Categories
Tenjaku Whisky Бусад хатуу дарс Grand Marnier Брэндүүд

Grand Marnier

Grand Marnier брэндийг 1827 онд Jean Baptiste Lapostolle Франц улсын Парис хотоос холгүйхэн орших Neauphle-le-Château-д үүсгэн байгуулжээ. Тус брэнд нь Франц улсын алдар мастер Patrick Raguenaud-ын гараар урласан 200 жилийн түүхтэй брэнд. Өнөөг хүртэл Франц улсын нэрийн хуудас болсон бүтээгдэхүүний нэг бөгөөд 6 үеэрээ гэр бүлээрээ дамжин нууцалсан жороор урласан. Grand Marnier брэндийн бүтээгдэхүүн нь маш өндөр шалгуураар сонгосон тансаг зэрэглэлийн Коньякыг Карибын тэнгисийн арлуудаас авчирсан зэрлэг жүржтэй хольж гаргасан ликёр.
Хэрэглэх зөвлөмж:
-Шууд хэрэглэх
-Мөстэй хэрэглэх
-Тониктой хольж хэрэглэх
-1 Grand Marnier, 2 Appleton Estate, 1/2 сироп,
1/2 лимоны шүүс хольж сэгсрээд лайм, гааны навчаар чимэглэнэ

Categories
Tenjaku Whisky Бусад хатуу дарс Bulldog Брэндүүд

BULLDOG

BULLDOG джин нь Английн алдарт Уинстон Черчилль-д зориулж түүний хочоор нэрлэн гаргасан бүтээгдэхүүн. 8-н улсаас нарийвчлан сонгон гар аргаар хурааж авсан 12 төрлийн ургамлын хандыг төгс зохицуулж олон жилийн баялаг туршлагаар Англи улсад үйлдвэрлэдэг. BULLDOG джин нь маш өвөрмөц дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн.

Хэрэглэх зөвлөмж:
-Шууд мөстэй хэрэглэх
-Тониктой хольж хэрэглэх
3124

Categories
Tenjaku Whisky Бусад хатуу дарс Appleton Estate Брэндүүд

Appleton Estate

Ямайка улсын ром дарсны алдарт өлгий нутаг болох Nassau хөндийн үржил шимтэй зүрхэн хэсэгт The Appleton-ын эзэмшил газар нь оршдог. Тус эзэмшил газарт урлан гаргаж авдаг Appleton Estate ром дарс нь 15 төрлийн өрийн онцлог, үнэр, амт, насжилт бүхий ром дарсны хамгийн шилдгийг сонгож найруулдаг. Хамгийн багадаа 4 жил даран урладаг бөгөөд дэлхийн бартендерүүдийн өндөр зэрэглэлийн ром дарсны номер нэг сонголт.
Хэрэглэх зөвлөмж:
-Шууд Хэрэглэх
-Мөстэй Хэрэглэх
-Ginger Ale-тэй хольж хэрэглэх
-1 1/2 Appleton Estate, 1 лайм шүүс, 1/6 чихрийн сироп хольж сэгсрээд
жүржийн хальсаар чимэглэж
Daiquiri коктэйль болгож хэрэглэнэ.

Categories
Tenjaku Whisky Бусад хатуу дарс Campari Брэндүүд

CAMPARI

Итали улсын дэлхийд танигдсан хамгийн алдартай аперитив нь Campari бөгөөд тус бүтээгдэхүүний
маш өндөр зэрэглэлд чандлан хадгалдаг нууц жор нь 1860 онд Gaspare Campari зохион бүтээжээ. Тус брэнд нь дэлхийд маш өвөрмөц хайрын түүхээс үүсэлтэйгээр танигдсан бөгөөд хайр дурлал, хүсэл эрмэлзлийн билэг тэмдэг болсоор өдийг хүртэл нэрээ дэлхийн зах зээлд тунхаглаж байна. Дэлхийн топ 10 коктэйлийн дийлэнхийн орцод ордог бөгөөд коктэйлийн соёлыг Campari-гүйгээр төсөөлөхийн аргагүй.
Хэрэглэх зөвлөмж:
-Тониктой хольж хэрэглэх
-Жүржийн шүүстэй хольж хэрэглэх
-Дэлхийд танигдсан маш олон төрлийн коктэйлийн орц болгож хэрэглэх

Categories
Tenjaku Whisky Бусад хатуу дарс Aperol Брэндүүд

Aperol

Нарлаг зуныг санагдуулам тод жүржийн өнгөтэй энэхүү бүтээгдэхүүн нь Aperol Spritz коктэйль хэлбэрээр 2010 оноос хойш өнөөг хүртэл дэлхий зах зээлд өндөр амжилттай нэвтэрч 2019 оны хамгийн их борлуулагдсан коктэйль болон шалгарсан байна. Өдгөө 100 нас хүрч буй бөгөөд оройг эхлүүлэхэд тохиромжтой шилдэг бүтээгдэхүүн.

Categories
Tenjaku Whisky Бусад хатуу дарс Брэндүүд

Tenjaku Japanese Whiskey

Арлын Япон улсын Фүжи галт уулын чулуугаар дамжин газрын гүнээс оргилон гарч ирсэн цэнгэг эрдэст ус, гар аргаар сонгосон арвайн соёолжоор исгэж хийсэн дээд зэргийн чанартай виски. Япон соёлын уйгагүй төгс бүтээлч зан чанарыг эрхэмлэн өөрийн бүтээлдээ байнга шингээдэг алдар мастер Kenji Watanabe-ийн бүтээсэн урлал. Tenjaku нь дээд зэргийн япон виски.

Хэрэглэх зөвлөмж:
-Шууд хэрэглэх
-Мөстэй хэрэглэх
-Хийжүүлсэн устай хольж “High Ball” болгож хэрэглэх

Categories
Tenjaku Whisky Jagermeister Бусад хатуу дарс Брэндүүд

Jagermeister

1935 онд Curt Mast өөрийн анчин найзууддаа зориулж бүтээсэн бүтээгдэхүүн. ХБНГУ-д үйлдвэрлэгдсэн Jagermeister бүтээгдэхүүнийг 56 нэр төрлийн ургамлаас гаргаж авдаг бөгөөд энэ нь өвөрмөц онцлогтой баялаг түүхтэй 35%-ийн хатуулагтай ликёр. Бүтээгдэхүүн нь лонхонд савлагдах хүртлээ 1 жил модон торхонд хадгалагддаг. Тус бүтээгдэхүүнийг цэв хүйтнээр (-18 градус) шууд хэрэглэнэ.

 

Хэрэглэх зөвлөмж:
– Цэв хүйтнээр шотоор хэрэглэнэ.