Ходоод гэдэсний хэвийн орчныг хангана.
• Бие организмыг идэвхтэй, эрч хүчтэй болгоно.
• Антибиотикт дарангуйлагдсан ашигтай бактерийг сэргээнэ.

АПУ компани нь 2014 онд Сүүний үйлдвэр анх байгуулсан бөгөөд 2017 оноос эхлэн АПУ ДЭЙРИ нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулан 4 брэндийн 46 нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Бид 1200 гаруй малчид фермерүүдээс өдөрт 70-80 тонн сүү, жилд 11-15 сая литр сүү цуглуулж 4000 гаруй харилцагчаар дамжуулж Монголынхоо 3 сая гаруй иргэнд хүргэж байна. АПУ Дэйри ХХК нь чанарын гэрчилгээ болох FSSC 22000, ISO 22000, ISO 22002-1 стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.

 

Categories
Мэдээллийн сан Нүүр хуудасны онцлох мэдээ Uncategorized Мэдээ, мэдээлэл

Шанхай хотод болж буй “Хятадын олон улсын импортын үзэсгэлэн”-д АПУ ХК оролцож байна.

Хятад улсын хамгийн том импортын үзэсгэлэн худалдаа болон өргөжсөн энэхүү арга хэмжээнд Монгол улсыг төлөөлөн оролцсоноор БНХАУ-ын зах зээлд гаргах уул уурхайн бус бүтээгдэхүүний нэр төрлийг өсгөх, улмаар хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн хэрэглэгчдэд хүргэх чухал ач холбогдолтой юм.

 

Уг арга хэмжээг БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээн цахимаар үг хэлж, тус улсын дэд дарга Ван Чишан биечлэн оролцсон бөгөөд Аргентин, Казахстан, Замби улсын Ерөнхийлөгч, Итали, Тайланд, Фижи зэрэг улсын Ерөнхий сайд, Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирал, НҮБ-ын худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг өндөр, дээд албан тушаалтнууд цахимаар оролцож үг хэлэв.

Мөн Монгол бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн хэсгийг нээж Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг, Шанхай хотод суугаа ЕКГ-ын дэд консул Л.Эрдэнэбаатар, “Шанхай Шинэ Трэйд” ХХК-ийн захирал Б.Золцэнгэл, Грийнланд төвийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Юй Гуовэй зэрэг зочид тус тус оролцсон байна.

Шанхай хотод 4 дэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй уг олон улсын импортын үзэсгэлэнд нийт 127 улсын 2900 гаруй аж ахуйн нэгжүүд оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

БНХАУ-ын зах зээлд АПУ ХК нь Сэнгүр, Сэрүүн, Чингис хаан, Соёмбо, Болор, Чингис Гранд Хаан тэргүүтэй брэнд бүтээгдэхүүнийг 2015 оноос хойш нийлүүлж байна.

Дэлхийд хамтдаа

АПУ Хувьцаат компани

Categories
Мэдээллийн сан Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

“Улаанбаатар түншлэл – 2021” олон улсын үзэсгэлэн худалдаа эхэллээ.

Дэлхийн 5 улс оронд туршилтын болон тогтмол экспортоо хийж буй АПУ ХК нь валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар Монгол улсын эдийн засагт хувь нэмэр оруулахын зэрэгцээ хариуцлагатай хэрэглээ, соёлтой амьдралын хэвшилд уриалан нийгмийн эерэг өөрчлөлтийн төлөө тасралтгүй хүчин чармайлт гарган ажиллаж байна. Үзэсгэлэн 4 өдөр үргэлжлэх ба эрхэм хэрэглэгч та бүхэн АПУ ХК-ийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд болон бидний үйлдвэрлэн танд хүргэдэг олон улсын чанар, стандартад нийцсэн бүтээгдэхүүнүүдийн Монгол эх орны хөрсөнд ургасан, органик орц найрлагатай танилцаж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Мөн бүтээгдэхүүний амталгаа хийхийн зэрэгцээ эерэг өөрчлөлтийн төлөөх “Соёлоор гоёно” аянд үнэт зүйлсээрээ нэгдээрэй.

Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд төр, хувийн хэвшил хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар Түншлэл-2021“ олон улсын үзэсгэлэн худалдаанд АПУ Хувьцаат компани оролцож байна.

 

Categories
Мэдээллийн сан Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

2000 гаруй ажилтнууддаа “Дархлаа дэмжих багц”-аар хангаж ажиллалаа.

АПУ ХК нь цар тахлын үед нийт 2000 гаруй ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдалд хувь нэмрээ оруулж “Дархлаа дэмжих багц”-аар ханган ажиллаж байна. Ковид 19 цар тахлын үед хүн төвтэй менежментийн бодлого хэрэгжүүлж, ажилтнуудаа Ковид 19 эрсдэлийн даатгалд хамруулах, зайнаас ажиллах боломжоор хангах, түргэвчилсэн оношилгоог үнэ төлбөргүй зохион байгуулах, вакцинд хамруулах, сэтгэл зүйн зөвлөгөө, халдвар хамгааллын дэглэм баримтлах мэдээ, мэдээллээр хангах гэх мэтээр эрчимтэй үйл ажиллагаа явуулж байна.

Бид ажилтнуудынхаа хамтын итгэл үнэмшлээр тодорхойлсон дараах 5 үнэт зүйлсийн хүрээнд бодлого, төсөл, хөтөлбөрүүдээ тодорхойлон ажиллаж байгаа билээ.

– Будсыг дээдлэн эрхэмлэ

– Амжилт өөд хамтдаа

– Үлгэрлэн манлайл

– Уламжлалаа хүндэл, шинийг бүтээ

– Суралц. Нээ. Хөгж

Хариуцлагаа нэмж, хамтдаа давъя. АПУ Хувьцаат компани

Categories
Мэдээллийн сан Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

“ДЭЭЖ” тараг ”АРД ТҮМНИЙ ХҮНС”-ээр тодорлоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монголын Хүнсчдийн Холбоо хамтран “Намрын ногоон өдрүүд-2021” үзэсгэлэн худалдааг 16 дахь жилдээ зохион байгуулагдлаа.Тус үзэсгэлэн худалдаанаас АПУ ХК-ийн АПУ Дэйри ХХК-ийн ДЭЭЖ бор элсэн чихэртэй тараг хэрэглэгчдийн саналаар “АРД ТҮМНИЙ ХҮНС” хэмээх эрхэм хүндтэй шагнал гардан авлаа.

“Намрын ногоон өдрүүд-2021” үзэсгэлэн худалдаанд АПУ ДЭЙРИ ХХК жил бүр оролцдог бөгөөд энэ удаад 46 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцсон юм.

Дээж брэнд нь  2015 онд  Дээж сүү, Дээж таргийг худалдаанд гаргаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Дээж сүү, Дээж тараг, Дээж бор сахартай тараг,  Дээж ааруул, Дээж цөцгийн тос, Дээж шар тос, Дээж өрөм, Дээж чихэр, Дээж аарцан амттан зэрэг 10 гаруй нэр төрөл болон өргөжиж зах зээлийн 35 хувийг эзэлж байна. Дээж брэндийг үйлдвэрлэхдээ дотоодын малчид фермерүүдээс Монгол үнээний шинэхэн сүүг татан авч Европ стандартын орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан  бүрэн автомат тоног төхөөрөмжөөр ариутган боловсруулдаг.

Мөн “Дээж” бор сахартай таргийг уламжлалт аргаар буюу цэвэр сүүн хүчлийн бичил биетээр хөрөнгөлөн бүрж, бор сахраар баяжуулан , олон улсын хүнсний аюулгүй байдлын тогтолцоо ISO 22000 стандартын дагуу үйлдвэрлэдэг.

