Ангилал: Хэвлэлийн мэдээ
Органик хүнсний гэрчилгээ нь хүнс үйлдвэрлэлийн боловсруулах, үйлдвэрлэх, шошголох, худалдаалагдах бүхий л үе шатанд органик хүнсний шаардлагыг ханган авдаг баримт бичиг бөгөөд Mont-Yak брэнд SFCS компаниас 100%-ийн “Органик хүнс”-ний гэрчилгээг албан ёсоор гардан авлаа.
SFCS баталгаажуулалтын байгууллага нь Энэхүү Олон улсын стандартын шаардлагыг хангасан АНУ-ын IOAS итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлэгдэж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баталгаажуулалт хийж буй манай улсын хоёр байгууллагын нэг юм.
Монгол Улс “Органик хүнсний тухай” хуулийг 2016 онд баталж, 2018 оноос эхлэн Органик бүтээгдэхүүнийг баталгаажуулж эхэлснээс хойш ХХААХҮЯ-ны “Органик бүртгэл мэдээллийн систем”-д өнөөдрийн байдлаар 593 бүтээгдэхүүн бүртгэгдээд байгаа ба Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхлэх гэж байна. Үүнд: 100% монгол органик хүнс, 95-99% баталгаажсан монгол органик хүнс гэж ангилжээ.
Бид 2023 онд анх баталгаажуулалтаа хийлгэж “Шижилтийн үеийн органик хүнс” тэмдэгээ авсан бол 1 жилийн дараа жинхэнэ органик хүнс болох аудитдаа амжилттай хамрагдаж жинхэнэ “Монгол органик хүнс” боллоо.
Ийнхүү “Mont Yak“ брэндийн Шар тос, амтат хайлмагийн гурван төрөл олон улсын стандартын шаардлага хангасан Монголын анхны органик хүнс юм.
Монгол улсын аж үйлдвэрлэлийн салбарын анхдагч АПУ компанийн 100 жилийн ойн баярыг тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар аж үйлдвэрлэлийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэгийг төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон” медалиар шагналаа.
Ц.Эрдэнэбилэг захирал 2007 оноос хойш АПУ компанийн дэд захирлаар тус компани дахь ажлын гараагаа эхлүүлж, 2008 оноос хойш сүүлийн 16 жил тасралтгүй Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Энэ хугацаанд аж үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч АПУ компанийг экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийн түвшинд удирдан чиглүүлж, техник технологийн шинэчлэлийг амжилттай нэвтрүүлж, үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэхийн зэрэгцээ олон нийтэд нээлттэй компанийн хувиар хүн төвтэй, сайн засаглалыг олон улсын стандартын дагуу хэрэгжүүлж ажилласныг ийнхүү үнэлж шагналаа. Тэрбээр Азидаа тэргүүлэх Автомат агуулахын бүтээн байгуулалт, Хайнекен компанитай менежментийн нэгдэл, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт, орон нутгийн хөгжлийг дэмжсэн “Монгол сарлаг” гэр үйлдвэрлэлийн төсөл, импортыг орлох “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэрийн бүтээн байгуулалт, экспортын тэлэлт, брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, олон улсын чанар стандартыг хангасан, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг нэвтрүүлж, оновчтой шийдвэр гаргалт, хэрэгжилт, уян хатан бодлогоор манлайлж АПУ компанид төдийгүй харилцагч, хамтран ажиллагсад, ханган нийлүүлэгчид, хэрэглэгч тэргүүтэй бүхий л оролцогч талуудад хамтын үнэ цэн бүтээсэн билээ.
Мөн Ц.Эрдэнэбилэг захирлын онцгойлон бий болгосон хувь нэмэр бол хүн төвт бодлогыг анхааран хэрэгжүүлж, ахмад, дунд, ирээдүй үеийг холбон нэгтгэж, байгууллагын соёлыг шинэ түвшинд гаргаж АПУ ХК-ийг Монгол улсаас анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар” хэмээн гэрчилсэн явдал юм.
Өдгөө хүн, нийгэм, байгаль эх дэлхийдээ ээлтэй “Монгол бахархал” тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлж, тогтвортой ажлын байрыг бий болгож, өв, соёл, нийгмийн асуудалд хөрөнгө оруулах компанийн нийгмийн хариуцлагын бодлогыг бэхжүүлж дэлхийд танигдах Монгол хүний оюун чадвар, ур ухаан, шинэчлэл, тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлт, зорилго зорилтыг алсын хараа болгон тодорхойлон ажиллаж байна.
АПУ компанийн үе, үеийн ажиллагсад, хамт олны өмнөөс халуун баяр хүргэж, ҮРГЭЛЖ ӨӨДӨӨ байхын ерөөл өргөе.
АПУ Хувьцаат компани
АПУ компани Baby Shark дүрийн лицензийн албан ёсны эрхийг баталгаажуулж, хүүхэд багачууддаа зориулан сахаргүй, амин дэмээр баяжуулсан BABY SHARK цоо шинэ хоёр төрлийн амт бүхий, сахаргүй сүүг хүүхэд багачууддаа зориулан гаргалаа.
Харилцагчдадаа зориулсyан “Always forward Together – Experience Show” арга хэмжээний үеэр “АПУ Дэйри” Монгол сүүний үйлдвэр “Meaningful Enjoyment” хэмээх танилцуулгаа хийж, шинэ брэндүүд, дэвшилт үзэлт санаагаа танилцуулсан юм.
Baby shark амтат сүүний чихэрлэг амтыг сахараар бус байгалийн гаралтай чихэрлэг амт оруулагчаар найруулсан. Чихэрлэг амт оруулагч стевиа нь ургамлаас гаргаж авсан бүх насныхан хэрэглэхэд аюулгүй, байгалийн гаралтай юм. Энгийн сахартай харьцуулахад өөр бүтэц, шинж чанартай тул хүүхдийн шүдний пааланг гэмтээж улмаар цоорол үүсэхээс сэргийлдэг ажээ. Арга хэмжээний үеэр “АПУ Дэйри” Монгол сүүний үйлдвэрийн захирал Г.Баярмагнай “Монгол хүний эрүүл мэндийг өдөр тутмын сүү, сүүн бүтээгдэхүүнээр дэмжих их үйлсэд хамтдаа зүтгэе” хэмээн уриалга дэвшүүлж, энэ салбарыг шинэ шатанд гарч буйг тунхаглалаа.
Үндэсний үйлдвэрлэл, хамтын ажиллагааг эрхэмлэдэг АПУ компани 100 жилийн ойгоо тохиолдуулан хамт олон, харилцагч, хамтрагч нартаа зориулж “Always Forward Together: Experience Show” цоо шинэ арга хэмжээг зохион байгууллаа.
Олон улсын түвшний өвөрмөц брэндүүдийг бүтээж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн инновацийг тасралтгүй хийж буй АПУ компани 100 жилийн хугацаанд дэлхийд үнэлэгдэх үнэ цэн бүтээж буй харилцагч, хамтрагчидтайгаа шинэ санал санаачилгаар хамтдаа урагшилж, шинийг эрэлхийлэн мэдлэг туршлагаа хуваалцсаар байна.
Энэ арга хэмжээ нь хамт олон, харилцагч, хамтрагчиддаа цоо шинэ мэдрэмжийг төрүүлэхээс гадна бүтээгдэхүүн хэрхэн бүтэж буй үйл явц, түүхий эд татан авалт, брэндийн утга учир, үнэ цэн, түүх, уламжлал, инновац гэх мэт бүхий л шинэ шинэлэг туршлага, мэдээллийг нэг дор хүлээн авах боломж олгосноороо ач холбогдолтой боллоо.
Өөрийн биеэр шууд мэдэрч, турших, оролцох, сонирхох боломж олгохыг зорьлоо.
https://www.facebook.com/APUCompany/videos/922225436254630
АПУ компани нь газар тариалан, мал аж ахуй, тээвэр ложистик, худалдаа, үйлчилгээний зэрэг салбаруудад үйл ажиллагаа явуулж буй 15 мянга гаруй хамтрагч, ханган нийлүүлэгч, харилцагчдын хамт Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна. АПУ ХК нь МХБ-д бүртгэлтэй нээлттэй компани бөгөөд 28 мянга гаруй хувьцаа эзэмшигчидтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Эх орны өндөр шимт цэвэр орц, найрлага, олон жилийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн инновациар дамжуулан АПУ компани 4 тивийн 8 улсад улсад бүтээгдэхүүнээ экспортлож байна. Гэр үйлдвэрлэлийн төслөөр дамжуулан малчдын орлого, бүтээмжийг нэмэгдүүлж, орон нутагт нийгмийн хөрөнгө оруулалт хийх замаар эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн орчин үеийн хэрэглэгчдийн онцлогт нийцсэн сүү, сүүн бүтээгдэхүүний брэндүүдийг үйлдвэрлэж байна.
АПУ компани хариуцлагатай, зөв зохистой хэрэглээний соёлыг түгээн дэлгэрүүлэх эерэг манлайллын төслүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд “Соёлоор гоёно: Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй”, “Байгальд биш байх ёстой газар нь” шилний хог хаягдлыг бууруулах төсөл гэх мэт нийгмийн эерэг нөлөөллийн кампанит ажлаар дамжуулан бизнес хоорондын болон төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд суурилан, эерэг үйлдэлд уриалсаар байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 43-р зарлигтай уялдуулан бага градус бүхий олон инновац төрүүлэн гаргасны нэг нь залуусын хэрэглээний шинэ тренд, соёл бүхий RTD (Ready to drink) буюу шууд хэрэглэх коктейлийг гаргасан явдал байв.
100 жилийн ойгоо угтан компанийн уриа үгээ “Үргэлж өөдөө” буюу “Always Forward” хэмээн шинэчилж, шинэ эрхэм зорилго, ирээдүй рүү чиглэсэн алсын хараатайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Үнэ цэнийг хамтдаа бүтээлцэж ирсэн эрхэм хамт олон, харилцагч, түншүүддээ зориулан салбарын шинэ жишгийг хамтдаа тодорхойлж, үйл ажиллагааны талаарх бүхий л талын мэдээллийг хүргэн, салбарын ирээдүйн чиг хандлагын талаар мэдлэг түгээж, өөрийн биеэр туршиж үзэх, танилцах боломжийг олгосноороо онцлог арга хэмжээ болж өнгөрлөө.
АПУ компани 100 жил – Үргэлж өөдөө
АПУ компани “Соёлоор гоёно” төслийнхөө хүрээнд “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” нийгмийн эерэг нөлөөллийн аяныг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Энэ хүрээнд МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын тоглолтуудтай “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” эерэг нөлөөллийн аянаараа хамтран ажиллаж байна.
АПУ ХК нь хариуцлагатай хэрэглээний соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэ төрлийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд вэб цэс нэмэлтээр хөгжүүлж QR хэлбэрээр бүтээгдэхүүний шошгон дээр байршуулалт хийхийн зэрэгцээ хариуцлагатай хэрэглээний зөвлөмж, мэдээллүүдийг шинээр зах зээлд гаргаж буй бүтээгдэхүүний шошгон дээр байршуулан зохистой хэрэглээг уриалж байна.
Хариуцлагатай хэрэглээг сурталчилсан Монголын анхны дижитал шошгыг АПУ компани бүтээгдэхүүндээ нэвтрүүлж, инновацыг тогтмол шингээн ажиллаж байна.
ХУРД хамтлагийн 30 жилийн ойн баярт зориулан гаргасан Боргио брэндийн HURD LIMITED EDITION-ээс эхлүүлэн хариуцлагатай хэрэглээг таниулах зорилгоор дижитал шошгийг 5 брэндийн 12 нэр төрлийн бүтээгдэхүүндээ байршуулаад байна.
Mont Yak брэндийн Сарлагийн шар тос, Амтат хайлмаг бүтээгдэхүүн органик хүнсний баталгаажилтын SFCS компаниас “Шилжилтийн үеийн органик хүнс” гэрчилгээг албан ёсоор гардан авлаа.
Органик хүнсний гэрчилгээ нь хүнс үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд органикыг баталгаажуулсны үндсэн дээр авдаг баталгаажилтын гэрчилгээ ба сүү саах, сүүгээ хөөрүүлэхээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн болгож савлагдах хүртэл бүхий л үе шатанд оролцож буй түүхий эд нь органик болохыг нотолж буй юм.
Үүний зэрэгцээ Апу компани Монгол сүүний үйлдвэр Mont-Yak брэндийн сарлагийн сүүгээр хийсэн есөн төрлийн бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлж эхэллээ.
АПУ компани “Монгол Сарлаг” гэр үйлдвэрлэлийн төслөө Архангай аймгийн Чулуут суманд 2022 оноос эхлүүлсэн билээ. Энэхүү төслийн хүрээнд сарлагийн сүүгээр хийсэн уламжлалт сүү цагаан идээг эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан гэр үйлдвэрлэлийн стандарт, сарлагийн саалтуурыг нэвтрүүлж MONT-YAK брэндийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна.
Төслийн хүрээнд гэр үйлдвэрлэлийн эхний шатны боловсруулалтад нэмүү өртөг шингээн Чулуут сумын ард иргэдээс түүхий эдээ хангаж малчидтай хамтарч энэхүү бүтээл стандартын эзэд болж амжилттай хэрэгжүүлж анхны малчидтай хамтарсан органик хүнсний гэрчилгээтэй сарлагийн сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл болж байна.
