Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Компанид инноваци авчрах шинэ санал, санаачилгуудыг бий болгох ажлуудыг удирдан зохион байгуулна.
- Инновацийн төлөвлөгөөг боловсруулж, дараагийн 3-5-н жилийн төлөвлөгөөг хамтран боловсруулна.
- Ажайл болон уламжлалт төслийн удирдлагыг хослуулан, инновацийн багуудыг удирдан ажиллана.
- Fail fast and fail smart аргачлалаар ажиллаж, түргэн хугацаанд зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулна.
- Хамтын ажиллагааг чухалчилж, шинэ санаа санаачилгыг хамтран гаргах, компанийн түвшинд инновацийг нэвтрүүлэх дээр голчлон ажиллана.
Тавигдах шаардлага:
Ерөнхий ур чадвар:
- Бусдаар гүйцэтгүүлэх ажлыг цаг тухайд нь чанартай хийлгүүлэх.
- Өөрийн санал бодлыг үр дүнтэй боловсруулах, илэрхийлэх, харилцааны өндөр соёлтой.
- Өгөгдсөн зорилтыг биелүүлэхийн тулд бие даан ажиллах.
- Оффисын орчны компьютер, програм хангамж, технологитой харьцах чадвартай
- Орчин тойрныг ажиглан, хүмүүсийн зан төлөв, хэрэглээний талаар дүгнэлт гаргах
- Ямагт шинийг эрэлхийлдэг, шинэ чиг хандлагыг байнга хайж байдаг
- Шинэ зүйлд түргэн суралцагч
Мэргэжлийн ур чадвар:
- Төслийн удирдлагын тодорхой мэдлэгтэй
- Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, бизнес хөгжүүлэлт, старт-ап, инноваци салбарт ажиллаж байсан бол давуу талтай
- Орчныг ажиглан, судалгаа анализ хийж, дүгнэлт гаргах
- Багаар ажиллах, багийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
- Тодорхойгүй байдлаас шинэ санааг олж гаргах бий болгох
- Өөр салбарын хүмүүстэй хамтран ажиллаж шинэ санааг бий болгох, турших
- Шинэ санал санаачилгыг боловсруулан танилцуулах
Хэлний мэдлэг:
- Англи хэл ахисан түвшин
- Орос хэл дунд түвшинд
- Бусад хэл