Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

“Сentennial Celebration” тоглолтыг “Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр”-ийн тайзнаас Д.Сүхбаатарын талбайд олон нийтэд зориулан шууд дамжуулан хүргэлээ

АПУ компани 100 жилийн ойн баярт зориулсан дэлхийн сонгодог урлагийн оддын “Сentennial Celebration” тоглолтыг “Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр”-ийн тайзнаас Д.Сүхбаатарын талбайд олон нийтэд зориулан шууд дамжуулан хүргэлээ.
“Сentennial Celebration” тоглолтын гол дүр Дэлхийн алдарт дуучин, удирдаач, урлагийн гайхалтай зүтгэлтэн Пласидо Доминго нь нарийн цээл хоолойгоороо дэлхийд танигдаж, тенор хоолойн бүхий л гол дүрүүдийг амилуулж, дэлхийн шилдэг гурван баритоны нэг, 12 удаагийн Грэммигийн шагнал хүртсэн эрхэм билээ. Түүнтэй хослон дуулж буй МУАЖ Э.Амартүвшин нь дэлхийн шилдэг тайзууд дээр хамтран дуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа нь туйлын бахархалтай хэрэг юм. Ийнхүү Пласидо Доминго 65 жилийн урт замналын агуу карьертаа анх удаа Монголд айлчлан дуулж байна.
АПУ компани 1924 онд үүсэн байгуулагдсан цагаас хойш аж үйлдвэрлэлийн тэргүүлэх компанийн зэрэгт хүрч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, экспортлогч компани болтлоо өргөжин хөгжөөд байна.
Энэхүү түүхэн баяр бол нийт олон улсын болоод дотоодын харилцагч, түнш, ханган нийлүүлэгч, хэрэглэгч та бидний хамтдаа бүтээсэн түүх билээ.
Хүн төрөлхтний мянга, мянган жил бүтээсэн соёл, мэдрэмж, амтыг Монголдоо урласан анхны зуун жилийн баярын мэндийг дэвшүүлье.