“АПУ ДЭЙРИ-Монгол сүүний үйлдвэрийн Сарлагийн эдгээр бүтээгдэхүүнд агуулагдах B12, цайр, уураг тэргүүтэй амин дэмийн үзүүлэлт үнээний сүүтэй харьцуулахад 1.5-3 дахин их байдаг. Тиймээс өндөр амин дэмт бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх энэхүү төсөл хүн амын эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө хэмээн итгэж байгаа юм.
Монгол Улс сүү сүүн бүтээгдэхүүний дотроос ганцхан бяслаган бүтээгдэхүүний 90 гаруй хувийн импортын хамааралтай байдаг бөгөөд 2022 оны байдлаар 3000 тн бүхий 103 тэрбум төгрөгийн бяслаг төст, дуураймал бяслагийг импортлоод байна. Өөрөөр хэлбэл, бид орлуулагч ороогүй цэвэр сүүгээр хийсэн бяслаг хэрэглэдэггүй гэсэн үг.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнийг санаачлан хүнсний хангамж, аюулгүй байдал, тэр дундаа эрүүл чанартай хүнсийг Монгол хүн бүрд хүргэх зорилгоор хүнсний салбарт ажиллаж буй хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллаж буй билээ. Энэхүү хамтын ажиллагааны нэг хэсэг болж АПУ компаниас “Цагаан хувьсгал” санаачилгыг 2023 оны 03 сард дэвшүүлж, 8 зорилтын хүрээнд сүүний салбарт манлайлж ажиллахаа илэрхийлсэн билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнгөрөгч оны 6 сард 7 брэндийн 60 гаруй нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг АПУ Дэйри: Монгол сүүний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан бол энэ удаа Монголдоо төдийгүй дэлхийд ховорд тооцогдох “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэрт зочиллоо. Энэхүү үйлдвэр нь Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараагийн малчдаас жил тутам 3.6 тэрбум төгрөгийн сүү худалдан авч, уг түүхий эдээрээ Европ технологи ашиглан гаргасан Чеддар, Гоуда, Моцарелла зэрэг бяслаг болон Монголын уламжлалт сүүн сархад бүхий Шигүдэри брэндийг урлан үйлдвэрлэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус үйлдвэрт айлчлахдаа “эх орноо эрүүл хүнсээр хангах, хүнс экспортлогч болох их үйлсэд хүч хөдөлмөр, сэтгэл зүрх, хичээл зүтгэлээ дайчлан ажиллаж байгаа эрхэм хүндэт та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлээд, уламжилсан сүү боловсруулах арга барилыг сүүлийн үеийн техник технологитой хослуулан хөгжүүлж, дэлхийн стандартад нийцсэн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг цаг үе биднээс шаардаж байна.” гэж онцоллоо.
“Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр нь хаягдалгүй, гадна агаарын хүйтнийг нөөцлөх замаар хөргөлтийн төхөөрөмжийн ачааллыг тэнцвэржүүлж, эрчим хүчний хэрэглээг бууруулах эко барилгын технологи бүхий техник, технологийн цогц шийдэл бүхий иж бүрэн цогцолбор юм. Үйлдвэр ашиглалтад орсноор тус орон нутгийн сүүний 30%-г татан авч, 40 шинэ ажлын байр, сүү бэлтгэн нийлүүлэх малчид, фермерүүдтэй тогтмол хамтын ажиллагаатай болж, хоногт 24 тонн, жилдээ 7.2 сая литр шингэн сүүг боловсруулан Монгол малын сүүнээс дэлхийн стандартад нийцсэн 5-6 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргах боломж бүрдэж эхлээд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол бяслаг” үйлдвэрийг нээж хэлсэн үг
99 жилийн түүхтэй АПУ ХК нь Монгол Улсын “ТОП 100” компанийн нэгээр 19 дэх жилдээ дараалан шалгараад байна. 2022 оны тухайд АПУ ХК экспортын хурдасгуур төслүүдээ эрчимжүүлж, БНСУ-д бүтээгдэхүүнээ GS 25 сүлжээ дэлгүүрээр нийлүүлэх, АНУ-д цахим худалдааны платформд нэгдэх зэргээр эрчимтэй хүчин чармайлт гаргаж ажиллаа.
Мөн нийгмийн шинж чанартай хөрөнгө оруулалтад анхаарч сүү, сүүн бүтээгдэхүүний импортыг орлох, малчдын амьжиргааг дэмжих, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилготой “Монгол Сарлаг – Гэр үйлдвэрлэл” төсөл, удахгүй нээлтээ хийх “Бяслагын үйлдвэр”-ийн төсөл тэргүүтэй хүн амын эрүүл мэнд, эдийн засгийн шинэ боломж, өгөөж бий болгосон ажлуудыг эхлүүллээ.
АПУ ХК нь улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулж, 2022 онд Монгол Улсын төсөвт нийт 400 гаруй тэрбум төгрөгийн татвар төлж, өнгөрсөн жилээс 9%-иар өсгөж, Шилдэг татвар төлөгчдийн нэгээр шалгарсан.
Нийт 2200 гаруй ажиллагсдыг ажлын байраар хангаж, 11 мянга гаруй харилцагчийн хамтаар эдийн засаг, нийгмийн хөгжилд хамтын үнэ цэн бүтээж ажиллаж байна.
Мөн Тогтвортой хөгжлийн бодлогоо эрэмбэлэн тодорхойлж, нийгэм, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай хэрэглээг түгээх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Тухайлбал, соёлтой, хариуцлага хэрэглээг таниулах чиглэлд “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” хөтөлбөрийг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байна. Хог хаягдлыг менежментийг сайжруулах чиглэлд шилний дахин хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор харилцагч, түншүүдтэйгээ хамтран “Чи-Чадна – Шилээ дахин амьдруулъя” төслийг хэрэгжүүлж ажиллаа.
АПУ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
АПУ ХК (цаашид “Компани” гэх)-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ” гэх)-ийн хурлын 2023 оны 03-р сарын 17-ны өдрийн 23/05 тоот тогтоолоор Компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2023 оны 04 сарын 28-ны өдрийн 14:00 цагт цахимаар зохион байгуулах болсныг мэдэгдэж байна.
Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:
- Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах,
- Компанийн ТУЗ-ийн гишүүдийн цалин урамшууллыг хэлэлцэж батлах
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гарах бүртгэлийн өдөр: 2023 оны 04-р сарын 07-ны өдөр
Хувьцаа эзэмшигч та бүхэн:
- Компанийн www.apu.mn цахим хуудсанд хурлын бүртгэлийн өдрөөс хойш нийтлэгдэх зааврын дагуу бүртгүүлж, хуралд цахимаар оролцоно.
- Харилцагч брокер дилерийн компани эсхүл хурлын тооллогын комиссоор ажиллаж буй БиДиСек ҮЦК ХК (Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, 27/1 тоот, Утас: 7555-1919 /4/, 99043165)-д ажлын өдөр, ажлын цагаар очиж, санал авах хуудсаар саналаа урьдчилж өгөх боломжтой. Санал авах хуудсаар санал авах хугацаа 2023 оны 04 сарын 27-ны өдрийн 18:00 цагт дуусна.
Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хурал зохион байгуулах комиссын утас, цахим хаягаар ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд холбогдож авна уу.
Нэрс | Утас | Имэйл хаяг | Цахим хуудас |
Ч.Ариунсан, Б.Мягмар, Б.Эрдэнэтуяа, Э.Солонго, О.Одгэрэл, Д.Баясгалан, П.Жаргалсайхан | 344336-338 | agm@apu.mn | www.apu.mn |
Хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой танилцуулга материал буюу хурлын товхимолтой энд дарж танилцана уу.
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
АПУ ХК, Чингисийн өргөн чөлөө-14, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар-17040, Монгол Улс
АПУ ХК нь залуучуудын хариуцлагатай амьдралын хэв маяг, эрүүл мэндийн зохистой дадал, хэвшлийг бий болгох зорилгоор сагсан бөмбөгийн спортын хөгжилд хувь нэмэр оруулан Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо /МСБХ/-ны Үндэсний дээд лигийг дэмжин хамтран ажиллаж буй билээ.
Энэ үеэр компанийн тогтвортой хөгжлийн бодлогын нэг хэсэг болох “Хариуцлагатай хэрэглээ”-г бий болгох зорилгоор замын хөдөлгөөний аюулгүй байдал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын эсрэг “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.
“АПУ” ХК-ийн байгууллагын харилцааны албаны дарга О.Одгэрэл: Бид нийгмийн манлайллын “Соёлоор Гоёно” төслийн дэд хэсэг болгон “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Уусан үедээ жолоо барьдаг хүмүүсийн дунд явуулсан олон улсын судалгаанд жолоочид өөрийн жолоодлогын туршлага, арга барилыг сайн, хангалттай гэж үнэлж, согтуугаар тээврийн хэрэгсэл барих хандлагатай байдаг нь олон эрсдлийг дагуулдаг. Иймд бид энэхүү хөтөлбөрөөрөө дамжуулан “Хариуцлагатай хэрэглээ”-г бий болгох зорилгоор олон талд хамтын ажиллагааг эхлүүлэн ажиллахаар төлөвлөж байна.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат: Он гарсаар эхний 2 сарын байдлаар 5000 гаруй согтуу жолоочийг илрүүлсэн. Согтуугаар жолоо барих нэгэн шалтгаан нь “Ойрхон юм чинь, “Ганц удаа гайгүй байх” гэж бодох нь эрсдэлийг улам дагуулж байна. Иймд бид АПУ ХК, “UB” cab компанитай хамтран Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж, согтуугаар жолоо барих эрсдлийг 10 хувиар бууруулах зорилго тавин ажиллаж байна.
“UB” cab компанийн маркетингийн менежер Д.Чинбат: “Залуус архи, согтууруулах ундааны зохистой хэрэглээг эрхэмлэдэг болсон байна. Одоогоор 5000 жолооч үйлчилгээнд явж байна. Манай жолооч нар даатгалд бүрэн хамрагдсан. Өөрөөр хэлбэл, таны автомашиныг унаж яваад осол аваарь гаргалаа гэхэд таны даатгал биш манай жолоочийн даатгал дээр бичигддэг. Өдрүүдийг харахад 4-5 дахь өдөрт дуудлагууд ихэсдэг. Залуусын алкахолын хэрэглээ эдгээр өдрүүдэд нэмэгддэг юм болов уу” гэв.
АПУ ХК нь үндэсний бөхийн спортыг дэмжих замаар өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын Арслан Б.Орхонбаяр, Монгол Улсын Харцага Т.Өсөх-Ирээдүй нартай урт хугацаанд хамтран ажиллахаар боллоо.
#2123 өдөр, @APUCompany-тай хамт
АПУ ХК нь ажилчдынхаа сурч хөгжих бүхий л боломжоор хангаж, олон улсын томоохон үйлдвэрлэгч HEINEKEN компанийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, туршлага, чанар стандартыг бүхий л түвшиндээ нэвтрүүлэн ажиллаж байна.
АПУ ХК-ийн Брэнд менежер Б.Тамир: “Дэлхийд алдартай томоохон брэндийн туршлага, ноу-хауг суралцах боломжийг АПУ компани надад олгосон. Үүний үр дүнд бид үндэсний брэнд бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг олон улсын түвшинд хийж, бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд борлуулж байна.
АПУ ХК болон дэлхийн топ үйлдвэрлэгчдийн нэг HEINEKEN нарын хүчирхэг менежментийн нэгдэл дэлхийд өрсөлдөх Монгол компанийг бүтээж байна.
2022 оны онцлох үйл явдал:
• ОХУ дахь экспортын хэмжээг өмнөх оноос 214% өсгөж чадсан.
• БНХАУ -д борлуулалтын охин компани байгуулж, бизнесийн цар хүрээгээ тэлсэн.
• БНСУ- ын алдарт GS25 сүлжээ дэлгүүрийн дэлгүүрийн 7000 салбаруудаар “Golden Gob” шар айргийг борлуулж эхэлсэн.
• БНПУ-ын зах зээлд “Чингис Хаан” брэндийг борлуулж эхэлсэн.
• Тайланд улсын Зүүн Өмнөд Азийн тэргүүлэгч “King Power” Duty Free буюу татваргүй барааны дэлгүүрүүдээр “Chinggis Khan” брэндээ борлуулж эхэлсэн.
- Онцлох арга хэмжээ:
- ИТАЛИ улс, Комо хот:
FUORI CONCORSO, тансаг зэрэглэлийн брэндүүдийг танилцуулах арга хэмжээ.
- АНУ, Вашингтон хот:
Монгол улсаас АНУ-д суугаа элчин сайдын яамнаас зохион байгуулсан “Chinggis Khan Golf tournament”
- БОЛГАР улс, София хот:
Holiday in Spa Bulgaria, олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн.
- СОЛОНГОС улс, Илсан хот:
GS25 ая тухтай дэлгүүрээс жил бүр зохион байгуулагддаг “GS25 Beer & Music” хөгжмийн фестивал.
