分類: Санал болгох мэдээ
Жил бүр уламжлал болгон зохион явуулдаг Oktoberfest шар айргийн баяр 18 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.
АПУ компани 150 жилийн түүхтэй дэлхийд алдартай Хайнекен брэндийг эх орондоо үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргээд буй билээ. Энэ удаагийн Оktoberfest шар айргийн баяраар Хариуцлагатай хэрэглээг сурталчилсан “Гайхамшигт жолооч уусан бол жолоо барьдаггүй” уриалгаа хэрэглэгчдээ түгээн, үргэлж шинэхэн байдаг эх орондоо үйлдвэрлэсэн шинэхэн шар айргаар хэрэглэгчдээ дайлан найз нөхөд, хамт олноороо 4000 гаруй мянган хүн оролцлоо.
Органик хүнсний гэрчилгээ нь хүнс үйлдвэрлэлийн боловсруулах, үйлдвэрлэх, шошголох, худалдаалагдах бүхий л үе шатанд органик хүнсний шаардлагыг ханган авдаг баримт бичиг бөгөөд Mont-Yak брэнд SFCS компаниас 100%-ийн “Органик хүнс”-ний гэрчилгээг албан ёсоор гардан авлаа.
SFCS баталгаажуулалтын байгууллага нь Энэхүү Олон улсын стандартын шаардлагыг хангасан АНУ-ын IOAS итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлэгдэж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баталгаажуулалт хийж буй манай улсын хоёр байгууллагын нэг юм.
Монгол Улс “Органик хүнсний тухай” хуулийг 2016 онд баталж, 2018 оноос эхлэн Органик бүтээгдэхүүнийг баталгаажуулж эхэлснээс хойш ХХААХҮЯ-ны “Органик бүртгэл мэдээллийн систем”-д өнөөдрийн байдлаар 593 бүтээгдэхүүн бүртгэгдээд байгаа ба Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхлэх гэж байна. Үүнд: 100% монгол органик хүнс, 95-99% баталгаажсан монгол органик хүнс гэж ангилжээ.
Бид 2023 онд анх баталгаажуулалтаа хийлгэж “Шижилтийн үеийн органик хүнс” тэмдэгээ авсан бол 1 жилийн дараа жинхэнэ органик хүнс болох аудитдаа амжилттай хамрагдаж жинхэнэ “Монгол органик хүнс” боллоо.
Ийнхүү “Mont Yak“ брэндийн Шар тос, амтат хайлмагийн гурван төрөл олон улсын стандартын шаардлага хангасан Монголын анхны органик хүнс юм.
Монгол улсын аж үйлдвэрлэлийн салбарын анхдагч АПУ компанийн 100 жилийн ойн баярыг тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар аж үйлдвэрлэлийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэгийг төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон” медалиар шагналаа.
Ц.Эрдэнэбилэг захирал 2007 оноос хойш АПУ компанийн дэд захирлаар тус компани дахь ажлын гараагаа эхлүүлж, 2008 оноос хойш сүүлийн 16 жил тасралтгүй Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Энэ хугацаанд аж үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч АПУ компанийг экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийн түвшинд удирдан чиглүүлж, техник технологийн шинэчлэлийг амжилттай нэвтрүүлж, үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэхийн зэрэгцээ олон нийтэд нээлттэй компанийн хувиар хүн төвтэй, сайн засаглалыг олон улсын стандартын дагуу хэрэгжүүлж ажилласныг ийнхүү үнэлж шагналаа. Тэрбээр Азидаа тэргүүлэх Автомат агуулахын бүтээн байгуулалт, Хайнекен компанитай менежментийн нэгдэл, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт, орон нутгийн хөгжлийг дэмжсэн “Монгол сарлаг” гэр үйлдвэрлэлийн төсөл, импортыг орлох “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэрийн бүтээн байгуулалт, экспортын тэлэлт, брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, олон улсын чанар стандартыг хангасан, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг нэвтрүүлж, оновчтой шийдвэр гаргалт, хэрэгжилт, уян хатан бодлогоор манлайлж АПУ компанид төдийгүй харилцагч, хамтран ажиллагсад, ханган нийлүүлэгчид, хэрэглэгч тэргүүтэй бүхий л оролцогч талуудад хамтын үнэ цэн бүтээсэн билээ.
Мөн Ц.Эрдэнэбилэг захирлын онцгойлон бий болгосон хувь нэмэр бол хүн төвт бодлогыг анхааран хэрэгжүүлж, ахмад, дунд, ирээдүй үеийг холбон нэгтгэж, байгууллагын соёлыг шинэ түвшинд гаргаж АПУ ХК-ийг Монгол улсаас анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар” хэмээн гэрчилсэн явдал юм.
Өдгөө хүн, нийгэм, байгаль эх дэлхийдээ ээлтэй “Монгол бахархал” тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлж, тогтвортой ажлын байрыг бий болгож, өв, соёл, нийгмийн асуудалд хөрөнгө оруулах компанийн нийгмийн хариуцлагын бодлогыг бэхжүүлж дэлхийд танигдах Монгол хүний оюун чадвар, ур ухаан, шинэчлэл, тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлт, зорилго зорилтыг алсын хараа болгон тодорхойлон ажиллаж байна.
АПУ компанийн үе, үеийн ажиллагсад, хамт олны өмнөөс халуун баяр хүргэж, ҮРГЭЛЖ ӨӨДӨӨ байхын ерөөл өргөе.
АПУ Хувьцаат компани
АПУ компани Baby Shark дүрийн лицензийн албан ёсны эрхийг баталгаажуулж, хүүхэд багачууддаа зориулан сахаргүй, амин дэмээр баяжуулсан BABY SHARK цоо шинэ хоёр төрлийн амт бүхий, сахаргүй сүүг хүүхэд багачууддаа зориулан гаргалаа.
Харилцагчдадаа зориулсyан “Always forward Together – Experience Show” арга хэмжээний үеэр “АПУ Дэйри” Монгол сүүний үйлдвэр “Meaningful Enjoyment” хэмээх танилцуулгаа хийж, шинэ брэндүүд, дэвшилт үзэлт санаагаа танилцуулсан юм.
Baby shark амтат сүүний чихэрлэг амтыг сахараар бус байгалийн гаралтай чихэрлэг амт оруулагчаар найруулсан. Чихэрлэг амт оруулагч стевиа нь ургамлаас гаргаж авсан бүх насныхан хэрэглэхэд аюулгүй, байгалийн гаралтай юм. Энгийн сахартай харьцуулахад өөр бүтэц, шинж чанартай тул хүүхдийн шүдний пааланг гэмтээж улмаар цоорол үүсэхээс сэргийлдэг ажээ. Арга хэмжээний үеэр “АПУ Дэйри” Монгол сүүний үйлдвэрийн захирал Г.Баярмагнай “Монгол хүний эрүүл мэндийг өдөр тутмын сүү, сүүн бүтээгдэхүүнээр дэмжих их үйлсэд хамтдаа зүтгэе” хэмээн уриалга дэвшүүлж, энэ салбарыг шинэ шатанд гарч буйг тунхаглалаа.
АПУ компани “Соёлоор гоёно” төслийнхөө хүрээнд “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” нийгмийн эерэг нөлөөллийн аяныг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Энэ хүрээнд МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын тоглолтуудтай “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” эерэг нөлөөллийн аянаараа хамтран ажиллаж байна.
АПУ ХК нь хариуцлагатай хэрэглээний соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэ төрлийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд вэб цэс нэмэлтээр хөгжүүлж QR хэлбэрээр бүтээгдэхүүний шошгон дээр байршуулалт хийхийн зэрэгцээ хариуцлагатай хэрэглээний зөвлөмж, мэдээллүүдийг шинээр зах зээлд гаргаж буй бүтээгдэхүүний шошгон дээр байршуулан зохистой хэрэглээг уриалж байна.
Хариуцлагатай хэрэглээг сурталчилсан Монголын анхны дижитал шошгыг АПУ компани бүтээгдэхүүндээ нэвтрүүлж, инновацыг тогтмол шингээн ажиллаж байна.
ХУРД хамтлагийн 30 жилийн ойн баярт зориулан гаргасан Боргио брэндийн HURD LIMITED EDITION-ээс эхлүүлэн хариуцлагатай хэрэглээг таниулах зорилгоор дижитал шошгийг 5 брэндийн 12 нэр төрлийн бүтээгдэхүүндээ байршуулаад байна.