Дээж бор элсэн чихэртэй таргийг хэрэглэсний давуу талууд:

  • Бор сахаранд агуулагдах бурам нь хүний биед ашиг тустай эрдэс болох төмөр, фосфор, кальци агуулсан байдаг. Мөн илчлэг багатай учир чихрийн шижин болон зарим өвчний эрсдлийг бууруулдаг.

Мөн энэ үеэр ДЭЭЖ ЦӨЦГИЙН ТОС” Намрын ногоон өдрүүдийн шилдгээр тодорлоо.

Дээж цөцгийн тосны онцлог:

  • “Дээж” цөцгийн тос нь үнээний цэвэр сүүний цөцгийг орчин үеийн техник технологиор боловсруулан олон улсын хүнсний аюулгүй байдлын тогтолцоо ISO 22000 стандартын дагуу үйлдвэрлэсэн өрөм мэт цөцгийн тос юм.
  • Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Мөн цөцгийн тосыг тогтмол зөв зохистой хэрэглэснээр төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа хямрах, дархлалын тогтолцоо алдагдаж олон төрлийн өвчин үүсэхээс сэргийлэх сайн талтай.
  • Цөцгийн тос нь бие махбодын өсөлтийг эрчимжүүлэх, өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэх, тосны исэлдэх урвалыг саармагжуулах үйлчилгээтэй А, Д, Е, К зэрэг аминдэмүүдийг агуулдаг.

АПУ ДЭЙРИ компани нь  1200 гаруй малчид фермерүүдээс өдөрт 70-80 тонн сүү, жилд 11-15 сая литр сүү цуглуулж 4000 гаруй харилцагчаар дамжуулж Монголынхоо 3 сая гаруй иргэнд хүргэж байна. Монгол улсын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн 35 хувийг дангаар хангаж байна. Тиймдээ ч олон улсын чанарын гэрчилгээ болох FSSC 22000  ISO 22000 , ISO 22002-1 стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.

Categories
Мэдээллийн сан Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК 2021 оны хагас жилийн гүйцэтгэлээр ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэв.

“АПУ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 8-р сарын 16-ны өдрийн 21/11 тоот шийдвэрээр компанийн 2021 оны эхний хагас жилийн үр дүнд үндэслэн нэгж хувьцаанд 46 төгрөг буюу нийт 48.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ. Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2021 оны 9-р сарын 03-ны өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2022 оны 2-р сарын 10-ны өдрийн дотор төлнө.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК ₮1 их наяд зах зээлийн үнэлгээтэй болсонтой холбогдуулан МХБ-ийн арилжааны “Цан цохих” ёслол боллоо

УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС (2021 оны 08 дугаар сарын 09) — Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниуд дундаас АПУ ХК зах зээлийн үнэлгээгээр ₮1 их наяд давсан анхны компани болж, түүхэн үйл явдал тохиолоо.  

“ АПУ ХК-ийн удирдлагын арга барил, компанийн засаглалын хөгжлийг шинэ түвшинд гаргасан ба ингэснээр үйл ажиллагаа, үнэ цэн өсөн нэмэгдэх боломжтой гэдгийг бусад томоохон компаниудад илтгэн харуулж байгаа явдал гэж билэгшээж байна. АПУ ХК нь хувьцаа эзэмшигчдэдээ тогтмол ногдол ашиг тараах бодлогыг сүүлийн жилүүдэд баримталж байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж МХБ-ийн хамгийн идэвхтэй, хөрвөх чадвар хамгийн өндөр хувьцаа болсноор хөрөнгө оруулалтын багцад зайлшгүй багтах хувьцаа болж чадсан байна. Хөрөнгийн зах зээлийн түүхэн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа 97 жилийн түүхтэй хүнсний салбарын ууган үйлдвэр АПУ ХК-ийн нийт хамт олон, хөрөнгө оруулагчид, харилцагчид, хэрэглэгчид, түнш байгууллагууд та бүхэнд халуун баяр хүргэе.” гэж МХБ-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай онцоллоо.