- ТАЙЛАНД улс, Бангкок хот, Эрхэмсэг Хатан хаан Сирикит-ийн нэрэмжит “Тайланд торго олон улсын загварын долоо хоног” үйл ажиллагаа
- Орос улс, Москва хот:
Светлана Бондарчукийн “Action auction charity dinner”
- Орос улс, Москва хот:
“Gentlemen Private Club” арга хэмжээ
- Орос улс, Москва хот:
“Оны онцлох хүн” арга хэмжээ
АПУ ХК болон “Калтенберг” брэндийн шар айраг үйлдвэрлэгч Кониг Людвиг интернэйшнл компани хамтын ажиллагаагаа дахин таван жилээр сунгаж, Санамж бичигт гарын үсэг зурцгаалаа.
Ингэснээр уг шар айргийг тусгай зөвшөөрлийн дагуу дотооддоо үйлдвэрлэхээс гадна экспортыг нэмэгдүүлж, стандартыг улам сайжруулахтай холбоотой олон талт арга хэмжээг талууд хамтран хэрэгжүүлэхээр болж байна.
Мөн Принц Луйтпольд “Олон мянган километр зам туулж, бүтээгдэхүүнийг импортлох биш, мэдлэгийг нь АПУ ХК импортолсон. Ийнхүү улаанбуудайн шар айргийг эх орондоо үйлдвэрлэснээр импортын явцад үүсэх нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулж, байгаль дэлхийдээ ээлтэй үр дүн үзүүлж байна” хэмээн онцоллоо.
“Монгол дахь хамтын ажиллагаагаа бид урт хугацаагаар харж, амжилтаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна”
CAMPARI групп компаниас уламжлал болгон зохион байгуулдаг “Asia Summit Conference” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан бөгөөд нийт 16 улсаас “Best Creative Consumer Engagement” төрөлд АПУ ХК-ийн хэрэгжүүлсэн SKYY брэндийн нээлтийн үйл ажиллагаа шилдгийн шилдгээр шалгарлаа.
Зөв зохистой хариуцлагатай хэрэглээний соёлыг түгээн дэлгэрүүлж, олон улсын түвшинд хамтран ажиллаж буй хамт олондоо халуун баяр хүргэе.
Хүн амын эрүүл мэнд, дархлаажуулалтын цөм болсон сүүн бүтээгдэхүүний зах зээлд АПУ Дэйри Монгол Сүүний Үйлдвэр сүү хүлээн авах цэгийг боловсронгуй болгож, түүхий эдийн аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ малчдын амьжиргааг дэмжсэн жишиг цэг байгууллаа.
Хоршооны гишүүн малчид уг хоршоогоор дамжуулан жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зээл авах боломжтойгоос гадна аймаг, сумын засаг даргын тамгын газар нь уг хоршооны малчдад газар тариалан эрхлэх боломж нөхцөл бүрдүүлж, га.талбай олгох замаар хоршоог дэмжсэн олон зохицуулалт хийж байна.
Малчид, үйлдвэрлэгч, төр засгийн хамтын ажиллагааг бэхжүүлсэн уг тогтолцоог бүрдүүлснээр орон нутгийн малчид, иргэдийн орлогыг тогтмолжуулах, цаашид хамтын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хөгжиж суралцах замаар бизнесээ өргөжүүлэх суурь нөхцөл болж байна.
Энэхүү төсөл нь дараах зорилтуудыг хэрэгжүүлэхээр байгуулагдаж байна:
- Сүү хүлээн авах цэг нь хүнсний аюулгүй байдлыг хангасан, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн үйл ажиллагааг явуулах;
- Хоршооны үйл ажиллагааг дэмжиж тэднийг тогтмол уулзах, сургалт мэдээлэл авах ба санаа бодлоо хэлэлцэх, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, дэмжих, ая тухтай орчин нөхцөлөөр хангах;
Энэхүү төслийн үр дүнд малчид шинэхэн сүүгээ стандартын шаардлага хангасан хөргүүртэй төхөөрөмжинд нийлүүлж, улмаар хэрэглэгчдэд хүнсний аюулгүй байдлыг хангасан цэвэр сүүг хүргэх ажил улам хурдсаж, эргэлт сайжрахын зэрэгцээ хоршооны гишүүн малчдад илүү тав тухтай, сэтгэл ханамжтай ажлын орчинг бүрдүүлж байгаа нь сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын хувьд томоохон ахиц дэвшил болж байна.
АПУ Хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 94.33%-ийн ирцтэйгээр болж өндөрлөлөө. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг Компанийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг даргалан, Компанийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж, тус тайлангийн талаар Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс гаргасан “АПУ групп компани 2021 онд тавьсан зорилтуудаа биелүүлж, амжилттай ажилласан” хэмээх дүгнэлтийг баталснаар энэ удаагийн хурал амжилттай болж өндөрлөв. Хуралдаа идэвхтэй оролцож, саналаа өгсөн нийт хувьцаа эзэмшигчдэдээ талархсанаа илэрхийлье.
Үйлдвэрлэл, Худалдаа, Үйлчилгээний салбарын хамтрагч, харилцагч байгууллагуудтай хамтран зах зээлийн хүндрэлтэй нөхцөл байдалд хэрхэн хамтарч ажиллахаар хэлэлцэж, нээлттэй санал солилцох зорилгоор АПУ ХК нь уламжлал болсон харилцагчийн нэгдсэн чуулганаа “Сорилт, Гарц, Оролцоо” сэдвийн дор зохион байгууллаа.
Уг чуулганд ҮСХ-ны төлөөлөл оролцож эдийн засгийн өөрчлөлт, түүхий эдийн тасалдал, инфляци, үнийн суурь хүчин зүйлсийн талаар бизнес эрхлэгчдэд мэдээлэл хүргэлээ.
Мөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөл “АПУ Дэйри ХХК”-ийн Гүйцэтгэх захирал Г.Баярмагнай, худалдааны салбарын төлөөлөл Скай Хайпермаркет ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Жавзмаа, “Суварга” хүнсний дэлгүүрийн бизнес эрхлэгч Г.Мөнхцэцэг, үйлчилгээний салбарын төлөөлөл Монголын Ресторан Зоогийн Газрын Холбооны Ерөнхийлөгч М.Есөнмөнх нар “Шийдэлд Хамтдаа” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж бизнесийн төслүүдээ хэрхэн хамтран үргэлжлүүлж өнөөгийн нөхцөл байдлыг даван туулах талаар санал солилцлоо.
Энэ үеэр бизнесийн орчны хүндрэлтэй нөхцөл байдал үүсч, хил гааль, тээвэрлэлт, олон улсын геополитикийн асуудлуудаас үүдэлтэй түүхий эд, бараа материалын тасалдал бий болж, валютын ханшийн өсөлт тэргүүтэй хүчин зүйлсийн улмаас бараа, бүтээгдэхүүний үнэ огцом өсөхөд хүрээд байгааг бизнес эрхлэгчид онцоллоо.
Мөн сорилтыг даван туулахын тулд бизнес эрхлэгчид хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах АПУ ХК-ийн хэрэгжүүлж буй “Чи чадна ” Шилээ дахин амьдруулъя” санаачилгад нэгдэн цаашид хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.
АПУ ХК нь орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах олон нийтэд таниулах зорилготойгоор Нийслэлийн Баянгол дүүргээс санаачлан Олон улсын Эх дэлхийн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Эх дэлхийгээ хайрлая” өдөрлөгт оролцлоо.
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан АПУ Дэйри ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны боломж нөхцөлийг хэлэлцлээ.
Уулзалтын үеэр АПУ Дэйри ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Баярмагнай сүү, сүүн бүтээгдэхүүний амин дэмээр баяжуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, тэр дундаа дархлаажуулалтын амин дэм болсон “Д” Витаминтай сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ эрчимжүүлэхийн зэрэгцээ малчдын сүү нийлүүлэлт, фермерийн хамтын ажиллагааг бэхжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцууллаа.
Монголчуудын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ дэлхийн дунджаас хэд дахин бага байгаа нь цаашид анхааралдаа авч гарцаагүй шийдвэрлэх асуудлуудын нэг бөгөөд үүний тулд бүх талуудын оролцоо, хамтын ажиллагаа чухал гэдгийг талууд онцоллоо.
Сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл, нөхцөл байдалтай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар хэлэлцсэн НҮБ-ын Монгол дахь Хүүхдийн Сангийн хамт олонд талархал илэрхийлье.
АПУ ХК нь компанийн ажилтнууддаа зориулан “Дэлхийн Ойн өдөр”, “Дэлхийн Усны өдөр”, “Эх дэлхийн цаг” өдрүүдийг тохиолдуулан байгаль орчны цуврал өдөрлөгүүдийг “Өнгө нэм” ТББ -тай хамтран зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр АПУ компани нь хог хаягдлын менежментийн бодлогыг хэрэгжүүлж буй туршлага, үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг танилцууллаа.
Бид “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын хүрээнд Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдэж, Монгол улс дахь хөрсний бохирдол, орчны хог хаягдлыг бууруулах зорилгоор “Өнгө нэм” ТББ-тай хамтран 2 сарын хугацаанд үйлдвэрлэлээс гарсан 12 тонн гялгар уутыг дахин боловсруулалтад илгээж, хөрсний бохирдол, орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж ажиллалаа.
Мөн цэвэр усны эх үүсвэрийг хайрлан хамгаалах, нөөцийг зүй зохистой ашиглах, хэмнэх, усыг дахин ашиглах үүднээс нэгж бүтээгдэхүүнд зарцуулагдах усны хэрэглээг бууруулж, 2021 онд 13,589 м3 усыг дахин ашиглалаа.
АПУ ХК нь цэвэр усны эх үүсвэрийг хайрлан хамгаалж, нөөцийг үр ашигтай ашиглах, хэмнэх үүднээс 2021 онд 13,589 м3 усыг дахин ашиглалаа. Бид “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-д хүрэхийн төлөөх хүчин чармайлтаа улам нэмэгдүүлж, нэгж бүтээгдэхүүнд зарцуулагдах усны хэрэглээг бууруулан, усны дахин ашиглалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
АПУ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2022 оны 04 сарын 29-ний өдрийн 14:00 цагт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 хороо, Махатма Гандийн гудамж 39, Корпорейт Хотел энд Конвеншн Цэнтрийн 4 давхарт байрлах Концерт холл танхимд болох тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:
- АПУ ХК-ийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;
- АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгох;
- АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд (кумулятив аргаар сонгогдох 9 гишүүн)-ийг сонгох.
Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэл явагдах цаг: 13:00-13:59
Хувьцаа эзэмшигчдийн хурал эхлэх цаг: 14:00
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гарах бүртгэлийн өдөр: 2022 оны 04 сарын 08-ны өдөр
Хувьцаа эзэмшигч та бүхэн хурлын бүртгэлийн өдрийн байдлаар компанийн хувьцааг эзэмшиж байгаа тохиолдолд хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтад автоматаар бүртгэгдэх болно.
Хувьцаа эзэмшигч та биечлэн эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хуралд оролцож болох ба брокер дилерийн компаниудаар дамжуулан санал авах хуудсаар саналаа урьдчилж өгөх боломжтой. Санал авах хуудсаар санал авах сүүлчийн хугацаа 2022 оны 04 сарын 29-ний өдрийн 10:00 цагт дуусна.
Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хурал зохион байгуулах комиссын утас, цахим хаягаар ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд авна уу.
№ | Нэрс | Утас | Имэйл хаяг | Цахим хуудас |
1 | АПУ ХК, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Ч.Ариунсан | 344336-338 | ariunsan.ch@www.apu.mn | www.apu.mn |
2 | АПУ ХК, ТУЗ-ийн ажлын алба Б.Мягмар | myagmar.b@www.apu.mn | ||
3 | АПУ ХК, ТУЗ-ийн ажлын алба Э.Солонго | solongo.e@www.apu.mn | ||
4 | АПУ ХК, ТУЗ-ийн ажлын алба Б.Эрдэнэтуяа | erdenetuya.b@www.apu.mn |
Хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой танилцуулга материал буюу хурлын товхимолтой энд дарж танилцана уу.
For English, please click here.
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
АПУ ХК, Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүрэг,
Улаанбаатар-17040, Монгол Улс
Lemon Press-ийн Stories цувралын энэ удаагийн дугаарт түүхийн аль ч цаг үед бидний анхаарлыг татсаар ирсэн олон төрлийн уух зүйлс хэзээ үүсэн бий болж, хэрхэн 1.8 их наяд ам.долларын зах зээл бүтээсэн тухай сонирхолтой түүхийг хүргэж байна. Үүнийг үзэж буй та ч энэ зах зээлийн гол хөдөлгөгч хүч гэдгээ мэдэх үү? Яагаад гэдгийг нь бичлэгээ дуустал нь үзээд мэдээрэй.
Эх сурвалж: Lemonpress
Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Өдрийг тохиолдуулан IWFCI Mongolia, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага болон Монголын Ажил Олгогч Эздийн Холбоо тус тус хамтран зохион байгуулсан “Зохистой ажлын байр” сэдэвт өндөр түвшний уулзалтад АПУ ХК-ийн Захиргаа, Хүний нөөц эрхэлсэн захирал Ж.Ичинхорлоо оролцож ажлын байрны таатай бодлого, зохистой хөдөлмөр эрхлэлтийн төлөөх хүчин чармайлтаа танилцууллаа.