Монгол Улсын хувийн хэвшлийн анхдагчдын нэг Шунхлай Групп 30 жилийн ойгоо тохиолдуулан групп компанийн нийт 7500 ажилтандаа талархал илэрхийлж, АПУ ХК-ийн хувьцаа эзэмших эрх олгох шийдвэр гаргалаа.
Уг шийдвэрийн хүрээнд, АПУ ХК-ийн 100 жилийн ойг угтан АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс “АПУ ХК-ийн 1,206,810 ширхэг халаасны хувьцааг дахин гаргах замаар, ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-ийг баталж, ажилласан жилийг 100 ширхэг хувьцаагаар үржүүлэн хувьцаа эзэмшүүлэхээр шийдвэрлэлээ.
(Хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөртэй энд дарж танилцана уу).
Тус шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрч, халаасны хувьцааг гүйлгээнд гаргаж, хаалттай хүрээнд ажилтнуудад эзэмшүүлж бүртгэхийг ҮЦТХТ ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байна.
Шунхлай Группийн Ерөнхийлөгч, АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан: “Группийн нийт ажиллагсад маань хамтран хувьцаа эзэмшигч болсноор Группийнхээ ирээдүй, хөгжлийн зорилгоо хамтын зорилго болгох, хөрөнгийн зах зээлийн идэвхтэй оролцогч, хөрөнгө оруулагч болох суурь тавигдана гэж үзэж байна. Тиймээс өмнөх 30 жилтэй харьцуулшгүй хурдаар хөгжин өөрчлөгдөх хэтийн ирээдүйг алслан тодорхойлж “Шинэ хил хязгаар руу манлайлах” уриан дор улс орныхоо тогтвортой ирээдүй, хөгжилд нэн шаардлагатай байгаа эрчим хүчний шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх,
хөгжлийн хурдасгуур болохыг Шунхлай группийнхээ хэтийн зорилго болгож байна”.
АПУ ХК нь Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани бөгөөд том хувьцаа эзэмшигч нь Шунхлай Холдинг, HEINEKEN компаниуд байдаг. МХБ-д зах зээлийн үнэлгээ, ногдол ашиг, жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо, хөрвөх чадварын үзүүлэлтээр тэргүүлэх байр суурьт эрэмбэлэгдэж байна. Тодруулбал, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэлгээ ₮10 их наядаар хэмжигдэж байгаа бөгөөд үүний 12 хувийг АПУ ХК эзэлж байна.
Зах зээлийн эдийн засгийн шилжилтийн эхэн үед гараагаа эхэлсэн Шунхлай Групп нь өдгөө жилдээ 2.5 их наяд төгрөгийн борлуулалт хийж, улсын төсөвт 630 гаруй тэрбум төгрөгийн татвар хураамж төлж, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл, худалдаа, технологийн бизнесүүдээс бүрдсэн 8 чиглэлд 20 гаруй компаниудыг хамруулсан үйл ажиллагаа явуулж байна.
Нийслэл, 21 аймгийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хүн амынхаа эрүүл мэндийн төлөө хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг үйлдвэрлэгчид”-ээ ХХААЯ-наас шагнаж урамшууллаа.
Энэ үйл ажиллагаанд АПУ компанийн Сэлэнгэ аймаг дахь Монгол бяслаг, Шигүдэри урлах үйлдвэр орон нутгийн шилдэг үйлдвэрлэгчээр шалгарлаа.
Энэхүү үйлдвэр нь Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараагийн малчдаас жил тутам 3.6 тэрбум төгрөгийн сүү худалдан авч, уг түүхий эдээрээ Европ технологи ашиглан гаргасан Чеддар, Гоуда, Моцарелла зэрэг бяслаг болон Монголын уламжлалт сүүн сархад бүхий Шигүдэри брэндийг урлан үйлдвэрлэж байна.
Мөн орон нутгийн сүүний 30 хувийг татан авч, 40 шинэ ажлын байр нэмэгдэж, малчин, фермерүүд зөвхөн Мандал сум, Зүүнхараагаар хязгаарлагдахаа больжээ. Үүнийг дагаад малчдын орлого 2-3 дахин нэмэгдсэн сайн мэдээтэй байна.
Mont Yak брэндийн Сарлагийн шар тос, Амтат хайлмаг бүтээгдэхүүн органик хүнсний баталгаажилтын SFCS компаниас “Шилжилтийн үеийн органик хүнс” гэрчилгээг албан ёсоор гардан авлаа.
Органик хүнсний гэрчилгээ нь хүнс үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд органикыг баталгаажуулсны үндсэн дээр авдаг баталгаажилтын гэрчилгээ ба сүү саах, сүүгээ хөөрүүлэхээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн болгож савлагдах хүртэл бүхий л үе шатанд оролцож буй түүхий эд нь органик болохыг нотолж буй юм.
Үүний зэрэгцээ Апу компани Монгол сүүний үйлдвэр Mont-Yak брэндийн сарлагийн сүүгээр хийсэн есөн төрлийн бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлж эхэллээ.
АПУ компани “Монгол Сарлаг” гэр үйлдвэрлэлийн төслөө Архангай аймгийн Чулуут суманд 2022 оноос эхлүүлсэн билээ. Энэхүү төслийн хүрээнд сарлагийн сүүгээр хийсэн уламжлалт сүү цагаан идээг эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан гэр үйлдвэрлэлийн стандарт, сарлагийн саалтуурыг нэвтрүүлж MONT-YAK брэндийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна.
Төслийн хүрээнд гэр үйлдвэрлэлийн эхний шатны боловсруулалтад нэмүү өртөг шингээн Чулуут сумын ард иргэдээс түүхий эдээ хангаж малчидтай хамтарч энэхүү бүтээл стандартын эзэд болж амжилттай хэрэгжүүлж анхны малчидтай хамтарсан органик хүнсний гэрчилгээтэй сарлагийн сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл болж байна.
“АПУ ДЭЙРИ-Монгол сүүний үйлдвэрийн Сарлагийн эдгээр бүтээгдэхүүнд агуулагдах B12, цайр, уураг тэргүүтэй амин дэмийн үзүүлэлт үнээний сүүтэй харьцуулахад 1.5-3 дахин их байдаг. Тиймээс өндөр амин дэмт бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх энэхүү төсөл хүн амын эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө хэмээн итгэж байгаа юм.
Блүүмбэрг ТВ-с жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Bloomberg Awards 2023 арга хэмжээгээр АПУ компанийн “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр Шилдэг бүтээн байгуулалт шагналыг хүртлээ.
Нэг ээлжиндээ 8 тонн сүү хүлээн авч, боловсруулах хүчин чадалтай энэхүү үйлдвэрийг АПУ компани 2015 оноос судалгааны ажлыг хийж эхлэн, дотоод, гадаадын бяслаг судлаачдын ур ухааныг шингээж, 26 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар бүтээн байгуулаад байна.
АПУ компанийн дуураймал бяслагийн импортын хамаарлыг бууруулж, цэвэр сүүний бяслагийг дотооддоо үйлдвэрлэх зорилготой тус үйлдвэр “Wine belt” буюу Алтан өргөргийн бүслүүрт байршдаг Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараад байршилтай бөгөөд Европын Холбооны стандартыг бүрэн хангасан байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, хаягдалгүй үйлдвэр юм.
Голланд, Швейцарь, Англи зэрэг улсуудын бяслаг үйлдвэрлэх технологиос Монгол үнээний сүүнд тохируулан Монголд бяслаг үйлдвэрлэх технологийг нутагшуулан ийнхүү шинэ бяслагийг худалдаанд гаргаж эхлээд байна. Мөн түүнчлэн шимийн архи боловсруулах Монгол технологийг европ технологи, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар стандартжуулж, Монголын хамгийн анхны №1 шимийн архи болох ёслол, хүндэтгэлийн тэргүүн дээд сонголт “Шигүдэри” брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчдийн гарт хүргээд буй.