АПУ ХК нь 1924 онд байгуулагдсан Монгол Улсын хүнсний ууган үйлдвэрийн нэг бөгөөд 1992 онд Засгийн газрын шийдвэрээр хувьцаат компани болж өөрчлөгдөн, 2001 бүрэн хувьчлагдсан түүхтэй. Сүүлийн 20 жилийн хугацаанд АПУ компани 100 гаруй сая ам.долларын гурван шатны хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд шингэн хүнсний салбарын манлайлагч, зах зээлийн хөгжлийг тодорхойлогч, үндэсний ТОП компанийн нэг болжээ. Тус компани өдгөө 2000 гаруй ажилтантай, 8 охин компани, 1 хараат компани бүхий групп компанийн бүтэцтэй ажиллаж, 10,000 гаруй харилцагчдын дэмжлэгтэйгээр Монгол Улсын өнцөг булан бүрд бүтээгдэхүүнээ түгээж байна. Түүнчлэн, БНХАУ, ОХУ-ыг экспортын стратегийн зах зээлээр тодорхойлсон бөгөөд 2019 онд ОХУ-ын зах зээлд тэргүүлэгч “Татспиртпром” ХК-тай худалдаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Үүний зэрэгцээ БНХАУ-ын зах зээлд шар айрагны борлуулалтын сүлжээгээ тэлэх ажлаа эрчимжүүлсний үр дүнд тус хоёр улсад экспортолсон нийт бүтээгдэхүүний хэмжээ өмнөх оныхоос даруй зургаа дахин нэмэгдээд байна. 

2017 онд Монгол Улсын шингэн хүнсний салбар, хөрөнгийн зах зээлийн хувьд урьд өмнө тохиож байгаагүй томоохон нэгдэн нийлэх ажиллагаа явагдаж, Хайнекен болон Шунхлай Групп компаниуд Монгол Улс дахь архи, шар айраг, ундааны үйлдвэрлэл, түгээлтийн бизнесээ нэгтгэн хүчирхэг нэгдлийг бий болгосон. Нэгдлийн үр дүнд АПУ ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орж, нийт гаргасан хувьцааны тоо 1,064,181,553 ширхэг болж, дэлхийн шар айрагны хэрэглээг тодорхойлон манлайлж буй Хайнекен компани тус компанийн хувьцааны 25%-ийг эзэмшигчээр бүртгэгдсэн. Ийнхүү дотоодын зах зээлд тэргүүлэгчийн байр суурийг бататгахын зэрэгцээ олон улсад шингэн хүнсний томоохон үйлдвэрлэгч хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, Хөрөнгийн бирж дээр хамгийн өндөр буюу үнэлгээтэй компани болох эхлэл тавигдсан билээ.

“Монголын хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөн 30 жилийн хугацаанд АПУ ХК засаглалын нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэн хувьцаа эзэмшигч, хэрэглэгч, харилцагч тэргүүтэй төр, хувийн хэвшлийн бүхий л салбарт хувь нэмрээ оруулахад онцгой анхаарч ажиллаж ирсэн билээ. Энэ дундаа хүн төвтэй менежментийн бодлого хэрэгжүүлэхэд анхаарч компанийн эрхэм зорилго, үнэт зүйлсээ баримтлан аливаа нийгэм, эдийн засгийн өөрчлөлт бүхий цаг үед ажилтнуудаа хөгжүүлэх, ажлын байраа хадгалах төдийгүй олон нийтэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлж “Тогтвортой хөгжлийн зорилт” дэвшүүлэн ажиллаж байна.” хэмээн АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг онцлов.

