Categories Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Онцлох хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ АПУ ХК сагсан бөмбөгийн спортыг дэмжих замаар залуучуудын эрүүл мэндийн зөв дадал хэвшүүлэх хамтын ажиллагаа эхлүүллээ. Post author By urankhishig.g Post date 12-р сар 1, 2022 АПУ ХК сагсан бөмбөгийн спортыг дэмжих замаар залуучуудын эрүүл мэндийн зөв дадал хэвшүүлэх хамтын ажиллагаа эхлүүллээ.-д нэг ч сэтгэгдэл алга АПУ ХК нь хүн амын эрүүл мэндэд эергээр нөлөөлөх, зөв зохистой, соёлтой, хариуцлагатай хэрэглээг дэмжих, улмаар залуучуудын спортын хөгжлийг дэмжих зорилгоор сагсан бөмбөгийн Оргилуун Лиг, хөл бөмбөгийн FC Улаанбаатар баг, уулын эрчимт алхалтын спортын “Senguu Race” уралдаант тэмцээн гэх мэтээр спортын олон төрөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллаж ирсэн. Энэ удаагийн сагсан бөмбөгийн спортын хамтын ажиллагааны нээлтийн үеэр АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг: “Сагсан бөмбөгийн спорт нь багийн спорт гэдгээрээ онцлог бөгөөд хамтын амжилт, хамтын соёлыг бий болгож, эв нэгдэлтэй, ээлтэй нийгмийг цогцлооход үнэтэй хувь нэмэр оруулж байна. Мөн Монголд төдийгүй дэлхий даяар хүн амын эрүүл мэнд, залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх зөв дадал хэвшилд эергээр нөлөөлж байна. Тиймээс бидний цаашдын тогтвортой хамтын ажиллагаа эрүүл Монгол хүнийг бий болгоход хувь нэмэр оруулна гэж итгэж байна” хэмээн онцоллоо. ← АПУ ХК Пластик сентер ХХК-д 33 тонн хаягдал гялгар уут цуглуулан тээвэрлүүллээ. → Бид “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН” өрөөг тохижуулан ашиглалтанд орууллаа. Leave a Reply Хариултыг цуцлахТаны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *Comment * Name * Имэйл * Вэб сайт Save my name, email, and website in this browser for the next time I comment.