Categories
Barolo Итали Дарс Дарсны брендүүд

Barolo

Barolo-г Италийн Пьедмонт мужийн Бароло бүс нутагт үйлдвэрлэдэг бөгөөд 100% Niebbolo усан үзмээр үйлдвэрлэж багадаа 38 сар насжуулсан байх шаардлагатай байдаг. Энэхүү гайхамшигтай виноны хамгийн том төлөөлөгч бол Borgogno болон Mirafiore брэндүүд юм. Анхны Barolo вино үйлдвэрлэгч бол Borgogno юм. Bartomelo Borgogno 1761 онд өөрийн нэрээр үйлдвэрээ байгуулж энэ цагаас хойш өдийг хүртэл Barolo виноны нэрийн хуудас болтлоо өргөжин тэлсэн юм. Мөн түүнчлэн Mirafiore брэнд нь Barolo брэндийг дэлхий нийтэд таниулахад хамгийн том хөшүүрэг болсон байдаг. 1890 онд АНУ руу өөрсдийн бүтээгдэхүүнийг экспортолсноор АНУ дахь хамгийн анхны Barolo вино болсон байдаг. Ингэснээр Италийн Barolo вино нь дэлхий дахинд түгж Итали виноны хамгийн том төлөөлөгч болсон юм.