Categories
Сүүн бүтээгдэхүүн Mont Yak Брэндүүд

Аарцан амттан – Гүзээлзгэнэ

Хангайн нуруунд ургадаг 40 гаруй зүйлийн ховор, шимт ургамлаар идээшдэг сарлагийн сүүгээр Архангай аймгийн Чулуут сумын малчдын гэр үйлдвэрлэл болон орчин цагийн үйлдвэрлэлийг хослуулан бүтээв.

Орц: Аарц, зөөхий, элсэн чихэр, гүзээлзгэнэ, ванилин

 

Categories
Uncategorized

Хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр

Categories
Honin nuga Брэндүүд

Хонин нуга – Чеддар бяслаг

Чеддар бяслаг нь Английн Чеддар тосгонд анх үүссэн учраас чеддар гэж нэрлэгдсэн ба энэхүү бяслагийг дэлхий даяар үйлдвэрлэж хүмүүс өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг.

Хонин нуга брэндийн Чеддар бяслагийг та бургер, сэндвич, начос, тортила, салад зэрэг олон төрлийн хүнсэнд хэрэглэх боломжтой.

Categories
Mont Yak Сүүн бүтээгдэхүүн Брэндүүд

Аарцан амттан

Архангай аймгийн Чулуут сумын малчдын гэр үйлдвэрлэл болон орчин цагийн үйлдвэрлэлийг хослуулан бүтээв.

 

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ 新闻资讯

Шунхлай Групп бүх ажилтандаа АПУ ХК-ийн хувьцаа эзэмших эрх олголоо

Монгол Улсын хувийн хэвшлийн анхдагчдын нэг Шунхлай Групп 30 жилийн ойгоо тохиолдуулан групп компанийн нийт 7500 ажилтандаа талархал илэрхийлж, АПУ ХК-ийн хувьцаа эзэмших эрх олгох шийдвэр гаргалаа.

Уг шийдвэрийн хүрээнд, АПУ ХК-ийн 100 жилийн ойг угтан АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс “АПУ ХК-ийн 1,206,810 ширхэг халаасны хувьцааг дахин гаргах замаар, ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-ийг баталж, ажилласан жилийг 100 ширхэг хувьцаагаар үржүүлэн хувьцаа эзэмшүүлэхээр шийдвэрлэлээ.

(Хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөртэй энд дарж танилцана уу).

Тус шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрч, халаасны хувьцааг гүйлгээнд гаргаж, хаалттай хүрээнд ажилтнуудад эзэмшүүлж бүртгэхийг ҮЦТХТ ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байна.

Шунхлай Группийн Ерөнхийлөгч, АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан: “Группийн нийт ажиллагсад маань хамтран хувьцаа эзэмшигч болсноор Группийнхээ ирээдүй, хөгжлийн зорилгоо хамтын зорилго болгох, хөрөнгийн зах зээлийн идэвхтэй оролцогч, хөрөнгө оруулагч болох суурь тавигдана гэж үзэж байна. Тиймээс өмнөх 30 жилтэй харьцуулшгүй хурдаар хөгжин өөрчлөгдөх хэтийн ирээдүйг алслан тодорхойлж “Шинэ хил хязгаар руу манлайлах” уриан дор улс орныхоо тогтвортой ирээдүй, хөгжилд нэн шаардлагатай байгаа эрчим хүчний шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх,
хөгжлийн хурдасгуур болохыг Шунхлай группийнхээ хэтийн зорилго болгож байна”.

АПУ ХК нь Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани бөгөөд том хувьцаа эзэмшигч нь Шунхлай Холдинг, HEINEKEN компаниуд байдаг. МХБ-д зах зээлийн үнэлгээ, ногдол ашиг, жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо, хөрвөх чадварын үзүүлэлтээр тэргүүлэх байр суурьт эрэмбэлэгдэж байна. Тодруулбал, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэлгээ ₮10 их наядаар хэмжигдэж байгаа бөгөөд үүний 12 хувийг АПУ ХК эзэлж байна.

Зах зээлийн эдийн засгийн шилжилтийн эхэн үед гараагаа эхэлсэн Шунхлай Групп нь өдгөө жилдээ 2.5 их наяд төгрөгийн борлуулалт хийж, улсын төсөвт 630 гаруй тэрбум төгрөгийн татвар хураамж төлж, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл, худалдаа, технологийн бизнесүүдээс бүрдсэн 8 чиглэлд 20 гаруй компаниудыг хамруулсан үйл ажиллагаа явуулж байна.

Categories
Сүүн бүтээгдэхүүн Mont Yak Брэндүүд

Аарцан амттан – Карамель

Архангай аймгийн Чулуут сумын малчдын гэр үйлдвэрлэл болон орчин цагийн үйлдвэрлэлийг хослуулан бүтээв.

Categories
Ooze brand

Ooze- Bourben whiskey & Cola

Дэлхий даяар барнуудад хамгийн ихээр захиалагддаг классик Америк коктейлийг шууд хэрэглэхэд бэлэн (ready-to-drink) болгон савласан. Кола ба Бурбон вискиний часхийсэн зохицол нь илчлэг багатай ч дүүрэн амттай. Орчин үеийн амьдралын хэв маяг, соёлтой хэрэглээнд зориулан тусгайлан бүтээсэн.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Санал болгох мэдээ 新闻资讯

Орон нутгийн шилдэг үйлдвэрлэгчээр Сэлэнгэ аймаг дахь Монгол бяслаг, Шигүдэри урлах үйлдвэр шалгарлаа

Нийслэл, 21 аймгийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хүн амынхаа эрүүл мэндийн төлөө хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг үйлдвэрлэгчид”-ээ ХХААЯ-наас шагнаж урамшууллаа.

Энэ үйл ажиллагаанд АПУ компанийн Сэлэнгэ аймаг дахь Монгол бяслаг, Шигүдэри урлах үйлдвэр орон нутгийн шилдэг үйлдвэрлэгчээр шалгарлаа.

Энэхүү үйлдвэр нь Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараагийн малчдаас жил тутам 3.6 тэрбум төгрөгийн сүү худалдан авч, уг түүхий эдээрээ Европ технологи ашиглан гаргасан Чеддар, Гоуда, Моцарелла зэрэг бяслаг болон Монголын уламжлалт сүүн сархад бүхий Шигүдэри брэндийг урлан үйлдвэрлэж байна.

Мөн орон нутгийн сүүний 30 хувийг татан авч, 40 шинэ ажлын байр нэмэгдэж, малчин, фермерүүд зөвхөн Мандал сум, Зүүнхараагаар хязгаарлагдахаа больжээ. Үүнийг дагаад малчдын орлого 2-3 дахин нэмэгдсэн сайн мэдээтэй байна.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудас - мэдээ 新闻资讯

АПУ ХК “Grand Bull Awards 2023”-ийн “Шилдэг нээлттэй хувьцаат компани”-аар тодорлоо

Монголын хөрөнгийн зах зээлийн шилдгийн шилдгийг тодруулан өргөмжилдөг “Grand Bull Awards 2023” арга хэмжээнд “Шилдэг нээлттэй хувьцаат компани”-аар АПУ ХК-ийг нэрлэлээ.  

АПУ ХК нь 1924 онд байгуулагдсан Монгол Улсын хүнсний ууган үйлдвэрийн нэг бөгөөд 1992 онд Засгийн газрын шийдвэрээр хувьцаат компани болж өөрчлөгдөн, 2001 бүрэн хувьчлагдсан түүхтэй. Сүүлийн 20 жилийн хугацаанд АПУ компани 100 гаруй сая ам.долларын гурван шатны хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд шингэн хүнсний салбарын манлайлагч, зах зээлийн хөгжлийг тодорхойлогч, үндэсний ТОП компанийн нэг болжээ. Тус компани өдгөө 2500 орчим ажилтантай, 8 охин компани, 1 хараат компани бүхий групп компанийн бүтэцтэй ажиллаж, 10,000 гаруй харилцагчдын дэмжлэгтэйгээр Монгол Улсын өнцөг булан бүрд бүтээгдэхүүнээ түгээж байна.  

Монголын хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөн 30 жилийн хугацаанд АПУ ХК засаглалын нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэн хувьцаа эзэмшигч, хэрэглэгч, харилцагч тэргүүтэй төр, хувийн хэвшлийн бүхий л салбарт хувь нэмрээ оруулахад онцгой анхаарч ажиллаж ирсэн билээ. Энэ дундаа хүн төвтэй менежментийн бодлого хэрэгжүүлэхэд анхаарч компанийн эрхэм зорилго, үнэт зүйлсээ баримтлан аливаа нийгэм, эдийн засгийн өөрчлөлт бүхий цаг үед ажилтнуудаа хөгжүүлэх, ажлын байраа хадгалах төдийгүй олон нийтэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлж байна.  

АПУ компани 2019-2022 онд Монголын хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компаниар тодорч, нэгж хувьцаанд олгодог ногдол ашгаараа тогтмол тэргүүлэгч, 20 мянга гаруй хувьцаа эзэмшигчидтэй Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индекст багтдаг компани билээ. Мөн түүнчлэн байгууллагын нийгмийн хариуцлагын чиглэлээр нийгэм, байгаль орчинд ээлтэй, хамтын үнэ цэн бүхий олон төсөл хөтөлбөрүүдийг үр нөлөөтэйгөөр хэрэгжүүлж ирсэн.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудас - мэдээ Uncategorized 新闻资讯

Органик хүнсний гэрчилгээгээр баталгаажсан Mont-Yak брэндээ зах зээлд нэвтрүүлж эхэллээ

Mont Yak брэндийн Сарлагийн шар тос, Амтат хайлмаг бүтээгдэхүүн  органик хүнсний баталгаажилтын SFCS компаниас “Шилжилтийн үеийн органик хүнс” гэрчилгээг албан ёсоор гардан авлаа.

Органик хүнсний гэрчилгээ нь хүнс үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд органикыг баталгаажуулсны үндсэн дээр авдаг баталгаажилтын гэрчилгээ ба сүү саах, сүүгээ хөөрүүлэхээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн болгож савлагдах хүртэл бүхий л үе шатанд оролцож буй түүхий эд нь органик болохыг нотолж буй юм.

Үүний зэрэгцээ Апу компани Монгол сүүний үйлдвэр Mont-Yak брэндийн сарлагийн сүүгээр хийсэн есөн төрлийн бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлж эхэллээ.

АПУ компани “Монгол Сарлаг”  гэр үйлдвэрлэлийн төслөө Архангай аймгийн Чулуут суманд 2022 оноос эхлүүлсэн билээ.  Энэхүү төслийн хүрээнд сарлагийн сүүгээр хийсэн уламжлалт сүү цагаан идээг эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан гэр үйлдвэрлэлийн стандарт, сарлагийн саалтуурыг нэвтрүүлж MONT-YAK брэндийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна.

Төслийн хүрээнд гэр үйлдвэрлэлийн эхний шатны боловсруулалтад нэмүү өртөг шингээн Чулуут сумын ард иргэдээс түүхий эдээ хангаж  малчидтай хамтарч энэхүү бүтээл стандартын эзэд болж амжилттай хэрэгжүүлж анхны малчидтай хамтарсан органик хүнсний гэрчилгээтэй сарлагийн сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл болж байна.

“АПУ ДЭЙРИ-Монгол сүүний үйлдвэрийн Сарлагийн эдгээр бүтээгдэхүүнд агуулагдах B12, цайр, уураг тэргүүтэй амин дэмийн үзүүлэлт үнээний сүүтэй харьцуулахад 1.5-3 дахин их байдаг. Тиймээс өндөр амин дэмт бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх энэхүү төсөл хүн амын эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө хэмээн итгэж байгаа юм.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ 新闻资讯

АПУ компани экспортын зах зээлээ ахин тэллээ

Бид Бүгд Найрамдах Казахстан улсын шингэн хүнсний үйлдвэрлэгч болон импортлогч “Импорт Сауда” ХХК–тай хамтын ажиллагаагаа эхлүүлж шилдэг брэндүүдээ тус улсын зах зээлд нийлүүлж эхэллээ.

Үүний хүрээнд “One Day of Mongolia” арга хэмжээг Алматы хотод амжилттай зохион байгуулж бүтээгдэхүүнээ  тус улсын зах зээлд нэвтрүүлж эхэлснээ албан ёсоор зарласан юм.

АПУ компани экспортын зах зээлээ ийнхүү тэлж, Ази, Америк, Европын зах зээлд үндэсний брэндүүдээ таниулан үйл ажиллагаагаа өргөтгөсөөр байна.