Хонин нуга брэндийн тухай дэлгэрэнгүйг: Honin Nuga | APU DAIRY
Шигүдэри брэндийн тухай дэлгэрэнгүйг: Шигүдэри (apu.mn)
Монгол Улс сүү сүүн бүтээгдэхүүний дотроос ганцхан бяслаган бүтээгдэхүүний 90 гаруй хувийн импортын хамааралтай байдаг бөгөөд 2022 оны байдлаар 3000 тн бүхий 103 тэрбум төгрөгийн бяслаг төст, дуураймал бяслагийг импортлоод байна. Өөрөөр хэлбэл, бид орлуулагч ороогүй цэвэр сүүгээр хийсэн бяслаг хэрэглэдэггүй гэсэн үг.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнийг санаачлан хүнсний хангамж, аюулгүй байдал, тэр дундаа эрүүл чанартай хүнсийг Монгол хүн бүрд хүргэх зорилгоор хүнсний салбарт ажиллаж буй хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллаж буй билээ. Энэхүү хамтын ажиллагааны нэг хэсэг болж АПУ компаниас “Цагаан хувьсгал” санаачилгыг 2023 оны 03 сард дэвшүүлж, 8 зорилтын хүрээнд сүүний салбарт манлайлж ажиллахаа илэрхийлсэн билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнгөрөгч оны 6 сард 7 брэндийн 60 гаруй нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг АПУ Дэйри: Монгол сүүний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан бол энэ удаа Монголдоо төдийгүй дэлхийд ховорд тооцогдох “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэрт зочиллоо. Энэхүү үйлдвэр нь Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараагийн малчдаас жил тутам 3.6 тэрбум төгрөгийн сүү худалдан авч, уг түүхий эдээрээ Европ технологи ашиглан гаргасан Чеддар, Гоуда, Моцарелла зэрэг бяслаг болон Монголын уламжлалт сүүн сархад бүхий Шигүдэри брэндийг урлан үйлдвэрлэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус үйлдвэрт айлчлахдаа “эх орноо эрүүл хүнсээр хангах, хүнс экспортлогч болох их үйлсэд хүч хөдөлмөр, сэтгэл зүрх, хичээл зүтгэлээ дайчлан ажиллаж байгаа эрхэм хүндэт та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлээд, уламжилсан сүү боловсруулах арга барилыг сүүлийн үеийн техник технологитой хослуулан хөгжүүлж, дэлхийн стандартад нийцсэн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг цаг үе биднээс шаардаж байна.” гэж онцоллоо.
“Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр нь хаягдалгүй, гадна агаарын хүйтнийг нөөцлөх замаар хөргөлтийн төхөөрөмжийн ачааллыг тэнцвэржүүлж, эрчим хүчний хэрэглээг бууруулах эко барилгын технологи бүхий техник, технологийн цогц шийдэл бүхий иж бүрэн цогцолбор юм. Үйлдвэр ашиглалтад орсноор тус орон нутгийн сүүний 30%-г татан авч, 40 шинэ ажлын байр, сүү бэлтгэн нийлүүлэх малчид, фермерүүдтэй тогтмол хамтын ажиллагаатай болж, хоногт 24 тонн, жилдээ 7.2 сая литр шингэн сүүг боловсруулан Монгол малын сүүнээс дэлхийн стандартад нийцсэн 5-6 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргах боломж бүрдэж эхлээд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол бяслаг” үйлдвэрийг нээж хэлсэн үг
Алтайн ятга хэмээх хөгжмийн зэмсгийг анх 2008 онд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн ажилтан, профессор Ц.Төрбат, Д.Батсүх, Н.Батбаяр нар Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрханы хадны оршуулгаас олон тооны эд өлгийн зүйл гарсны дотор хамгийн гайхамшигтай олдвор нь модоор урласан чавхдаст хөгжмийн зэмсэг байж. Нэн эртний, 1400 жилийн өмнөх соёл иргэншлийг тээсэн ятгын урлагийг ирээдүй хойч үедээ өвлүүлэх үйлсийг өдгөө СТА Д.Ганпүрэв зорин ажиллаж, уг санаачилгыг Монгол соёл, уламжлалд элэгтэй Недерланд улсын иргэн Рован Лий Хартцукер дэмжин, энэхүү өвийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд зориулан олон нийтээс хөрөнгө татах ажлыг өөрийн цахим хуудсаараа дамжуулан эхлүүлсэн байдаг: Fundraiser by Rowan Hartsuiker : https://www.gofundme.com/f/altai-yatga
АПУ ХК Соёлоор Гоёно төслийнхөө хүрээнд “Таатай яа” хэмээх шинэ уран бүтээлийг Алтайн ятгаар эгшиглүүлж, бүтээсэн.
Энэхүү өв соёлын билэгдлийг үр хойчдоо өвлүүлэх зорилгоор гурван ширхэг Алтайн ятга хөгжмийн зэмсгийг СТА Д.Ганпүрэвээр урлуулан Өнөр бүл асрамжийн газрын хүүхдүүдэд хандивлаж байна. 1400 жилийн түүхт Монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлж буй уран бүтээлчдэдээ халуун талархал илэрхийлье!
Уран бүтээл бүтсэн болон Алтайн ятгын тухай МУГЖ ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, СТА уртын дуучин Б.Алтанжаргал, Регги дуучин: Мачо нарын ярилцлагыг хүргэж байна.
АПУ ХК-ийн СББ ХХК нь 1973 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа орон нутгийн хөгжил цэцэглэлт, эдийн засаг, хүн ам, нийгэмдээ өндөр хувь нэмэр оруулж, хамтран ажиллаж буй байгууллага, газар тариалан эрхлэгчидтэйгээ хамт зуун дамжин өвлөгдөх чанар, соёл, хөгжил бүтээх үнэ цэнийг тасралтгүй бүтээж байна.
Бид түүхт 50 жилийн ойн хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгууллаа.
НЭГ. ИМПОРТЫГ ОРЛОХ ЖИНХЭНЭ СҮҮНИЙ “МОНГОЛ БЯСЛАГ, ШИГҮДЭРИ” УРЛАХ ҮЙЛДВЭР
АПУ ХК дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд 26 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, бяслагийн импортын хамаарлыг жинхэнэ сүүний Монгол бяслагаар орлуулах, сүүний сархдыг дэлхийд таниулах үйлдвэрийг өөрийн охин компани СББ ХХК-ийн 50 жилийн ойн босгон дээр нээлээ.
Үйлдвэрийн төслийн хүрээнд 2016 оноос судалгаа хийсэн бөгөөд Монгол Улс жилд 3000 тонн, нийт 102 тэрбум төгрөгийн бяслагийг гадны улс орнуудаас импортлож байгаагаас дийлэнх нь дуураймал буюу аналог бяслаг байдаг төдийгүй сүүний орц байхгүй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ихээр ашигласан байдаг.
АПУ ХК нь дуураймал бяслагийн импортын хамаарлыг бууруулж, органик бяслагаар дотоодын зах зээлийн 30 хувийг хангахаар зорьж байгаа төдийгүй орон нутагт 30 гаруй шинэ ажлын байр, эдийн засгийн томоохон эргэлтийг бий болгож, Голланд, Швейцарь, Англи зэрэг улсын бяслаг үйлдвэрлэх технологиос Монгол үнээний сүүнд тохируулан Монголд бяслаг үйлдвэрлэх технологийг нутагшуулан ийнхүү шинэ бяслагийн үйлдвэрээ байгуулж байна. Энэхүү бяслагийн үйлдвэр нь чеддар, эдам, гауда зэрэг 3 төрлийн бяслагийг үйлдвэрлэхээс гадна цэвэр сүүнээс гаргаж авсан цөцгийн тос, Монгол үндэстний шимийн сархад “Шигүдэри” брэндийг үйлдвэрлэн дэлхийн зах зээлд танилцуулж, экспортын бүтээгдэхүүний нэр төрлөө тэлэхийг АПУ компани ийнхүү зорьж байна.
“Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр нь Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараад байрлалтай бөгөөд Мандал сумын малчдаас сүүгээ тогтмол татан авч, хамтран ажиллах замаар орон нутгийн хөгжилд мөн хувь нэмрээ оруулах юм.
ХОЁР. ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ СББ ХХК
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2023 оны 07-р сарын 07-ны өдрийн 101 дүгээр зарлигаар АПУ ХК-ийн охин компани Спирт Бал Бурам ХХК Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардан авлаа.
Мөн АПУ ХК-ийн охин компани СББ ХХК-ийн 50 жилийн түүхийг бичилцсэн ажилтнуудын төлөөллүүдийн гавьяа зүтгэл, хөдөлмөрийг төр үнэлэн төрийн өндөр дээд шагнал, тэмдгээр шагналаа.
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон – 1
- Алтан гадас – 8
- Хөдөлмөрийн хүндэт – 11
- Үйлдвэр Худалдаа үйлчилгээний Тэргүүний ажилтан
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жуух бичиг
- Үйлдвэр Худалдаа үйлчилгээний Тэргүүний ажилтан
- ХХААХҮЯамны Жуух бичиг
- Сэлэнгэ аймгийн Хүндэт тэмдэг
- Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Хүндэт Өргөмжлөл
- Эрчим Хүчний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн медаль
50 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН НААДАМ
Улс, аймаг, сумын алдар цолтой 64 хүчит бөхчүүд барилдаж, 10 аймгийн 20 гаруй сумдын 320 морьд уралдаж, 229 эрхий мэргэн харваачид сумаа тавьж, 21 багийн 168 харваачид шагайн харваан цэц мэргэнээ сорьлоо.
БӨХ: Уран мэх, хүч чадлаараа АПУ компанийн бөх Улсын Арслан Б.Орхонбаяр аваргалж, Улсын Заан Н.Жаргалбаяр үзүүрлэлээ.
СУР ХАРВАА: Эрэгтэй сур харвааны төрөлд Архангай аймгийн мэргэн, Спортын мастер Д.Эрдэнэхүү түрүүлсэн бол эмэгтэй сур харвааны төрөлд Өвөрхангай аймаг, АПУ компанийн харваач Монгол Улсын Даян Мэргэн Б.Пунсалдулам түрүүллээ.
ШАГАЙН ХАРВААн төрөлд Сэлэнгэ аймаг, Монгол Улсын Үлэмж Дархан Мэргэн Л.Довчинбазар ахлагчтай Улаанбаатар төмөр зам баг түрүүллээ.
МОРЬ: Хурдын морьд 6 насанд уралдлаа:
- Азарга насанд 47 морьд уралдсанаас Архангай аймаг Өгийнуур сум, Магсаржавын Отгонбатын Залаат Хээр
- Их насанд 69 морьд уралдсанаас Сүхбаатар аймаг, Мөнххаан сум, Дарийжавын Эрдэнэбаатарын Ягаан
- Соёолон насанд 36 морьд уралдсанаас Дорнод аймаг Матад сум, Д.Цогтжаргалын Хар
- Хязаалан насанд 42 морьд уралдсанаас Сэлэнгэ мандал сум, Б.Алтансүхийн хонгор Халзан
- Шүдлэн насанд Сэлэнгэ аймаг, Мандал сум, Б.Батзаяагийн Хээр
- Даага насанд Төв аймаг Батсүмбэр сум, П.Буриадын Бор тус тус түрүүллээ.
Хагас зуунаар баталгаажсан хамтын үнэ цэнийг бүтээлцсэн та бүхэнд гүн талархал илэрхийлье.
#СоёлоорГоёно #ХагасЗуун #ХамтынҮнэЦэн #АПУ_СББ50
99 жилийн түүхтэй АПУ ХК нь Монгол Улсын “ТОП 100” компанийн нэгээр 19 дэх жилдээ дараалан шалгараад байна. 2022 оны тухайд АПУ ХК экспортын хурдасгуур төслүүдээ эрчимжүүлж, БНСУ-д бүтээгдэхүүнээ GS 25 сүлжээ дэлгүүрээр нийлүүлэх, АНУ-д цахим худалдааны платформд нэгдэх зэргээр эрчимтэй хүчин чармайлт гаргаж ажиллаа.
Мөн нийгмийн шинж чанартай хөрөнгө оруулалтад анхаарч сүү, сүүн бүтээгдэхүүний импортыг орлох, малчдын амьжиргааг дэмжих, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилготой “Монгол Сарлаг – Гэр үйлдвэрлэл” төсөл, удахгүй нээлтээ хийх “Бяслагын үйлдвэр”-ийн төсөл тэргүүтэй хүн амын эрүүл мэнд, эдийн засгийн шинэ боломж, өгөөж бий болгосон ажлуудыг эхлүүллээ.
АПУ ХК нь улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулж, 2022 онд Монгол Улсын төсөвт нийт 400 гаруй тэрбум төгрөгийн татвар төлж, өнгөрсөн жилээс 9%-иар өсгөж, Шилдэг татвар төлөгчдийн нэгээр шалгарсан.
