Categories
Хувьцаа эзэмшигчдийн хурал

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2016

Хувьцаа эзэмшигчдийн хурал болсон огноо, газар: 2016 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал ХУД-ийн Соёлын ордонд 15:00-18:00 цагийн хооронд болов.

Хурлын ирц: Хувьцаа эзэмшигчдийн хуралд ҮЦТТТХТ-с 2016 оны 03 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгон гаргасан хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаанд багтсан нийт 69,906,115 хувьцаа эзэмшдэг 187 хувьцаа эзэмшигчид биеэр оролцсон нь 74,287,700 ширхэг энгийн хувьцаанаас 94,1% болж хуралд оролцож санал өгсөн тул хурал хүчин төгөлдөр болсон байна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн баталсан байна:

  • АПУ ХК-ийн 2015 оны Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн батлах.
  • АПУ ХК-ийн энгийн 1 (нэг) ширхэг хувьцааг тухайн төрлийн 10 (арав) ширхэг хувьцаанд хөрвүүлэх замаар хуваасугай.
  • АПУ ХК-ийн Дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хавсралтаар баталсугай.

Хурлаас гарсан шийдвэр:

  1. Компанийн 2015 оны Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хуралд оролцсон гишүүдийн 99.9 хувийн саналаар батлав.
  2. Компанийн энгийн 1 (нэг) ширхэг хувьцааг тухайн төрлийн 10 (арав) ширхэг хувьцаанд хөрвүүлэх замаар хуваах асуудлыг 78.89 хувийн саналаар батлав.
  3. АПУ ХК-ийн Дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хавсралтаар дараах байдлаар батлав.Үүнд:

3.1 Компанийн Дүрмийн 4.9, 7.22.11, 9.А, 9.2, 9.3, 9.5, 9.6 дахь заалтын “аудитор” гэснийг “аудит” болон “аудитын байгууллага” гэх асуудлыг 78.89 хувийн саналаар батлав.

3.2 Компанийн дүрмийн 7.22.5 дахь заалтыг “Энгийн хувьцааг худалдан авах эрхийн бичиг болон хувьцаанд хөрвөх үнэт цаас, опцион гаргах шийдвэр гаргах, түүнтэй холбоотой журмыг батлах” асуудлыг 78.8 хувийн саналаар батлав.

3.3 Компанийн дүрмийн 7.22.5 дахь заалтыг “Компанийн салбар, төлөөлөгчийн газар байгуулах, хөрөнгө оруулалт хийх замаар охин болон хараат компани байгуулах, шинээр байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхийг эдлэх” гэх асуудлаар 78.8 хувийн саналаар батлав.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Санал болгох мэдээ Мэдээ, мэдээлэл Хөрөнгө оруулагчдад Хувьцаа эзэмшигчдийн хурал

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2020

АПУ компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 95%-ийн ирцтэйгээр болж өндөрлөлөө. МУЗГ-ын 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102 дугаар тогтоолын дагуу Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулж, хурлыг “Корпорейт Хотел энд Конвеншн Цэнтр”-ийн Концертын танхимаас Компанийн албан ёсны цахим хуудсаар шууд дамжуулан, анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулсан билээ.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг Компанийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг даргалан, Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж, тус тайлангийн талаар Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан “АПУ групп компани 2019 онд тавьсан зорилтуудаа биелүүлж, амжилттай ажилласан” хэмээх дүгнэлтийг баталснаар энэ удаагийн хурал амжилттай болж өндөрлөв.

Хуралдаа идэвхтэй оролцож, саналаа өгсөн нийт хувьцаа эзэмшигчдэдээ талархсанаа илэрхийлье.

Categories
Хөрөнгө оруулагчдад Онцлох Хөрөнгө оруулагчдад Хувьцаа эзэмшигчдийн хурал

“АПУ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

“АПУ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 08 сарын 13-ны өдрийн 20/15 тоот тогтоолын дагуу эчнээ санал хураалтын хэлбэрээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зохион байгуулахаар шийдвэрлэсэн тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг идэвхтэй оролцож, саналаа өгөхийг урьж байна.

Эчнээ санал хураалт үргэлжлэх хугацаа: 2020 оны 08 сарын 21-ний өдрөөс 2020 оны 10 сарын 02-ны өдрийн 16:00 цаг хүртэл.

Бүртгэлийн өдөр: 2020 оны 09 сарын 02-ны өдөр.

Эчнээ санал хураалтаар шийдвэрлэх асуудалтай холбоотой баримт бичигтэй танилцах, саналын хуудас хүлээн авах газар: БиДиСЕК ҮЦК ХК-ийн байр болон хувьцаа эзэмшигчдийн харилцдаг ҮЦК-ууд.

Эчнээ санал хураалтаар шийдвэрлэх асуудал:

  1. 1. АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгох;
  2. 2. АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд (кумулятив аргаар сонгогдох 9 гишүүн)-ийг сонгох.

Хувьцаа эзэмшигч та дээрх бүртгэлийн өдрийн байдлаар компанийн хувьцааг эзэмшиж байгаа тохиолдолд эчнээ санал хураалтад оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд автоматаар бүртгэгдэх болно.

Хувьцаа эзэмшигч та бүхэн өөрийн харилцдаг үнэт цаасны компани эсвэл БиДиСЕК ҮЦК ХК-ийн байранд ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд хүрэлцэн ирж, шийдвэрлэх асуудалтай холбоотой баримт бичигтэй танилцан, санал авах сүүлчийн хугацаа хүртэл биечлэн эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан саналаа өгөх боломжтой.

Санамж: Эчнээ санал хураалтад оролцож санал өгөх хувьцаа эзэмшигч та 2020 оны 09 сарын 02-ны бүртгэлийн өдрөөр эзэмшиж буй хувьцааны тоогоор санал өгнө. Иймд бүртгэлийн өдрөөс өмнө санал өгсөн хувьцаа эзэмшигчийн хувьцааны тоонд бүртгэлийн өдөр хүртэл өөрчлөлт орсон бол тухайн санал хүчингүй болж, дахин санал өгөхийг анхаарна уу.

Эчнээ санал хураалтад хэрхэн оролцож санал өгөх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Зохион байгуулах комисстой дараах утас болон цахим хаягаар холбогдож авна уу.

Зохион байгуулах комисс:

Нэрс Утас Цахим хаяг
1 Ч.Ариунсан 344336-338 ariunsan.ch@www.apu.mn
2 Э.Солонго 344837-321 solongo.e@www.apu.mn
3 Б.Мягмар 344336-338 myagmar.b@www.apu.mn

Тооллогын комисс:

БиДиСЕК ҮЦК ХК (Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, 27/1 тоот, Утас: 7555-1919 /4/, 99043165, 94092846)

Эчнээ санал хураалтаар шийдвэрлэх асуудалтай холбоотой баримт бичгийн товхимлыг эндээс үзнэ үү.


ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Categories
Мэдээллийн сан Хэвлэлийн мэдээ Мэдээ, мэдээлэл Хөрөнгө оруулагчдад Хувьцаа эзэмшигчдийн хурал

АПУ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал цахимаар явагдана

Categories
Мэдээллийн сан Хэвлэлийн мэдээ Мэдээ, мэдээлэл Хөрөнгө оруулагчдад Хувьцаа эзэмшигчдийн хурал

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР

АПУ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 14:00 цагт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 хороо, Махатма Гандийн гудамж 39, Корпорейт Хотел энд Конвеншн Цэнтрийн 4 давхарт байрлах Концертын танхимд болох тул хувьцаа эзэмшигчид Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хуралд оролцогчдын бүртгэл явагдах цаг: 13:00–13:59

Хурал эхлэх цаг: 14:00

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:

  1. АПУ ХК-ийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар компанийн хувьцааг эзэмшиж буй хувьцаа эзэмшигчид хуралд оролцоно.

Хувьцаа эзэмшигч Та бүхэн биечлэн эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хуралдаа оролцож болох ба брокер дилерийн компаниудаар дамжуулан санал авах хуудсаар саналаа урьдчилж өгөх боломжтой. Санал авах хуудсаар санал авах сүүлчийн хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 13:00 цагт дуусна.

Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, хувьцаа эзэмшигчийн танилцаж болох мэдээллийг компанийн байранд ирж болон дараах хурал зохион байгуулах комиссын утсаар холбоо барьж авна уу.

НэрсУтасЦахим хаяг
1Ч.Ариунсан344336-338ariunsan.ch@www.apu.mn 
2Б.Эрдэнэтуяа344336-432erdenetuya.b@www.apu.mn
3Э.Солонго344837-321solongo.e@www.apu.mn
5Б.Бэгзсүрэн344336-314begzsuren.b@www.apu.mn 

Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 10:00–17:00 цагийн хооронд ажиллана.

Компанийн хаяг: Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Өөрийн байр

Утас: 344336

Факс: 343063

Имэйл: info@www.apu.mn

Хурлаас гарах шийдвэрийн төслийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Categories
Мэдээллийн сан Мэдээ, мэдээлэл Хөрөнгө оруулагчдад Хувьцаа эзэмшигчдийн хурал

АПУ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН 2019 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

Жилийн турш компанийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, хувьцаа эзэмшигчдэдээ мэдээлэл хүргэдэг хувьцаа эзэмшигчдийн хурал товлосон өдрөө буюу 4 сарын 26-ны өдөр болсон юм. Хувьцаа эзэмшигчдийн хурал 95%-ийн ирцтэй эхэлж, нийт 4 асуудлыг хэлэлцэж шийдвэрүүдээ гаргасан билээ. Энэ жилийн хувьд АПУ ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр нэгж хувьцаанд 46 төгрөг буюу нийт 48,6 тэрбумын ногдол ашиг тараах болсон нь түүхэн үйл явдал бөгөөд хурлын үеэр албан ёсоор танилцууллаа. Мөн урилгаар “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо”-ны ТУЗ-ийн дарга Б.Өлзийбаяр хүрэлцэн ирж хөрөнгийн зах зээл дээр хэрхэн амжилттай арилжаа хийх талаар маш сонирхолтой яриаг өрнүүлсэн юм. Нийт хүрэлцэн ирж идэвхтэй оролцсон хувьцаа эзэмшигчдэдээ талархал дэвшүүлье!

Categories
Мэдээллийн сан Хэвлэлийн мэдээ Мэдээ, мэдээлэл Хөрөнгө оруулагчдад Хувьцаа эзэмшигчдийн хурал

АПУ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН 2019 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР

АПУ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 14:00 цагт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 хороо, Махатма Гандийн гудамж 39, Корпорейт Хотел энд Конвеншн Цэнтрийн 4 давхарт байрлах Концертын танхимд болох тул хувьцаа эзэмшигчид Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:

  1. АПУ ХК-ийн 2018 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;
  2. АПУ ХК-ийн Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах;
  3. АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгох;
  4. АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд (кумулятив аргаар сонгогдох 9 гишүүн)-ийг сонгох.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэл явагдах цаг: 13:00-13:59

Хувьцаа эзэмшигчдийн хурал эхлэх цаг: 14:00

Хурлын бүртгэлийн өдөр: 2019.04.04

Хувьцаа эзэмшигч та хурлын бүртгэлийн өдрийн байдлаар компанийн хувьцааг эзэмшиж байгаа тохиолдолд хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд автоматаар бүртгэгдэх болно.

Хувьцаа эзэмшигч та бүхэн биечлэн эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хуралдаа оролцож болох ба брокер дилерийн компаниудаар дамжуулан санал авах хуудсаар саналаа урьдчилж өгөх боломжтой. Санал авах хуудсаар санал авах сүүлчийн хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 14:00 цагт дуусна.

Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, хувьцаа эзэмшигчийн танилцаж болох мэдээллийг компанийн байранд ирж болон дараах хурал зохион байгуулах комиссын утсаар холбоо барьж авна уу.

НэрсУтасЦахим хаяг
1Х.Батжаргал344837batjargal.kh@www.apu.mn
2Ч.Ариунсан344336-338ariunsan.ch@www.apu.mn 
3Б.Эрдэнэтуяа344336-432erdenetuya.b@www.apu.mn
4Э.Солонго344837-321solongo.e@www.apu.mn
5Б.Мягмар344336-338myagmar.b@www.apu.mn 

Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 10:00–17:00 цагийн хооронд ажиллана.

Компанийн хаяг: Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Өөрийн байр

Утас: 344336

Факс: 343063

Имэйл: info@www.apu.mn

Хурлаас гарах шийдвэрийн төслийг https://www.apu.mn/media/apu/co… холбоосоор үзнэ үү.

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС