Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ компани Монголд анх удаа “Цалингаа өдөрт нь” цагийн ажилтны шинэ хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

АПУ компани Монголд анх удаа “Цалингаа өдөрт нь” цагийн ажилтны шинэ хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ.
Та бүхнийг АПУ компанийн найрсаг, туршлагатай хамт олон өдрөөр цалинжих боломжтой “Агуулах, түгээлтийн туслах ажилтан” ажлын байрандаа урьж байна.
Доод тал нь 8 цаг ажиллах боломжтой, амин дэмээр баялаг, амтлаг өдрийн хоолтой, цагаар цалинжсан ч нийгмийн даатгал төлөгдөх шинэлэг боломж бүрдлээ.
Амралтын өдөр, хичээлгүй, завтай чөлөөтэй үедээ та бүхэн долоо хоногийн аль ч өдөр орлого олох боломжтой  “Агуулах, түгээлтийн туслах ажилтан” ажлын байранд  бүртгүүлээрэй.
Сонирхож буй ажил горилогчид https://forms.office.com/r/AdYtPEtQJ5
дээрх линкээр дамжуулан өөрийнхөө мэдээллийг илгээх боломжтой, Бид тан руу холбогдох болно.
Бүртгүүлэх утас: 90018811
Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Мэдээллийн сан Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК 100 жилийн ойн хүрээнд “Always forward Together – Experience Show” зохион байгууллаа

Үндэсний үйлдвэрлэл, хамтын ажиллагааг эрхэмлэдэг АПУ компани 100 жилийн ойгоо тохиолдуулан хамт олон, харилцагч, хамтрагч нартаа зориулж “Always Forward Together: Experience Show” цоо шинэ арга хэмжээг зохион байгууллаа.

Олон улсын түвшний өвөрмөц брэндүүдийг бүтээж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн инновацийг тасралтгүй хийж буй АПУ компани 100 жилийн хугацаанд дэлхийд үнэлэгдэх үнэ цэн бүтээж буй харилцагч, хамтрагчидтайгаа шинэ санал санаачилгаар хамтдаа урагшилж, шинийг эрэлхийлэн мэдлэг туршлагаа хуваалцсаар байна.

Энэ арга хэмжээ нь хамт олон, харилцагч, хамтрагчиддаа цоо шинэ мэдрэмжийг төрүүлэхээс гадна бүтээгдэхүүн хэрхэн бүтэж буй үйл явц, түүхий эд татан авалт, брэндийн утга учир, үнэ цэн,  түүх, уламжлал, инновац гэх мэт бүхий л шинэ шинэлэг туршлага, мэдээллийг нэг дор хүлээн авах боломж олгосноороо ач холбогдолтой боллоо.

Өөрийн биеэр шууд мэдэрч, турших, оролцох, сонирхох боломж олгохыг зорьлоо.

https://www.facebook.com/APUCompany/videos/922225436254630

АПУ компани нь газар тариалан, мал аж ахуй, тээвэр ложистик, худалдаа, үйлчилгээний зэрэг салбаруудад үйл ажиллагаа явуулж буй 15 мянга гаруй хамтрагч, ханган нийлүүлэгч, харилцагчдын хамт Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна. АПУ ХК нь МХБ-д бүртгэлтэй нээлттэй компани бөгөөд 28 мянга гаруй хувьцаа эзэмшигчидтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Эх орны өндөр шимт цэвэр орц, найрлага, олон жилийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн инновациар дамжуулан АПУ компани 4 тивийн 8 улсад улсад бүтээгдэхүүнээ экспортлож байна.  Гэр үйлдвэрлэлийн төслөөр дамжуулан малчдын орлого, бүтээмжийг нэмэгдүүлж, орон нутагт нийгмийн хөрөнгө оруулалт хийх замаар эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн орчин үеийн хэрэглэгчдийн онцлогт нийцсэн сүү, сүүн бүтээгдэхүүний брэндүүдийг үйлдвэрлэж байна.

АПУ компани хариуцлагатай, зөв зохистой хэрэглээний соёлыг түгээн дэлгэрүүлэх эерэг манлайллын төслүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд “Соёлоор гоёно: Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй”, “Байгальд биш байх ёстой газар нь” шилний хог хаягдлыг бууруулах төсөл гэх мэт нийгмийн эерэг нөлөөллийн кампанит ажлаар дамжуулан бизнес хоорондын болон төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд суурилан, эерэг үйлдэлд уриалсаар байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 43-р зарлигтай уялдуулан бага градус бүхий олон инновац төрүүлэн гаргасны нэг нь залуусын хэрэглээний шинэ тренд, соёл бүхий RTD (Ready to drink) буюу шууд хэрэглэх коктейлийг гаргасан явдал байв.

100 жилийн ойгоо угтан компанийн уриа үгээ “Үргэлж өөдөө” буюу “Always Forward” хэмээн шинэчилж, шинэ эрхэм зорилго, ирээдүй рүү чиглэсэн алсын хараатайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Үнэ цэнийг хамтдаа бүтээлцэж ирсэн эрхэм хамт олон, харилцагч, түншүүддээ зориулан салбарын шинэ жишгийг хамтдаа тодорхойлж, үйл ажиллагааны талаарх бүхий л талын мэдээллийг хүргэн, салбарын ирээдүйн чиг хандлагын талаар мэдлэг түгээж, өөрийн биеэр туршиж үзэх, танилцах боломжийг олгосноороо онцлог арга хэмжээ болж өнгөрлөө.

 

АПУ компани 100 жил – Үргэлж өөдөө

Categories
Мэдээллийн сан Онцлох хэвлэлийн мэдээлэл Санал болгох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

“Гайхамшигт жолооч- Уусан бол жолоо барьдаггүй” аян үргэлжилсээр…

АПУ компани “Соёлоор гоёно” төслийнхөө хүрээнд “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” нийгмийн эерэг нөлөөллийн аяныг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Энэ хүрээнд МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын тоглолтуудтай “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” эерэг нөлөөллийн аянаараа хамтран ажиллаж байна.

АПУ ХК нь хариуцлагатай хэрэглээний соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэ төрлийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд вэб цэс нэмэлтээр хөгжүүлж QR хэлбэрээр бүтээгдэхүүний шошгон дээр байршуулалт хийхийн зэрэгцээ хариуцлагатай хэрэглээний зөвлөмж, мэдээллүүдийг шинээр зах зээлд гаргаж буй бүтээгдэхүүний шошгон дээр байршуулан зохистой хэрэглээг уриалж байна.

Categories
Нийгэмд чиглэсэн бодлого Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Тогтвортой хөгжил Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АПУ компанийн “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэрт зочиллоо

Монгол Улс сүү сүүн бүтээгдэхүүний дотроос ганцхан бяслаган бүтээгдэхүүний 90 гаруй хувийн импортын хамааралтай байдаг бөгөөд 2022 оны байдлаар 3000 тн бүхий 103 тэрбум төгрөгийн бяслаг төст, дуураймал бяслагийг импортлоод байна. Өөрөөр хэлбэл, бид орлуулагч ороогүй цэвэр сүүгээр хийсэн бяслаг хэрэглэдэггүй гэсэн үг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнийг санаачлан хүнсний хангамж, аюулгүй байдал, тэр дундаа эрүүл чанартай хүнсийг Монгол хүн бүрд хүргэх зорилгоор хүнсний салбарт ажиллаж буй хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллаж буй билээ. Энэхүү хамтын ажиллагааны нэг хэсэг болж АПУ компаниас “Цагаан хувьсгал” санаачилгыг 2023 оны 03 сард дэвшүүлж, 8 зорилтын хүрээнд сүүний салбарт манлайлж ажиллахаа илэрхийлсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнгөрөгч оны 6 сард 7 брэндийн 60 гаруй нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг АПУ Дэйри: Монгол сүүний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан бол энэ удаа Монголдоо төдийгүй дэлхийд ховорд тооцогдох “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэрт зочиллоо. Энэхүү үйлдвэр нь Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараагийн малчдаас жил тутам 3.6 тэрбум төгрөгийн сүү худалдан авч, уг түүхий эдээрээ Европ технологи ашиглан гаргасан Чеддар, Гоуда, Моцарелла зэрэг бяслаг болон Монголын уламжлалт сүүн сархад бүхий Шигүдэри брэндийг урлан үйлдвэрлэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус үйлдвэрт айлчлахдаа “эх орноо эрүүл хүнсээр хангах, хүнс экспортлогч болох их үйлсэд хүч хөдөлмөр, сэтгэл зүрх, хичээл зүтгэлээ дайчлан ажиллаж байгаа эрхэм хүндэт та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлээд, уламжилсан сүү боловсруулах арга барилыг сүүлийн үеийн техник технологитой хослуулан хөгжүүлж, дэлхийн стандартад нийцсэн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг цаг үе биднээс шаардаж байна.” гэж онцоллоо.

“Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр нь хаягдалгүй, гадна агаарын хүйтнийг нөөцлөх замаар хөргөлтийн төхөөрөмжийн ачааллыг тэнцвэржүүлж, эрчим хүчний хэрэглээг бууруулах эко барилгын технологи бүхий техник, технологийн цогц шийдэл бүхий иж бүрэн цогцолбор юм. Үйлдвэр ашиглалтад орсноор тус орон нутгийн сүүний 30%-г татан авч, 40 шинэ ажлын байр, сүү бэлтгэн нийлүүлэх малчид, фермерүүдтэй тогтмол хамтын ажиллагаатай болж, хоногт 24 тонн, жилдээ 7.2 сая литр шингэн сүүг боловсруулан Монгол малын сүүнээс дэлхийн стандартад нийцсэн 5-6 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргах боломж бүрдэж эхлээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол бяслаг” үйлдвэрийг нээж хэлсэн үг

 

Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Мэдээллийн сан Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарсан АПУ ХК экспортын өсөлт, тэлэлтийг чухалчилж байна

99 жилийн түүхтэй АПУ ХК нь Монгол Улсын “ТОП 100” компанийн нэгээр 19 дэх жилдээ дараалан шалгараад байна. 2022 оны тухайд АПУ ХК экспортын хурдасгуур төслүүдээ эрчимжүүлж, БНСУ-д бүтээгдэхүүнээ GS 25 сүлжээ дэлгүүрээр нийлүүлэх, АНУ-д цахим худалдааны платформд нэгдэх зэргээр эрчимтэй хүчин чармайлт гаргаж ажиллаа.

Мөн нийгмийн шинж чанартай хөрөнгө оруулалтад анхаарч сүү, сүүн бүтээгдэхүүний импортыг орлох, малчдын амьжиргааг дэмжих, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилготой “Монгол Сарлаг – Гэр үйлдвэрлэл” төсөл, удахгүй нээлтээ хийх “Бяслагын үйлдвэр”-ийн төсөл тэргүүтэй хүн амын эрүүл мэнд, эдийн засгийн шинэ боломж, өгөөж бий болгосон ажлуудыг эхлүүллээ.

АПУ ХК нь улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулж, 2022 онд Монгол Улсын төсөвт нийт 400 гаруй тэрбум төгрөгийн татвар төлж, өнгөрсөн жилээс 9%-иар өсгөж, Шилдэг татвар төлөгчдийн нэгээр шалгарсан.

Нийт 2200 гаруй ажиллагсдыг ажлын байраар хангаж, 11 мянга гаруй харилцагчийн хамтаар эдийн засаг, нийгмийн хөгжилд хамтын үнэ цэн бүтээж ажиллаж байна.

Мөн Тогтвортой хөгжлийн бодлогоо эрэмбэлэн тодорхойлж, нийгэм, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай хэрэглээг түгээх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Тухайлбал, соёлтой, хариуцлага хэрэглээг таниулах чиглэлд “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” хөтөлбөрийг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байна. Хог хаягдлыг менежментийг сайжруулах чиглэлд шилний дахин хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор харилцагч, түншүүдтэйгээ хамтран “Чи-Чадна – Шилээ дахин амьдруулъя” төслийг хэрэгжүүлж ажиллаа.

Categories
Мэдээллийн сан Онцлох хэвлэлийн мэдээлэл Хөрөнгө оруулагчдад Онцлох Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Uncategorized Мэдээ, мэдээлэл Хөрөнгө оруулагчдад

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023

АПУ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

АПУ ХК (цаашид “Компани” гэх)-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ” гэх)-ийн хурлын 2023 оны 03-р сарын 17-ны өдрийн 23/05 тоот тогтоолоор Компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2023 оны 04 сарын 28-ны өдрийн 14:00 цагт цахимаар зохион байгуулах болсныг мэдэгдэж байна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:

  1. Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах,
  2. Компанийн ТУЗ-ийн гишүүдийн цалин урамшууллыг хэлэлцэж батлах

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гарах бүртгэлийн өдөр: 2023 оны 04-р сарын 07-ны өдөр

Хувьцаа эзэмшигч та бүхэн:

  1. Компанийн www.apu.mn цахим хуудсанд хурлын бүртгэлийн өдрөөс хойш нийтлэгдэх зааврын дагуу бүртгүүлж, хуралд цахимаар оролцоно.
  2. Харилцагч брокер дилерийн компани эсхүл хурлын тооллогын комиссоор ажиллаж буй БиДиСек ҮЦК ХК (Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, 27/1 тоот, Утас: 7555-1919 /4/, 99043165)-д ажлын өдөр, ажлын цагаар очиж, санал авах хуудсаар саналаа урьдчилж өгөх боломжтой. Санал авах хуудсаар санал авах хугацаа 2023 оны 04 сарын 27-ны өдрийн 18:00  цагт дуусна.

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хурал зохион байгуулах комиссын утас, цахим хаягаар ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд холбогдож авна уу.

НэрсУтасИмэйл хаягЦахим хуудас
Ч.Ариунсан,
Б.Мягмар,
Б.Эрдэнэтуяа,
Э.Солонго,
О.Одгэрэл,
Д.Баясгалан,
П.Жаргалсайхан
344336-338agm@apu.mnwww.apu.mn

Хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой танилцуулга материал буюу хурлын товхимолтой энд дарж танилцана уу.

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

АПУ ХК, Чингисийн өргөн чөлөө-14, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар-17040, Монгол Улс

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

~БИДНИЙ ТУУЛСАН ЗАМНАЛ~

АПУ компанийн ажилтан бүр олон жилийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэл зарцуулсны үндсэн дээр олон улсын зах зээл дээр амжилттай гарах суурийг бий болгосон нь гайхамшигтай.

+21 Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!

#storybehind#биднийтуулсанзамнал#APUCompany

Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК хариуцлагатай дадал, хэвшлийг бий болгох шинэ хөтөлбөр танилцууллаа

 

АПУ ХК нь залуучуудын хариуцлагатай амьдралын хэв маяг, эрүүл мэндийн зохистой дадал, хэвшлийг бий болгох зорилгоор сагсан бөмбөгийн спортын хөгжилд хувь нэмэр оруулан Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо /МСБХ/-ны Үндэсний дээд лигийг дэмжин хамтран ажиллаж буй билээ.

Энэ үеэр компанийн тогтвортой хөгжлийн бодлогын нэг хэсэг болох “Хариуцлагатай хэрэглээ”-г бий болгох зорилгоор замын хөдөлгөөний аюулгүй байдал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын эсрэг “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

 

“АПУ” ХК-ийн байгууллагын харилцааны албаны дарга О.Одгэрэл: Бид нийгмийн манлайллын “Соёлоор Гоёно” төслийн дэд хэсэг болгон “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Уусан үедээ жолоо барьдаг хүмүүсийн дунд явуулсан олон улсын судалгаанд жолоочид өөрийн жолоодлогын туршлага, арга барилыг сайн, хангалттай гэж үнэлж, согтуугаар тээврийн хэрэгсэл барих хандлагатай байдаг нь олон эрсдлийг дагуулдаг. Иймд бид энэхүү хөтөлбөрөөрөө дамжуулан “Хариуцлагатай хэрэглээ”-г бий болгох зорилгоор олон талд хамтын ажиллагааг эхлүүлэн ажиллахаар төлөвлөж байна. 

Уг хөтөлбөр нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын эсрэг олон улсын зан төлөвийн судалгаанд суурилан хэрэгжүүлэхээрээ онцлог болж байна. Олон улсын судалгаагаар нийгмийн зан төлөвийн хувьд хэрэглэгч өөрийн жолоодлогын туршлага, арга барилыг сайн, хангалттай гэж үнэлсний улмаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хандлага давамгай болохын зэрэгцээ уусан үедээ тээврийн хэрэгсэл барихгүй байх, жолооч дуудах арга хэрэгслийн талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байдаг тул богино хугацаанд зохисгүй шийдвэр гаргалт хийж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож улмаар зөрчил үүсгэж, ноцтой хохирол учруулах хандлага давамгайлдаг байна.
Үүний эсрэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын хор уршгийг нийгэмд таниулах, зөрчлөөс сэргийлэх арга зам, жолоодлогын үйлчилгээний талаарх мэдлэг, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр АПУ ХК, Тээврийн Цагдаагийн алба, “UBCab” байгууллагууд үе шаттайгаар, олон ажлууд төлөвлөж байна.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат: Он гарсаар эхний 2 сарын байдлаар 5000 гаруй согтуу жолоочийг илрүүлсэн. Согтуугаар жолоо барих нэгэн шалтгаан нь “Ойрхон юм чинь, “Ганц удаа гайгүй байх” гэж бодох нь эрсдэлийг улам дагуулж байна. Иймд бид АПУ ХК, “UB” cab компанитай хамтран Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж, согтуугаар жолоо барих эрсдлийг 10 хувиар бууруулах зорилго тавин ажиллаж байна.

“UB” cab компанийн маркетингийн менежер Д.Чинбат: “Залуус архи, согтууруулах ундааны зохистой хэрэглээг эрхэмлэдэг болсон байна. Одоогоор 5000 жолооч үйлчилгээнд явж байна. Манай жолооч нар даатгалд бүрэн хамрагдсан. Өөрөөр хэлбэл, таны автомашиныг унаж яваад осол аваарь гаргалаа гэхэд таны даатгал биш манай жолоочийн даатгал дээр бичигддэг. Өдрүүдийг харахад 4-5 дахь өдөрт дуудлагууд ихэсдэг. Залуусын алкахолын хэрэглээ эдгээр өдрүүдэд нэмэгддэг юм болов уу” гэв.

Тээврийн Цагдаагийн албаны мэдээлснээр Монгол улсын хэмжээнд 2022 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 54791 зөрчлийг илрүүлж таслан зогсоосон байна. Тиймээс энэ тоог 2023 онд дор хаяж 10 хувиар улмаар жил бүр үе шаттайгаар түүнээс дээш хэмжээгээр бууруулах нь уг хамтарсан хөтөлбөрийн зорилго оршиж байна.
АПУ ХК нь хүн амын эрүүл мэндэд эергээр нөлөөлөх, зөв зохистой, соёлтой, хариуцлагатай хэрэглээг дэмжих, улмаар залуучуудын спортын хөгжлийг дэмжих зорилгоор сагсан бөмбөгийн Оргилуун Лиг, хөл бөмбөгийн FC Улаанбаатар баг, уулын эрчимт алхалтын спортын “Senguu Race” уралдаант тэмцээн, Шайбтай хоккейн спортын Ази номхон далайн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг ивээн тэтгэх гэх мэтээр спортын олон төрөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллаж байна.
Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Онцлох Бид АПУ-чууд Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

Сүүний салбарт “Цагаан хувьсгал” хийх уриалга дэвшүүллээ 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр төрийн ордонд “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” боллоо.
Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь шингэн сүүний нийлүүлэлт, тээвэр ложистикоос шууд хамааралтай бөгөөд малчин өрхийн амьжиргааг дэмжих анхан шатны боловсруулах үйлдвэрлэлийг бий болгоход чиглэн АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр нь “МОНГОЛ САРЛАГ”- Гэр үйлдвэрлэлийн төслөө Архангай аймгийн Чулуут суманд өнгөрсөн оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Зөвлөгөөний үеэр цаашид сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хангамжийн НЭМҮҮ өртгийн сүлжээг цогцоор нь шийдэх гарц гаргалаа эрэлхийлж, сүүний салбарын “Цагаан хувьсгал” уриалгыг хэрэгжүүлэхийг АПУ ХК-ийн Төсөл эрхэлсэн захирал Г.Энхбилэг онцоллоо.АПУ ХК-ийн Төсөл эрхэлсэн захирал Г.Энхбилэг: “Цагаан хувьсгал” уриалгын хүрээнд сүүний бодлогын зөвлөл бий болгох, нэмүү өртгийн сүлжээний стратеги шинэчилж тогтоох, эрчимжсэн кластер ферм хөгжүүлэх, анхан шатны боловсруулах үйлдвэрт татварын хөнгөлөлт үзүүлэх, сүүний татаасны хугацааг нэмэгдүүлэх, сүүний үнээний импортыг нэмэгдүүлэх, хүүхдийн сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орон нутаг дахь чанарын лабораторийг чадавхжуулах зэрэг найман уриалгыг бид дэвшүүлж байна.
АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Г.Баярмагнай: “Сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гол хэрэгцээ нь шингэн сүүний нийлүүлэлт бөгөөд малчид фермерүүдийг дэмжин ажиллаж, ойрын таван жилийн хугацаанд сүүний хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. “Цагаан хувьсгал” уриалгын хүрээнд дэвшүүлсэн арга замын хүрээнд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд дотоодын хэрэгцээг хангахад чиглэж, сүүний салбарын жишиг кластер ферм, дэд бүтэц, ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгох, цогцоор нь шийдэхэд анхаарч ажиллах шаардлага үүсэж байна. Үүнд АПУ ХК, АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр хөрөнгө оруулалт хийж, Монгол хүний сүүний хэрэглээг 3-5 дахин өсгөх зорилготой ажиллаж байна.”
Categories
Онцлох хэвлэлийн мэдээлэл Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

Үндэсний их өв “Соёлоор гоёно” – АПУ Хувьцаат компани

АПУ ХК нь үндэсний бөхийн спортыг дэмжих замаар өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын Арслан Б.Орхонбаяр, Монгол Улсын Харцага Т.Өсөх-Ирээдүй нартай урт хугацаанд хамтран ажиллахаар боллоо.

Бид уламжлал, өв соёлоо эрхэмлэн дээдлэж үндэсний спортууд болох шагайн харваа, сур харваа, хурдан морь, үндэсний бөх тэргүүтэй олон төрөлд бахархал болсон тэргүүлэх тамирчидтай хамтран ажиллаж байна.

XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилдээ үндэсний их өв соёлоор гоёж, үйлс бүхэн тань дэлгэрэх болтугай.

АПУ Хувьцаат компани
Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ

#2123 өдөр, @APUCompany-тай хамт

#2123 өдөр, @APUCompany-тай хамт

АПУ ХК нь ажилчдынхаа сурч хөгжих бүхий л боломжоор хангаж, олон улсын томоохон үйлдвэрлэгч HEINEKEN компанийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, туршлага, чанар стандартыг бүхий л түвшиндээ нэвтрүүлэн ажиллаж байна.

АПУ ХК-ийн Брэнд менежер Б.Тамир: “Дэлхийд алдартай томоохон брэндийн туршлага, ноу-хауг суралцах боломжийг АПУ компани надад олгосон. Үүний үр дүнд бид үндэсний брэнд бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг олон улсын түвшинд хийж, бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд борлуулж байна.

Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Онцлох Бид АПУ-чууд Мэдээллийн сан Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Uncategorized Мэдээ, мэдээлэл

#753 өдөр, @APUCompany-тай хамт

АПУ ХК болон дэлхийн топ үйлдвэрлэгчдийн нэг HEINEKEN нарын хүчирхэг менежментийн нэгдэл дэлхийд өрсөлдөх Монгол компанийг бүтээж байна.

Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Онцлох Бид АПУ-чууд Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК-ийн дэмжин ажилладаг “ФС УЛААНБААТАР” хөлбөмбөгийн багт 2017 оны шилдэг хамгаалагч О.ОЮУНБААТАР, 2023 оны анхны наймаагаар довтлогч О.МИЖИДДОРЖ нар нэгдлээ

АПУ ХК-ийн дэмжин ажилладаг “ФС УЛААНБААТАР” хөлбөмбөгийн багт 2017 оны шилдэг хамгаалагч О.ОЮУНБААТАР, 2023 оны анхны наймаагаар довтлогч О.МИЖИДДОРЖ нар нэгдлээ.
“ФС УЛААНБААТАР” хөлбөмбөгийн багт шинээр нэгдсэн тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.
АПУ ХК нь хөлбөмбөгийн спортын хөгжлийг дэмжих замаар залуучуудын эрүүл амьдралын хэв маяг, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор “ФС УЛААНБААТАР” хөлбөмбөгийн шигшээ багийг 9 дэх жилдээ дэмжин, хамтран ажиллаж байна.
Спорт бол бидний бахархал, эв нэгдэл, соёл, хамтдаа бүтээх гэрэлт ирээдүйн гүүр билээ.
Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ компани “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллага”-аар шалгарлаа

Бид хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, хүртээмжтэй ажлын байрыг бий болгох зорилтын хүрээнд:
1. Хөдөлмөрийн гэрээ, компанийн дотоод дүрэм журам, нэрийн хуудсуудыг Брайл хэвлэлд хөрвүүлэн, дохионы хэлтэй сургалт видеог бэлтгэв.
2. JICA DPUB “Монгол улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд Job Coach бэлтгэх сургалтад хамрагдав.
Хүний нөөцийн нөөцийн мэргэжилтнүүдийг мэргэшсэн дохионы хэлмэрчийн сургалтад хамруулав.
3. Явган хүний замын тэмдэглэгээ, автомашины зогсоол, шатаар зөөвөрлөгчийг байршуулан ажиллаж байна.

Бидний үнэт зүйл: Бусдыг дээдлэн эрхэмлэ.
Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

🌍 Дэлхийд Хамтдаа

АПУ компани нь 2022 он гарсаар дэлхийн зах зээлд үндэсний брэнд бүтээгдэхүүнээ таниулах ажлаа улам эрчимжүүлэн ОХУ, БНХАУ, БНСУ, БНПУ, Тайландын Хаант Улс – руу бүтээгдэхүүнээ экспортолж байна.


2022 оны онцлох үйл явдал:
• ОХУ дахь экспортын хэмжээг өмнөх оноос 214% өсгөж чадсан.
• БНХАУ -д борлуулалтын охин компани байгуулж, бизнесийн цар хүрээгээ тэлсэн.
• БНСУ- ын алдарт GS25 сүлжээ дэлгүүрийн дэлгүүрийн 7000 салбаруудаар “Golden Gob” шар айргийг борлуулж эхэлсэн.
• БНПУ-ын зах зээлд “Чингис Хаан” брэндийг борлуулж эхэлсэн.
• Тайланд улсын Зүүн Өмнөд Азийн тэргүүлэгч “King Power” Duty Free буюу татваргүй барааны дэлгүүрүүдээр “Chinggis Khan” брэндээ борлуулж эхэлсэн.

  • Онцлох арга хэмжээ:
  • ИТАЛИ улс, Комо хот:

FUORI CONCORSO, тансаг зэрэглэлийн брэндүүдийг танилцуулах арга хэмжээ.

  • АНУ, Вашингтон хот:

Монгол улсаас АНУ-д суугаа элчин сайдын яамнаас зохион байгуулсан “Chinggis Khan Golf tournament”

  • БОЛГАР улс, София хот:

Holiday in Spa Bulgaria, олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн.

  • СОЛОНГОС улс, Илсан хот:

GS25 ая тухтай дэлгүүрээс жил бүр зохион байгуулагддаг “GS25 Beer & Music” хөгжмийн фестивал.

  • ТАЙЛАНД улс, Бангкок хот, Эрхэмсэг Хатан хаан Сирикит-ийн нэрэмжит “Тайланд торго олон улсын загварын долоо хоног” үйл ажиллагаа
  • Орос улс, Москва хот:

Светлана Бондарчукийн “Action auction charity dinner”

  • Орос улс, Москва хот:

“Gentlemen Private Club” арга хэмжээ

  • Орос улс, Москва хот:

“Оны онцлох хүн” арга хэмжээ

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК “Тайланд торго олон улсын загварын долоо хоног” үйл ажиллагаанд “Чингис хаан” болон “Эдэн” брэндүүдээр ивээн тэтгэж, хамтран ажиллалаа

АПУ ХК -ийн “Чингис хаан” брэнд нь Тайландын Хаант улсын хамгийн том аялал жуулчлалын худалдааны “King Power” – сүлжээний татваргүй барааны дэлгүүрүүдээр амжилттай худалдаалагдаж байгааг дахин дуулгахад таатай байна.
“АПУ ХК” Тайландын хаант улсын нийслэл Бангкок хотод 2022 оны 12-р сарын 07-12-ны өдрийн хооронд зохион байгуулагдсан Эрхэмсэг Хатан хаан Сирикит-ийн нэрэмжит 3 дахь удаагийн “Тайланд торго олон улсын загварын долоо хоног” үйл ажиллагаанд “Чингис хаан” болон “Эдэн” брэндүүдээр ивээн тэтгэж, хамтран ажиллалаа.
Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

Бид “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН” өрөөг тохижуулан ашиглалтанд орууллаа.

Компанийн ажилтнууд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгээс нь аваад гэртээ харьтал ажлын байран дээр түр байлгах хэрэгцээ шаардлага гардаг.
Иймд бид хүүхэд түр саатуулах, аав ээжийгээ хүлээнгээ хичээл, даалгавраа хийх боломжтой “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН” өрөөг тохижуулан ашиглалтанд орууллаа.
Бидний үнэт зүйл: БУСДЫГ ДЭЭДЛЭН ЭРХЭМЛЭ.
Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Мэдээллийн сан Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ

АПУ ХК сагсан бөмбөгийн спортыг дэмжих замаар залуучуудын эрүүл мэндийн зөв дадал хэвшүүлэх хамтын ажиллагаа эхлүүллээ.

АПУ ХК нь хүн амын эрүүл мэндэд эергээр нөлөөлөх, зөв зохистой, соёлтой, хариуцлагатай хэрэглээг дэмжих, улмаар залуучуудын спортын хөгжлийг дэмжих зорилгоор сагсан бөмбөгийн Оргилуун Лиг, хөл бөмбөгийн FC Улаанбаатар баг, уулын эрчимт алхалтын спортын “Senguu Race” уралдаант тэмцээн гэх мэтээр спортын олон төрөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллаж ирсэн.
Энэ удаагийн сагсан бөмбөгийн спортын хамтын ажиллагааны нээлтийн үеэр АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг: “Сагсан бөмбөгийн спорт нь багийн спорт гэдгээрээ онцлог бөгөөд хамтын амжилт, хамтын соёлыг бий болгож, эв нэгдэлтэй, ээлтэй нийгмийг цогцлооход үнэтэй хувь нэмэр оруулж байна. Мөн Монголд төдийгүй дэлхий даяар хүн амын эрүүл мэнд, залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх зөв дадал хэвшилд эергээр нөлөөлж байна. Тиймээс бидний цаашдын тогтвортой хамтын ажиллагаа эрүүл Монгол хүнийг бий болгоход хувь нэмэр оруулна гэж итгэж байна” хэмээн онцоллоо.
Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК Пластик сентер ХХК-д 33 тонн хаягдал гялгар уут цуглуулан тээвэрлүүллээ.

✅АПУ ХК нь хог хаягдлын менежментийг үйлдвэрлэлээс гарч буй бүх төрлийн хатуу хог хаягдлын хүрээнд хэрэгжүүлдэг ба хог хаягдлын хэмжээг бууруулах, ландфиллд хаягдах хаягдлыг багасгах хүрээнд Пластик сентер ХХК-д 33 тонн хаягдал гялгар уут цуглуулан тээвэрлүүллээ.
Тус хаягдлаар гялгар уут дахин боловсруулах Plastic center үйлдвэр нийтдээ 110ш 100% битүүмжтэй нүхэн жорлонгийн доторлогооны сав үйлдвэрлэсэн байна. ♻️
Энэ нь нийслэл Улаанбаатар хотын хөрсөнд жил бүр 660,000 литр бохир нэвчихээс хамгаална
Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ

“Калтенберг” шар айргийг онцгой эрхтэйгээр үйлдвэрлэх лицензийн хугацааг 5 жилээр сунгаж, шинэ нэр төрөл болох “Kaltenberg light 3.8%”-ийг зах зээлд нэвтрүүллээ

АПУ ХК болон “Калтенберг” брэндийн шар айраг үйлдвэрлэгч Кониг Людвиг интернэйшнл компани хамтын ажиллагаагаа дахин таван жилээр сунгаж, Санамж бичигт гарын үсэг зурцгаалаа.

Ингэснээр уг шар айргийг тусгай зөвшөөрлийн дагуу дотооддоо үйлдвэрлэхээс гадна экспортыг нэмэгдүүлж, стандартыг улам сайжруулахтай холбоотой олон талт арга хэмжээг талууд хамтран хэрэгжүүлэхээр болж байна. 

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг “2012 оны гуравдугаар сард Герман улсад ажлын томилолтоор явах үедээ Кониг Людвиг Интернэйшнл компанийн төлөөлөлтэй танилцаж байсан нь өнөөдрийн энэхүү хамтын ажиллагааны эхлэл болж байв. Бид улсдаа анх удаа франчайз эрхээр Баварийн цэвэр түүхий эдийн “Калтенберг” хэмээх 800 гаруй жилийн түүхтэй шар айргийг Монголын хэрэглэгчдэд танилцуулж, үйлдвэрлэж өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж байна” хэмээлээ.
Мөн Принц Луйтпольд “Олон мянган километр зам туулж, бүтээгдэхүүнийг импортлох биш, мэдлэгийг нь АПУ ХК импортолсон. Ийнхүү улаанбуудайн шар айргийг эх орондоо үйлдвэрлэснээр импортын явцад үүсэх нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулж, байгаль дэлхийдээ ээлтэй үр дүн үзүүлж байна” хэмээн онцоллоо.
“Монгол дахь хамтын ажиллагаагаа бид урт хугацаагаар харж, амжилтаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна”
Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Uncategorized

“Asia Summit Conference” арга хэмжээнд АПУ ХК-ийн хэрэгжүүлсэн SKYY брэндийн нээлтийн үйл ажиллагаа шилдгийн шилдгээр шалгарлаа.

Дэлхийн 190 улсад үйл ажиллагаа явуулдаг Бүгд Найрамдах Итали Улсын CAMPARI групп компани нь 1860 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд АПУ компанитай 2016 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа билээ.
CAMPARI групп компаниас уламжлал болгон зохион байгуулдаг “Asia Summit Conference” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан бөгөөд нийт 16 улсаас “Best Creative Consumer Engagement” төрөлд АПУ ХК-ийн хэрэгжүүлсэн SKYY брэндийн нээлтийн үйл ажиллагаа шилдгийн шилдгээр шалгарлаа.
Зөв зохистой хариуцлагатай хэрэглээний соёлыг түгээн дэлгэрүүлж, олон улсын түвшинд хамтран ажиллаж буй хамт олондоо халуун баяр хүргэе.
Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ Дэйри Монгол Сүүний Үйлдвэр сүү бэлтгэлийн системд шинэ хамтрал эхлүүллээ.

Хүн амын эрүүл мэнд, дархлаажуулалтын цөм болсон сүүн бүтээгдэхүүний зах зээлд АПУ Дэйри Монгол Сүүний Үйлдвэр сүү хүлээн авах цэгийг боловсронгуй болгож, түүхий эдийн аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ малчдын амьжиргааг дэмжсэн жишиг цэг байгууллаа.

Төв аймгийн Батсүмбэр суманд байгуулж буй энэхүү сүү хүлээн авах цэгийг орон нутгийн малчдын хоршоо болон аймаг, сумдын засаг даргын тамгын газруудтай хамтран сүүний чанарт суурилсан урамшууллын тогтолцоог бий болгох замаар гурвалсан хамтрал бий болгож байна.
Хоршооны гишүүн малчид уг хоршоогоор дамжуулан жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зээл авах боломжтойгоос гадна аймаг, сумын засаг даргын тамгын газар нь уг хоршооны малчдад газар тариалан эрхлэх боломж нөхцөл бүрдүүлж, га.талбай олгох замаар хоршоог дэмжсэн олон зохицуулалт хийж байна.
Малчид, үйлдвэрлэгч, төр засгийн хамтын ажиллагааг бэхжүүлсэн уг тогтолцоог бүрдүүлснээр орон нутгийн малчид, иргэдийн орлогыг тогтмолжуулах, цаашид хамтын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хөгжиж суралцах замаар бизнесээ өргөжүүлэх суурь нөхцөл болж байна.

Хоршооны гишүүн малчид уг хоршоогоор дамжуулан жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зээл авах боломжтойгоос гадна аймаг, сумын засаг даргын тамгын газар нь уг хоршооны малчдад газар тариалан эрхлэх боломж нөхцөл бүрдүүлж, га.талбай олгох замаар хоршоог дэмжсэн олон зохицуулалт хийж байна.

Малчид, үйлдвэрлэгч, төр засгийн хамтын ажиллагааг бэхжүүлсэн уг тогтолцоог бүрдүүлснээр орон нутгийн малчид, иргэдийн орлогыг тогтмолжуулах, цаашид хамтын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хөгжиж суралцах замаар бизнесээ өргөжүүлэх суурь нөхцөл болж байна.

Энэхүү төсөл нь дараах зорилтуудыг хэрэгжүүлэхээр байгуулагдаж байна:

  • Сүү хүлээн авах цэг нь хүнсний аюулгүй байдлыг хангасан, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн үйл ажиллагааг явуулах;
  • Хоршооны үйл ажиллагааг дэмжиж тэднийг тогтмол уулзах, сургалт мэдээлэл авах ба санаа бодлоо хэлэлцэх, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, дэмжих, ая тухтай орчин нөхцөлөөр хангах;

Энэхүү төслийн үр дүнд малчид шинэхэн сүүгээ стандартын шаардлага хангасан хөргүүртэй төхөөрөмжинд нийлүүлж, улмаар хэрэглэгчдэд хүнсний аюулгүй байдлыг хангасан цэвэр сүүг хүргэх ажил улам хурдсаж, эргэлт сайжрахын зэрэгцээ хоршооны гишүүн малчдад илүү тав тухтай, сэтгэл ханамжтай ажлын орчинг бүрдүүлж байгаа нь сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын хувьд томоохон ахиц дэвшил болж байна.

Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК “Хамтдаа – Сорилт, Гарц, Оролцоо” Харилцагчийн Нэгдсэн Чуулган зохион байгууллаа

Үйлдвэрлэл, Худалдаа, Үйлчилгээний салбарын хамтрагч, харилцагч байгууллагуудтай хамтран зах зээлийн хүндрэлтэй нөхцөл байдалд хэрхэн хамтарч ажиллахаар хэлэлцэж, нээлттэй санал солилцох зорилгоор АПУ ХК нь уламжлал болсон харилцагчийн нэгдсэн чуулганаа “Сорилт, Гарц, Оролцоо” сэдвийн дор зохион байгууллаа.

Уг чуулганд ҮСХ-ны төлөөлөл оролцож эдийн засгийн өөрчлөлт, түүхий эдийн тасалдал, инфляци, үнийн суурь хүчин зүйлсийн талаар бизнес эрхлэгчдэд мэдээлэл хүргэлээ.

Мөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөл “АПУ Дэйри ХХК”-ийн Гүйцэтгэх захирал Г.Баярмагнай, худалдааны салбарын төлөөлөл Скай Хайпермаркет ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Жавзмаа, “Суварга” хүнсний дэлгүүрийн бизнес эрхлэгч Г.Мөнхцэцэг, үйлчилгээний салбарын төлөөлөл Монголын Ресторан Зоогийн Газрын Холбооны Ерөнхийлөгч М.Есөнмөнх нар “Шийдэлд Хамтдаа” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж бизнесийн төслүүдээ хэрхэн хамтран үргэлжлүүлж өнөөгийн нөхцөл байдлыг даван туулах талаар санал солилцлоо.

Энэ үеэр бизнесийн орчны хүндрэлтэй нөхцөл байдал үүсч, хил гааль, тээвэрлэлт, олон улсын геополитикийн асуудлуудаас үүдэлтэй түүхий эд, бараа материалын тасалдал бий болж, валютын ханшийн өсөлт тэргүүтэй хүчин зүйлсийн улмаас бараа, бүтээгдэхүүний үнэ огцом өсөхөд хүрээд байгааг бизнес эрхлэгчид онцоллоо.

Мөн сорилтыг даван туулахын тулд бизнес эрхлэгчид хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах АПУ ХК-ийн хэрэгжүүлж буй “Чи чадна ” Шилээ дахин амьдруулъя” санаачилгад нэгдэн цаашид хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан АПУ Дэйри ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан АПУ Дэйри ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны боломж нөхцөлийг хэлэлцлээ.

Уулзалтын үеэр АПУ Дэйри ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Баярмагнай сүү, сүүн бүтээгдэхүүний амин дэмээр баяжуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, тэр дундаа дархлаажуулалтын амин дэм болсон “Д” Витаминтай сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ эрчимжүүлэхийн зэрэгцээ малчдын сүү нийлүүлэлт, фермерийн хамтын ажиллагааг бэхжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Монголчуудын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ дэлхийн дунджаас хэд дахин бага байгаа нь цаашид анхааралдаа авч гарцаагүй шийдвэрлэх асуудлуудын нэг бөгөөд үүний тулд бүх талуудын оролцоо, хамтын ажиллагаа чухал гэдгийг талууд онцоллоо.

Сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл, нөхцөл байдалтай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар хэлэлцсэн НҮБ-ын Монгол дахь Хүүхдийн Сангийн хамт олонд талархал илэрхийлье.

Categories
Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

“МӨНГӨН МОД 2021” НААДАМД АПУ ХК-ИЙН НИЙГЭМД ЧИГЛЭСЭН “СОЁЛООР ГОЁНО” ТӨСӨЛ ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА.

АПУ ХК-ийн нийгэмд чиглэсэн “Соёлоор Гоёно” төсөл 13 дахь удаагийн соёл, урлаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын “Мөнгөн Мод 2021” наадамд “Шилдэг зар сурталчилгаа” төрөлд шалгарсан анхны бүтээл боллоо.
Уг төрөлд нийгэмд чиглэсэн төслийн сурталчилгааг онцлон шалгаруулсанд гүн талархал илэрхийлье.

Хамтын нөлөөлөл, манлайллын аргачлалаар олон нийтээс фокус группийн ярилцлага, биет асуулга, хэлэлцүүлэг хэлбэрээр судалгаа авч хэрэгжүүлсэн уг төсөл нийт 2.5 сая гаруй хүнд хүрээд байна. Мөн контент үйлдвэрлэл, урлаг, хувцас загвар, сэтгүүл зүй, ТББ тэргүүтэй салбарын төлөөлөл болсон нийт 150 гаруй хүн төслийн дуу хоолой болон хамрагджээ. Нийт 50 гаруй төрлийн контентыг олон нийтэд хүргэсэн ба контент бүрийн чиглэлийг судалгаанд суурилж нийгэм, олон нийтийн өөрсдийн бүтээхийг хүсдэг соёлын дадал хэвшилд зориулан бүтээсэн юм. АПУ ХК-ийн санаачлагыг дэмжин үнэт зүйл, итгэл үнэмшил нэгдсэн урлаг, соёл, хувцас загвар, бизнес, иргэний нийгмийн байгууллагууд нийт харилцагч, хэрэглэгч та бүхэндээ гүн талархал илэрхийлье.
Амьдралын мөч бүрийг хамтдаа.
АПУ Хувьцаат компани
Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

? Эх Дэлхийгээ Хайрлаж, Усаа хэмнэе!

АПУ ХК нь цэвэр усны эх үүсвэрийг хайрлан хамгаалж, нөөцийг үр ашигтай ашиглах, хэмнэх үүднээс 2021 онд 13,589 м3 усыг дахин ашиглалаа. Бид “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-д хүрэхийн төлөөх хүчин чармайлтаа улам нэмэгдүүлж, нэгж бүтээгдэхүүнд зарцуулагдах усны хэрэглээг бууруулан, усны дахин ашиглалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Categories
Онцлох хэвлэлийн мэдээлэл Онцлох Бид АПУ-чууд Онцлох мэдээлэл Хэвлэлийн мэдээ Бид АПУ-чууд Мэдээ, мэдээлэл

Шинэ ажилтнууддаа зориулсан чиглүүлэх өдөрлөг амжилттай зохион байгууллаа.

АПУ ХК нь шинээр ажилд орж буй ажилтнууддаа зориулан тусгай өдөрлөг зохион байгуулж байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлс, үйл ажиллагааны чиглэл, төсөл хөтөлбөрүүд болон цаашдын дэлхийд өрсөлдөх алсын хараагаа танилцууллаа.
Бид үйл ажиллагаандаа нээлттэй, ил тод зарчим баримталж ажилтан нэг бүрийг тасралтгүй хөгжүүлж, ажлын байрны таатай нөхцлийг бүрдүүлэн ажиллахыг зорьж байна.

АПУ ХК нь 2021 онд Монгол улсаас анх удаа “Great Place to work” буюу “Ажиллахад таатай газар” олон улсын гэрчилгээг хүлээн авсан билээ.
Бидний үнэт зүйлс:
✅ Бусдыг эрхэмлэн дээдлэ
✅ Суралц, Нээ, Хөгж
✅ Үлгэрлэн манлайл
✅ Уламжлалаа хүндэл, шинийг бүтээ
✅ Амжилт өөд хамтдаа
Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хөрөнгө оруулагчдад Онцлох Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл Хөрөнгө оруулагчдад

Хувьцаа эзэмшигчдийн 2022 оны ээлжит хурал

АПУ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2022 оны 04 сарын 29-ний өдрийн 14:00 цагт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 хороо, Махатма Гандийн гудамж 39, Корпорейт Хотел энд Конвеншн Цэнтрийн 4 давхарт байрлах Концерт холл танхимд болох тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:

  1. АПУ ХК-ийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;
  2. АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгох;
  3. АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд (кумулятив аргаар сонгогдох 9 гишүүн)-ийг сонгох.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэл явагдах цаг: 13:00-13:59

Хувьцаа эзэмшигчдийн хурал эхлэх цаг: 14:00

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гарах бүртгэлийн өдөр: 2022 оны 04 сарын 08-ны өдөр

Хувьцаа эзэмшигч та бүхэн хурлын бүртгэлийн өдрийн байдлаар компанийн хувьцааг эзэмшиж байгаа тохиолдолд хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтад автоматаар бүртгэгдэх болно.

Хувьцаа эзэмшигч та биечлэн эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хуралд оролцож болох ба брокер дилерийн компаниудаар дамжуулан санал авах хуудсаар саналаа урьдчилж өгөх боломжтой. Санал авах хуудсаар санал авах сүүлчийн хугацаа 2022 оны 04 сарын 29-ний өдрийн 10:00  цагт дуусна.

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хурал зохион байгуулах комиссын утас, цахим хаягаар ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд авна уу.

Нэрс Утас Имэйл хаяг Цахим хуудас
1 АПУ ХК, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Ч.Ариунсан 344336-338 ariunsan.ch@www.apu.mn www.apu.mn
2 АПУ ХК, ТУЗ-ийн ажлын алба Б.Мягмар myagmar.b@www.apu.mn
3 АПУ ХК, ТУЗ-ийн ажлын алба Э.Солонго solongo.e@www.apu.mn
4 АПУ ХК, ТУЗ-ийн ажлын алба Б.Эрдэнэтуяа erdenetuya.b@www.apu.mn

Хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой танилцуулга материал буюу хурлын товхимолтой энд дарж танилцана уу.

For English, please click here.

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

АПУ ХК, Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүрэг,

Улаанбаатар-17040, Монгол Улс

Categories
Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

Climate 30+ Forum-д оролцлоо.

АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц. Эрдэнэбилэг ХХБ-с зохион байгуулсан Climate 30+ форумд оролцлоо. Тэрээр форумын үеэр “АПУ ХК нь Тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлтаа улам хурдасган, өдөр бүр үйл ажиллагаандаа шингээн ажиллахыг зорьж байна. Цар тахалтай зэрэгцэн уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй байгаль орчны бохирдол, хариуцлагатай хэрэглээ, тэгш бус байдал гэх мэт шийдлээ хүлээж буй олон асуудлууд бидэнд бий. Тасралтгүйгээр, энгийн жижиг алхмуудаар тогтвортой хөгжилд хамтдаа…” гэж дурджээ.

 

May be an image of 1 person and text
May be an image of 2 people and text that says '
May be an image of text
Categories
Мэдээллийн сан Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Мэдээ, мэдээлэл

SMILING HEARTS АРГА ХЭМЖЭЭ ГЭРЭЛ НЭМЛЭЭ

Бяцхан Хуландай ТББ-ийн санаачилгаар “Smiling Hearts” буюу хүүхэд багачуудад урам зориг, итгэл найдвар бэлэглэх зорилготой арга хэмжээг Шунхлай Групп, АПУ ХК, NTV телевиз хамтран амжилттай зохион байгууллаа. АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан болон “Бяцхан Хуландай ТББ”-ийн тэргүүн А.Мөнгөнцэцэг нар нээж үг хэлснээр арга хэмжээ эхэлсэн.

Хүүхэд багачууддаа зориулсан эхний сюрприз болж уран бүтээлээ хүргэхээр МУ-ын Төрийн соёрхолт, дуучин Болд хүрэлцэн ирсэн бөгөөд хүүхэд бүр хамт дуулж, бүжиглэсэн бол сургагч багш Мишээл өөрийнхөө амьдралынхаа туршлагаас хүүхэд багачууддаа сургамж болгон ярьсан юм. Мэдээж хүүхэд бүрийн үзэх дуртай хүүхэлдэйн киногоор арга хэмжээ үргэлжилж бэлэг гардуулснаар өндөрлөсөн билээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулсан уг арга хэмжээнд ХУД-ийн 8 хорооны нийт 400 хүүхэд хамрагдсан юм.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

Categories
Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Мэдээ, мэдээлэл

ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС АЛТ, МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

“Eurasia Spirit Drinks” тэмцээн нь олон улсын архи, архин төрлийн бүтээгдэхүүн болон спиртийн чанарыг шалгаруулах, дотоодын болон гадаадын зах зээл дээр дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах зорилгоор явуулдаг нэр хүндтэй шалгаруулалт юм.

2020 оны 1 сарын 28-ны өдрөөс 31-ний өдрүүдэд Москва хотноо зохион байгуулагдсан “Eurasia Spirit Drinks” тэмцээнд ОХУ, Финлянд, Латви, Бельги, Хятад, Монгол зэрэг нийт 10 гаруй улс орны 120 гаруй брэнд бүтээгдэхүүнүүд оролцсоноос үндэсний ууган үйлдвэр АПУ компанийн Ерөөл брэнд “Гадаадын шилдэг брэнд” төрөлд амт чанараараа тэргүүлэн алтан медаль, премиум сегментийн “Гадаадын шилдэг архи” төрөлд “ARKHI EXPORT” брэнд мөнгөн медаль тус тус хүртэж Монгол улсын шингэн хүнсний үйлдвэрлэлийн чанар стандарт, нэр хүндийг дахин баталгаажууллаа.

Түүнчлэн, уг тэмцээнд АПУ компанийн харьяа Натур Агро спиртийн үйлдвэрийн Альфа зэрэглэлийн спирт нь алтан медаль, Люкс зэрэглэлийн спирт нь мөнгөн медалийг тус тус хүртжээ. “Натур Агро”-гийн альфа спиртээр “Chinggis Khan”, “Soyombo”, “Eden”, “АRKHI”, “Чингис Грандхаан”, “Болор” зэрэг брэндүүдийг үйлдвэрлэдэг бол Люкс буюу тансаг зэрэглэлийн спиртээр “Ерөөл”, “Алтан түрүү”, “Улаанбаатар” зэрэг брэндүүдийг үйлдвэрлэдэг юм.

Уг тэмцээний шүүлтийг 70 жилийн түүхтэй, туршлагатай хүрээлэнгийн олон улсын мэргэшсэн чанар шалгагч нараас гадна хэрэглэгчдийн дундаас хөндлөнгийн экспертууд болон ажиглагч нарыг оролцуулсан багийг бүрдүүлж шалгаруулалтыг өндөр төвшинд явуулжээ. Мөн бүтээгдэхүүнийг шалгаруулахдаа тухайн ангиллаас хамааран амт чанар дээр үндэслэн шалгаруулахаас гадна инновацид суурилсан, шинэ технологи, болон шинэ жор орц, найрлага гэх мэт зүйлийг харгалзан үзжээ.

Үндэсний үйлдвэрлэл маань олон улсын чанар, стандарт шаардлагад нийцэж, нэр хүндтэй зэрэглэл өндөр тэмцээнд шалгарсан явдал нь Монгол брэндүүд дэлхийд танигдах цаг үе улам бүр ойртож буйн тод жишээ билээ.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Мэдээ, мэдээлэл

Эх орноо сурталчилж, экспортын сувгаа тэллээ

ОХУ-ын Казань хотноо АПУ ХК Монгол Улсаа сурталчлах “Монголын нэг өдөр” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Үндэсний соёл урлаг, орчин үеийн хөгжил дэвшлээс оросуудад танилцуулах зорилготой тус арга хэмжээнд морин хуурын эгшиг, уртын дуу, хөөмий зэрэг үндэсний язгуур соёлоос гадна сонгодог урлаг, рок попын төлөөлөл, залуу уран бүтээлчид оролцож эх орноо сурталчиллаа.

Хөөмийтэй хослох морин хуурын содон аялгуут тоглолт хэзээнээс л гадаадынхны сонирхлыг татсаар ирсэн бөгөөд хүндэтгэлийн идээ аягалсан аягатай охидын чадварлаг бүжиг зочдыг алмайруулж чадсан юм.

Ирсэн зочдод дан ганц үндэсний соёл урлагаас сонирхуулаад зогссонгүй. Дэлхийн дуурийн олимп гэж тодорхойлж болох  П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны шагналт, гоцлол дуучин Э.Анхбаяр, ДБЭТ-ийн гоцлол дуучин Б.Энхнаран нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Аав ээж хоёр минь” дууг толилуулж Монголын дуурийн гайхамшгаас толилууллаа.

Тэдний араас рок попын төлөөлөл болсон “Никитон” хамтлагийн дуучин Батчулуун, дуучин Наагий нар өөрсдийн хэв маягийг илэрхийлсэн ая дуугаараа ирсэн зочдын сэтгэлийг хөдөлгөж, Монголын орчин цагийн соёл урлагийн чадварыг зочдод мэдрүүлсэн юм.

“Монголын нэг өдөр”-ийн танхимд үндэсний гэр сууцаа барьж, үндэсний хувцас загварыг толилуулахын зэрэгцээ дэлхийд алдартай ОХУ-ын уран барималч Даши Намдаковын тал нутгийн анчин, дайчдыг дүрсэлсэн “Жанжин”, “Бай”, “Шонхор шувуутай цэрэг эр” хэмээх гурван уран баримлыг залж, хүрэлцэн ирсэн зочдын оюуны мэлмийг баясгалаа.

Монгол Улсаа сурталчлах энэхүү арга хэмжээнд ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан Улсын Ерөнхий сайдын орлогч Василь Шайхразиев, Засгийн газрын гишүүд, Улаанбаатар хотын засаг даргын орлогч О.Мөнгөншагай,  АПУ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга П.Батсайхан, ОХУ-ын “Татспиртпром” компанийн ерөнхий захирал Ирек Миннахметов, нэрт уран барималч Даши Намдаков болон бусад албаны төлөөлөгчид оролцсон юм.

Хүндтэй зочид энэхүү соёл урлагийн арга хэмжээг нээж үг хэлэхдээ түүх, соёл уламжлалаар уялдаатай хоёр орны ард түмний цаашдын найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж хөгжүүлэх нь чухал хэмээн цохон тэмдэглэлээ.

Казань хот нь Чингис хааны ач хүү Бат хааны Алтан ордны улс, Казанийн ханлиг, Хаант Орос зэрэг өрнө дорнын их хаад, эзэнт гүрнүүдийн түүхийг агуулсан дурсгалт юм. Үүний хүрээнд тус хотынхон энэ онд Алтан ордны улсын 750 жилийн ойг тэмдэглэж байна. Ойн огноог 12-р сарын 06-ны өдрөөр сонгосон нь Их Монгол Улс байгуулагдсан 1206 оныг бэлгэдсэн утгатай аж.

Түүхт улсын ойн үйл явдлыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй зэрэгцэн Монголын бизнес, урлаг соёлынхон тус хотод “Монголын нэг өдөр” арга хэмжээг зохион байгуулсан нь сайхан давхцал гэдгийг зочид төлөөлөгчид илэрхийлж байлаа.

Мөн соёлын өдөрлөгийн өмнө АПУ ХК болон “Татспиртпром” ХК хооронд худалдаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм. Ингэснээр “Татспиртпром” компани АПУ ХК-ийн “Чингис Хаан” брэнд бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд албан ёсны онцгой эрхтэйгээр худалдаална. Харин АПУ ХК нь хойд хөршид хамгийн өндөр борлуулалтайд тооцогддог “Тундра” брэндийн бүтээгдэхүүнийг өөрийн үйлдвэртээ үйлдвэрлэнэ.

АПУ ХК Оросын компанитай хамтын ажиллагаагаа хөгжүүлж, брэнд бүтээгдэхүүнээ таниулах, худалдаалах замаар тус ОХУ-ын зах зээл дэх байр сууриа илүү тэлэх зорилт тавьж байгаа юм.

Монгол Улсын имижийг дээшлүүлэх, экспортын гарцыг нэмэгдүүлэх зорилготой “Монголын нэг өдөр” соёлын арга хэмжээ нь Улаан-Үд, Красноярск, Эрхүү хотуудад болсон цуврал хөтөлбөрийн үргэлжлэл байлаа.

Categories
Мэдээллийн сан Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Мэдээ, мэдээлэл

Үндэсний аварга дэлхийн дэвжээнд

Эдийн засагт “National Champions” гэдэг ойлголт байдаг. Улсынхаа хөгжлийг түүчээлэн, эдийн засгийн гол ачааг нуруун дээрээ үүрч явдаг үндэсний үйлдвэрлэгчдийг хүндлэн ингэж нэрлэдэг. Монгол Улсын хүнсний ууган үйлдвэрлэгч, 95 жилийн түүхтэй АПУ компани өдгөөгөөс яг хоёр жилийн өмнө 154 жилийн түүхтэй алдарт HEINEKEN компанийн Монгол дахь эзэмшлийн компаниудыг өөртөө нэгтгэж байв. Ингэснээр Монгол Улсын шингэн хүнсний салбарыг тодорхойлогч бус чиглүүлэгч компанийн суурийг тавьж, олон улсын зах зээлд гарах хүчирхэг нэгдлийг бий болгосон. Энэхүү нэгдэл нь Хөрөнгийн бирж дээр хамгийн өндөр буюу Монголын хамгийн анхны их наяд төгрөгийн үнэлгээтэй олон нийтийн компанийн эхлэлийг тавьсан билээ.

Дэлхийн дэвжээнд Монголын нэрийг тамгалах төгс үүрэг хариуцлагатай, төгөлдөр бүтээгдэхүүний нэгдэлтэй, тунгалаг орон зайтай АПУ компани сүүлийн жилүүдэд олон арван сая ам.доллар зарцуулан Хойд Америк, Европ, Азийн зах зээлийг судалсны үндсэн дээр ОХУ-ын зах зээл рүү нэвтрэх стратегиа энэ жилээс эрчимжүүлээд байна. Хэдийнээ Оросын 17 хотын 200 гаруй цэгүүдээр борлуулалтаа хийж эхэлсэн АПУ компани сар хүрэхгүй хугацааны өмнө ОХУ-ын Улаан-Үд, Иркутск, Красноярск хотуудад экспортын дээж болсон таван бүтээгдэхүүнээ танилцуулж, 1000 гаруй хүндэт зочдод үндэсний үйлдвэрлэлийн охь, Монгол брэндийг сурталчиллаа.

OLYMPUS DIGITAL CAMERA

Дэлхийн таван тивд экспорт хийх нь “АПУ” ХК-ийн стратегийн үндсэн чиглэл бөгөөд удахгүй Хятад руу том масштабаар гарч, Монгол гэдэг брэндийг дэлхийн хамгийн том зах зээл дээр үүсгэнэ. Энэ том амжилтын эзэн нь Монгол хүн та байх бүрэн боломжтой бөгөөд үргэлж нээлттэй. Учир нь АПУ компани Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, олон улсын төвшинд дэлхийн гигантуудтай стратегийн түншлэлийг хэрэгжүүлж буй, Монгол брэндийг дэлхийд таниулах алсын хараатай, хувийн хэвшлийн түүчээ болсон үндэсний ууган үйлдвэрлэгч юм.

АПУ компани үндэсний соёл уламжлал, Монголын нэр хүндийг дэлхийд таниулан ажлаа зогсолтгүй хийх бөгөөд төлөвлөгөө ёсоор 12 сарын 05-нд Казань хотод “Монголын Нэг Өдөр” арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил эхэлсэн. Энэхүү арга хэмжээнд нэр хүндтэй томоохон зочид оролцохоо урьдчилан баталгаажуулаад байна.

Categories
Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Бүтээгдэхүүний мэдээ Мэдээ, мэдээлэл

ХҮҮХЭД БҮРТ СҮҮ ХЭРЭГТЭЙ

“АПУ Дэйри” ХХК УБ хотын 10 сургуулийн 3000 гаруй хүүхдүүдийн 14 хоногийн сүүний хэрэглээг хангаж, эрүүл дадал бий болгох аянг эхлүүллээ. Монгол улсын хэмжээнд хүүхдийн шүдний өвчлөл 80-аас дээш хувьтай байгааг та мэдсэн үү? Өдрийн ихэнх цагийг сургууль дээрээ өнгөрөөдөг хүүхэд багачууд маань ямар хоол хүнс хэрэглэдэг бол? Бид хайртай үрсийнхээ алхам бүрийг нь хянаж чадахгүй ч эрүүл мэндэд нь зөв дадлыг бий болгож чадна. Таны хүүхэд өдөрт нэг аяга сүү тогтмол ууснаар нэг өдрийн шим тэжээл буюу витамин Д, кальци, уураг болон цусны эргэлтийг сайжруулах тэжээлүүдийг бүрэн авч чадна. Ирээдүйн үрсийнхээ эрүүл инээмсэглэлийн төлөө хэрэгжүүлж буй бидний энэ аянг дэмжих хувь хүн, албан байгууллагуудад нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна.