М-Би-Си Азиа Пасифик ХХК

Шингэн хүнсний салбарт шинэ технологи, стандартыг нэвтрүүлсэн шар айрагны шинэ үйлдвэрийг 15 сарын хугацаанд, мөн агуулахын стандартыг дэвшилт гаргасан бүрэн автомат “АПУ Ложистик” төвийг 11 сарын хугацаанд тус тус бүтээн байгуулав.

АПУ ХК-ийн охин компани болох М-Би-Си Азиа Пасифик ХХК нь олон улсын брэнд болох “Tiger” шар айргийг анх импортлон нийлүүлдэг байсан бол 2007 онд жилдээ 300,000 гектолитр буюу 30,000,000 литр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай шар айргийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Ингэснээр “Tiger” шар айргийн брэндийг эх орондоо үйлдвэрлэж эхэлсэн юм.

2021 онд дэлхийн томоохон шар айраг үйлдвэрлэгчдийн нэг Heineken компанийн олон улсын Хүрэл стандартын болзлыг хангасан нь технологи, чанар, бүтээмжийн өндөр гүйцэтгэлтэйг батлан харуулдаг.

Тус компанид өнөөдрийн байдлаар Tiger, Сэнгүр, Боргио нэрийн шар айргийг үйлдвэрлэж байна.

Үйлдвэрлэлийн хүчин чадал: Үйлдвэрийн хүчин чадал жилд 300.000 гектолитр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.

Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж: Германы Кронэс, Хупман фирмийн бүрэн автоматчлагдсан шугамтай.

Товч танилцуулга:  АПУ ХК-ийн охин компани болох М-Би-Си Азиа Пасифик ХХК нь цагт 15,000 ширхэг лаазтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ба үйл ажиллагаандаа ISO 22000 – Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо; ISO 9001 – Чанарын удирдлагын тогтолцоог бүрэн нэвтрүүлсэн. Чанартай, аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тогтолцоо бүхий анхны үйлдвэрлэлийн салбарын компанид тооцогддог.