Нийт 2200 гаруй ажиллагсдыг ажлын байраар хангаж, 11 мянга гаруй харилцагчийн хамтаар эдийн засаг, нийгмийн хөгжилд хамтын үнэ цэн бүтээж ажиллаж байна.
Мөн Тогтвортой хөгжлийн бодлогоо эрэмбэлэн тодорхойлж, нийгэм, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай хэрэглээг түгээх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Тухайлбал, соёлтой, хариуцлага хэрэглээг таниулах чиглэлд “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” хөтөлбөрийг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байна. Хог хаягдлыг менежментийг сайжруулах чиглэлд шилний дахин хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор харилцагч, түншүүдтэйгээ хамтран “Чи-Чадна – Шилээ дахин амьдруулъя” төслийг хэрэгжүүлж ажиллаа.
#2123 өдөр, @APUCompany-тай хамт
АПУ ХК нь ажилчдынхаа сурч хөгжих бүхий л боломжоор хангаж, олон улсын томоохон үйлдвэрлэгч HEINEKEN компанийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, туршлага, чанар стандартыг бүхий л түвшиндээ нэвтрүүлэн ажиллаж байна.
АПУ ХК-ийн Брэнд менежер Б.Тамир: “Дэлхийд алдартай томоохон брэндийн туршлага, ноу-хауг суралцах боломжийг АПУ компани надад олгосон. Үүний үр дүнд бид үндэсний брэнд бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг олон улсын түвшинд хийж, бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд борлуулж байна.
APU股份公司与Kaltenberg品牌啤酒制造商Konig Ludwig International(国王路德维希国际)续签5年合作协议,并签署备忘录。
我们按照特许权制造该品牌啤酒,同时双方拟在增加出口量和完善化标准方面实施多项工作。
Prince Luitpold强调,APU股份公司已进口造酒知识,而不是穿越千山万水进口产品。所以在本地制造我们的啤酒,APU公司可以减少进口运输中产生的二氧化碳量,也就是一个绿色事业。
我认为我们与蒙古国的合作项目一定会再继续,也深信我们的未来成绩会更精彩。
АПУ ХК нь БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдаж буй Олон Улсын импортын үзэсгэлэнд Монгол улсаа төлөөлөн оролцож байна.
Энэ удаагийн үзэсгэлэн нь БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн нээлттэй байдлыг чухалчилж дэлхийн улс орнуудад худалдааны бодлогоо илүү идэвхтэй, нээлттэй болгож буйгаараа онцлог болж байна.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Филип Малон албаны төлөөлөгчдийн хамтаар АПУ ХК-ийн архи, шар айраг, ус ундааны үйлдвэрлэл болон экспортын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Элчин сайд Малоныг АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга П. Батсайхан, АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц. Эрдэнэбилэг нар бусад удирдлагуудын хамтаар хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Их Британийн худалдаа хамтын ажиллагаа, түүнд АПУ Компанийн оруулах хувь нэмэр, экспортыг сэргээх талаар санал солилцсон байна.
“АПУ Дэйри” ХХК УБ хотын 10 сургуулийн 3000 гаруй хүүхдүүдийн 14 хоногийн сүүний хэрэглээг хангаж, эрүүл дадал бий болгох аянг эхлүүллээ. Монгол улсын хэмжээнд хүүхдийн шүдний өвчлөл 80-аас дээш хувьтай байгааг та мэдсэн үү? Өдрийн ихэнх цагийг сургууль дээрээ өнгөрөөдөг хүүхэд багачууд маань ямар хоол хүнс хэрэглэдэг бол? Бид хайртай үрсийнхээ алхам бүрийг нь хянаж чадахгүй ч эрүүл мэндэд нь зөв дадлыг бий болгож чадна. Таны хүүхэд өдөрт нэг аяга сүү тогтмол ууснаар нэг өдрийн шим тэжээл буюу витамин Д, кальци, уураг болон цусны эргэлтийг сайжруулах тэжээлүүдийг бүрэн авч чадна. Ирээдүйн үрсийнхээ эрүүл инээмсэглэлийн төлөө хэрэгжүүлж буй бидний энэ аянг дэмжих хувь хүн, албан байгууллагуудад нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна.