分類: Онцлох хэвлэлийн мэдээлэл
Үндэсний үйлдвэрлэл, хамтын ажиллагааг эрхэмлэдэг АПУ компани 100 жилийн ойгоо тохиолдуулан хамт олон, харилцагч, хамтрагч нартаа зориулж “Always Forward Together: Experience Show” цоо шинэ арга хэмжээг зохион байгууллаа.
Олон улсын түвшний өвөрмөц брэндүүдийг бүтээж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн инновацийг тасралтгүй хийж буй АПУ компани 100 жилийн хугацаанд дэлхийд үнэлэгдэх үнэ цэн бүтээж буй харилцагч, хамтрагчидтайгаа шинэ санал санаачилгаар хамтдаа урагшилж, шинийг эрэлхийлэн мэдлэг туршлагаа хуваалцсаар байна.
Энэ арга хэмжээ нь хамт олон, харилцагч, хамтрагчиддаа цоо шинэ мэдрэмжийг төрүүлэхээс гадна бүтээгдэхүүн хэрхэн бүтэж буй үйл явц, түүхий эд татан авалт, брэндийн утга учир, үнэ цэн, түүх, уламжлал, инновац гэх мэт бүхий л шинэ шинэлэг туршлага, мэдээллийг нэг дор хүлээн авах боломж олгосноороо ач холбогдолтой боллоо.
Өөрийн биеэр шууд мэдэрч, турших, оролцох, сонирхох боломж олгохыг зорьлоо.
https://www.facebook.com/APUCompany/videos/922225436254630
АПУ компани нь газар тариалан, мал аж ахуй, тээвэр ложистик, худалдаа, үйлчилгээний зэрэг салбаруудад үйл ажиллагаа явуулж буй 15 мянга гаруй хамтрагч, ханган нийлүүлэгч, харилцагчдын хамт Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна. АПУ ХК нь МХБ-д бүртгэлтэй нээлттэй компани бөгөөд 28 мянга гаруй хувьцаа эзэмшигчидтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Эх орны өндөр шимт цэвэр орц, найрлага, олон жилийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн инновациар дамжуулан АПУ компани 4 тивийн 8 улсад улсад бүтээгдэхүүнээ экспортлож байна. Гэр үйлдвэрлэлийн төслөөр дамжуулан малчдын орлого, бүтээмжийг нэмэгдүүлж, орон нутагт нийгмийн хөрөнгө оруулалт хийх замаар эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн орчин үеийн хэрэглэгчдийн онцлогт нийцсэн сүү, сүүн бүтээгдэхүүний брэндүүдийг үйлдвэрлэж байна.
АПУ компани хариуцлагатай, зөв зохистой хэрэглээний соёлыг түгээн дэлгэрүүлэх эерэг манлайллын төслүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд “Соёлоор гоёно: Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй”, “Байгальд биш байх ёстой газар нь” шилний хог хаягдлыг бууруулах төсөл гэх мэт нийгмийн эерэг нөлөөллийн кампанит ажлаар дамжуулан бизнес хоорондын болон төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд суурилан, эерэг үйлдэлд уриалсаар байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 43-р зарлигтай уялдуулан бага градус бүхий олон инновац төрүүлэн гаргасны нэг нь залуусын хэрэглээний шинэ тренд, соёл бүхий RTD (Ready to drink) буюу шууд хэрэглэх коктейлийг гаргасан явдал байв.
100 жилийн ойгоо угтан компанийн уриа үгээ “Үргэлж өөдөө” буюу “Always Forward” хэмээн шинэчилж, шинэ эрхэм зорилго, ирээдүй рүү чиглэсэн алсын хараатайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Үнэ цэнийг хамтдаа бүтээлцэж ирсэн эрхэм хамт олон, харилцагч, түншүүддээ зориулан салбарын шинэ жишгийг хамтдаа тодорхойлж, үйл ажиллагааны талаарх бүхий л талын мэдээллийг хүргэн, салбарын ирээдүйн чиг хандлагын талаар мэдлэг түгээж, өөрийн биеэр туршиж үзэх, танилцах боломжийг олгосноороо онцлог арга хэмжээ болж өнгөрлөө.
АПУ компани 100 жил – Үргэлж өөдөө
АПУ компани “Соёлоор гоёно” төслийнхөө хүрээнд “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” нийгмийн эерэг нөлөөллийн аяныг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Энэ хүрээнд МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын тоглолтуудтай “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” эерэг нөлөөллийн аянаараа хамтран ажиллаж байна.
АПУ ХК нь хариуцлагатай хэрэглээний соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэ төрлийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд вэб цэс нэмэлтээр хөгжүүлж QR хэлбэрээр бүтээгдэхүүний шошгон дээр байршуулалт хийхийн зэрэгцээ хариуцлагатай хэрэглээний зөвлөмж, мэдээллүүдийг шинээр зах зээлд гаргаж буй бүтээгдэхүүний шошгон дээр байршуулан зохистой хэрэглээг уриалж байна.
Монгол Улс сүү сүүн бүтээгдэхүүний дотроос ганцхан бяслаган бүтээгдэхүүний 90 гаруй хувийн импортын хамааралтай байдаг бөгөөд 2022 оны байдлаар 3000 тн бүхий 103 тэрбум төгрөгийн бяслаг төст, дуураймал бяслагийг импортлоод байна. Өөрөөр хэлбэл, бид орлуулагч ороогүй цэвэр сүүгээр хийсэн бяслаг хэрэглэдэггүй гэсэн үг.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнийг санаачлан хүнсний хангамж, аюулгүй байдал, тэр дундаа эрүүл чанартай хүнсийг Монгол хүн бүрд хүргэх зорилгоор хүнсний салбарт ажиллаж буй хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллаж буй билээ. Энэхүү хамтын ажиллагааны нэг хэсэг болж АПУ компаниас “Цагаан хувьсгал” санаачилгыг 2023 оны 03 сард дэвшүүлж, 8 зорилтын хүрээнд сүүний салбарт манлайлж ажиллахаа илэрхийлсэн билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнгөрөгч оны 6 сард 7 брэндийн 60 гаруй нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг АПУ Дэйри: Монгол сүүний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан бол энэ удаа Монголдоо төдийгүй дэлхийд ховорд тооцогдох “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэрт зочиллоо. Энэхүү үйлдвэр нь Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараагийн малчдаас жил тутам 3.6 тэрбум төгрөгийн сүү худалдан авч, уг түүхий эдээрээ Европ технологи ашиглан гаргасан Чеддар, Гоуда, Моцарелла зэрэг бяслаг болон Монголын уламжлалт сүүн сархад бүхий Шигүдэри брэндийг урлан үйлдвэрлэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус үйлдвэрт айлчлахдаа “эх орноо эрүүл хүнсээр хангах, хүнс экспортлогч болох их үйлсэд хүч хөдөлмөр, сэтгэл зүрх, хичээл зүтгэлээ дайчлан ажиллаж байгаа эрхэм хүндэт та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлээд, уламжилсан сүү боловсруулах арга барилыг сүүлийн үеийн техник технологитой хослуулан хөгжүүлж, дэлхийн стандартад нийцсэн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг цаг үе биднээс шаардаж байна.” гэж онцоллоо.
“Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр нь хаягдалгүй, гадна агаарын хүйтнийг нөөцлөх замаар хөргөлтийн төхөөрөмжийн ачааллыг тэнцвэржүүлж, эрчим хүчний хэрэглээг бууруулах эко барилгын технологи бүхий техник, технологийн цогц шийдэл бүхий иж бүрэн цогцолбор юм. Үйлдвэр ашиглалтад орсноор тус орон нутгийн сүүний 30%-г татан авч, 40 шинэ ажлын байр, сүү бэлтгэн нийлүүлэх малчид, фермерүүдтэй тогтмол хамтын ажиллагаатай болж, хоногт 24 тонн, жилдээ 7.2 сая литр шингэн сүүг боловсруулан Монгол малын сүүнээс дэлхийн стандартад нийцсэн 5-6 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргах боломж бүрдэж эхлээд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол бяслаг” үйлдвэрийг нээж хэлсэн үг
99 жилийн түүхтэй АПУ ХК нь Монгол Улсын “ТОП 100” компанийн нэгээр 19 дэх жилдээ дараалан шалгараад байна. 2022 оны тухайд АПУ ХК экспортын хурдасгуур төслүүдээ эрчимжүүлж, БНСУ-д бүтээгдэхүүнээ GS 25 сүлжээ дэлгүүрээр нийлүүлэх, АНУ-д цахим худалдааны платформд нэгдэх зэргээр эрчимтэй хүчин чармайлт гаргаж ажиллаа.