Монголын хөрөнгийн зах зээлийн түүхийг бичилцэж буй АПУ компани нь хөгжлийн дараагийн шатанд гарч, тасралтгүй хөгжил дэвшлийн сууриа бататган ажиллаж байна. Цаашид, зах зээл, технологийн дэвшил, бизнесийн амжилтаар тэргүүлэгч байр сууриа хадгалан бэхжүүлж, тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зарчмуудыг үйл ажиллагааны бүх шатандаа тууштай хэрэгжүүлэн, экспортоо тэлж, шинэ зах зээл, шинэ боломжуудыг эрэлхийлэхийн зэрэгцээ олон улсын хөрөнгийн зах зээлд гарсан уул уурхайн бус Монголын анхны компани болох зорилго тавиад байна.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

ТАЛАРХАЛ

Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниуд дундаас АПУ ХК зах зээлийн үнэлгээгээр ₮1 их наяд давсан анхны компани болж, түүхэн өдөр тохиолоо. Ийнхүү Монгол бизнес дэлхийн зах зээлд гарах хөгжлийн дараагийн үе шатны суурь тавигдаж байна.
Бидэнд итгэл үзүүлж 97 жилийн түүхийг хамтдаа бичилцсэн үе үеийн эрхэм хамт олон, хөрөнгө оруулагчид, харилцагчид, хүндэт хэрэглэгчид, хамтын ажиллагаат түнш байгууллагууд та бүхэнд гүн талархал илэрхийлье!

АПУ Хувьцаат компани

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

“Амжилтын төлөө Хамтдаа 2021” цахим хэлэлцүүлэг

Харилцагчдынхаа мэдлэг оюунд хөрөнгө оруулалт хийж “Амжилтын төлөө Хамтдаа 2021” цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Монгол улсын шингэн хүнсний салбарт тэргүүлэгч, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл эрхлэгч АПУ ХК нь Монгол орны өнцөг булан бүрт буй бизнес эрхлэгч, харилцагчдынхаа мэдлэг оюунд хөрөнгө оруулалт хийж, салбарын хөгжилд бодитоор хувь нэмэр оруулах зорилгоор “Амжилтын төлөө Хамтдаа 2021” цахим хэлэлцүүлэг зохион байгуулж хүргэлээ. Уг хэлэлцүүлэгт цар тахлын хүнд үед сорилт, бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар худалдаа үйлчилгээ эрхлэгчид, бизнесийн салбарынхан, сэтгэл зүйч, брэнд бүтээгчдийн төлөөлөл оролцож бодитоор нүүр тулсан хүндрэлүүдийг хэрхэн боломж болгон хувиргах талаар туршлага мэдээлэл солилцлоо.

Хэлэлцүүлгийг бүтнээр үзэхийг хүсвэл энд дарна уу.

Categories
Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

Climate 30+ Forum-д оролцлоо.

АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц. Эрдэнэбилэг ХХБ-с зохион байгуулсан Climate 30+ форумд оролцлоо. Тэрээр форумын үеэр “АПУ ХК нь Тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлтаа улам хурдасган, өдөр бүр үйл ажиллагаандаа шингээн ажиллахыг зорьж байна. Цар тахалтай зэрэгцэн уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй байгаль орчны бохирдол, хариуцлагатай хэрэглээ, тэгш бус байдал гэх мэт шийдлээ хүлээж буй олон асуудлууд бидэнд бий. Тасралтгүйгээр, энгийн жижиг алхмуудаар тогтвортой хөгжилд хамтдаа…” гэж дурджээ.

 

May be an image of 1 person and text
May be an image of 2 people and text that says '
May be an image of text
Categories
Мэдээллийн сан Нүүр хуудасны онцлох мэдээ Бид АПУ-чууд Мэдээ, мэдээлэл

Fast Track хөтөлбөр

АПУ ХК нь шинэ төгсөгч оюутнуудыг системчилсэн хөтөлбөрийн дагуу ажлын байран дээр сургаж хөгжүүлэн, мэргэшүүлэх зорилгоор “Fast Track” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн оролцогч маань жилийн турш Mentor, Coach, Buddy, Supervisor гэсэн 4 ажилтны тусламжтайгаар суралцаж, ур чадвараа нэмэгдүүлж байгууллагадаа үнэ цэн бүтээх чадварлаг мэргэжилтэн болдог.Ирээдүйн амжилтыг хамтдаа бүтээх залуустаа амжилт хүсье.