АПУ ХК салбарын тогтвортой хөгжлийг хамтран бүтээх зорилгын хүрээнд бодитоор хэрэгжүүлсэн сайн туршлагуудаа өнөөдөр ‘Тогтвортой хөгжлийн үндэсний чуулган’-ы үеэр хуваалцаж, үйлдлээрээ нэгдэхийг бүх оролцогч талд уриаллаа.
Бид өөрийн ханган нийлүүлэх сүлжээнд нэмүү өртгийг жигд тарааж, малчид, тариаланчдын орлогыг өсгөх, цаашлаад орон нутгийн хөгжлийг хурдасгах, хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг сааруулах, импортыг орлох, экспортын боломжийг нээх зэрэг тогтолцооны өөрчлөлтүүдийг тогтвортой хөгжлийн бодлогын дагуу хийсээр байгааг бизнесийн салбарын сайн жишиг болгон үргэлжлүүлэн ажиллах юм.