Мөн нийгмийн шинж чанартай хөрөнгө оруулалтад анхаарч сүү, сүүн бүтээгдэхүүний импортыг орлох, малчдын амьжиргааг дэмжих, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилготой “Монгол Сарлаг – Гэр үйлдвэрлэл” төсөл, удахгүй нээлтээ хийх “Бяслагын үйлдвэр”-ийн төсөл тэргүүтэй хүн амын эрүүл мэнд, эдийн засгийн шинэ боломж, өгөөж бий болгосон ажлуудыг эхлүүллээ.
АПУ ХК нь улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулж, 2022 онд Монгол Улсын төсөвт нийт 400 гаруй тэрбум төгрөгийн татвар төлж, өнгөрсөн жилээс 9%-иар өсгөж, Шилдэг татвар төлөгчдийн нэгээр шалгарсан.
Нийт 2200 гаруй ажиллагсдыг ажлын байраар хангаж, 11 мянга гаруй харилцагчийн хамтаар эдийн засаг, нийгмийн хөгжилд хамтын үнэ цэн бүтээж ажиллаж байна.
Мөн Тогтвортой хөгжлийн бодлогоо эрэмбэлэн тодорхойлж, нийгэм, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай хэрэглээг түгээх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Тухайлбал, соёлтой, хариуцлага хэрэглээг таниулах чиглэлд “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” хөтөлбөрийг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байна. Хог хаягдлыг менежментийг сайжруулах чиглэлд шилний дахин хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор харилцагч, түншүүдтэйгээ хамтран “Чи-Чадна – Шилээ дахин амьдруулъя” төслийг хэрэгжүүлж ажиллаа.
#2123 өдөр, @APUCompany-тай хамт
АПУ ХК нь ажилчдынхаа сурч хөгжих бүхий л боломжоор хангаж, олон улсын томоохон үйлдвэрлэгч HEINEKEN компанийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, туршлага, чанар стандартыг бүхий л түвшиндээ нэвтрүүлэн ажиллаж байна.
АПУ ХК-ийн Брэнд менежер Б.Тамир: “Дэлхийд алдартай томоохон брэндийн туршлага, ноу-хауг суралцах боломжийг АПУ компани надад олгосон. Үүний үр дүнд бид үндэсний брэнд бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг олон улсын түвшинд хийж, бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд борлуулж байна.
АПУ ХК болон дэлхийн топ үйлдвэрлэгчдийн нэг HEINEKEN нарын хүчирхэг менежментийн нэгдэл дэлхийд өрсөлдөх Монгол компанийг бүтээж байна.
APU股份公司与Kaltenberg品牌啤酒制造商Konig Ludwig International(国王路德维希国际)续签5年合作协议,并签署备忘录。
我们按照特许权制造该品牌啤酒,同时双方拟在增加出口量和完善化标准方面实施多项工作。
Prince Luitpold强调,APU股份公司已进口造酒知识,而不是穿越千山万水进口产品。所以在本地制造我们的啤酒,APU公司可以减少进口运输中产生的二氧化碳量,也就是一个绿色事业。
我认为我们与蒙古国的合作项目一定会再继续,也深信我们的未来成绩会更精彩。
“Eurasia Spirit Drinks” тэмцээн нь олон улсын архи, архин төрлийн бүтээгдэхүүн болон спиртийн чанарыг шалгаруулах, дотоодын болон гадаадын зах зээл дээр дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах зорилгоор явуулдаг нэр хүндтэй шалгаруулалт юм.
2020 оны 1 сарын 28-ны өдрөөс 31-ний өдрүүдэд Москва хотноо зохион байгуулагдсан “Eurasia Spirit Drinks” тэмцээнд ОХУ, Финлянд, Латви, Бельги, Хятад, Монгол зэрэг нийт 10 гаруй улс орны 120 гаруй брэнд бүтээгдэхүүнүүд оролцсоноос үндэсний ууган үйлдвэр АПУ компанийн Ерөөл брэнд “Гадаадын шилдэг брэнд” төрөлд амт чанараараа тэргүүлэн алтан медаль, премиум сегментийн “Гадаадын шилдэг архи” төрөлд “ARKHI EXPORT” брэнд мөнгөн медаль тус тус хүртэж Монгол улсын шингэн хүнсний үйлдвэрлэлийн чанар стандарт, нэр хүндийг дахин баталгаажууллаа.
Түүнчлэн, уг тэмцээнд АПУ компанийн харьяа Натур Агро спиртийн үйлдвэрийн Альфа зэрэглэлийн спирт нь алтан медаль, Люкс зэрэглэлийн спирт нь мөнгөн медалийг тус тус хүртжээ. “Натур Агро”-гийн альфа спиртээр “Chinggis Khan”, “Soyombo”, “Eden”, “АRKHI”, “Чингис Грандхаан”, “Болор” зэрэг брэндүүдийг үйлдвэрлэдэг бол Люкс буюу тансаг зэрэглэлийн спиртээр “Ерөөл”, “Алтан түрүү”, “Улаанбаатар” зэрэг брэндүүдийг үйлдвэрлэдэг юм.
Уг тэмцээний шүүлтийг 70 жилийн түүхтэй, туршлагатай хүрээлэнгийн олон улсын мэргэшсэн чанар шалгагч нараас гадна хэрэглэгчдийн дундаас хөндлөнгийн экспертууд болон ажиглагч нарыг оролцуулсан багийг бүрдүүлж шалгаруулалтыг өндөр төвшинд явуулжээ. Мөн бүтээгдэхүүнийг шалгаруулахдаа тухайн ангиллаас хамааран амт чанар дээр үндэслэн шалгаруулахаас гадна инновацид суурилсан, шинэ технологи, болон шинэ жор орц, найрлага гэх мэт зүйлийг харгалзан үзжээ.
Үндэсний үйлдвэрлэл маань олон улсын чанар, стандарт шаардлагад нийцэж, нэр хүндтэй зэрэглэл өндөр тэмцээнд шалгарсан явдал нь Монгол брэндүүд дэлхийд танигдах цаг үе улам бүр ойртож буйн тод жишээ билээ.
“АПУ Дэйри” ХХК УБ хотын 10 сургуулийн 3000 гаруй хүүхдүүдийн 14 хоногийн сүүний хэрэглээг хангаж, эрүүл дадал бий болгох аянг эхлүүллээ. Монгол улсын хэмжээнд хүүхдийн шүдний өвчлөл 80-аас дээш хувьтай байгааг та мэдсэн үү? Өдрийн ихэнх цагийг сургууль дээрээ өнгөрөөдөг хүүхэд багачууд маань ямар хоол хүнс хэрэглэдэг бол? Бид хайртай үрсийнхээ алхам бүрийг нь хянаж чадахгүй ч эрүүл мэндэд нь зөв дадлыг бий болгож чадна. Таны хүүхэд өдөрт нэг аяга сүү тогтмол ууснаар нэг өдрийн шим тэжээл буюу витамин Д, кальци, уураг болон цусны эргэлтийг сайжруулах тэжээлүүдийг бүрэн авч чадна. Ирээдүйн үрсийнхээ эрүүл инээмсэглэлийн төлөө хэрэгжүүлж буй бидний энэ аянг дэмжих хувь хүн, албан байгууллагуудад нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна.