2024 оны ээлжит хурал:
АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал цахим хэлбэрээр 2024 оны 04 сарын 30-ны өдрийн 14:00 – 15:30 цагийн хооронд болов.
Хурлын ирц:
Хувьцаа эзэмшигчдийн хуралд нийт 937,370,019 ширхэг энгийн хувьцаа эзэмшиж буй 100 хувьцаа эзэмшигч оролцсон нь нийт саналын эрхтэй 1,064,181,553 ширхэг энгийн хувьцааны 88.08% болсон тул хурал хүчин төгөлдөр болсон байна.
Хурлаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:
- АПУ ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;
- АПУ ХК-ийн ТУЗ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгох,
- АПУ ХК-ийн ТУЗ-ийн гишүүд (кумулятив аргаар сонгогдох 9 гишүүн)-ийг сонгох,
- АПУ ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн цалин урамшууллыг хэлэлцэж батлах.
Хурлаас гарсан шийдвэр:
- АПУ ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан “АПУ групп компани 2023 онд тавьсан зорилтуудаа биелүүлж, амжилттай ажилласан” гэсэн дүгнэлтийг 99.9999% саналаар батлав.
- 99.9996%-ийн саналаар АПУ ХК-ийн ТУЗ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгов.
- АПУ ХК-ийн ТУЗ-ийг дараах бүрэлдэхүүнтэйгээр 3 жилийн хугацаагаар сонгов.
Ердийн гишүүн
1. Пүрэвийн Батсайхан (9.87% санал)
2. Бүрэнтогтохын Батбаяр (9.87% санал)
3. Кеннет Чу (15.9% санал)
4. Сэн И-Ин (15.01% санал)
5. Батсайханы Гантиг (9.87% санал)
6. Баярцогтын Гомбо-Эрдэнэ (9.87% санал)
Хараат бус гишүүн
1. Ёндон-Ойдовын Гэрэлчулуун (9.87% санал)
2. Одончимэдийн Одбаяр (9.87% санал)
3. Жигжидийн Үнэнбат (9.88% санал) - 99.9999%-ийн саналаар АПУ ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн цалин урамшууллыг ТУЗ-ийн дарга 10 сая, ТУЗ-ийн гишүүд 6.5 сая байхаар батлав.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоол, тэмдэглэлийг дараах холбоосоор үзнэ үү: ХЭЭХ-ын тогтоол, ХЭЭХ-ын тэмдэглэл