АПУ ХК нь Монголоос анх удаа “Ажиллахад Таатай Газар” Олон улсын сертификатыг хүлээн авсан бөгөөд ажлын байрны дарамт, хүчирхийллийн эрсдлээс сэргийлэх болон тохиолдлыг илрүүлэх, шийдвэрлэх олон төрлийн арга механизмыг хэрэгжүүлж байна.
Speak up, APU-Life зэрэг хөтөлбөрүүдээр дамжуулан ажлын байрын дарамт, хүчирхийлэл, авилга, ёс зүйн асуудлыг нээн илрүүлж, тухай бүрт нь шийдвэрлэхийн зэрэгцээ ажилтны нийгэм, сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг чухалчлан нэгдсэн бодлогоор хүн төвтэй менежментийн суурь зарчмыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулан АПУ ХК-ийн хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн бодлого”-ын хүрээнд цаашид баримтлах бодлого, зорилтуудаа эмэгтэй ажилтнууддаа танилцууллаа.
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн Байгууллагаас 2022 оны уриалга болгон гаргаж буй “Тогтвортой маргаашийн төлөөх” санаачилгад нэгдэн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр энэхүү арга хэмжээг зохион байгуулж хэрхэн олон талт хамтын ажиллагааг бэхжүүлж, компанийн нийгэм, олон нийт төдийгүй хүний нөөцийн бодлогын зорилтуудаа хүртээмжтэй байдлаар хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ. Энэ үеэр АПУ ХК-ийн Захиргаа, хүний нөөц эрхэлсэн захирал Ж.Ичинхорлоо цаашид компанидаа хэрэгжүүлэхээр зорьж буй нийгмийн эрүүл мэнд, сэтгэл зүйн эрүүл мэнд, бие бялдрын эрүүл мэнд тэргүүтэй хүн төвтэй менежментийн бодлогын чиглэлийг танилцуулсан ба компанийн хэмжээнд эмэгтэйчүүдийн манлайллаар хүрэх олон эерэг өөрчлөлт, хөгжлийн боломж байгааг чухалчиллаа.
Мөн арга хэмжээний үеэр эмэгтэйчүүдийн дуу хоолойг илэрхийлэх гүүр болсон клуб болох “The Circle” Sustainability Club нээлтээ хийсэн нь онцлог байв.
АПУ ХК нь нийгмийн олон талт оролцоог хангах замаар, эерэг өөрчлөлт, ухамсар нөлөөллийн төслүүд болох “Соёлоор Гоёно” төсөл, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Мод бид хоёр”, “Шилээ дахин амьдруулъя – Чи чадна”, боловсролын чиглэлээр “Маргаашийн манлайлагчид” төсөл тэргүүтэй олон ажлуудыг хийгээд байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ОХУ-д экспортолсон бүтээгдэхүүний хэмжээ нь 220 хувиар өссөнийг АПУ компани мэдээллээ.
ОХУ-ын 40 гаруй хотын худалдаа, үйлчилгээний цэгүүдээр бүтээгдэхүүнээ худалдаалж байгаагаа тайлагнаж байсан тус компани ОХУ-ын шингэн хүнсний олон улсын хамгийн том үзэсгэлэн болох 29 дэх удаагийн “Продэкспо”-д оролцож байна. Цар тахлын үеийн тээвэр логистикийн хүндрэл бэрхшээлтэй гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ танилцуулж экспортын чиглэлд хүчин чармайлтаа нэмэгдүүлснээр эдийн засагт эергээр нөлөөлнө гэж үзэж байгаа аж.
Хэрэглэгчийн судалгаанд суурилан экспортын бүтээгдэхүүний сав баглаа, боодлын өөрчлөлт, шугамын өргөтгөлд онцгой анхаарал хандуулан ажиллахаар зорьж байгаа юм байна.
АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг
Эх сурвалж: Bloomberg TV Mongolia
Энэхүү тусгай дугаараар бид Монголын хамгийн анхны ₮1 их наядын үнэлгээнд хүрээд буй хүнсний ууган үйлдвэр АПУ ХК-ийн талаар онцоллоо. Олон улсад “тэр компани их наяд долларын компани боллоо” гээд баахан шуугидагтай адил АПУ ХК-ийн тус амжилт ч түүхэн явдал юм.
Тусгай дугаарын агуулга:
- АПУ ХК-ийн нэгэн зууны түүх
- Blue Chip хувьцаа гэж юу вэ?
- Компанийн хилийн чанад дахь стратеги
1. НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХ
Тэртээ 1924 онд Ардын Засгийн Газрын 7-р хурлаар “Архины онц эрхийг улсын санд авах тухай” дүрмийг баталснаар, 14 ажилтантай анхны архи, архины төрлийн бүтээгдэхүүний үйлдвэр нийслэл хотод маань нээгдэж байжээ.
Түүнээс хойших түүхийг тоймловол…
- 1927-1961: Төд удалгүй 3 жилийн дараа тус компани үйл ажиллагаагаа өргөжүүлэн Чех улсын тусламжтай шар айраг үйлдвэрлэж, ЗХУ-ын тусламжтайгаар архи, пивоны комбинатын барилга, тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралтын ажлуудыг амжуулав.
- 1992-2001: Ийнхүү Архи, пивоны комбинатыг АПУ ХК хэмээн нэрийдэн, нийт хувьцааны 51%-ийг төрийн мэдэлд, 49%-ийг хөрөнгийн биржээр арилжаалж эхлэв. 2 жилийн дараа, 2001 онд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн хувьчлалын салхийг хагалж, төрийн мэдэлд байсан 51%-ийн хувьцаа АПУ ХК-ийн хувийн өмчид бүрэн шилжиж байжээ.
- 2003-2014: Дараагийн 10 жилд 20 сая литр шар айргийг шил, ган торхонд савлах хүчин чадалтай үйлдвэр, сүү, жимсний шүүсний үйлдвэрийг тус тус байгуулав. Мөн спиртийн шинэ үйлдвэр “Натур-Агро”, шингэн хүнсний салбарт шинэ технологийн тусламжтай шар айрагны үйлдвэр, бүрэн автомат “АПУ Ложистик” төв зэрэг бүтээн байгуулалтуудыг хийжээ.
Өсөлтийн үе: Ийнхүү тэд үйл ажиллагааны хүрээгээ тэлсээр 2017 онд дэлхийд шар айрагны үйлдвэрлэлээрээ хоёрт эрэмбэлэгддэг 154 жилийн түүхтэй алдарт Heineken компанийн Монгол дахь эзэмшлийн компаниудыг нэгтгэж, Монгол Улсын шингэн хүнсний салбарыг чиглүүлэгч компанийн суурийг тавьж чадсан юм. Уг нэгдлийн үр дүнд $94 саяын зээлийн эргэн төлөлтийг хугацаанаас нь өмнө дуусгаснаас гадна олон улсад гарах томоохон үүд хаалга нээгджээ.
Absolute Pure Unique: Өнөөдөр тэд шинэ стандартуудыг нэвтрүүлж, хүний нөөцийн цогц бодлогыг хэрэгжүүлж, стратегийн түншлэлийг олон улсад нэмэгдүүлэн, шинэ шилдэг брэнд бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах алсын хараатай зорилго тавин ажиллаж байгаа аж. Энэхүү зорилгодоо хүрэхэд тэдэнд:
- 3,300: Дотоодын газар тариалан эрхлэгч, жижиг дунд бизнес эрхлэгч, ханган нийлүүлэгч
- 155: Малчид, сүү бэлтгэн нийлүүлэгч
- 470: Олон улсын бэлтгэн нийлүүлэгч хамтран ажиллаж, дэлхийд танигдах боломжийг нэмэгдүүлж буй ажээ.
Дурдахгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол… Тус компани өнгөрсөн 2 жилд цар тахлын эсрэг бизнесийн шуурхай хариу, арга хэмжээ авч хурдтай ажилласнаар өөрсдийгөө хэр чадварлаг компани вэ гэдгээ батлан харуулах шиг боллоо. Магадгүй энэ нь тэдний хувьцааны ханшийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг ч байж болох юм даа.
2. “BLUE CHIP” ХУВЬЦАА
Хөрөнгийн зах зээл хөгжсөн орнуудад томоохон тогтвортой компанийн хувьцааг blue chip хувьцаа гэж нэрлэдэг юм. Тухайлбал, Америкаас Coca-Cola (KO), Amazon (AMZN), Японоос Softbank (9984), Canon (7751) зэрэг компаниудын хувьцааг нэрлэж болох бол манай улсын хувьд АПУ (APU)-г дурдах нь зүйтэй.
- Өсөлт: АПУ-гийн нэгж хувьцаа 2016 онд ₮436.3 байсан бол өдгөө 117.6%-аар өсөж, ₮949.5-д хүрсэн байна. Ингэснээр Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн анхны ₮1 их наядын үнэлгээнд хүрсэн компани болж буй юм.
- YTD: Өнгөрсөн нэг жилийн хугацаанд гэхэд л 68.2%-аар өссөн.
Бяцхан тооцоолол хийгээд үзье. Та 5 жилийн өмнө АПУ-гийн 10,000 ширхэг хувьцааг зах зээлийн ханшаар, нийт ₮4.3 саяар авсан гэж төсөөлье. 2020 хүртэлх энэ хугацаанд ногдол ашгаас гэхэд л нийтдээ ₮2.2 саяыг, ханшийн өсөлтөөс ₮5.1 саяын ашиг олох боломжтой байжээ. Тодруулбал 168.8%-ийн өгөөж хүртэж, ₮7.3 саяын ашиг шүү дээ. Тэгэхээр жилд дунджаар 33.8%-ийн ашиг олно гэхээр ямар ч хадгаламж, сангийн өгөөжөөс өндөр болох нь харагдаж байна.
9,112 хувьцаа эзэмшигч
Нээлттэй хувьцаат компанийн гол учир олон тооны хүн хувь эзэмшиж байгаад оршдог шүү дээ. Тэгвэл АПУ-гийн хувьд нийтдээ 1.1 тэрбум ширхэг хувьцаа нь зах зээл дээр эргэлддэг бөгөөд хувьцаа эзэмшигчдийн тоо нь сүүлийн нэг жилийн хугацаанд 50%-аар нэмэгдэж 9,112-д хүрчээ.
- Бүтцийг задлан харвал… Компанийн 56%-ийг Шунхлай Групп эзэмшиж байна. Үлдсэн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдээс дурдвал Heineken 25%, Steppe Beverage KFT 13% тус тус эзэмшдэг ажээ. Харин хувьцаа эзэмшигчдийн дотор дэлхийн томоохон компани болох Heineken байгаа нь засаглалын стандартыг дараагийн түвшинд аваачиж, дотоодын бусад хувьцаат компаниудаас хавь илүү алхах боломжийг олгож байгаа нь дамжиггүй. Гадаадууд яалт ч үгүй компанийн тогтолцоонд шилжээд хавь илүү оймс элээсэн нь тодорхой.
Онцлох 3 санхүүгийн үзүүлэлт
Борлуулалтын орлого: Өнгөрсөн онд ₮492.3 тэрбумын борлуулалтын орлоготой ажилласан нь 5 жилийн өмнөхтэй харьцуулахад 2.4 дахин өссөн дүн аж. Харин 2021 оны эхний хагас жилд өнгөрсөн оны борлуулалтын орлогын 62%-ийг буюу ₮305.0 тэрбумыг аль хэдийн олжээ.
Ногдол ашиг: Тэд сүүлийн 6 жилийн хугацаанд тасралтгүй ногдол ашиг тараав. Өнгөрсөн жилийн хувьд нэгж хувьцаанд ₮95, нийтдээ ₮101.1 тэрбумын ногдол ашиг олгосон аж. Монголд ингэж ногдол ашиг тараадаг компанийг хаанаас ч олох боломжгүй. Түүнчлэн цар тахлын хүнд цаг үед ногдол ашиг олгоно гэдэг бол хөрөнгө оруулагчдаа бодсон оновчтой бодлогын илрэл шиг.
Үнэ ашгийн харьцаа (P/E Ratio): 2020 оны эцэст компанийн үнэ ашгийн харьцаа 8.5 байсан бол үүнээс хойш хувьцааны ханш 68.2%-аар өссөнөөр 2021 оны эхний хагаст тус харьцаа 12.1 болж нэмэгджээ. Уг харьцаа нь компанийн нэгж хувьцаанд ногдох цэвэр ашгийн хэмжээг харуулдаг юм. Шинжээчдийн дунд тус харьцаа 15-аас бага байх нь компани зах зээл дээр дутуу үнэлэгдсэн, цаашид өсөх магадлалтай гэх ойлголт байдаг. Сонирхуулахад S&P 500 индексийн үнэ ашгийн харьцаа 13-15 гэсэн тоонуудын хооронд хэлбэлзсээр иржээ.
Том тоонууд…
25.9%: АПУ зах зээлийн үнэлгээгээр Монголын хөрөнгийн зах зээлийн 25.9%, хамгийн өндөр үнэлгээтэй 20 компанийн 52.3%-тай тэнцүү.
91%: Монголын хийжүүлсэн ундааны зах зээлийн 3%, импортын согтууруулах ундааны 10%, сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн 31%, пивоны зах зээлийн 91%, цагаан архины зах зээлийн 83%-ийг тус тус эзэлж байна. Базарваань.
18.5%: Сүүлийн 5 жилийн хугацаанд ₮1.9 их наядын орлого олсон нь Монголын ДНБ-ны 18.5%-тай тэнцүү юм.
10,256 жил: Өнгөрсөн жил ₮492.3 тэрбумын орлоготой ажилласан нь нэг олимпын алтан медальтай тамирчинд ЗГ-аас 10,256 жилийн туршид сар бүр ₮4 саяыг олгох дүн аж.
3. ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ СТРАТЕГИ
Source: Сэнгүр зарагдаж буй Шанхайн хотын шар айрагны газар Twitter (@zoltsengel)
“АПУ ХК-г баахан л магтаж, зах зээлд томоохон тоглогч болсон тухай зөндөө халлаа. Тэгвэл цаашид яг яах юм бэ? Бизнес хэрхэн өргөжин тэлэх төлөвлөгөө байгаа юм уу” гэж үү? Байлгүй яахав. Ер нь дотоодын зах зээлээ чанартай, найдвартай бүтээгдэхүүнээр хангаж буй тэдний хувьд одоо дэлхий гэдэг далай шиг уудам зах зээл рүү нэвтэрч байна.
Twitter дээр Сэнгүр пиво Шанхайн шар айрагны сүлжээ газарт хамгийн өндөр борлуулалттай байгаа тухай явсан нэг постыг та хэд маань санаж байна уу? Ээ дээ, энэ компани ажлаа хийгээд эхэлжээ гэсэн үг.
Экспортын тухай… Тэд сүүлийн жилүүдэд эх орныхоо шингэн хүнсийг төлөөлж Хятад, ОХУ руу архи, шар айрагны төрлийн бүтээгдэхүүнүүдийг амжилттай экспортолж, ОХУ-ын 326 худалдааны цэгүүд, Хятадын 138 салбартай дэлгүүр болон онлайн дэлгүүрээр дамжуулан худалдаалж байна. Хэдий цар тахалтай байсан ч 2020 онд ОХУ-д борлуулалт 45%, Хятадад 7% өсжээ. Харин 2021 оны эхний хагас жилд Хятад дахь борлуулалт өмнөх оны мөн үеэс 6 дахин, ОХУ дахь борлуулалт 2 дахин нэмэгдсэн байна. Мөн ирэх 5 жилд борлуулалтын орлогын 20%-ийг экспортын орлогоос бүрдүүлэх зорилго тавиад буй юм.
- Экспортын зах зээл: ОХУ, БНХАУ
- Туршилтын зах зээл: Япон, Солонгос, Европын Холбооны улсууд
Солонгон эдийн засаг… Бид ганц уул уурхайгаас хараат бус байх тухай олон жил ярилаа. Гэвч экспортын 70-80%-ийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж давамгайлсан дүр зураг өөрчлөгдөөгүй байна. Харин экспортоо солонгоруулах нэг боломж бол яалт ч үгүй шингэн хүнсний зах зээлд хүч түрэн АПУ ХК олон улсад өрсөлдөх явдал юм.
ESG (Environment, Social, Governance)…Орчин үед ESG-ийг их ярих болсон. Тэгвэл АПУ ХК-ийн хувьд ESG буюу байгаль орчин, нийгэм, засаглалын хүрээнд маш их анхаарч, дараах ажлуудыг хийгээд байна.
Тухайлбал:
- Байгууллага дотроо: Үйлдвэрлэлийн дотоод хэрэглээнд 2020 онд 11 сая литр ус дахин ашигласан. Ажилтны аюулгүй байдлыг хангаж 200,000 хүн цаг тутамд ногдох үзүүлэлт 0.19 болсон нь өмнөх жилээс 58% буурчээ.
- Байгууллагаас гадна: Экологийг дэмжих хүрээнд цөлжилт, хуурайшилтын эсрэг “Мод бид хоёр” төсөл, байгальд ээлтэй амьдрах хэв маягийг түгээх “Соёлоор гоёно” төсөл. Чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2021 онд 100 оюутныг шалгаруулан тэтгэлэг олгосон.
ESG сайтай байж л олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөөс гадна олон давуу талыг олж авдаг. Тодруулбал, хямд зээлийн эх үүсвэр олох, нэр хүндтэй хөрөнгийн биржид бүртгүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах, томоохон орнуудад бүтээгдэхүүнээ экспортлоход ESG үнэлгээг нь шалгадаг болсон цаг үе шүү дээ.
Инновац:
АПУ ХК нь зөвхөн архи, шар айрагны зах зээлээс гадна, сүү сүүн бүтээгдэхүүн, ус ундааны зах зээлд 60 жилийн түүхийг бичилцэн, сүүн бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн 31%-ийг эзэлдэг болжээ.
- Сүүн бүтээгдэхүүн: Уламжлалт сүүн бүтээгдэхүүнээс гадна, dairy snack болох аарцан амттан, шар сүүтэй чихэр, жимстэй ааруул зэрэг инновацлаг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлээд байна.
- Ус, ундаа: Эмийн ургамалтай хийжүүлсэн ундаа, жимсний амттай хийжүүлсэн ус, байгалийн эрдэс баялгаар дүүрэн энергийн ундаа зэрэг зөвхөн АПУ л үйлдвэрлэдэг бренд шингэн хүнсийг бий болгосон.
Өөрсдийн технологи, арга барилаар дотоодын сүүн бүтээгдэхүүний зах зээлийн тодорхой хэмжээний байр суурийг эзэллээ. Бүүр цаашлаад дэлхийн сүүн бүтээгдэхүүний нийт хэрэглээний 50%-ийг бүрдүүлдэг Ази, Европын орнуудад экспортлох боломж ч байгаа юм.
4. ЭЦЭСТ НЬ
Таны мэдлэгт нэгэн зүйл нэмэрлэе.
Dividend Stock: Сүүлийн үед гаднын хөрөнгө оруулагчдын дунд ногдол ашиг сайн тараадаг хувьцаанд хөрөнгө оруулж, ногдол ашгаараа буцаагаад тухайн хувьцаагаа авдаг хөрөнгө оруулалтын стратеги тренд болж байна. Тэгвэл та хэлүүлэлтгүй АПУ яг тийм хувьцаа байж чадна гэдгийг мэдэж байгаа байх. Ийм хувьцаанд хөрөнгө оруулснаар бараг л хадгаламж шиг тогтвортой өгөөж хүртэж хуримтлал үүсгэх боломж бүрддэг. Дээрээс нь хувьцааны ханш өсөж болно шүү дээ.
За ийнхүү бид ээлжит нэгэн тусгай дугаараараа дотоодын хөрөнгө оруулагчдын бахархал болсон АПУ ХК-ийн талаар онцоллоо.
Уул уурхайн бус салбарын үндэсний ямар компани дэлхийн хэмжээнд гарч чадах бололцоотой вэ гэвэл хамгийн түрүүнд АПУ-г л гэж хэлнэ. Тэд гэрийн даалгавраа ч сайн хийж байгаа. Дэлхийн топ компанитай нэгдэж, ESG-дээ маш сайн анхаарч, экспортын зах зээлээ өргөжүүлээд эхэлсэн. Тэгэхээр цаашдаа бидний хувьд энэхүү үндэсний үйлдвэрлэгчээ дэмжиж, цаашдаа хамтдаа үр шимийг нь хүртэх боломж бүрэн дүүрэн байна шүү.
Товхимлын 7 сарын 30-ны тусгай дугаараас.Товхимолд бүртгүүлэх бол www.lemonpress.mn хаягаар ороорой.
Эх сурвалж: https://lemonpress.mn/news/special_apu/
АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц. Эрдэнэбилэг ХХБ-с зохион байгуулсан Climate 30+ форумд оролцлоо. Тэрээр форумын үеэр “АПУ ХК нь Тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлтаа улам хурдасган, өдөр бүр үйл ажиллагаандаа шингээн ажиллахыг зорьж байна. Цар тахалтай зэрэгцэн уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй байгаль орчны бохирдол, хариуцлагатай хэрэглээ, тэгш бус байдал гэх мэт шийдлээ хүлээж буй олон асуудлууд бидэнд бий. Тасралтгүйгээр, энгийн жижиг алхмуудаар тогтвортой хөгжилд хамтдаа…” гэж дурджээ.
АПУ КОМПАНИ “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ХҮРТЭЭМЖТЭЙ ОНЫ ШИЛДЭГ АЖИЛ ОЛГОГЧ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА” -ААР ШАЛГАРЛАА
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Үндэсний зөвлөлийн санаачилгаар ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нар хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг”-үүдийг тодруулан, АПУ ХК-г “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага” -аар шалгаруулан өргөмжлөлийг ХНХ-ын сайд А.Ариунзаяа Захиргаа, Хүний нөөц эрхэлсэн захирал Ш. Дөлгөөнд гардууллаа.
АПУ ХК нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн оролцоог сайжруулах чиглэлд 2020 онд 13 ажилтан ажилд авч ажиллуулснаас хараагүй иргэдэд зориулж 2 ажлын байр тусгайлан гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр 2 өдрийн үзэсгэлэнг ажлын байрандаа зохион байгуулж дэмжиж ажиллажээ. Мөн ХУД-т оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамгийн ихээр зорчдог авто замын уулзваруудын гэрлэн дохионд дуут дохиологч байрлуулах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах АПУ компанийн Тайгер шар айргийн үйлдвэрийн дотоод болон нийтийн эзэмшлийн зам талбайг тусгай хэрэгцээт хүмүүст хүртээмжтэй болгон тохижуулан ажилласан байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Үндэсний зөвлөлийн санаачилгаар ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хамтран 2 дахь удаагаа зохион байгуулсан энэхүү арга хэмжээ нь сайн туршлагыг олон нийтэд түгээх, бусдад үлгэр дуурайлал болгох томоохон ач холбогдолтой бөгөөд АПУ компанийн хувьд цаашид ч эдгээр иргэдэдээ хүртээмжтэй байх бодлого баримтлах, дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.
НЗДТГ-аас коронавируст цар тахлын нөлөөллийн улмаас ажлын байр нь түр хаагдсан, орлого нь тасарсан өрхүүдэд тусламж үзүүлэх зорилгоор “Дэм дэмэндээ2” аяныг эхлүүлсэн. Энэ аяныг үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй аж аж ахуйн нэгж мөн дэмжин, тусламж шаардлагатай байгаа, нийслэлийн 4000 айл, өрхөд тусламжийн багц хүргүүлж байгаа юм.
Үүний эхлэл болж АПУ компани 1000 өрхөд хүнсний багцын тусламж үзүүллээ.Тус компани Сонгинохайрхан болон Чингэлтэй дүүрэгт тус бүр 500 хүнсний багцын тусламж үзүүлж буйгаа өнөөдөр хүлээлгэн өгөв. Энэ талаар АПУ компанийн байгууллагын харилцааны менежер О.Одгэрэл “Цар тахлын үед бизнесийн үйл ажиллагаа тасалдахгүй, ажлын байрууд хумигдахгүй байх нь ямар чухал болохыг бид харж байна. Энэ үед коронавируст цар тахлын нөлөөгөөр орлого нь тасалдсан, ажлын байр нь хаагдсан иргэдийг энэхүү тусламжийн аяны зорилтот бүлэг болгон сонгож тусламжийн багц үзүүлж байгааг манай компани дэмжиж байгаа” гэв.
СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай “Сонгинохайрхан дүүрэг өнгөрсөн хугацаанд 17000 орчим өрхөд хүнсний багцын тусламж үзүүлсэн. Бид дахин шинэчилсэн судалгаа хийж үзэхэд хөл хорио нь иргэдийн амжиргаанд муугаар нөлөөлсөн гэж гарсан. АПУ ХХК НЗДТГ-аас санаачлан эхлүүлсэн “Дэм дэмэндээ2” аяныг дэмжин СХД-ийн 500 өрхөд тусламж үзүүлж байгаад талархалтай байна. Бид дэм дэмэндээ коронавируст цар тахлыг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.
Өнөө жилийн улсын их баяр наадмаар тав давж улсын цолны болзол хангасан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат залуу начин Баянзулын Цэдэнсодномтой ярилцлаа.
-Баяр наадмын өмнөхөн болсон Бүх цэргийн баяр наадамд үзүүрлэж бэлтгэл сайн байгаагаа харуулсан. Наадмаар начин болно гэж багцаалж байв уу?
-Өнгөрсөн жилийн 365 өдрийн турш бэлтгэлтэй байсан даа. Барилдаантай өдөр нь Бөхийн өргөө орно. Бэлтгэлийн формоо сайн хадгалсан. Бүх цэргийн наадамд л цол чимгээ ахиулна гэж төлөвлөж бэлтгэл сургуулилтаа хийсэн дээ. Санасандаа хүртэл барилдаж үзүүрлэсэн. Бүх цэргийн наадмын үзүүр, түрүүнд үлдсэн бөх улсын цол авчихаад байдаг шүү дээ. Үүнийг дотроо бодож бэлгэшээж байлаа. Эрэмбээ ахиулаад 40-50 хүний урд гарчихсан болохоор цол авна даа гэсэн зорилготой төрийн наадамдаа бараалхсан.
-Улсын наадамд хэд дэх жилдээ барилдаж улсын цол хүртэв?
-Улсын наадамд хоёр дахь жилдээ л барилдаж байгаа минь энэ. Өнгөрсөн жил анх удаагаа наадмын дэвжээнд гарахад олон хүний өмнө сандарч, биеэ бариад олигтой хөдөлж ч болдоггүй юм билээ. Орой нь ч нойр хүрэхгүй гэгэлзэж, элдвийн юм бодоод тун хэцүү. Нойр муутай хүн ч яаж барилдах билээ дээ. Сая наадмын өмнө нойр хоолондоо ч их сайн байсан шүү. 11-нд хоёр давчихаад бөх гэгч сайхан унтаж амраад л барилдаанаа үргэлжлүүлсэн. Ер нь бэлтгэл сайн байхад ийм, тийм юм бодоод, нервтээд байдаггүй, сайн төвлөрдөг юм билээ. Өөртөө ч итгэлтэй, санасан барилдаанаа л гаргадгийг сая наадмаар ойлголоо.
-Таны “Их Монголын хүчтэн дэвжээ”-нээс улсын цолны тааварт байсан Ж.Наранбаатар, О.Наранбаатар, Б.Лхагвадорж гээд арслангууд бүгд л наадмын эхний өдөр барилдаанаа өндөрлүүлсэн. Мөн дэвжээний тэргүүн бөхчүүдийн нэг Б.Сангисүрэн начин ч энэ даваанд тахим өгч байгаа харагдсан. Энэ нь таны сэтгэл зүйд яаж нөлөөлөв?
-Энэ жилийн тухайд манай аймгийн наадам эрт болсон л доо. Улсын наадамд “Их Монголын хүчтэн” дэвжээнээс 77 бөх барилдсан. Улсын цол авна гэж тооцоолж байсан сайн аймгийн арслангууд маань хоёрын даваанд уначихаар дотор эвгүй болж л байлаа. Яаж хөдөлмөрлөснийг нь нүдээрээ харж биеэрээ мэдэрсэн болохоор тэр шүү дээ. “Нэг ч гэсэн цол авахгүй бол болохгүй шүү” гэж дотоод хүнтэйгээ яриад л барилдсан даа. Манайхан ч намайг хурцалж зоригжуулж өгч байсан.
-Аймгийн арслангуудад хоёрын давааны оноолт хэцүү гэж бөхчүүд ярьдаг. Таны хувьд Дорнодын Д.Ариунмөрөнтэй оноолт таарсан шүү дээ. Барилдаан ямар болов?
-Улсын цолны төлөө зүтгэж байгаа залуу бөхчүүд энэ даваанд хоорондоо нугардаг. Энэ ч утгаараа бөх сонирхогчдын анхаарлыг татдаг л даа. Би Ариунмөрөнтэй таарч барилдсан. Бид хоёрын барилдааны хэв маяг үндсэндээ яг адилхан. Түрүүлж сугадсан нь л даваа авна гэж тооцоолсон. Гараад л сугадаж мушгиад даваа авсан даа. Өмнө нь заалны барилдаанд нэг удаа өвдөг шороодож байсан. Сая чухал даваанд би даагаа нэхсэн.
-Дөрвийн даваанд та Б.Батмөнх заантай оноолт таарч барилдсан. Ер нь наадмын өмнө энэ оноолтын даваанд хэнтэй барилдана гэж тооцоолж байв?
-Бэлтгэл гайгүй болохоор гурав бол давчихна, ямартай ч оноолтын даваанд гарна гэж дотроо тооцож байгаа юм л даа. Цэргийн наадмаар эрэмбээ ахиулсан учраас арслангуудаас зөрж Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан гээд гардиудтай барилдана гэж төлөвлөж бэлтгэлээ базаасан. Б.Батмөнх заантай оноолт таарснаа сонсчихоод “Зааныг лавхан сугадаад л дайрчихвал учиртай” гэж бодож байлаа. Санасан барьцандаа хүрээд л мэхээ даалгасан даа. Батмөнх ахыг анх удаа л давж үзсэн минь энэ. Өмнө нь өрсөж чадалгүй тахимдуулаад л уначихдаг байсан.
-Начны даваанд нутгийн тань харцага Х.Гантулга амлаж барилдсан?
-Харцага ах маань намайг цаашдаа сайн барилдана гэж итгэл хүлээлгэж цолны даваанд амласан. Итгэлийг нь алдчихгүйн тулд илүү хичээж том цолд хүрэх даалгавартайгаа ухамсарлаж байгаа. Нутгийн ахдаа талархаж буйгаа энэ завшааныг ашиглаж хэлье.
-Зургаагийн даваанд түрүү бөхийн аманд очсон. Улсын цол авчихаад ханасан уу. Баярлаад барилдаанаа гаргаж чаддаггүй гэж ахмад бөхчүүд ярьдаг юм билээ?
-Ханаагүй ээ. Э.Оюунболд аварга бид хоёр нэг үеийн бөхчүүд. Сүүлд нь харамсахгүйн тулд санасан бодсоноо хийгээд зоригтой барилдана даа гэж төлөвлөөд гарсан. Сэрвүүгээс барилдаан шийдэх гээд болоогүй ээ. Давхар шуудагнаас мөргүүлээд унасан. Тэр барьцыг задалчихсан бол шоо шидээд азаа үзэх байсан. Бидний үеийн төлөөллөөс улсын аварга цолтон төрсөнд нь баяртай байгаа. Аварга болоод гүйхэд нь өөрөө болчихсон юм шиг л баярласан даа.
-Шинэ цол хүртсэн эхний баяраа хэнтэй хуваалцав?
-Гэр бүлийнхэнтэйгээ л хуваалцсан даа. Хүү маань намайг цэнгэлдэхэд очиж дэмжсэн юм. Тав давчихаад ирэхэд их л баярлаж байсан шүү.
-Аав, ээж тань их баярласан байх. Наадмын дараа хэзээ нутагтаа очив?
-Аав, ээж минь жирийн л малчин улс. Наадмын өмнө намайг цол авчих болов уу гэж их горьдож байсан юм билээ. Би ч бэлтгэл сургуулилт гэж яваад тухтай ярьж амжаагүй. Долдугаар сарын эхээр аав маань “Аав, ээж нь наадмаар хот орж Төв цэнгэлдэхэд бөх үзмээр байна” гэж хэлж байсан. Амжихаа болиод аймгаас 30 инчийн том зурагт худалдаж аваад хүүгийнхээ барилдахыг харсан байна лээ. Намайг тав давахад л манай хоёр хот гараад давхисан байгаа юм. Шөнөжин зүтгээд л 13-ны өдрийн өглөө гэхэд хотод ирчихсэн хүүгийнхээ баярыг хуваалцсан. Мөн ч сайхан байсан даа.
-Цолоороо дуудуулж ямар ямар наадамд барилдав?
-Аймгийнхаа цагдаагийн газрын 80 жилийн ойн баяр наадамд зодоглосон. Аймгийн цол хүртэж байсан цэнгэлдэхдээ улсын цол авчихаад очиход нутгийн зон олон минь мөн ч сайхан хүлээж авч байна лээ. Дараахан нь Баянхонгорт Ламын гэгээний 380 жилийн ойн баяр наадамд очиж барилдлаа. Бөхийн өргөөнд шинэ цолоороо дуудуулж барилдахыг хүлээж сууна даа.
-Шинэ начин анхны сумын наадмынхаа талаар хуучлахгүй юу. Зодог өмсдөг хүүхэд сумын наадмаа их л хүлээдэг байсан биз?
-Би хөдөө өссөн хүүхэд. Моринд их хорхойтой. Аавыгаа дагаад морь уях гэж оролдоно. 2010 онд юм даа. Төрөлх Зүүнбаян-Улаан сумынхаа наадамд морь уралдуулахаар болж хавар нь барьсан юм. Тэгсэн аав маань сумаас шинэ зодог шуудаг аваад өгсөн. Наадам ч боллоо. Өнөө зодгийг нь бүслээд л, хусуураа хавчуулчихаад сумын төв рүүгээ давхиж явснаа одоо бодоход сайхан байдаг юм. Наадамдаа ирээд өмнөх барилдаандаа анхаарна. Давааны зай завсраар морь луугаа нэг өнгийнө. Наадамдаа үзүүрлэж сумын начин болж, уясан хүлэг маань 13-аар давхиж одтой сайхан наадаж билээ. 17-хон настай хүү байгаа өвөртлөөд улсын наадамд үзүүрлэчихсэн юм шиг л сүр бараатай амьтан гэртээ харьсан даа. Энэ үеэс л хот орж бэлтгэл хийж том бөх болох бодол тээж эхэлсэн дээ.
-Хот руу хэдэн онд орж ирэв. Заалны барилдаанд гарч том бөхчүүдийг дэргэдээс нь харчихаад ямар сэтгэгдэл төрж байв?
-Анх хотод ирчихээд шинэ оюутан үндэсний бөхийн бэлтгэлийг өдөр бүр хийнэ. Заримдаа Спортын төв ордонд З.Дүвчин багш дээр ирж чөлөөт бөхийн бэлтгэл хийдэг. Заалны барилдааныг мөн ч их хүлээнэ шүү дээ. Арай хийж амралтын өдрийн барилдаан болоход бөхийн тоо нь гүйцчихсэн гээд, багтахгүй буцах тохиолдол их. Бэлтгэлээ шалгадаг ганц барилдаан маань сар бүр зохион байгуулагддаг сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан. Үеийн залуустайгаа энд барилдаад дөрөв, тав давсан нь улс аймгийн цолтнуудын аманд гарах эрхээ авдаг байлаа. Анх улсын цолтнуудын барилдаанд зодоглоод гарахад чинь том том бөхчүүдээс сүрдэнэ шүү дээ. Батмөнх заантай их олон таарч барилдаж байлаа. Эхлээд ч ганцхан тахимдуулчихаад үсрээд өгнө. Унасан барилдаандаа дүгнэлт хийгээд дараа дараагийн барилдаануудад нь гарынх нь аяыг даахтайгаа болж байгаа юм. Заантай дан, давхар золгоонд хүрдэг болоод л их урам орж байгаа юм. Улсын заантай давхар золгож барилдсан хүнд чинь өнөө сумын заанууд чинь жижигхэн харагдаад болдоггүй. Аймгийн цолтнуудтай ч барилдчихмаар санагддаг болж байгаа юм. Батмөнх зааныг давж чадаагүй ч сайн барилдаж унаад байхаар сэтгэл зүй их өөр болж байлаа. Өөрийн барилдааныхаа арга барилыг олж эхэлсэн нь л тэр юм билээ. Ингээд амжилт маань шат шатаар ахисан юм даа. Аймгийн харцага болоод, дараагаар нь аймгийн арслан цолд хүрсэн. Аймгийн арслан болчихоод л хурдхан шиг улсын наадамд барилдаж үзэх юмсан гэсэн хүсэл төрж билээ.
-Сугадаж дайрдаг, суйлдаг барилдааны хэв маягийг танд хэн суулгаж өгсөн бэ?
-Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат сумын заан н.Мөнхжаргал гэж хүн бий. Тэр хүнээр л анх бөхийн эрдэм заалгуулж байлаа. Дунд сургуульдаа чөлөөт бөхөөр барилддаг байлаа. Түргэн барилддаг маань үүнтэй холбоотой болов уу гэж боддог юм. Одоо бол улсын арслан До.Ганхуяг ахын удирдлагад барилдааны арга техник, барьц байрлалаа заалгуулаад явж байна.
-Барилдааны тань онцлог юу вэ?
-Барилдах гэж гарчихаад өрсөлдөгчөө налаад зогсоод байхыг хүсдэггүй. Түргэн барилдахыг боддог юм.
-Таныг дэмждэг олон пүүс компани байдаг байх?
-2014 оноос “АПУ” компанийн нэр дээрээс барилдаж байна. Лхагвасүрэн ахдаа, Эрдэнэбилэг захиралдаа бэлтгэл сургуулилт хийхэд дэмжиж тусалдагт нь их баярладаг юм. Мөн Болдбаатар захирагчтай Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн хамт олонд талархал дэвшүүлье. Намайг дэмждэг олон ах бий. Тэр бүгдийн сайхан сэтгэлийн үзүүрт би өдий зэрэгтэй явдаг юм. “Их Монголын хүчтэн” дэвжээний удирдлагууд До.Ганхуяг арслан, ардын багш Ч.Дамдиншарав, Т.Санчир заан нарын бөхчүүд сурсан мэдсэндээ харамгүй хэлж зөвлөж өгдөгт нь талархаж явдаг даа.
Бидний ярилцаж байхад хажууд жаахан хүү суусан нь шинэ начингийн хүү Жиндбаатар ажээ. Аавынхаа шинэ цолны баярыг хамгийн түрүүнд хуваалцсан тэрбээр бөхөд их дуртай юм билээ. Удахгүй зодог шуудаг авч үеийнхэнтэйгээ барилдах юм гэсэн. Цэдэнсодном начин хүүгээ том цолтой бөх болохыг бэлгэдэж аймгийн арслан цолтойдоо өмсөж олон наадамд зодоглосон малгайгаа бэлэглэсэн гэсэн. Үеийнхэн дундаа биерхүү гэмээр энэ хүү хэдхэн жилийн дараа монгол бөхийн ногоон дэвжээнд нэрээ цуурайтуулах биз ээ.
Өдрийн сонин 2019.08.07
Эрдмийн их баярын өдөр улс орон даяар өрнөж буй энэ цаг үед АПУ компани нь Монголын ууган сургуулиудын нэг болох Санхүү Эдийн Засгийн Их сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах зорилгоор санамж бичиг, гэрээнд гарын үсэг зурлаа. Уг хамтын ажиллагааны хүрээнд:
• Монгол улсын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг төр, хувийн хэвшил, боловсролын байгууллагын хамтын оролцоотой шийдвэрлэх;
• Талууд нөөц, боломжоо зохистой хувиарлах замаар харилцан туслалцаж, үр ашигтай хамтран ажиллах, төсөл, хөтөлбөр, судалгаа, зөвлөх үйлчилгээг хамтран хэрэгжүүлэх, гүйцэтгэх;
• Нийгэм, олон нийтийн боловсролыг дээшлүүлэх нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх;гэх мэт чиглэлүүдийн дагуу хамтран ажиллаж оюутан залуусыг дэмжиж, ажлын байран дээр дадлага хийх, онол практикийг хослуулах, өөрийгөө хөгжүүлж цаашид АПУ компанид ажиллах боломжоор хангах.
Мөн АПУ компанийн зүгээс өөрийн ажилчдын ур чадварыг дээшлүүлэх, эрдмийн зэрэг цолоо ахиулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжих юм. Нийт хүрэлцэн ирсэн зочид, СЭЗИС-ийн удирдлагын багт талархал илэрхийлье.
Олон Улсын хэмжээнд зохион байгуулагддаг НОГООН ДОЛОО ХОНОГ буюу “International Green Week” үзэсгэлэн нь 86 дахь удаагаа 2020 оны 1-р сарын 17-ны өдрөөс 26-ныг дуустал Герман улсын Берлин хотод зохион байгуулагдлаа. Энэхүү үзэсгэлэн нь хоол хүнс, хөдөө аж ахуй болон газар тариалангийн чиглэлээр зохион байгуулагддаг ба энэ жил нийт 1800 орчим үзэсгэлэнд оролцогчдын 620 нь 61 улсаас оролцсон юм.
Монгол улсыг төлөөлж МХАҮТ өргөн хүрээнд тус үзэсгэлэнд оролцсон ба АПУ ХК -г төлөөлж Герман улсанд тус компанийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулдаг Wildberry Handelsgesellschaft MBH компани оролцсон билээ.
test
Энэхүү үзэсгэлэн дээр АПУ ХК -н Chinggis Khan, Soyombo, Eden, Velvet болон Болор брэнд бүтээгдэхүүнүүдийг танилцуулан олны хүртээл болголоо. АПУ ХК нь 2008 оноос хойш Европын Холбооны улсуудад бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа бөгөөд цаашид экспортын зах зээлд өрсөлдөн брэнд бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах идэвхтэй үйл ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байна.
Монгол Улсаас гадаад орнуудад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Ерөнхий Консул нар АПУ ХК-д зочиллоо. Зочид АПУ Дэйри ХХК-ийн сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрээр танилцах аяллаа эхлүүлж, АПУ ХК -ийн архи, шар айраг, ус ундааны үйлдвэрлэл, экспортын үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол Улсаас Сингапур Улсад суугаа Элчин сайд Т.Лхагвадорж “АПУ компанийн зарим бүтээгдэхүүнийг зөвхөн Сингапур гэлтгүй Зүүн Өмнөд Азийн орнууд нэлээд сонирхон хүлээж авах боломжтой гэж харж байна. АПУ-гийн хувьцаа эзэмшигчээр “Heineken” компанийн Сингапур дахь салбар орж ирсэн учраас экспортын чиглэлд дорвитой арга хэмжээ авах болов уу.
Ирэх жил Сингапур, Монголын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болно. Үүнийг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэл болон соёл урлагийг таниулах арга хэмжээнүүдийг зохион байгуулах замаар Монголыг сурталчлах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эх орныхоо бүтээгдэхүүнүүдийг Сингапур болон Зүүн Өмнөд Азийн зах зээлд сурталчлахад дорвитой арга хэмжээ хэрэгжүүлнэ. Үндэсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, чадамж, ирээдүй рүү чиглэсэн бодлогыг харилцан дэмжээд ажиллах боломжтой” хэмээн ярьсан юм.
Уг танилцах, мэдээлэл солилцох арга хэмжээний үеэр цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар доорх зүйлсийг ярилцаж санал солилцсон юм.
- Төрийн яамууд салбарынхан үйлдвэрлэгчдээ бодитой дэмжиж, хамтран ажиллах арга зам эрэлхийлж, өнөөдөр экспортыг чухалд тооцон аж ахуй нэгжүүдтэй танилцаж брэнд бүтээгдэхүүнүүдийн талаар мэдээлэл солилцлоо.
- Элчин сайдуудын хувьд өөрсдийн ажиллаж буй бүс нутаг, гадаад улс орнуудад зохион байгуулдаг томоохон арга хэмжээ, наадам, өдөрлөг, фестивалиуддаа үндэснийхээ үйлдвэрийн брэнд бүтээгдэхүүнүүдийг ашиглах, сурталчлан таниулах, экспортод нөлөө үзүүлэхэд онцгой анхаарч ажиллах талаар ярилцсан.
- Мөн тухайн бүс нутаг, улс оронд брэнд бүтээгдэхүүн зарж борлуулах, сурталчлан таниулах тал дээр хууль эрх зүйн орчны талаар байнгын мэдээ мэдээллээр хангаж туслалцаа үзүүлэх тухай хэлэлцсэн.
- Өнөөдрийн уулзалтын үеэр Элчин сайдуудын зүгээс олон улсын томоохон аж ахуй нэгжүүдтэй АПУ компанийг холбох, түншлэл үүсгэхэд гүүр болон ажиллахаа мэдэгдсэн.
- Тухайн улс оронд зохион байгуулагддаг томоохон үзэсгэлэн яармагт урьж оролцуулах, дэмжихээ илэрхийлсэн.
Бяцхан Хуландай ТББ-ийн санаачилгаар “Smiling Hearts” буюу хүүхэд багачуудад урам зориг, итгэл найдвар бэлэглэх зорилготой арга хэмжээг Шунхлай Групп, АПУ ХК, NTV телевиз хамтран амжилттай зохион байгууллаа. АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан болон “Бяцхан Хуландай ТББ”-ийн тэргүүн А.Мөнгөнцэцэг нар нээж үг хэлснээр арга хэмжээ эхэлсэн.
Хүүхэд багачууддаа зориулсан эхний сюрприз болж уран бүтээлээ хүргэхээр МУ-ын Төрийн соёрхолт, дуучин Болд хүрэлцэн ирсэн бөгөөд хүүхэд бүр хамт дуулж, бүжиглэсэн бол сургагч багш Мишээл өөрийнхөө амьдралынхаа туршлагаас хүүхэд багачууддаа сургамж болгон ярьсан юм. Мэдээж хүүхэд бүрийн үзэх дуртай хүүхэлдэйн киногоор арга хэмжээ үргэлжилж бэлэг гардуулснаар өндөрлөсөн билээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулсан уг арга хэмжээнд ХУД-ийн 8 хорооны нийт 400 хүүхэд хамрагдсан юм.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!
АПУ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 14:00 цагт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 хороо, Махатма Гандийн гудамж 39, Корпорейт Хотел энд Конвеншн Цэнтрийн 4 давхарт байрлах Концертын танхимд болох тул хувьцаа эзэмшигчид Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хуралд оролцогчдын бүртгэл явагдах цаг: 13:00–13:59
Хурал эхлэх цаг: 14:00
Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:
- АПУ ХК-ийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар компанийн хувьцааг эзэмшиж буй хувьцаа эзэмшигчид хуралд оролцоно.
Хувьцаа эзэмшигч Та бүхэн биечлэн эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хуралдаа оролцож болох ба брокер дилерийн компаниудаар дамжуулан санал авах хуудсаар саналаа урьдчилж өгөх боломжтой. Санал авах хуудсаар санал авах сүүлчийн хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 13:00 цагт дуусна.
Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, хувьцаа эзэмшигчийн танилцаж болох мэдээллийг компанийн байранд ирж болон дараах хурал зохион байгуулах комиссын утсаар холбоо барьж авна уу.
№ | Нэрс | Утас | Цахим хаяг |
1 | Ч.Ариунсан | 344336-338 | ariunsan.ch@www.apu.mn |
2 | Б.Эрдэнэтуяа | 344336-432 | erdenetuya.b@www.apu.mn |
3 | Э.Солонго | 344837-321 | solongo.e@www.apu.mn |
5 | Б.Бэгзсүрэн | 344336-314 | begzsuren.b@www.apu.mn |
Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 10:00–17:00 цагийн хооронд ажиллана.
Компанийн хаяг: Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Өөрийн байр
Утас: 344336
Факс: 343063
Имэйл: info@www.apu.mn
Хурлаас гарах шийдвэрийн төслийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
“Eurasia Spirit Drinks” тэмцээн нь олон улсын архи, архин төрлийн бүтээгдэхүүн болон спиртийн чанарыг шалгаруулах, дотоодын болон гадаадын зах зээл дээр дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах зорилгоор явуулдаг нэр хүндтэй шалгаруулалт юм.
2020 оны 1 сарын 28-ны өдрөөс 31-ний өдрүүдэд Москва хотноо зохион байгуулагдсан “Eurasia Spirit Drinks” тэмцээнд ОХУ, Финлянд, Латви, Бельги, Хятад, Монгол зэрэг нийт 10 гаруй улс орны 120 гаруй брэнд бүтээгдэхүүнүүд оролцсоноос үндэсний ууган үйлдвэр АПУ компанийн Ерөөл брэнд “Гадаадын шилдэг брэнд” төрөлд амт чанараараа тэргүүлэн алтан медаль, премиум сегментийн “Гадаадын шилдэг архи” төрөлд “ARKHI EXPORT” брэнд мөнгөн медаль тус тус хүртэж Монгол улсын шингэн хүнсний үйлдвэрлэлийн чанар стандарт, нэр хүндийг дахин баталгаажууллаа.
Түүнчлэн, уг тэмцээнд АПУ компанийн харьяа Натур Агро спиртийн үйлдвэрийн Альфа зэрэглэлийн спирт нь алтан медаль, Люкс зэрэглэлийн спирт нь мөнгөн медалийг тус тус хүртжээ. “Натур Агро”-гийн альфа спиртээр “Chinggis Khan”, “Soyombo”, “Eden”, “АRKHI”, “Чингис Грандхаан”, “Болор” зэрэг брэндүүдийг үйлдвэрлэдэг бол Люкс буюу тансаг зэрэглэлийн спиртээр “Ерөөл”, “Алтан түрүү”, “Улаанбаатар” зэрэг брэндүүдийг үйлдвэрлэдэг юм.
Уг тэмцээний шүүлтийг 70 жилийн түүхтэй, туршлагатай хүрээлэнгийн олон улсын мэргэшсэн чанар шалгагч нараас гадна хэрэглэгчдийн дундаас хөндлөнгийн экспертууд болон ажиглагч нарыг оролцуулсан багийг бүрдүүлж шалгаруулалтыг өндөр төвшинд явуулжээ. Мөн бүтээгдэхүүнийг шалгаруулахдаа тухайн ангиллаас хамааран амт чанар дээр үндэслэн шалгаруулахаас гадна инновацид суурилсан, шинэ технологи, болон шинэ жор орц, найрлага гэх мэт зүйлийг харгалзан үзжээ.
Үндэсний үйлдвэрлэл маань олон улсын чанар, стандарт шаардлагад нийцэж, нэр хүндтэй зэрэглэл өндөр тэмцээнд шалгарсан явдал нь Монгол брэндүүд дэлхийд танигдах цаг үе улам бүр ойртож буйн тод жишээ билээ.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр:
“Агуулах, тээвэр, түгээлтийн зориулалттай агуулахыг газрын хамтаар худалдан авах эсхүл удаан хугацаагаар түрээслэх” харилцагчийг сонгон шалгаруулах тухай
Тендерийн зорилго, агуулга:
АПУ ХК нь Ложистикийн үйл ажиллагааг өргөжүүлэх төслийн хүрээнд Улаанбаатар хотын баруун бүсэд буюу Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах агуулахыг газрын хамт худалдан авах эсхүл удаан хугацаанд түрээслэх тул санал ирүүлэхийг урьж байна.
Тендерийн шаардлага:
Үүнд:
- 1. СХД-ийн 18, 19, 20, 21 хороо, БГД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах;
- 2. Тендерт оролцогчийн өөрийн эзэмшлийн газар болон өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй байх (аливаа эрхийн зөрчилгүй хөрөнгө байх);
- 3. Агуулахын барилгын талбайн хэмжээ нь 8000 м2-аас доошгүй буюу 9000 ширхэг поддон бүтээгдэхүүн багтахуйц байх;
- 4. Агуулах нь төвийн дулаан, цахилгаан (800 ква-аас дээш), цэвэр бохир ус, дулаанаар бүрэн хангагдсан байх;
- 5. Барилгын хийц, бүтээц болон гадна, дотор ханыг өөрчлөх боломжтой, төмөр бетон каркас хийцтэй байх. Объектын барилгын материалууд нь агуулахын барилгын шаардлагыг хангасан галд тэсвэртэй материалаар хийгдсэн байх;
- 6. Агуулахын барилгын цэвэр өндөр 4 метрээс багагүй байх;
- 7. Гадна талбай нь ачилт хийх 2000 м2-аас багагүй байх;
- 8. Агуулахын орц гарц нь урсгалыг чөлөөтэй нэвтрүүлэх боломжтой байх;
- 9. Обьектын план ба огтлол зургуудад хэмжээсийг нь бүрэн тавьж зурж ирүүлэх;
Тендерийн шалгаруулалтыг Компанийн Тендерийн журам болон бусад холбогдох бичиг баримтыг үндэслэн хийнэ.
Тендерт оролцогч нь шаардлага хангасан материалыг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 16 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ. Тендерийн материалыг хүлээн авч дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор тендерийн хороо хуралдаж шалгаруулалтыг хийнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Ажилтны нэр: Хуулийн албаны дарга Э.Солонго
Хаяг: Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, АПУ ХК-ийн төв байр, 3 давхарт Хуулийн албаны өрөө;
Утас: 11- 344837 – 321
И-Мэйл: solongo.e@www.apu.mn
ОХУ-ын Казань хотноо АПУ ХК Монгол Улсаа сурталчлах “Монголын нэг өдөр” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Үндэсний соёл урлаг, орчин үеийн хөгжил дэвшлээс оросуудад танилцуулах зорилготой тус арга хэмжээнд морин хуурын эгшиг, уртын дуу, хөөмий зэрэг үндэсний язгуур соёлоос гадна сонгодог урлаг, рок попын төлөөлөл, залуу уран бүтээлчид оролцож эх орноо сурталчиллаа.
Хөөмийтэй хослох морин хуурын содон аялгуут тоглолт хэзээнээс л гадаадынхны сонирхлыг татсаар ирсэн бөгөөд хүндэтгэлийн идээ аягалсан аягатай охидын чадварлаг бүжиг зочдыг алмайруулж чадсан юм.
Ирсэн зочдод дан ганц үндэсний соёл урлагаас сонирхуулаад зогссонгүй. Дэлхийн дуурийн олимп гэж тодорхойлж болох П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны шагналт, гоцлол дуучин Э.Анхбаяр, ДБЭТ-ийн гоцлол дуучин Б.Энхнаран нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Аав ээж хоёр минь” дууг толилуулж Монголын дуурийн гайхамшгаас толилууллаа.
Тэдний араас рок попын төлөөлөл болсон “Никитон” хамтлагийн дуучин Батчулуун, дуучин Наагий нар өөрсдийн хэв маягийг илэрхийлсэн ая дуугаараа ирсэн зочдын сэтгэлийг хөдөлгөж, Монголын орчин цагийн соёл урлагийн чадварыг зочдод мэдрүүлсэн юм.
“Монголын нэг өдөр”-ийн танхимд үндэсний гэр сууцаа барьж, үндэсний хувцас загварыг толилуулахын зэрэгцээ дэлхийд алдартай ОХУ-ын уран барималч Даши Намдаковын тал нутгийн анчин, дайчдыг дүрсэлсэн “Жанжин”, “Бай”, “Шонхор шувуутай цэрэг эр” хэмээх гурван уран баримлыг залж, хүрэлцэн ирсэн зочдын оюуны мэлмийг баясгалаа.
Монгол Улсаа сурталчлах энэхүү арга хэмжээнд ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан Улсын Ерөнхий сайдын орлогч Василь Шайхразиев, Засгийн газрын гишүүд, Улаанбаатар хотын засаг даргын орлогч О.Мөнгөншагай, АПУ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга П.Батсайхан, ОХУ-ын “Татспиртпром” компанийн ерөнхий захирал Ирек Миннахметов, нэрт уран барималч Даши Намдаков болон бусад албаны төлөөлөгчид оролцсон юм.
Хүндтэй зочид энэхүү соёл урлагийн арга хэмжээг нээж үг хэлэхдээ түүх, соёл уламжлалаар уялдаатай хоёр орны ард түмний цаашдын найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж хөгжүүлэх нь чухал хэмээн цохон тэмдэглэлээ.
Казань хот нь Чингис хааны ач хүү Бат хааны Алтан ордны улс, Казанийн ханлиг, Хаант Орос зэрэг өрнө дорнын их хаад, эзэнт гүрнүүдийн түүхийг агуулсан дурсгалт юм. Үүний хүрээнд тус хотынхон энэ онд Алтан ордны улсын 750 жилийн ойг тэмдэглэж байна. Ойн огноог 12-р сарын 06-ны өдрөөр сонгосон нь Их Монгол Улс байгуулагдсан 1206 оныг бэлгэдсэн утгатай аж.
Түүхт улсын ойн үйл явдлыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй зэрэгцэн Монголын бизнес, урлаг соёлынхон тус хотод “Монголын нэг өдөр” арга хэмжээг зохион байгуулсан нь сайхан давхцал гэдгийг зочид төлөөлөгчид илэрхийлж байлаа.
Мөн соёлын өдөрлөгийн өмнө АПУ ХК болон “Татспиртпром” ХК хооронд худалдаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм. Ингэснээр “Татспиртпром” компани АПУ ХК-ийн “Чингис Хаан” брэнд бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд албан ёсны онцгой эрхтэйгээр худалдаална. Харин АПУ ХК нь хойд хөршид хамгийн өндөр борлуулалтайд тооцогддог “Тундра” брэндийн бүтээгдэхүүнийг өөрийн үйлдвэртээ үйлдвэрлэнэ.
АПУ ХК Оросын компанитай хамтын ажиллагаагаа хөгжүүлж, брэнд бүтээгдэхүүнээ таниулах, худалдаалах замаар тус ОХУ-ын зах зээл дэх байр сууриа илүү тэлэх зорилт тавьж байгаа юм.
Монгол Улсын имижийг дээшлүүлэх, экспортын гарцыг нэмэгдүүлэх зорилготой “Монголын нэг өдөр” соёлын арга хэмжээ нь Улаан-Үд, Красноярск, Эрхүү хотуудад болсон цуврал хөтөлбөрийн үргэлжлэл байлаа.
Эдийн засагт “National Champions” гэдэг ойлголт байдаг. Улсынхаа хөгжлийг түүчээлэн, эдийн засгийн гол ачааг нуруун дээрээ үүрч явдаг үндэсний үйлдвэрлэгчдийг хүндлэн ингэж нэрлэдэг. Монгол Улсын хүнсний ууган үйлдвэрлэгч, 95 жилийн түүхтэй АПУ компани өдгөөгөөс яг хоёр жилийн өмнө 154 жилийн түүхтэй алдарт HEINEKEN компанийн Монгол дахь эзэмшлийн компаниудыг өөртөө нэгтгэж байв. Ингэснээр Монгол Улсын шингэн хүнсний салбарыг тодорхойлогч бус чиглүүлэгч компанийн суурийг тавьж, олон улсын зах зээлд гарах хүчирхэг нэгдлийг бий болгосон. Энэхүү нэгдэл нь Хөрөнгийн бирж дээр хамгийн өндөр буюу Монголын хамгийн анхны их наяд төгрөгийн үнэлгээтэй олон нийтийн компанийн эхлэлийг тавьсан билээ.
Дэлхийн дэвжээнд Монголын нэрийг тамгалах төгс үүрэг хариуцлагатай, төгөлдөр бүтээгдэхүүний нэгдэлтэй, тунгалаг орон зайтай АПУ компани сүүлийн жилүүдэд олон арван сая ам.доллар зарцуулан Хойд Америк, Европ, Азийн зах зээлийг судалсны үндсэн дээр ОХУ-ын зах зээл рүү нэвтрэх стратегиа энэ жилээс эрчимжүүлээд байна. Хэдийнээ Оросын 17 хотын 200 гаруй цэгүүдээр борлуулалтаа хийж эхэлсэн АПУ компани сар хүрэхгүй хугацааны өмнө ОХУ-ын Улаан-Үд, Иркутск, Красноярск хотуудад экспортын дээж болсон таван бүтээгдэхүүнээ танилцуулж, 1000 гаруй хүндэт зочдод үндэсний үйлдвэрлэлийн охь, Монгол брэндийг сурталчиллаа.
Дэлхийн таван тивд экспорт хийх нь “АПУ” ХК-ийн стратегийн үндсэн чиглэл бөгөөд удахгүй Хятад руу том масштабаар гарч, Монгол гэдэг брэндийг дэлхийн хамгийн том зах зээл дээр үүсгэнэ. Энэ том амжилтын эзэн нь Монгол хүн та байх бүрэн боломжтой бөгөөд үргэлж нээлттэй. Учир нь АПУ компани Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, олон улсын төвшинд дэлхийн гигантуудтай стратегийн түншлэлийг хэрэгжүүлж буй, Монгол брэндийг дэлхийд таниулах алсын хараатай, хувийн хэвшлийн түүчээ болсон үндэсний ууган үйлдвэрлэгч юм.
АПУ компани үндэсний соёл уламжлал, Монголын нэр хүндийг дэлхийд таниулан ажлаа зогсолтгүй хийх бөгөөд төлөвлөгөө ёсоор 12 сарын 05-нд Казань хотод “Монголын Нэг Өдөр” арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил эхэлсэн. Энэхүү арга хэмжээнд нэр хүндтэй томоохон зочид оролцохоо урьдчилан баталгаажуулаад байна.
OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA
Дэлхийн дэвшилтэт технологи ашиглан, олон улсын стандартад нийцсэн шинэ өнгө, төрх, амт чанартай, байгальд ээлтэй савлагаа бүхий “Сайн” брэндийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг олон нэр төрлөөр үйлдвэрлэж байна. Монгол үнээний шингэн сүүг боловсруулж гаргаж авсан, эрүүл хүнсний олон улсын стандартад нийцсэн эдгээр бүтээгдэхүүн нь нэр төрөл тус бүрийн онцлогоос хамааран амин дэм, эрдэс бодисуудаар баялаг байдаг.
АПУ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 14:00 цагт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 хороо, Махатма Гандийн гудамж 39, Корпорейт Хотел энд Конвеншн Цэнтрийн 4 давхарт байрлах Концертын танхимд болох тул хувьцаа эзэмшигчид Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:
- АПУ ХК-ийн 2018 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;
- АПУ ХК-ийн Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах;
- АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгох;
- АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд (кумулятив аргаар сонгогдох 9 гишүүн)-ийг сонгох.
Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэл явагдах цаг: 13:00-13:59
Хувьцаа эзэмшигчдийн хурал эхлэх цаг: 14:00
Хурлын бүртгэлийн өдөр: 2019.04.04
Хувьцаа эзэмшигч та хурлын бүртгэлийн өдрийн байдлаар компанийн хувьцааг эзэмшиж байгаа тохиолдолд хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд автоматаар бүртгэгдэх болно.
Хувьцаа эзэмшигч та бүхэн биечлэн эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хуралдаа оролцож болох ба брокер дилерийн компаниудаар дамжуулан санал авах хуудсаар саналаа урьдчилж өгөх боломжтой. Санал авах хуудсаар санал авах сүүлчийн хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 14:00 цагт дуусна.
Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, хувьцаа эзэмшигчийн танилцаж болох мэдээллийг компанийн байранд ирж болон дараах хурал зохион байгуулах комиссын утсаар холбоо барьж авна уу.
№ | Нэрс | Утас | Цахим хаяг |
1 | Х.Батжаргал | 344837 | batjargal.kh@www.apu.mn |
2 | Ч.Ариунсан | 344336-338 | ariunsan.ch@www.apu.mn |
3 | Б.Эрдэнэтуяа | 344336-432 | erdenetuya.b@www.apu.mn |
4 | Э.Солонго | 344837-321 | solongo.e@www.apu.mn |
5 | Б.Мягмар | 344336-338 | myagmar.b@www.apu.mn |
Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 10:00–17:00 цагийн хооронд ажиллана.
Компанийн хаяг: Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Өөрийн байр
Утас: 344336
Факс: 343063
Имэйл: info@www.apu.mn
Хурлаас гарах шийдвэрийн төслийг https://www.apu.mn/media/apu/co… холбоосоор үзнэ үү.
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 02-р сарын 19-ний өдрийн 19/02 тоот тогтоолоор 2018 оны бизнесийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан нэгж хувьцаанд 46 (дөчин зургаа) төгрөг, нийт 48,896,838,178 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.
Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын алба
“АПУ Дэйри” ХХК УБ хотын 10 сургуулийн 3000 гаруй хүүхдүүдийн 14 хоногийн сүүний хэрэглээг хангаж, эрүүл дадал бий болгох аянг эхлүүллээ. Монгол улсын хэмжээнд хүүхдийн шүдний өвчлөл 80-аас дээш хувьтай байгааг та мэдсэн үү? Өдрийн ихэнх цагийг сургууль дээрээ өнгөрөөдөг хүүхэд багачууд маань ямар хоол хүнс хэрэглэдэг бол? Бид хайртай үрсийнхээ алхам бүрийг нь хянаж чадахгүй ч эрүүл мэндэд нь зөв дадлыг бий болгож чадна. Таны хүүхэд өдөрт нэг аяга сүү тогтмол ууснаар нэг өдрийн шим тэжээл буюу витамин Д, кальци, уураг болон цусны эргэлтийг сайжруулах тэжээлүүдийг бүрэн авч чадна. Ирээдүйн үрсийнхээ эрүүл инээмсэглэлийн төлөө хэрэгжүүлж буй бидний энэ аянг дэмжих хувь хүн, албан байгууллагуудад нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна.