Ажлын байранд тэнцэх
Ярилцлагын шат
Шалгалтын шат
Сонирхолын клуб
Сургалт хөгжил
犀利士
Гүйцэтгэлийн удирдлага
DNA Судалгаа
Чанар бидний үнэт зүйл
2021 он I хагас жил
АПУ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 8-р сарын 16-ны өдрийн 21/11 тоот шийдвэрээр компанийн 2021 оны эхний хагас жилийн үр дүнд үндэслэн нэгж хувьцаанд 46 төгрөг буюу нийт 48.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ. Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2021 оны 9-р сарын 03-ны өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2022 оны 2-р сарын 10-ны өдрийн дотор төлнө.
2021/ II улирал
Хоёрдугаар улирал 2021
АПУ ХК нь байгууллагын үнэт зүйлсдээ тулгуурлан 2021 оноос дараах үндсэн гурван чиглэлийн хүрээнд нийгмийн эерэг өөрчлөлт бий болгох нөлөөллийн кампанит ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна:
” Байгаль орчинд ээлтэй соёл /хоггүй аялах, байгальд хог тарихгүй байх, хүрээлэн буй орчиндоо ээлтэй амьдрах/
” Урлаг, загвар, бизнесийн салбарынхан тэргүүтэй олон талт оролцоог бэхжүүлж өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хариуцлагатай, э соёл, амьдрах хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, ухамсар, хандлагад нөлөөлөх
” Хариуцлагатай хэрэглээний соёлыг түгээн дэлгэрүүлэх
Орчин цагийн соёлт хүний нэрийн хуудас байгаль эх дэлхийгээ хайрлах соёлоос эхлэнэ.
Эх дэлхийгээ хайрлах, хоггүй, цэвэр цэмцгэр аялах соёлыг урлагаар дамжуулан уриалах “Соёлоор гоёно” цувралыг зохион байгууллаа
ХҮНИЙ НӨӨЦ
Согтууруулах ундаа уухыг хүсдэггүй хэрэглэгчдэд тохирсон бүтээгдэхүүнээр хангах тал дээр анхааран ажиллаж байна. Бидний зорилго бол бага болон огт алкохолгүй ангиллын талаарх хэрэглэгчдийн эерэг ойлголтыг бий болгох маркетингийн кампанит ажлуудаар дэмжиж, алкохолны агууламжгүй ундааны сонголтыг бий болгох явдал юм. Энэ дагуу бид Heineken 0.0 брэндийг Монголд танилцууллаа. Согтууруулах ундааны 0.0% ангилал 2020 онд дэлхийн хэмжээнд 4.7% -иар өссөн байна. (Эх сурвалж: Heineken)
“Мод бид хоёр” төсөл
АПУ компани уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Ногоон соёлыг түгээе” уриатайгаар ‘Мод бид 2’ төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
Уг төсөл нь эхний ээлжинд ажиллагсдынхаа хашаанд мод, зүлэг тарих улмаар тэдний хөрш айлуудад нөлөөлөл бий болгон улмаар ногоон гудамж, хотыг бий болгох алсын зорилготой төсөл юм.
Уг санаачлагыг ажиллагсад таатай хүлээн авч гэр бүлийн гишүүн мэт хайрлаж хамгаалж ургуулах тухай ярилцсан бол ногоон байгууламжийг бүтээхэд гар бие оролцон ажилласан, төслийг гүйцэтгэсэн компанийн зүгээс хүнд хэцүү цаг үед жижиг дунд бизнесийг дэмжин хамтран ажилласанд талархаж буйгаа илэрхийлж байлаа. Уг төслийг цаашид урт хугацаандаа хэрэгжүүлэх бөгөөд ажиллагсад, тэдний хөрш зэргэлдээ айлууд, харилцагчид зэргээр үе шаттайгаар ногоон соёлыг түгээн ажиллахаар төлөвлөөд байна.
Бид энергийн ундаа, алкохолгүй ундааны ангилалд Solar Power брэндийг Монголд нийлүүлж байна. Solar power нь эрч хүчээр хангахын тулд зөвхөн байгалийн орц найрлагыг ашигладаг бөгөөд бусад энэ төрлийн бүтээгдэхүүнүүдээс бага хэмжээний сахар агуулдаг гэдгээрээ онцлогтой.
АПУ ХК нь 2021 онд “Хүний хөгжлийн тогтвортой бодлого”-д онцгойлон анхаарч, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах манлайлагчдыг нээн илрүүлэх, тэднийг сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 100 оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарласан.
АПУ ХК-ийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр нь мэргэжил болон курс харгалзахгүй өргөн цар хүрээнд зарлагддагаараа онцлог бөгөөд нийгэм, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, сургуульдаа тогтвортой суралцах зорилготой байх гэсэн маш энгийн шалгуурыг хангасан байх ёстой.
Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутан бүтэн 10 сарын турш амьжиргааны зардал бүхий тэтгэлэг авахаас гадна уг тэтгэлэгт хөтөлбөрийн хамтрагч байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах дадлага ажил хийх, холбогдох сургалт, хөтөлбөрүүдэд хамрагдах ба цаашлаад АПУ ХК-нд ажиллах боломжтой болох томоохон ач холбогдолтой юм. Энэ нь “Тогтвортой Хөгжил”-ийн үндсэн суурь зарчим, зорилго(Зорилго 4. Хүртээмжтэй, тэгш чанартай боловсролоор хангах, хүн бүрийн насан туршдаа суралцах боломжийг дэмжин хөхүүлэх)-ыг бодитоор хэрэгжүүлэх ажил юм. Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд эхний шатанд 1500 гаруй оюутан материал ирүүлсэн бөгөөд бид түүнээс шалгарсан 100 оюутнуудтайгаа нийгмийн шийдлээ хүлээж буй олон асуудлуудад гарц гаргалгаа гарган хамтран ажиллаж байна.
APU股份公司在“稳定发展策略”范围内,联合国审批的稳定发展第15个目标-陆地生态保护,其中保障为生物多种状态平衡,保护稀少动物方面与生态警察部门合作成功实施了“自然首要”项目。“自然首要”项目中,钓鱼养成合理习惯、生育期不钓鱼等等重要性宣传给民众,为保护河水、江水自然生态平衡,爱护鱼类,提高养鱼认识、知识等等,与“环境、旅游部、社科院生物生态研究院、农畜牧业大学”进行合作组织举行知识、信息交流,科研研究会议而实行了改善研究工作和提高了知识质量。在该项目中又组织举行了“保护野生动物”活动,防止打击狩猎非法犯罪活动和违反行为,保护生物多种生态状况,恢复和合理利用生态以及提高大众的生态意识和受教知识作为该“保护野生动物”活动的目的而已。
生态警察部门特别强调:为履行蒙古国“动物保护法”第9、10、11、12条款,在组织实行“保护野生动物”和“生育期间不得捕捉”项目中提高了公民保护、合理正确利用自然的知识意识,改善了坏习惯,起到正面影响,做到了正确宣扬和带动民众的有效项目。
安全情况领先
2021年APU公司第二次组织举行了“安全生产情况领先”活动。提议安全生产建议,主动提议,为正面、正确意识趋向自己或向他人惯用安全生产技术工艺,该活动连续不断实行了3个月,包括了销售部127名工人(销售代理、采购员、审计员)和仓库物流供应部134名工人。
Бид 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Дэлхийн Аюулгүй байдлын өдөрлөг зохион байгуулж, ‘Аюулгүй ажиллаад аз жаргалтай харьцгаая’ санаачилгыг бүх түвшний манлайлалаар хэрэгжүүлж, дотоод сувгуудаар аюулгүй байдлыг хангах уриалга, тэмцээнийг зохион байгуулсан.
Бид дэлхийн стандартаар дамжуулан гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Гүйцэтгэгчийн аюулгүй байдлын шинэ стандартыг нэвтрүүлсэн. Энэ нь өндөр эрсдэлтэй үйл ажиллагаанд төвлөрч, гэрээлэгчдийн мэргэшлийн болон менежментийн үйл явцыг оновчтой болгодог.
Монгол улсад жил тутам 20 мянга орчим зам, тээврийн осол бүртгэгддэг ба уг ослоос шалтгаалан 2020 онд 430 хүн амь насаа алдсан байна. (Эх сурвалж: ТЦА-ны эмхэтгэл). Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгсэл болон хөдөлгөөний аюулгүй байдлын үзлэг, шалгалт тогтмол хийж, аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллаж байна.
互相协助-2活动向日常收入中断的人们提供了援助
因受Covid-19新冠疫情影响临时失业、收入中断的家户做出援助开展了“相互协助-2”活动。作为本活动起头APU股份公司提供500套援助食品,交给了松根海尔汗区行署长官,日用品援助物资交给了43分区500家户。
据研究,蒙古人90%缺少维生素D,因此Covid-19新冠疫情严重时期,“APU Dairy”公司为了提高消费者的抵抗力含有丰富的维生素“D”的“SAIN”品牌牛奶产品按工厂成本价在两个月时间销售个食品商店。
HEINEKEN-ийн амь насаа хамгаалах дүрмүүд нь манай компанид ажилладаг бүх хүмүүст хамаатай аюулгүй ажиллагааны дүрмүүд юм. Эдгээр нь эрсдэлийг бууруулах хөтөлбөрөөр дэмжигддэг бөгөөд ноцтой, хүний амь нас алдах ослоос урьдчилан сэргийлэх түлхүүр юм.
Үйл ажиллагаа эрхэлдэг бүх компаниуд Амь насаа хамгаалах дүрмийг дагаж мөрдөх ёстой. 2021 онд бид үйлдвэрлэл үйл ажиллагаандаа амь насаа хамгаалах 12 дүрмийг бүрэн мөрдөн ажиллаж байна.
向客户知识、学习投资
蒙古国液体食品行业领先者、产品出口厂家APU股份公司蒙古国液体食品行业领先者、出口厂家APU股份公司对蒙古国每个角落向经营者、1万多客户们的知识和思想意识进行投资,为行业发展做出实际贡献组织召开了“共同为了成功2021”网络研讨会。该研讨会中,讨论疫情情况下如何度过考研、困难方面参与了商业服务经营者、经纪行业、心理专家、品牌创造代表等等,如何把面临实际苦难变成机遇方面提供咨询,传述了知识,总有700000多人收到。
Аюулгүй ажлын систем нь манай хүмүүсийг аюулгүй байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Дэлхийн үйл явцын аюулгүй байдлын нийгэмлэгийг Үйл ажиллагааны аюулгүй байдлын төвөөс дэмжин хөгжүүлж байна.
Бид эрсдэлийн хувилбаруудад дүн шинжилгээ хийх, харилцан ойлголцох, эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд эрсдэлийг үнэлэх аргыг боловсруулан, аюулгүй ажиллагааны ‘Эрдэлийг үнэлэх аргачлал’-г нэвтрүүлэв.
Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний хагас жил коронавирусын цар тахлын тархалт огцом нэмэгдэж хүн ардын эрүүл мэнд, эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлсэн. Бид 2021 оны эхний хагас жилд компанийнхаа нийт ажилтнуудыг коронавирусын эсрэг вакцинд хамруулах компанит ажлыг зохион байгуулснаар тавдугаар сарын байдлаар нийт ажилтнуудынхаа 92 хувийг вакцинд хамруулсан.
Мөн халдвар тархах эрсдэлээс сэргийлэх зорилгоор ариутгал, халдваргүйжүүлэлтийн тоног төхөөрөмжүүдээр ажлын орчныг тоноглох зэргээр шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байна. Эхний хагас ажилд 1480 ажилтнаа коронавирусын халдварын даатгалд хамруулжээ.
Миний аав Ө.Цэрэндэжид салбартаа нэр хүндтэй, олон ч бүтээн байгуулалтыг гардаж хийсэн механик инженер хүн байсан. Аав минь надад мэргэжлээ өвлүүлж, бас дээр нь “Залуу байхдаа маш сайн сурч мэдэж авах хэрэгтэй. Мэдэхгүй байгаагаа шууд хэлэхээс эмээж, ичих хэрэггүй. Шинийг сурч мэдэхэд тэмүүлж, нэг алдсан алдаагаа давтаж гаргахгүй байх нь чухал” хэмээн захиж үлдээсэн. Үүнийг би одоо ч эрхэмлэн бодож, бусдаас суралцах, мөн өөрийн олж мэдсэнээ хуваалцахыг хичээж яваа. Анх 2003 онд АПУ ХК-д ажилд ороход техник технологийн шинэчлэлтийн ажил ид эхлээд байсан. Хэрэв шинэ ажилд ороход хамгийн төгс цаг хугацаа гэж байдаг бол миний хувьд тэр нь тохиосон гэж боддог. Дэлхийд алдартай Германы техник технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхэд АПУ-гийн ахмад, дунд, залуу үе цөм зэрэгцэн зүтгэсэн. Шинэ юм бүхэн хичээл байдаг. Бид дэлхийн технологиос суралцахын сацуу хичээл зүтгэлээрээ өөрийн болгож, шинэ технологийг хамтдаа нэвтрүүлж чадсан нь эргээд харахад бахархалтай санагдаж байна.
Шинэ төсөл, техник технологи нэвтрүүлэх үед бид гаднын мэргэжилтнүүдээс маш их зүйл сурч мэдэж авдаг. Тэдний ноу-хау тоног төхөөрөмж технологийг даган тэр чигтээ бидэнд орж ирдэг. Энэ бүгдийг сурч авна гэдэг бидэнд маш их боломж, мэргэжлийн хувьд өсөж дэвших их аз завшаан болдог.
Хамт олонтойгоо олон ч сайхан ажлын ард гарч байснаас шинэ Сүүний үйлдвэрийн төслийг онцлон дурдахыг хүсэж байна. Тухайн үед Ц. Эрдэнэбилэг захирлаар удирдуулан А.Мэндбаяр, Х.Орломжав дарга, Т.Сарантуяа ахлах технологич, Б.Нямбаяр ахлах инженер нартайгаа хамтран 2012 оноос эхлэн судалж, цаасан дээр анхнаас нь зурж эхэлсэн. Олон хувилбараар зурж төсөөлж, тоног төхөөрөмжийн сонголт, Олон улсын компаниудтай гэрээ хэлцэл хийх гээд тэр бүх хугацаанд маш их зүйл сурч авсан. Аавынхаа захиж хэлсний адил мэдэхгүйгээ нуулгүй хэлж, түүнийгээ сурч өөрийн болгохын тулд хичээн зүтгэсээр 2014 онд хуучин үйлдвэрийнхээ эцсийн бүтээгдэхүүнийг дуусган, өөрийн гар бие оролцсон цоо шинэ үйлдвэрийн эхний бүтээгдэхүүн гарахыг харж зогсож байлаа. Хуучин үйлдвэр маань 10 хүрэхгүй хүнтэй байсан бол одоо 100 гаруй хүнтэй өнөр өтгөн хамт олон болсон.
Үйлдвэр гэдэг тасралтгүй үргэлжилж байдаг амьд процесс. Тэр дундаа шингэн хүнс дотроо сүү бол хадгалах хугацаа богино, тусгай нөхцөл шаарддаг, хамгийн эмзэг бүтээгдэхүүн. Мөн бүх насныхан хэрэглэдэг учир чанар стандарт, эрүүл ахуйг маш сайн анхаарч хангах шаардлагатай. “Үнээний дэлэн амрах биш” гээд манайхан хоорондоо ярьдаг юм. Сүүний температур, бохирдлын үзүүлэлтээс хамааран богинохон хугацаанд шаардлага хангахгүй болох гээд байдаг тул маш хурдан шийдвэр гаргаж, боловсруулалт хийх, жигд ажиллагааг хангах гэхчлэн ур чадвар, хурд их шаарддаг. Энэ хэрээрээ сонирхолтой, сайхан ажил.
Анх ажилд ороод, залуухан инженер байхдаа олон жил ажилласан ах эгч нараа хараад яаж нэг газраа ийм удаан ажиллаж чадаж байна аа гэж гайхдаг байсан. Тэгтэл одоо өөрөө тэдний нэг болчихсон явж байна (инээв). Гэхдээ жаргалтайгаар гэж тодотгон хэлье. Миний амьдрал гэр бүл гээд бүх зүйл энэ хамт олонтой маань салшгүй холбоотой болжээ. Амьдралынхаа ханьтай энэ компанидаа учирсан, одоо гурван хүүхдийн аав, ээж болоод сайхан амьдарч байна. Миний амьдралын аз жаргалтай, зовлон гунигтай бүхий л үед энэ хамт олон цуг байсан.
Би дунд сургуульд байхдаа тооны хичээлдээ дуртай байсан болохоор санхүүгийн мэргэжил илүү ойр санагддаг байсан. Тэр сонирхлоо даган ХҮИС-ийг нягтлан бодогч, бизнесийн удирдлага мэргэжлээр суралцаж, төгссөн жилдээ MBC компанид орж байлаа. MBC компани дэлхийн 190 гаруй оронд бүтээгдэхүүнээ борлуулдаг, алдарт HEINEKEN компанийн хөрөнгө оруулалттай байсан тул дэлхийн шилдэг компанийн туршлагаас их олон зүйлс сурч авсан. Бүх зүйл нь тогтсон нэг стандарттай, бүх шатандаа бизнесийн үйл ажиллагааны процесс нь тодорхой, тогтсон дүрэм журмын дагуу өдөр тутмын үйл ажиллагаа нь явагддаг. Энэ бол бизнес өсөн дэвжихэд их том хөшүүрэг болдог. Санхүүгийн мэргэжил бол алдах эрхгүй, хариуцлагатай байхыг хувь хүнээс шаарддаг.
Бид багаараа HEINEKEN компанийн Ази, Номхон далайн бүс нутгийн нийт 20 гаруй улсын Санхүүгийн албадын дунд явагддаг “Be the best” буюу тайлан мэдээгээ цаг тухайд нь алдаагүй хүргүүлэх, санхүүгийн багийн шинэ бүтэц зохион байгуулалтыг HEINEKEN-ийн шаардлагын дагуу нэвтрүүлэх, санхүүгийн тайлагналын дотоод хяналтыг сайжруулах гэх мэт мэргэжлийн хүрээг хамран явагддаг уралдаанд 2015 онд 3-р байр, 2016 онд амжилтаа ахиулан Тэргүүн байр эзэлж, 10,000 еврогоор шагнуулж байсан. Ажил мэргэжлийнхээ хүрээнд олон улсын шилдгүүдтэй өрсөлдөж, хичээл зүтгэлээ үнэлүүлнэ гэдэг үнэхээр сайхан. Монгол мэргэжилтнүүд дэлхийн хаана ч өрсөлдөхүйц хэмжээний мэдлэг чадвартай юм байна гэдгээ багаараа нотлон харуулсан бахархалтай үйл явдал байсан. Ингээд компанийнхаа Тогтвортой хөгжлийн “Илүү сайхан дэлхийг цогцлооё” стратегийн хүрээнд бид шагналынхаа мөнгийг өөрсдөдөө биш хэрэгцээтэй хүмүүст нь хүргэхээр шийдсэнээ Байгууллагын Харилцааны газартаа хэлснээр бид хамтран Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт хандан тус дүүргийн тусламж нэн шаардлагатай 10 айлд иж бүрэн таван ханатай гэр бэлэглэж байлаа. Залуу хүний хувьд АПУ компанид ажиллахдаа бахархалтай байдаг олон хүчин зүйлс бий. Тэдгээрийн нэг нь хамт олныхоо сурч хөгжих нөхцөлийг нь бий болгож, илүү бүтээлч ажиллах боломжийг бүрдүүлдгийг онцлон дурдмаар байна. Мөн орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, техник технологийн дэвшлийг үр дүнтэй ажилдаа ашиглах талаас нь олон шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, үүндээ хүн бүрийг оролцуулах замаар хувь хүний болон компанийн өсөлт дэвшилд хүргэж байдаг нь сайхан санагддаг. Хамгийн сүүлд АПУ групп компанийн хэмжээнд ихээхэн хүч, хөрөнгө зарцуулан хэрэгжүүлж байгаа борлуулалт ложистикийн нэгдсэн программын төслийг багийнхныхаа хамт амжилттай нэвтрүүлээд, өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байгаа. Монгол өв соёлоо, уламжлалаа дээдлэн шинийг бүтээж буй 100 жилийн түүхтэй Монгол Улсын шингэн хүнсний салбарын тэргүүлэх компани болох АПУ компанидаа үе үеийн олон сайхан чадварлаг хүмүүстэй мөр зэрэгцэн хамтран ажилладгаараа үнэхээр бахархдаг.
Амстердам хотод анх үүсэн Жерард Адриан Хайнекен хэмээх үүсгэн байгуулагчийн нэрээр нэрлэгдсэн дээд зэрэглэлийн Heineken® брэнд нь дэлхийн 172 гаруй оронд борлуулагдаж байна. Чанар бол Heineken® брэндийн хамгийн чухал үзүүлэлт бөгөөд уламжлалт технологийн дагуу исгэсэн өөрийн нэрийн “А” хөрөнгийг ашиглан үйлдвэрлэдэг. Хайнекен 0.0 нь 2 дахин исгэж алкохолыг шүүн авсан төдийгүй Хайнекен шар айргийн тэнцвэртэй амт чанарыг хадгалж чадсанаараа давуу талтай.
АПУ ХК боловсон хүчнээ нэн тэргүүнд тавьж, тэднийг хөгжиж дэвжих, шинийг суралцахад зориулж олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг.
Би өөрийн ажил, мэргэжилтэйгээ хар багаасаа танилцсан азтай хүн. Ажлын талбартаа анх удаа очиход надад цоо шинэ орчин санагдаагүй. Учир нь ээж, аав хоёр маань Спирт комбинатад ажилладаг, энэ байгууллагын хүмүүс манайхаар орж гарч, би ч ажлаар нь хүүхэд байхдаа байнга очдог байлаа. Үйлдвэр маань аав ээжийн минь ид ажиллаж байх үед ямар байсан, одоо хэрхэн хөгжиж дэвшиж өөрчлөгдсөн бэ гэдгийг өөрийн биеэр харж яваа. 1996 онд Дулааны станцын ээлжийн засварчнаар ажилд орсноор энэ компанитай холбоотой миний бүтээх түүх эхэлсэн юм.
1998 онд манайх Спирт Бал Бурам ХХК болж хувьчлагдах үед би их сургуульд элсье гэж шийдээд ШУТИС-д шалгалт өгөөд тэнцсэн. За тэнцдэг юм байж, сургалтын төлбөрөө хэрхэн төлөх билээ гэж санаа зовж байтал тухайн үеийн гүйцэтгэх захирал Л.Элдэв-Очир дуудаад, компанийн үе дамжсан боловсон хүчин бэлдэнэ, чиний сургалтын төлбөрийг бид даана гэж хэлэхэд нуруун дээрээс хүнд ачаа авсан авах шиг болж, маш их баярлаж билээ. Зөвхөн би биш тэр үед компанийн олон ажилтны хүүхдүүдэд ийм боломж тохиож, одоо тэд маань ээж аавынхаа хийж байсан ажил хэргийг үргэлжлүүлэн яваа нь сайхан санагддаг. Сургуулиа төгсөөд компанидаа ажилд орж, Спиртийн үйлдвэрийн нүүрс хүчлийн цехэд савлагчаар ажлын гараагаа эхлэн, 2012 онд Ерөнхий инженер болтлоо дэвшиж, одоог хүртэл энэ албаа хашиж байна.
Өмнө нь үйлдвэрийн инженер байхдаа тоног төхөөрөмж засварлах, үйлдвэрийн хэвийн жигд ажиллагааг алдагдуулчихгүй юмсан гэдэгт л санаа зовнин ажилладаг байлаа. Харин Ерөнхий инженер болоод хүнтэй ажиллах, удирдах чадварт суралцах хэрэг гарсан. Тоног төхөөрөмжийг ямар ч аргаар засварлаад ажиллагаанд оруулж болно. Харин хүн болгон өөр өөр зан араншин, үзэл бодолтой байдаг. Хүнтэй ажиллахад хүмүүсээ хүндлэх, онцлог давуу талыг нь мэдэрч урам зориг, итгэл найдвар өгөх зэрэг нарийн чимхлүүр мэдрэмж, ур чадвар шаардагдана. Азаар манай хамт олон ажлаа гэх сэтгэлтэй, нэг зорилго дор нэгдэж чаддаг нь давуу тал болсон.
Манай компани хувьчлалаар “М-Си-Эс” группийн мэдэлд орсноор зах зээлийн үед компани ямар хэмжээнд ажиллаж, богино хугацаанд хэрхэн чадварлагаар амжилтанд хүрч болдгийг бодитоор харуулж чадсан гэж боддог. Дараа нь “HEINEKEN” компани манай хувьцаа эзэмшигч болсноор бид Олон улсын менежмент, ноү – хау, стандарт туршлагаас суралцан хөгжиж дэлхийн түвшинд ойртсон. Улмаар 2018 онд АПУ компанитайгаа нэгдсэнээр эх орныхоо шингэн хүнс үйлдвэрлэлийн түүхийг бичилцэж явна. Хувь тавилан биднийг үргэлж сайн сайхан зүгт чиглүүлээд байгаа мэт санагдсан он жилүүд байлаа.
АПУ ХК боловсон хүчнээ нэн тэргүүнд тавьж, тэднийг хөгжиж дэвжих, шинийг суралцахад зориулж олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хүнээ хамгийн тэргүүнд, эрхэмд тавьдаг компани хэрхэн хөгжиж дэвжиж байдгийн бодит жишээ болж байгааг харж, мэдэрч амжилт өөд хамтдаа тэмүүлж явна.
Анх IV ангид байхдаа уншсан Жюль Вернийн “Нууцат арал” ном хожим миний ажил амьдрал, хувь заяанд нөлөөлнө гэж хэн санах билээ. Гэхдээ л үнэхээр тийм юм болсон юм даа. Сургуулиа төгсөөд нягтлан бодогч, архитектор, инженер гэсэн гурван сонголт өмнө минь ирэхэд Сайрус Смит шиг мундаг инженер болох хүсэл мөрөөдөл маань хатгаж, өдгөө би АПУ ХК-даа засвар үйлчилгээ хариуцсан ахлах инженерээр 22 дахь жилдээ ажиллаж байна.
Хоёр жил дараалан үйлдвэрлэлийн дадлагаа АПУ ХК-д хийсэн болохоор инженер техникийн албаныхнаа таньдаг болчихсон, тэд ч намайг авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байв. Сургуулиа төгсөөд компани дээрээ яваад очтол шар айраг савлах үйлдвэрт механикчаар ажиллах санал тавьж билээ. Тэр үед манайх вино үйлдвэрлэх шинэ цех байгуулж байсан юм. Ажилд шинээр орсон хүн шууд механикч болох боломжгүй байдаг ч миний хувьд хоёр жил дадлага хийсэн, багахан туршлагатай байсан учраас итгэл хүлээлгэсэн болов уу гэж боддог.
Хувьтай хүн гэж бид нэгнээ ярьдаг даа. Манай АПУ хүнээр бол яг л тийм. Хувь заяа, амжилт ололт нь үргэлж дээшээ өгсөж явдаг. Хүмүүстээ хайртай, ажилчдаа сургаж ч чаддаг, урамшуулж ч чаддаг. Улсын үйлдвэрүүд ид хувьчлагдах үеэр бусад үйлдвэрүүд унаж доройтоод дампуурсан жишээ олон. Бид ч тухайн үед бас эмээж л байсан. Харин АПУ хувьчлагдахдаа хүмүүсээ авч үлдэж, үйлдвэрлэлийн цоо шинэ цаг үе рүү, амжилт өөд хамтдаа алхаж чадсан.
Зуун жилийн түүхийг бүтээж яваа үйлдвэр гэдэг өөрөө их онцлог байдаг юм байна. Үеийн үед энд ажиллаж байсан, байгаа хүмүүсийн ур чадвар, хичээл зүтгэл, сэтгэлийг өөртөө шингээгээд явдаг шиг. Залгамж халаагаа бэлдэх, хүмүүсээ сургах тал дээр манайх их сайн. Шинэ орж ирж байгаа хүмүүсийг залуу, туршлагагүй гэж голдоггүй. Яагаад гэвэл шинэ хүмүүстэй хамт шинэ мэдлэг, шинэ ур чадвар, эрч хүч хамт орж ирнэ. Тэд өмнөх ажилтнуудаасаа суралцах юм байхад, бид ч эргээд асууж зөвлөх юм их гарна. Би хувьдаа зүгээр суух, зөвхөн оногдсон ажлаа л хийх гэдгийг төдийлөн таашаадаггүй хүн. Юм юм туршиж үзэх, суралцах их дуртай. Залуу мэргэжилтнүүддээ ч мөн тэгж хэлдэг.
Механик инженер гээд би зөвхөн эрэг боолт тайлаад суух уйтгартай. Тийм учраас би хэлтсийнхээ бусад мэргэжилтнүүдээс асууж суралцсаар ирсэн. Одоо бол өөрийнхөө хэмжээнд найз нөхөд, үр хүүхдийнхээ байшинг барилаа гэхэд зургийг нь гаргаад, сантехник, цахилгааных нь учрыг хүний гар харахгүйгээр өөрөө гардаад хийчих хэмжээнд хүрсэн. Ер нь хүний сурсан юм гэдэг хэн ч булааж авч чадахгүй их хүч. Шинэ юм сурах бүрт тэр чамайг нэг шат ахиулж байдаг гэдэгт итгэдэг. Энэ ажлыг ингэж л хийх ёстой, ингэж хийсээр ирсэн гэсэн хуучин, хэвшмэл үзэлд дургүй. Толгойгоо ажиллуулж, яавал илүү дээр байж болох вэ гэдгийг үргэлж бодож байх хэрэгтэй. Тийм учраас би ажил дээрээ жаахан “зөрүүд” нэртэй (инээв).
Техник технологи хөгжөөд урьд нь хүний гараар хийдэг байсан олон үйлдэл автоматжиж байна. Ямар ч чадалтай техник технологи чамайг орлож чадахгүй болтол сурч, боловсорч, өөрийгөө үргэлж шинэ мэдлэг мэдээллээр цэнэглэж, ур чадвараа хөгжүүлж яваарай гэж залуусдаа захидаг даа.
АПУ ХК нь “Залуу хүмүүст итгэдэг, тэдэнд боломж олгодог, ирээдүйгээ бэлтгэхдээ онцгой анхаарал тавьдаг болохыг нь өөрөө орсон хойноо анзаарсан”.
Хүмүүс өөрсдийн эрхийг хамгаалах тухай хангалттай мэдлэггүйгээс үүдээд эрх ашиг, сонирхлоо хамгаалж чадахгүй тохиолдол их байдаг, хүний эрхийг хамгаалахад хуульч хүн хамгийн их хувь нэмэр оруулдаг тухай телевизийн ярианаас сонсоод надад их хүчтэй нөлөөлсөн. Ямар мэргэжил сонгох тухайгаа нухацтай бодсоны эцэст хуулийн чиглэлээр сурaхаар шийдсэн. Нийгмийн тухай мэдлэг хичээлээ голчлон бэлтгэж, хот, улсын олимпиадын тэргүүн байр эзэлж МУИС-ийн Хууль зүйн сургуульд урилгаар элсэн орж, өнгөрсөн жил олон улсын эрх зүйгээр мэргэшсэн эрх зүйч болж төгссөн.
Төгсөөд удалгүй АПУ ХК-ийн ажлын зар олж хараад, анкет бөглөсөн. Ийм том компани дөнгөж их сургуулиа төгссөн намайг авахгүй л байх даа хэмээн өөртөө итгэлгүй бодож байсан маань бодит байдал дээр өөрөөр эргэж, энэ сайхан хамт олны нэг хэсэг болсон. Залуу хүмүүст итгэдэг, тэдэнд боломж олгодог, ирээдүйгээ бэлтгэхдээ онцгой анхаарал тавьдаг болохыг нь өөрөө орсон хойноо анзаарсан. Ийм их итгэлийн хариуд би ажилдаа сул хандаж болохгүй, нямбай, сэтгэлээсээ ажиллах, бусдаас суралцах боломж бүрийг алдахгүй байх зэргийг өөртөө сайтар суулгахыг хичээдэг. Ирээдүйд олон олон залууст итгэл хүлээлгэн, боломж олгох нь миний ямар байхаас тодорхой хэмжээнд шалтгаалах юм шиг санагддаг учраас хариуцлагатай хандахыг өөртөө сануулдаг.
Анх ажилд ороод Хуулийн албаны Чанарын менежментийн ISO 9001:2015-д хамаарах үйл ажиллагааг хариуцахаар томилогдож, түүнтэй холбогдох бүхий л баримт бичгүүдийг таних, боловсруулах, хавтас бүрдүүлэх, компанийн ихэнх албадын үйл ажиллагааны хуулийн нийцлийг үнэлж, дүгнэх даалгавар авсан. Мэдээж ажлын талбарт гараад удаагүй надад мэдэхгүй, чадахгүй гэх олон зүйл гарч байсан ч хамт олныхоо тусламжтайгаар ард нь гарч, их зүйл мэдэж авсан. Хамгийн гол нь би шинэ, би залуу гэж өөрийгөө голж хойш суухгүй, оногдсон үүрэг даалгаврыг биелүүлж, тэр явцдаа өөрийгөө хөгжүүлэх нь залуу мэргэжилтнүүдэд хэрэгтэй санагдсан.
Ажил мэргэжлийн маань гол онцлог зүйл нь тухайн хүнээс маш их тэвчээр, хөдөлмөр, тууштай байдлыг шаарддаг. Түүнчлэн сэтгэлийн хаттай байх, бусдын эрхийг хамгаалахын тулд өөрийн мэдлэгээ үргэлж тэлж байх хэрэг гарна. Өглөө ажлын цаг эхлэхээс өмнө ирж, хувийн таатай орчноо бүрдүүлж, тухайн өдрийн хийх зүйлсдээ өөрийгөө бэлтгэдэг. Харин ажлын цаг дууссаны дараа тэр өдрийнхөө хийсэн ажлуудаа бүртгэж, дутуу зүйлсээ хянаад, өөрийгөө дүгнэж аваад ажлаасаа гарах дуртай. Энэ дундуур ажлынхантайгаа хэсэгхэн зуур ярилцаж, хөгжилдөх, түр гарч агаар амьсгалах зэрэг бяцхан амралтыг өөртөө зөвшөөрдөг. Ийм жижигхэн зүйлс ажлын гүйцэтгэлийг сайжруулах хамгийн том хөшүүрэг болдог гэж боддог.
Хувьцаа эзэмшигчдийн хурал болсон огноо, газар: 2016 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал ХУД-ийн Соёлын ордонд 15:00-18:00 цагийн хооронд болов.
Хурлын ирц: Хувьцаа эзэмшигчдийн хуралд ҮЦТТТХТ-с 2016 оны 03 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгон гаргасан хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаанд багтсан нийт 69,906,115 хувьцаа эзэмшдэг 187 хувьцаа эзэмшигчид биеэр оролцсон нь 74,287,700 ширхэг энгийн хувьцаанаас 94,1% болж хуралд оролцож санал өгсөн тул хурал хүчин төгөлдөр болсон байна.
Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн баталсан байна:
- АПУ ХК-ийн 2015 оны Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн батлах.
- АПУ ХК-ийн энгийн 1 (нэг) ширхэг хувьцааг тухайн төрлийн 10 (арав) ширхэг хувьцаанд хөрвүүлэх замаар хуваасугай.
- АПУ ХК-ийн Дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хавсралтаар баталсугай.
Хурлаас гарсан шийдвэр:
- Компанийн 2015 оны Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хуралд оролцсон гишүүдийн 99.9 хувийн саналаар батлав.
- Компанийн энгийн 1 (нэг) ширхэг хувьцааг тухайн төрлийн 10 (арав) ширхэг хувьцаанд хөрвүүлэх замаар хуваах асуудлыг 78.89 хувийн саналаар батлав.
- АПУ ХК-ийн Дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хавсралтаар дараах байдлаар батлав.Үүнд:
3.1 Компанийн Дүрмийн 4.9, 7.22.11, 9.А, 9.2, 9.3, 9.5, 9.6 дахь заалтын “аудитор” гэснийг “аудит” болон “аудитын байгууллага” гэх асуудлыг 78.89 хувийн саналаар батлав.
3.2 Компанийн дүрмийн 7.22.5 дахь заалтыг “Энгийн хувьцааг худалдан авах эрхийн бичиг болон хувьцаанд хөрвөх үнэт цаас, опцион гаргах шийдвэр гаргах, түүнтэй холбоотой журмыг батлах” асуудлыг 78.8 хувийн саналаар батлав.
3.3 Компанийн дүрмийн 7.22.5 дахь заалтыг “Компанийн салбар, төлөөлөгчийн газар байгуулах, хөрөнгө оруулалт хийх замаар охин болон хараат компани байгуулах, шинээр байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхийг эдлэх” гэх асуудлаар 78.8 хувийн саналаар батлав.
十全十美 /ТӨГС/
每个环节质量第一,我们是消费者、客户和合作伙伴的至上选择。
纯真透明 /ТУНГАЛАГ/
我们对社会、对大自然和谐相处开展业务,每一步减少环境负面影响,共同创造美好未来。
独一无二 /ТӨГӨЛДӨР/
我们高高兴兴奉献独一无二的珍贵时刻.
М-Би-Си Азиа Пасифик ХХК-ийн шар айрагны үйлдвэр нь анх 2007 онд ба байгуулагдсан жилдээ 30.000.000 литр шар айраг үйлдвэрлэх хүчин чадалтай. Уг үйлдвэрийг олон нийт Тайгер шар айрагны үйлдвэр гэдгээр илүү сайн таних байх. Ингээд та бүхнийг тус үйлдвэрийн виртуал аялалд урьж байна.
Аялалаа эхлэхийн өмнө та бүхэн ойр орчимдоо саад болох зүйлгүй байх тал дээр анхаараарай.
Цэвэр сүү
Өег нүнжиг тослогтой өтгөн сайхан цэвэр сүү
犀利士
Маамуу (Шоколадтай сүү)
Маамуу (Олон жимст)
Маамуу (Аньс)
Монгол орны хөрсөнд ургасан байгалийн аньстай Маамууг Эрүүл Монгол хүүхдийн өдөр тутмын хэрэглээнд зориулан гаргалаа. А, С, В1, В2 аминдэм кали, кальци,магни, төмөр, иод зэргийг агуулсан нь биеийн эсэргүүцлийг дэмжих онцгой нөлөөтэй. Худалдаанд гарснаас хойш бяцхан хэрэглэгчдийн дуртай бүтээгдэхүүний нэг болсон билээ.
Маамуу (Чацаргана)
Монгол орны хөрсөнд ургасан байгалийн чацарганатай Маамууг Эрүүл Монгол хүүхдийн өдөр тутмын хэрэглээнд зориулан гаргалаа. А, С, В1, В2 аминдэм кали, кальци,магни, төмөр, иод зэргийг агуулсан нь биеийн эсэргүүцлийг дэмжих онцгой нөлөөтэй. Худалдаанд гарснаас хойш бяцхан хэрэглэгчдийн дуртай бүтээгдэхүүний нэг болсон билээ.
Монгол үндэстний эрт дээр үеэс хүнсэндээ хэрэглэж ирсэн цагаан идээний нэг болох “өрөм “ үйлдвэрлэлийн уламжлалт аргыг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан үйлдвэрлэсэн Дээж өрөм нь зөөлөн тааламжтай амттай бөгөөд хамгийн дээд зэрэглэлийн тос тул хүний биед 100% шингэнэ.
- Тослогийн хэмжээ өндөр тул энергийн эх үүсвэр болно.
- Тосонд уусдаг бүх төрлийн амин дэмийг агуулдаг
- Төрөл: Дээж энгийн болон шанзтай өрөм
Хэмжээ: 180гр
М-Би-Си Азиа Пасифик ХХК-ийн шар айрагны үйлдвэр нь анх 2007 онд ба байгуулагдсан жилдээ 30.000.000 литр шар айраг үйлдвэрлэх хүчин чадалтай. Уг үйлдвэрийг олон нийт Тайгер шар айрагны үйлдвэр гэдгээр илүү сайн таних байх. Ингээд та бүхнийг тус үйлдвэрийн виртуал аялалд урьж байна.
Аялалаа эхлэхийн өмнө та бүхэн ойр орчимдоо саад болох зүйлгүй байх тал дээр анхаараарай.
Монголчууддаа зориулав
Монгол үнээний сүүгээр аарцны уламжлалт технологийг орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжид суурилан бэлтгэсэн “Дээж” аарцан амттан нь амттаны оронд хамгийн хэрэглэхэд тохиромжтой эрүүл байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм.
Аарц нь кальци, уурагаар баялаг тул таны дархлааг дэмжих давуу талтай.
Орц /энгийн/: Үнээний сүү, Сүүн хүчлийн цэвэр өсгөврийн хөрөнгө, Элсэн чихэр
Хадгалах нөхцөл: -10-18 хэмд 5 сар хадгална.
Төрөл: Энгийн болон Ж犀利士
имстэй 2 төрлийн амттай
Хэмжээ: 180гр
Дээж аарцан амттан – Чихэртэй
Монголчууддаа зориулав
Монгол үнээний сүүгээр аарцны уламжлалт технологийг орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжид суурилан бэлтгэсэн “Дээж” аарцан амттан нь амттаны оронд хамгийн хэрэглэхэд тохиромжтой эрүүл байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм.
Аарц нь кальци, уурагаар баялаг тул таны дархлааг дэмжих давуу талтай.
Орц /энгийн/: Үнээний сүү, Сүүн хүчлийн цэвэр өсгөврийн хөрөнгө, Элсэн чихэр
Хадгалах нөхцөл: -10-18 хэмд 5 сар хадгална.
Төрөл: Энгийн болон Жимстэй 2 төрлийн амттай
Хэмжээ: 180гр
2020 оны 1 сарын 28-ны өдрөөс 31-ний өдрүүдэд Москва хотноо зохион байгуулагдсан “Eurasia Spirit Drinks” тэмцээнд ОХУ, Финлянд, Латви, Бельги, Хятад, Монгол зэрэг нийт 10 гаруй улс орны 120 гаруй брэнд бүтээгдэхүүнүүд оролцсоноос үндэсний ууган үйлдвэр АПУ компанийн Ерөөл брэнд “Гадаадын шилдэг брэнд” төрөлд амт чанараараа тэргүүлэн алтан медаль, премиум сегментийн “Гадаадын шилдэг архи” төрөлд ARKHI EXPORT брэнд мөнгөн медаль тус тус хүртэж Монгол улсын шингэн хүнсний үйлдвэрлэлийн чанар стандарт, нэр хүндийг дахин баталгаажууллаа.
Дэлгэрэнгүй мэдээллийн дараах холбоосоор орж үзнэ үү: https://bit.ly/3xsOMaX
2020 оны 5 дугаар сард Европийн Брюссель хотноо олон улсын чанарын институтээс 59 дахь жилдээ зохион байгуулсан “Monde Selection” тэмцээнд АПУ компанийн шилдэг брэндүүд амжилттай оролцож өөрсдийн үнэ цэнийг тодорхойллоо. “Aurug”, “Evok”, “Soyombo” зэрэг брэндүүд “Gold award” шагналыг хүртлээ.
Уг тэмцээнд олон улсын нийт 3300 гаруй брэнд бүтээгдэхүүн оролцож, тусгай томилогдсон мэргэжилтнүүд, их сургуулийн профессорууд, нэр хүндтэй хүнсний салбарын инженерүүд болон нийт 80 гаруй мэргэжлийн амтлагчид оролцож шалгаруулдгаараа бусад тэмцээнүүдээс нэр хүндээрээ ялгардаг байна.
2020 оны 5 дугаар сард Европийн Брюссель хотноо олон улсын чанарын институтээс 59 дахь жилдээ зохион байгуулсан Monde Selection тэмцээнд АПУ компанийн Chinggis Khan болон Chinggis Grandkhaan брэндүүд Grand gold буюу дээдийн дээд тэргүүн байрыг амт, чанар, дизайн зэргээрээ тэргүүллээ.
Уг тэмцээнд олон улсын нийт 3300 гаруй брэнд бүтээгдэхүүн оролцож, тусгай томилогдсон мэргэжилтнүүд, их сургуулийн профессорууд, нэр хүндтэй хүнсний салбарын инженерүүд болон нийт 80 гаруй мэргэжлийн амтлагчид оролцож шалгаруулдгаараа бусад тэмцээнүүдээс нэр хүндээрээ ялгардаг байна.
Монголчууддаа зориулав
“Дээж” цөцгийн тос нь үнээний цэвэр сүүний цөцгийг орчин үеийн техник технологиор боловсруулан үйлдвэрлэсэн өрөм мэт цөцгийн тос юм. Цөцгийн тос нь биологийн идэвхит бодис болох фосфолипид, тосонд уусдаг амин дэмүүд (A, E, D), бетта каротин, нүүрс ус, эрдсээр баялаг тул хоол хүнсэндээ хэрэглэхэд тохиромжтой.
Тослог: 75%
Илчлэг: 742 ккал
Уураг: 0.85гр
Хэмжээ: 180гр
Монголчууддаа зориулав
Дээж ааруул нь орчин үеийн дэвшилтэт технологийг цагаан идээ бэлтгэх уламжлалт аргатай хослуулан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн юм.
- Ааруул нь C, D, B аминдэм болон уураг тосоор баялаг
- Хүнсний будаг, амт оруулагчгүй
- Эрдсээр баялаг
Тослог: 1.5%
Илчлэг: 422 ккал
Уураг: 30 гр
Савалгаа: Уутан савалгаа
Хэмжээ: 900гр, 400гр
Монголчууддаа зориулав
“Дээж” цөцгийн тос нь үнээний цэвэр сүүний цөцгийг орчин үеийн техник технологиор боловсруулан үйлдвэрлэсэн өрөм мэт цөцгийн тос юм. Цөцгийн тос нь биологийн идэвхит бодис болох фосфолипид, тосонд уусдаг амин дэмүүд (A, E, D), бетта каротин, нүүрс ус, эрдсээр баялаг тул хоол хүнсэндээ хэрэглэхэд тохиромжтой.
Тослог: 82%
Илчлэг: 742 ккал
Уураг: 0.85гр
Хэмжээ: 180гр
Монгол үндэстний эрт дээр үеэс хүнсэндээ хэрэглэж ирсэн цагаан идээний нэг болох “өрөм “ үйлдвэрлэлийн уламжлалт аргыг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан үйлдвэрлэсэн Дээж өрөм нь зөөлөн тааламжтай амттай бөгөөд хамгийн дээд зэрэглэлийн тос тул хүний биед 100% шингэнэ.
- Тослогийн хэмжээ өндөр тул энергийн эх үүсвэр болно.
- Тосонд уусдаг бүх төрлийн амин дэмийг агуулдаг.
-
Төрөл: Дээж энгийн болон шанзтай өрөм
Хэмжээ: 180гр
Дунд сургуулиа төгсөхдөө “Нийслэлийн шилдэг сурагч”-аар шалгарч, өөрийн хүссэн сургуульд, хүссэн мэргэжлээрээ суралцах боломж тохион, ээжийнхээ зөвлөснөөр санхүүгийн менежмент чиглэлээр суралцсан. Их сургуулиа амжилттай дүүргээд АПУ ХК-ийнхаа нэг хэсэг болж, анх цалин хөлсний эдийн засагчаар ажилд орж байлаа.
Эхний даалгавар маань компанийнхаа цалин хөлсний бодлого, журмыг шинэчлэх байсан. Бүх үйлдвэр, инженер, ложистик, захиргааны ажилтнуудын цалинг шинэчлэн тогтоохтой холбоотойгоор компанийнхаа бүхий л хүмүүстэй уулзах шаардлага гарч, энэ зуур ажил болоод ажилтнуудынхаа талаар олон зүйл ойлгож мэдсэн нь надад их сонирхолтой, бас туршлага суулгасан ажил байсан. Тэдний нарийн мэргэшсэн, маш туршлагатай, мэргэжлийн байгааг хараад өөрийн эрхгүй бахархаж, нөгөө талаасаа миний хувьд ажлаа маш сайн хийх, алдаж болохгүй гэх ташуур болсон болов уу.
Анх орсноос зургаан жилийн дараа, хоёр компани нэгдэхийн өмнө Австралийн топ 3 их сургуулийн нэг болох UNSW-ийн Олон улсын бизнесийн удирдлагын магистрын ангид суралцах боломж олдсон. Өөрийгөө хөгжүүлэх, ажил мэргэжлийн хувьд ахин нэг амьсгаа авч, дээрээс нь ажлын талбарт тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсныхаа дараа дахин суралцаж, шинэ мэдлэг мэдээлэл хуримтлуулах гайхалтай завшаан байлаа. Миний хувьд дан санхүүгийн нарийн мэргэжлээр ажиллаж байсан тул хувь хүний хөгжил, менежментийн ур чадвар сайжруулах зайлшгүй шаардлагатай нүүр тулсан байсан үе. Тиймээс Австралид сурсан гурван жилдээ хувь хүний хөгжил, бизнесийн стратеги болон менежментийн чиглэлд өөрийгөө илүү хөгжүүлэх гэж хичээсэн. Энэ шийдвэрийг маань компанийн хувьд ч их дэмжиж, одоо буцаж ирээд хоёр дахь жилдээ ажиллаж байна.
Ажил мэргэжил биднийг тодорхойлж, бид үүнээсээ байнга суралцаж байдаг гэдэг нь үнэн байх. Европын Сэргээн Босголт Хөгжил болон “Кредит Суиссе” банкнуудаас одоогийн сүүний үйлдвэр, автомат агуулах, шинэ пивоны үйлдвэрийн өргөтгөлтэй холбоотой санхүүжилтийг босгох ажлын хүрээнд төсөл тус бүрийн санхүүгийн тооцоолол, цаашлаад групп компанийн санхүүгийн таамаглалыг нэгтгэн боловсруулах ажлыг гүйцэтгэсэн нь миний хувьд хамгийн том, хариуцлагатай ажлуудын нэг байсан. Олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч болон зээлдэгчдийн шаардлага, хүлээлтийг ойлгох, шинэ сүүний үйлдвэр болоод автомат агуулахын төслийн хувьд оргүй хоосноос шинэ төсөл боловсруулах, бүхий л оролцогч талуудтай хамтран ажиллах ур чадваруудад суралцах зэргээр хувь хүн болоод мэргэжлийн хувьд олж авсан зүйл их.Санхүүгийн менежментийн онцлог нь санхүүгийн эрүүл байдлыг хянаж байдаг эмч гэж би боддог. “Төгс, төгөлдөр, тунгалаг” байхын тулд компани санхүүгийн хувьд ч эрүүл, эрч хүчтэй байх ёстой.
Амстердам хотод анх үүсэн Жерард Адриан Хайнекен хэмээх үүсгэн байгуулагчийн нэрээр нэрлэгдсэн дээд зэрэглэлийн Heineken® брэнд нь дэлхийн 192 гаруй оронд борлуулагдаж байна. Чанар бол Heineken® брэндийн хамгийн чухал үзүүлэлт бөгөөд уламжлалт технологийн дагуу исгэсэн өөрийн нэрийн “А” хөрөнгийг ашиглан үйлдвэрлэдэг.
Kaltenberg Weissbier
AПУ ХК Герман улсын Баварийн вангийн удмын зуун дамжсан туршлагыг шингээсэн улаан буудайн, шүүлтүүргүй шар айргийг Монголд анх удаа худалдаанд гаргасан. Калтенбергийн өвөрмөц хөрөнгөөс үүдэн бүүдгэр харагддаг энэхүү улаан буудайн сонгодог шар айргийг үйлдвэрлэхэд хамгийн сайн чанарын түүхий эдийг ашигладаг. Амтат зөрөг цэцэг болон гадил жимсний өвөрмөц амттай энэхүү шар айргийг Баварийн өвөг дээдсээс уламжлагдан ирсэн технологиор үйлдвэрлэх бөгөөд 5.5%-ийн спиртийн агууламжтай.
Дөрөвдүгээр улирал 2020
Соёмбо тэмдэгийг Монгол улсын мөнх бүрэн эрхт байдал, уламжлалт ёс заншилд хүндэтгэл үзүүлж, үндэсний дээд чанарын билэгдэл болгон өргөмжилсөн байдаг. Иймд Хааны удмын хослол Богд хаантай холбоотой оюун санааны утга санаа, төрийн далбаанд шингэсэн үндэсний билэгдэл болж Соёмбо ультра супер дээд зэрэглэлийн архийг чин сэтгэл, чанар билэгдлийг дээдлэн урласан билээ.
Slogan : Art of Luxury
Wild Turkey Creative Director McConaughey and Master Distiller Eddie Russell Unveil Small-Batch Kentucky Straight Bourbon Refined with Texas Mesquite
LAWRENCEBURG, KY (APRIL 10, 2018) –Today, Matthew McConaughey and the legendary Wild Turkey® Distillery are proud to announce the introduction of Wild Turkey Longbranch™, a collaboration between the iconic whiskey brand’s creative director and Master Distiller Eddie Russell. Inspired by McConaughey’s Kentucky and Texas roots, this rare small-batch Kentucky bourbon is refined with Texas Mesquite and oak charcoals – a unique method that deepens the flavor and complexity of the whiskey. This launch marks the first time Wild Turkey has unveiled a product that bears a signature of someone other than the Master Distillers Jimmy and Eddie Russell. A video of the creation of Wild Turkey Longbranch with McConaughey can be found here
Wild Turkey Longbranch is the latest collaboration to come from the multi-year partnership with the Academy Award® winning actor. McConaughey, who has served as the brand’s creative director since 2016, has worked behind the camera and in front of it in television commercials to reintroduce the world to Wild Turkey, and this new bourbon is a natural evolution of the partnership. The name is inspired by the friends that form the longest branches of our family trees.
The connections that McConaughey and the Russells have to both the great states of Kentucky and Texas were a major inspiration for this collaboration. McConaughey’s parents met at the University of Kentucky, a mere 15 miles from the Wild Turkey Distillery, while Eddie Russell’s youngest son, Bruce, now lives in McConaughey’s hometown of Austin, Texas.
“Longbranch, in its simplest form, is an extended hand, inviting a friend into your family,” McConaughey says. “So the branch that was extended to me from the Russells was a long one, one that reached from Kentucky to Texas and back again. I offered the Mesquite from my great state to add to their legendary Kentucky whiskey and together we made Longbranch.”
To create Longbranch’s signature flavor, McConaughey and Russell spent countless hours sharing notes, then, after two years of testing, perfected a proprietary process that combines two separate charcoal filtration methods to give Longbranch a smooth and full finish. The first of the filtration process uses charcoal made from American White Oak and the second uses charcoal made from Texas Mesquite wood, giving the bourbon notes of smoky sweetness.
Made with eight-year-old Wild Turkey Bourbon, Wild Turkey Longbranch is an exceptional bourbon with a bright gold color and aroma that is a balanced blend of vanilla and spices. Flavors of caramel, pear, and hints of citrus round out the palate. The subtle, smoky finish is buttery smooth, with notes of gentle pepper and toasted oak. “When we were creating Wild Turkey Longbranch, we talked at length about how to make a product that represents elements of both Texas and Kentucky,” said Wild Turkey Master Distiller Eddie Russell. “Our goal was to make a straight bourbon whiskey with a soft sweetness that was still unmistakably Wild Turkey. The result was a bourbon that we both truly enjoy drinking neat, and look forward to sharing with others.”
“Matthew McConaughey has been ingrained in the Wild Turkey brand as creative director for several years now,” said Bob Kunze-Concewitz, CEO at Campari Group, owner of Wild Turkey. “As a lover of bourbon, and an integral part of the team, it was a natural next step for Matthew to partner with Eddie to create a new product for Wild Turkey. We are proud of the work they’ve done and have great expectations for this amazing new whiskey.”
Wild Turkey Longbranch will be available on shelves across the US in May for a suggested retail price of $39.99 and will roll-out to additional markets around the world later this year.
Ойн жимстэй Сайн йогурт
Эрүүл амьдралын энгийн жор
Дэлхийн дэвшилтэд технилоги ашиглан, олон улсын стандартад нийцсэн шинэ өнгө, амт чанартай, БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ САВЛАГАА бүхий Сайн Эколин савалаатай йогурт нь Монгол үнээний шингэн сүүг боловсруулж гаргаж авсан, эрүүл хүнсний олон улсын стандартад нийцсэн, амин дэм, эрдэс бодисуудаар баялаг бүтээгдэхүүн юм.
Давуу тал:
Пробиотикоор баялаг
Ойн жимснүүдийн төгс хослол
Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжинэ
Ходоод гэдэсний бохирдлыг цэвэрлэнэ
Зохицуулах үйлчилгээтэй
Савалгаа: Эколин
Хэмжээ: 450гр
Дархлаагаа жаргаа
Монголын зах зээлд анх удаа дэлхийн алдарт Критиан Хансен компаний патенттай LGG проботик хөрөнгөөр бүрэгдсэн Сайн Актив уудаг йогурт зах зээлд танилцуулагдсан билээ.
Сайн Актив уудаг йогурт нь 3 төрлийн амттай (1.Манго & тоор, 2. Ванилла & чиа үртэй йогурт, 3. Хар чавга & овьёостой йогурт) бөгөөд хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд нийцүүлсэн 290 гр болон 870 гр-ын 2 төрлийн савалгаатайгаар хэрэглэгчдийн гарт хүрсээр байна.
Сайн актив йогуртны LGG пробиотик хөрөнгөнд агуулагдах идэвхтэй ашигтай бичил биетний тоо нь 1 граммд 100 сая бөгөөд уг йогуртны давуу талуудаас товч дурьдвал:
Дархлааны эсийн түвшинд сэргээж харшлаас хамгаална.
Ходоод гэдэсний хэвийн орчинг хангана.
Бие организмыг идэвхтэй эрч хүчтэй болгоно.
Савалгаа: Пэт
Хэмжээ: 870мл, 290мл,
Дархлаагаа жаргаа
Монголын зах зээлд анх удаа дэлхийн алдарт Критиан Хансен компаний патенттай LGG проботик хөрөнгөөр бүрэгдсэн Сайн Актив уудаг йогурт зах зээлд танилцуулагдсан билээ.
Сайн Актив уудаг йогурт нь 3 төрлийн амттай (1.Манго & тоор, 2. Ванилла & чиа үртэй йогурт, 3. Хар чавга & овьёостой йогурт) бөгөөд хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд нийцүүлсэн 290 гр болон 870 гр-ын 2 төрлийн савалгаатайгаар хэрэглэгчдийн гарт хүрсээр байна.
Сайн актив йогуртны LGG пробиотик хөрөнгөнд агуулагдах идэвхтэй ашигтай бичил биетний тоо нь 1 граммд 100 сая бөгөөд уг йогуртны давуу талуудаас товч дурьдвал:
Дархлааны эсийн түвшинд сэргээж харшлаас хамгаална.
Ходоод гэдэсний хэвийн орчинг хангана.
Бие организмыг идэвхтэй эрч хүчтэй болгоно.
Савалгаа: Пэт
Хэмжээ: 870мл, 290мл,
Эрүүл амьдралын энгийн жор
Монголын зах зээлд анх удаа Д амин дэмтэй сүүг Монголын зах зээлд танилцуулсан билээ. Тослог багатай, амин дэмээр баяжуулсан Сайн Д амин дэмтэй сүүг эрүүл хооллолтыг эрхэмлэдэг, биеийн тамир, фитнессээр хичээллэдэг хүмүүс өдөр тутамдаа ууж хэрэглэхэд тохиромжтой.
Сайн брэндийн Д амин дэмээр баяжуулсан сүү нь:
– 250мл-ийн савлагаатай сүүг ууснаар 300IU буюу өдөрт авбал зохих Д амин дэммйн 50%-ийг хангана.
1 литрийн савлагаа нь- 1200IU, 250мл- 300IU тус тус агуулна.
Давуу тал:
– Өсөлт хөгжилтөнд сайнаар нөлөөлнө
– Дархлааг дэмжинэ
– Яс, шүдийг бэхжүүлнэ
– Биеэс хорт бодисыг гадагшлуулна
Савалгаа: Тэтрапак (1л) , Эколин (250мл)
Хэмжээ: 1л, 250мл
Үйлдвэрийн цохилох зүрх болсон ажилтнуудын маань нэг, АПУ компанитай амьдралынхаа 39 жилийг холбосон техникч Д.Мөнхтөр ажил, амьдралын ололт амжилтаасаа хуваалцлаа.
Д.Мөнхтөр: Анх АПУ-д ороод удаагүй байхад багш маань надад газов бэлэглэж байлаа. Тухайн үед ажлын маань гол хэрэгсэл байв. Би чинь Орос техникүүд ид эрчтэй ажиллаж байх үед орсон юм. Одоо харин бүх юм Герман болж шинэчлэгджээ. Багшаасаа авч байсан тэрхүү бэлгээ өдгөө хэрэглэх аргагүй, бидний ажлын багаж хэрэгсэл ч өөрчлөгдөж илүү авсаархан амар болсон байна. Юм хэрхэн өөрчлөгдөж, дэвшиж буйг зөвхөн эндээс харж болохоор. 1982 онд Хүнсний ТМС төгссөн хүү анх АПУ-гийн босгоор алхсанаас хойш 39 жил өнгөрч, энэ зуур компанийнхаа гурван үеийн түүхийн гэрч болжээ. Намайг анх ороход Архи, пивоны комбинат гэсэн нэртэй байсан бол хожим АПУ хувьцаат компани, одоо бол Absolute, Pure, Unique буюу Төгс, Төгөлдөр, Тунгалаг гэсэн утга бүхий их сайхан нэртэй компани болов. “Цаг хугацаа хурдан юм аа” гэж хүмүүсийн ярьдгийг одоо л ухаарч байна. Ажилд анх орж байсан үе маань саяхан мэт санагдавч хэдийнээ 39 жил өнгөрчээ. Ухамсарт амьдралынхаа талаас илүүг хуваалцсан учраас АПУ маань миний гэр бүл шиг болж, хойтон гавьяаныхаа амралтанд сууна гэхээр санаанд багтаж өгөхгүй сонин байх юм. Энэ зуур би цэрэгт явснаас өөрөөр АПУ-гаасаа холдоогүй юм байна.
Олон сайхан дарга, багш нарынхаа тус дэм, заавар зөвлөгөөгөөр өөрийгөө өөд татаж, компанитайгаа цуг суралцсаар, дэвшсээр иржээ. Одоо бол 1982 онд ТМС-ээ төгсөөд хамт орж байсан Батзориг бид хоёр компанийнхаа хамгийн ахмад ажилчдын нэг болсон байна. Алтан дарга, Ганжав инженер, хамт ажиллаж дотноссон талийгаач Алтангэрэл найз, Адам, Йосеф гээд хоёр Герман мэргэжилтэн гээд дурсах, бахархах хүмүүс олон доо. Алтан дарга маань “АПУ бол алтан босготой, тосон хаяатай сайхан газар даа” хэмээн бахархан хэлдгийг нь залуу мэргэжилтэн, хамт олондоо хэлмээр санагдлаа. Үнэхээр ч ач өгөөжөө өгсөн сайхан газар. Хүү маань ч энэ үйлдвэрт хэсэг ажиллаад, амьдралынхаа ханийг эндээс олсон сайхан түүх бий.
Тоног төхөөрөмжийн засварчид гэдэг бол мэс заслын эмч нар гэсэн үг гэж би хэлэх дуртай. Том том техник, төхөөрөмжүүдэд асуудал гарахад яг л мэс заслын эмч шиг задалж, оношилж, зөв гольдролд нь оруулна. Энэ хугацаанд би арав гаруй шавь бэлтгэжээ.Шинэбаяр шавь маань одоо миний дарга хийдэг. Шавь нь өөрийг нь мэдлэг чадвараараа гүйцэн удирдана гэдэг хэн хүнд олдохгүй сайхан, бахархалтай хэрэг шүү. Намайг ажилд орох үед таван жилийн төлөвлөгөөний дагуу ажилладаг байсан. Одоо бол цаг мөчтэй уралдан, байнгын бэлэн байдалд ажиллахыг хөгжил дэвшил биднээс шаардаж байна. Эргээд харахад байнга л шинэ зүйлийг сурч, суралцсаар 39 жилийг өнгөрөөжээ. Анх техникийн хэл бүгд Оросоор байсан бол одоо Герман, Англи боллоо. Залуу мэргэжилтнүүддээ зааж, зөвлөж явсан бол одоо эргээд тэднээсээ суралцаж байна. Бүх юм өөрийн гэсэн ээлжтэй. Сурсан мэдсэн туршлагаа залуустаа зааж, сургаад тэд маань бидний хамтдаа бүтээсэн АПУ-гийн түүхийг цааш бичих болно. Миний хувьд одоо хойтон тэтгэвэрт гарахаасаа урьтаад үйлдвэрийнхээ программын Англи хэлийг нь бүрэн өөрийн болгочих хүсэлтэй байгаа. Манай залуус бол программуудаа хараад “yes, yes” гээд л өнгөрдөг юм. Би ядаж нэг тийм зэрэгтэй болчих санаатай (инээв).
45 жилийн арвин туршлагатай “Спирт бал бурам” ХХК-ийн мэргэжилтнүүдийн бүтээсэн хамгийн анхны тансаг зэрэглэлийн брэнд Чингис 2002 онд зах зээлд танилцуулагдаж байсан түүхтэй. Зах зээлд гарсан цагаасаа хойш олон улсын бүхий л нэр хүндтэй тэмцээн уралдаанд амжилттай оролцож хамгийн олон шагналын эзэн болж Монголын нэрийг дэлхийд таниулсан экспортын шилдэг брэнд болж чадсан юм.
Би уг нь офицер цолтой цэргийн хүн. ЦИС/хуучнаар/-ийг төгсөх үед цаг үеийн байдал өөрөөр эргэж, амьдралын шаардлага ч өөрчлөгдсөн. Багаасаа килограммын хиам, чихэр бөөндөж ТҮЦ-нд жижиглэнгээр зардаг байсан үеэс өөрийгөө борлуулалтын чадвартай гэдгийг мэдэрсэн. Тиймээс энэ салбарт эргэлт буцалтгүй хөл тавьсан. 2005 оноос “MCS-APB” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж, Азийн шилдэг брэнд Тайгер шар айргийг Монголын зах зээлд таниулах ажлыг эхлүүлж байлаа. Компани маань 4 худалдааны төлөөлөгчтэйгөөр л эхэлж хотыг баруун, зүүн гэж хоёр хувааж аваад худалдаа үйлчилгээний байгууллагуудаар орж борлуулалтаа хийдэг байсан. Анхандаа харилцагчид ширхэгээр нь худалдаж авна. Шинэ харилцагчтай болохоороо хачин их баярлаад л. Лаазаар нь цамхаг өрж маркетинг хийнэ. Тухайн үед СББ компанийн түгээлтээр түгээлгэдэг байсан болохоор ачааллаасаа шалтгаалаад цөөхөн хэдэн захиалгыг маань хүргэж амжихгүй, би зарим үед хувийн машинаараа түгээлт хийдэг байлаа. Ингээд жилийн дараа гэхэд машин маань эвдэрсэн ч, компани өргөжсөн. Дараа нь Герман ‘Брьюмастер’-ын бүтээл Сэнгүр брэндийг бүтээхэд манай багийнхан гар бие оролцож, Монголын №1 борлуулалттай бүтээгдэхүүн болгож чадсан. Цэргээс сурсан хатуужил, дэг журам борлуулалтын багаа амжилттай удирдахад нөлөөлсөн байх. Борлуулалтын салбар ч гэсэн хагас цэргийн зохион байгуулалтаар ажилладаг. Би сүүлийн 15 жил нэг хором ч утсаа унтрааж үзээгүй.
Энэхүү 15 жилийн хугацаанд компаниудынхаа нэгдлүүдийн үйл явцад хоёр ч удаа гар бие оролцож, нэгдлийг амжилттай болоход нь хувь нэмрээ оруулж ажилласан. Компаниудын нэгдлийн үеэр манай багийнхан тарж бутралгүй анх байсан тэр хэвээрээ хоёргүй сэтгэлээр зүтгэсээр байна. Албаны дарга болох хүртлээ худалдааны төлөөлөгч, түгээлтийн менежер, ахлах ажилтан, орон нутаг болон гадаад суваг хариуцсан менежер гээд дамжиж болох бүх шатаар алхаж, зарим жилүүдэд хоёр ажил давхар хийдэг байлаа. Тэр их ачаалал дунд баг хамт олон минь хамгийн том дэмжлэг болж байсан. 15 жилийн хугацаанд миний удирдлагын багаас гарсан хүн тун цөөн. Борлуулалтынхан маань намайг дарга гэхээс илүүтэй “Баатараа ахаа” гэж дотночилж дууддаг юм. Удирдлагын зарчмаа барихаас гадна би баг хамт олонтойгоо найз шиг нь байхыг эрмэлздэг. Тэд үгүй бол би хэн ч биш л гэж боддог. Энэ баг хамт олныг тогтвортой ажиллахад АПУ компанийн ажилчдаа дэмжиж урамшуулдаг, боловсон хүчнээ тогтвортой ажиллуулахыг дэмждэг бодлого хамгийн их нөлөөлдөг.
Миний хобби бол хөлбөмбөг. Хөлбөмбөг шар айраг 2 салшгүй холбоотой. 2005 онд ажилчдынхаа дундаас хөлбөмбөгийн баг бүрдүүлж байгууллагын тэмцээндээ орж эхэлсэн. Баг маань улам бүр хөгжиж байгаа. 2018 онд АПУ компанийн Гүйцэтгэх захирал маань санал болгосны дагуу компанийнхаа ивээн тэтгэдэг Монголын дээд лигийн “FC Ulaanbaatar” хөлбөмбөгийн багийн Гүйцэтгэх захирлаар давхар ажиллаж байна. Ажлыг багаас нь эхэлж, тууштай ажиллаад гаргасан амжилтаа эргээд харахад бахдам сайхан байдаг…
“Намайг 2004 онд АПУ ХК-д ажилд орох үед техникүүдээ ид шинэчлэн, Германы дэлхийд алдартай “Krones” брэндийн тоног төхөөрөмжүүдийг хэдийнээ ашиглаад эхэлчихсэн байлаа. Хүч эр нь жагссан, эрчтэй чадалтай техник ашиглана гэдэг бол инженерүүд бидний хувьд бас нэгэн бахархал шүү дээ. АПУ маань дэлхийн түвшний, хамгийн супер техник технологиудыг оруулж ирж үйл ажиллагаандаа нэвтрүүлдэг нь урамтай сайхан байдаг.
Аав маань инженер хүн байсан болохоор би энэ мэргэжлийг өөрөө дурлаж сонгоод, тухайн үеийн ЗХУ-ын Одесс хотын Одессийн Хөргөлтийн дээд сургуулийг хөргөлтийн инженерээр төгсөж байлаа. Тэр цагаас хойш одоо ч гэсэн суралцсаар байгаа гэж хэлж болно. Инженер хүн бүхнийг сураад, мэдээд болчихлоо гэж байдаггүй. Техник технологи цаг ямагт хөгжиж, дэвшиж байдаг учраас үүнийг дагаад бид ч бас арга ажиллагаагаа өөрчилж, суралцаж хөгжсөөр байдаг гэж би боддог. Шинэ юмыг сурна, өөрийн болгоно гэдэг сонирхолтой бас зугаатай шүү дээ.
“Эмнэг сургана” гэдэг шиг тухайн техник, тоног төхөөрөмжийг ойлгож, “сургаж”, өөрийн болгох гэдэг том даваа байдаг. Компани дээр ямар нэгэн техникийн шинэчлэл хийх болоход дагаад заавал сургалтууд явдаг, мөн тухайн техникийг үйлдвэрлэгч, эсвэл ашиглаж буй газар нь очиж нүдээр үзэж арга ажиллагаатай нь танилцдаг. Манайх Германы техник технологи ашигладаг учраас Герман улс руу цөөнгүй удаа явж туршлага судалж байсан. Анх гадны технологи, том үйлдвэрүүдийг хараад сүрдэх, бишрэх сэтгэгдэл аяндаа төрдөг байлаа. Дараа нь тэдгээрийг үйлдвэртээ авчирч, өөрсдөө угсарч яг нүдэн дээр тэр нь хөдлөөд, ажиллаад эхлэхээр хүний, холын санагдахаа больж, өөрийн эрхгүй бахархах сэтгэгдэл төрдөг. Шар айраг үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Германы томоохон үйлдвэрүүдтэй ижил түвшний техник ашиглан үйлдвэрлэл явуулдаг учраас манай техник инженерүүд дэлхийн хаана ч очоод ажиллахад мэдлэг чадвараар дутахгүй. Энэ бол инженер миний бахархал мөн.
Компанидаа ороод 17 дахь жилийн нүүр үзэж байна. Өглөө ажилдаа баяр хөөр, урам зоригтой ирэх шалтгаан болгоныг бүрдүүлж чадсанд нь баярладаг. Зөвхөн АПУ-гийн хүмүүс ойлгох, тэднээс мэдрэгддэг нэг тийм халуун дулаан, дотно уур амьсгал бидэнд бий. Жишээ нь: Манай инженерүүдийн уламжлал шахуу болсон нэг зүйл бол үйлдвэрлэлийн аль нэг процесст гэмтэл алдаа гарлаа гэхэд бүх инженерүүд хамт байж, тэр асуудал шийдэгдэн гольдролдоо орох хүртэл нь багаараа ажилладаг. Энэ бол ажил үүргийн хувьд тэгэх ёстой гэсэндээ биш, бид нэг том цул зүйлийг хамтдаа хөдөлгөж байгаа шүү гэсэн нэгдмэл сэтгэлийнх гэж би боддог юм.”
“Би Ховд аймгийн Манхан сумын хүн. Цэрэгт явж ирээд л сар болов уу үгүй юу сумандаа галчаар ажилд орсон. Тэр цагаас хойш тасралтгүй ажилласаар байна даа. 2004 онд эхнэр 5 хүүхдийнхээ хамт Улаанбаатар хотыг зорьсон.
Хотод ирээд шууд л АПУ ХК-д нээлттэй ажлын байр зарлагдсан байсанд ихэд олзуурхан хүсэлт гаргаж, ажилдаа ч орсон. Түүнээс хойш энэ компанитай хувь заяагаа холбож, сайхан хамт олноор хүрээлүүлэн ажиллаж байна. Би 2004 онд АПУ компанид ажилд орж, 2006 онд гэр бүлийн хүн маань үйлчлэгчээр ажилд орсноор манай гэр бүлийн амьдрал энэ компанитай нягт холбогдсон юм. Түүнээс хойш 20-иод жил өнгөрчээ. Энэ хугацаанд хүүхдүүд маань сургууль соёл төгсөж, хоёр хүүхэд маань тусдаа гарсан байна.
АПУ ХК-ийнхаа ажилтнуудад ажиллах таатай, цэвэр орчныг бүрдүүлэн ажилладаг. Хүн сэтгэлээсээ, ажлыг гололгүй хийж хамт олонтой, ажилтай байх шиг сайхан зүйл байхгүй шүү дээ.
Манайх надаас гадна талбайн хоёр үйлчлэгчтэй. Тэд нар маань ажилд ороод 2, 3 жил болж байна. Анх цэвэрлэгээний багаж, тоног төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах вэ зэрэг зүйлс дээр зөвлөдөг байлаа. Одоо бол бүгд ажилдаа гаршсан. Бид талбайгаа хуваарилж аваад л цэвэрлэгээгээ хийчихнэ.
Хамт олон маань намайг Тэдди ах гэдэг юм. Манайхан өглөө ажилдаа ирээд хамгийн түрүүнд мэндэлдэг хүн нь би ч байж мэднэ. Тэдди ах гээд манайхан намайг андахгүй ээ. Миний хийж байгаа ажлыг хүндэлж, миний насыг ч хүндэлдэг эерэг сайхан хамт олон дунд цаг хугацаа мөн ч хурдан өнгөрчээ. Би тэднээсээ урам, хүндлэл хүртдэг юм.”
“Арван жилээ төгсөөд Герман руу инженерийн бэлтгэлд явж, дараа нь мэргэжлээ сонгох болоход ‘Исгэлтийн ундааны технологич инженер’ гэдэг дээр тогтлоо. Тухайн үед энэ дөрвөн үгнээс ‘ундаа’ гэдэгт л ач холбогдол өгч, эмэгтэй хүнд ойрхон юм болов уу хэмээн сонгож байлаа. Гэтэл нийт хичээлийн маань бараг 80 хувь нь шар айраг исгэх технологи арга ажиллагааны тухай байж билээ.
Шар айраг үйлдвэрлэл маш нарийн, онцлог технологитой, арвайн соёолж хүлээж аваад хэрэглэгчид хүрэх хүртэл 40 гаруй процесс, шинжлэх ухааны үндэслэлтэй бүтээгдэхүүний өөрчлөлт хувиргалт өрнөдөг. Зүйрлэвэл олон ааштай хүний эвийг олж чухам онцгой нэг л дундыг барьж, үргэлж тэр хэвээр тогтоон барихтай адилхан. Энэ утгаараа маш сонирхолтой. Би өөрөө аливаад дүн шинжилгээ хийх, нарийн түвэгтэй процессийн учир начрийг олох дуртай хүн. Тийм болохоор хувь хүнтэй маань ч нийцдэг болов уу.
Миний хувьд 2006 онд АПУ ХК-д Чанарын менежерээр ороод 2012 оноос хойш Шар айргийн үйлдвэрийн даргаар ажиллаж байна. Намайг орох үед Орос суурьтай технологийг Герман технологи руу шилжүүлэх процесс ид өрнөж байсан. Шар айргийн үйлдвэрлэл, соёлоороо дэлхийд тэргүүлдэг Германд мэргэжлээр нь төгсөөд ирсэн надад өөрийн сурсан мэдсэнээ практикт турших сонирхолтой, хариуцлагатай ажил байсан. Техник технологийн хувьд Германдаа төдийгүй дэлхийд №1 гэж тооцогддог ‘Krones’-ыг ашигладаг. Шинэ мэргэжилтний хувьд ийм суурин дээр ирж ажиллана гэдэг мөрөөдөл, аз завшаан шүү дээ.
800 жилийн түүхтэй, Баварийн хаадын удмын “Калтенберг” брэндийг Азидаа анх удаа лицензийг нь авч, үйлдвэрлэх ажлыг багийнхаа хамт гардан гүйцэтгэсэн. Бэлтгэл ажлыг хангаж, судалгаа хийж, технологийн шийдлийг олох бүх процесс сонирхолтой байсан. Бэлэн зүйлийг хуулаад авчрах биш, өөрийн үйлдвэртээ буулгаж нутагшуулах гэдэг том ажил л даа. Тэр үед хамтран ажилласан “Калтенберг”-ийн Герман мэргэжилтэн “Би олон газар ажиллаж, олон үйлдвэртэй харьцаж байсан. Ингэж өөрийн үйлдвэрт яг таг буулган нэвтрүүлсэн багтай тийм олон таараагүй шүү” гэж хэлэхэд хамт олноороо, компаниараа үнэхээр их бахархаж байлаа. Энэ бол ажлын “ялалт” шүү дээ. Хамгийн гоё ялалт.
Сургуулиа төгсөөд 20 орчим жил болж байна. Гэсэн ч миний хувьд сурах процесс дуусаагүй л байгаа. Техник технологи үргэлж шинэлэгдэж, сайн сайхныг бүтээж бий болгоё гэсэн тэмүүлэл үргэлж хөгжиж дэвжиж байдаг болохоор бид ч гэсэн цаг мөч бүр суралцсаар байх ёстой гэж би боддог. Хүмүүсээ ч гэсэн ойр ойрхон сургалтанд хамруулж, гаднын үйлдвэрүүдээс туршлага судлуулах их дуртай. Ялангуяа манайх Герман технологитой учир шар айргийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Герман руу манай олон мэргэжилтэн явж байсан. Мэргэжилтнүүдтэйгээ Герман явж, төгссөн сургуулийнхаа профессортой уулзахад “Манай Энх-Эрдэнэ Монголын хамгийн том шар айргийн үйлдвэрийг удирдаж байгаа” хэмээн хүмүүст бахдан танилцуулсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.”
“Би хэзээ ч жолооч болохгүй гэдэг охин байлаа. Аав маань насаараа жолооч хийсэн хүн. Миний охин жолоонд суувал яасан юм гэхээр нь үгүй гээд яагаад ч юм машин барихаас айдаг байсан. Одоо гэтэл АПУ ХК-ийн сэрээт машины жолооч гэхээр итгэмээргүй ч юм шиг. Тэр дундаа сэрээт машины анхны эмэгтэй жолооч шүү бүр.
Анх 2008 онд АПУ ХК-ийн Хангамжийн албанд Орон нутгийн савлагчаар ажилд орж байсан. Ажлын шугамаар жолооч нартайгаа ойрхон байдаг болохоор сэрээт ачигч машин нь сонирхол татаад, нэг бариад үзчих юмсан гэж бодогдоод хорхой хүргэнэ. Урьд нь би ийм техник харж байгаагүй, эрэгтэй хүмүүс л жолооддог гэж бодож явсан. Цахилгаанаар ажилладаг, урдаа хоёр өргөгч сэрээтэй, тоглоомон машин шиг л харагддаг. Гэтэл нэг өдөр албаны дарга маань дуудаад “Сэрээт ачигчийн эмэгтэй жолооч бэлдэнэ. Нэгээр нь чамайг сонгож байна” гэхэд гайхаж бас баярлаж хүлээж авсан. Хэрэв тэр үед дарга маань надад итгэл, эрч хүч, урам зориг өгөөгүй бол ийм сонирхолтой ажлыг хийхгүй байх байж шүү дээ. Эмэгтэй хүн нямбай, няхуур учраас нэг сураад авчихвал эрчүүдээс илүү гүйцэтгэнэ гэж тухайн үед дарга маань бодсон байх. Үнэхээр ч энэ шийдвэр, алсын хараа нь зөв байсан.
Би өглөө бүр 5.30-д сэрээд, 7.10 цаг гэхэд ажил дээрээ ирчихсэн байдаг. Уг нь ажил маань 8.30 цагт эхэлдэг ч эрт очиж өөрийгөө бэлдэх, аюулгүй ажиллагаагаа сахих, хамгийн гол нь машинтайгаа мэндлэх чухал “ажилтай”. Хүмүүс шоолох л байх, би гэхдээ машинтайгаа яг л хүн шиг ярьж, “Сайн цэнэглэгдэж, сайхан амарсан уу” гэж өглөөний ажлаа эхлүүлдэг (инээв). Яагаад гэвэл машин маань намайг ирэхэд асаж, намайг явахад сая нэг амарна. Өдрийн турш үргэлж хамт байдаг, үнэнч анд минь шүү дээ. Машин бид хоёр түүхий эд, материал хүлээн авахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүнийг түгээлтэд хүргэн ачдаг болохоор үйлдвэрлэлийн эхлэл цэгээс эцсийн цэг хүртэлх гол ажлыг нугалдаг. Ингээд бодохоор хариуцлагатай, үнэ цэнтэй сайхан ажил. Хүмүүст ажлынхаа тухай хэлэхээр бүгд л гайхаж хүлээж авна. Эхлээд сэрээт ачигч машин гэж юу болох тухай, дараа нь эмэгтэй хүн ийм ажлыг гардаж хийдэг гэж үү дээ гэсэн гайхсан асуултад нь хариулах хэрэг гардаг.
Хүн ажлаа дуртай хийж, бүхнээ зориулах хамгийн гол хүчин зүйл бол хамт олон. Харилцаа, хандлага хамгийн чухал. Нэгэнт л өдрийн идэвхит хамаг цагаа зориулж буй учраас ажилдаа сэтгэлээсээ, өөриймсөг хандахыг би эрхэмлэдэг. Мэдсэн сурсан зүйлсээ бусадтайгаа хуваалцаж, эргээд тэднээсээ суралцаж, хамтдаа өсөж дэвжинэ гэдэг хамгийн гайхалтай.”
‘Хүн хоорондын харилцааны донжийг олно гэдэг урлаг. Ажил хэргийн уулзалт ч гэсэн хувь хүний харилцааны соёл, ‘ньюанс’ дээр тодорхой хэмжээнд тогтож, нөлөө тусгалаа үзүүлэх нь бий. Тийм учраас Худалдааны төлөөлөгчийн ажилдаа би дуртай. Өдөрт 40-50 харилцагчтай уулзаж, холбогдох хэрэг гарна. Хэдийгээр их юм шиг санагдаж болох ч надад бол харин ч кайфтай, хувийн араншинтай маань ч нийцтэй санагддаг. Би хүмүүстэй харилцах дуртай.
АПУ ХК-ийн худалдааны төлөөлөгчийн хувиар би чанар, үнэ цэн, харилцаа “худалддаг”. Энэ зах зээлд цөөнгүй өрсөлдөгч байдаг болохоор өөрийн компанийн онцгой давуу талыг эхлээд өөрөө маш сайн ойлгож ухаарах, түүнийгээ харилцагчид зөв зүйтэй ойлгуулж, урт хугацаанд харилцаа, итгэлцэл үүсгэх нарийн ажил л даа. Миний хувьд цаг барих, хүний цагийг хүндлэх гэдэг хамгийн үнэт чанар. Тийм учраас урьд орой нь маргаашийн ажлаа төлөвлөж, дэвтэр дээрээ ягштал тэмдэглэж явдаг. Зузаан дэвтэр маань сар болоод л дуусчихна. Сүүлийн жилүүдэд би дууссан тэмдэглэлийн дэвтрүүдээ нандигнан хадгалдаг болсон. Яагаад гэвэл энэ миний ажлын төдийгүй амьдралын түүхийн нэг томоохон хэсэг гэдгийг ухаарсан болоод тэр.
Сүүлийн бараг 20 жил тасралтгүй хүмүүстэй харилцаж, өдөрт хэдэн арван хүнтэй уулзаж явдаг надад хөл хорио үнэхээр хэцүү байсан. Бушуухан ажил эхлээсэй гээд гэртээ ч тогтож өгөхгүй. Яагаад гэвэл энэ миний амьдралын хэв маяг, намайг аз жаргалтай, эрч хүчтэй болгодог зүйл нэгэнт болсон байна. Үүнийг хөл хориогоор гэртээ хэсэг суухдаа анзаарлаа.
Манай албанд залуус их орж ирдэг. Энэ хугацаанд олон шавь төрүүллээ. Тэд нараасаа эрч хүч авч, залуу хүмүүсийн энергид хөтлөгдөн урам зоригтой ажилласаар байна. Би залуустаа “Чи зөвхөн бараа зарж байгаа хүн биш. Чи бүхэл бүтэн компани төлөөлж, харилцаа үүсгэж, итгэлцэл бий болгож байгаа төлөөлөгч шүү” гэдгийг сайтар ойлгоосой гэж захидаг. Хүний харилцаа олон хүчин зүйл дээр тогтож байдаг, итгэлцэл гэдэг удаан хугацаанд үүсдэг болохоор уйгагүй, тэвчээртэй, хамгийн гол нь мэдрэмжтэй байх нь их чухал. Заримдаа сэтгэл зүйч шиг ч санагдана. Олон жил Худалдааны төлөөлөгчөөр ажилласан надад арга эв нь олдохгүй, харилцахын аргагүй хүн гэж одоо байхгүй. Хүн болгоны хувь чанарын онцлог гэж бий болохоос сайн, муу хүн гэдэг ойлголт ч өрөөсгөл санагдах нь бий.
Дуртай ажлаа, жаргалтайгаар хийнэ гэдэг өөрөө их гоё ойлголт. Үр дүн, гүйцэтгэл, хандлага сэтгэл хөдлөл ч сайхнаар хөглөгдөөд ирнэ дээ. Миний хувьд жилийн 12 сарын талаас илүүд нь “Сарын шилдэг ажилтан” болж байсан үе бий. Сарын шилдэг ажилтан болоогүй жил байхгүй юм байна. Тэгээд Сингапур, Япон, Бээжинд аялах эрхээр шагнуулаад л явж өгнө дөө”.
“Их сургуулиа төгсөөд хоёр сарын дараа анхны ажилдаа орох гээд ярьчихсан, бүр диплом анкетаа бариад алхаж явлаа. Гэтэл манай сургуулийн профессор залгаад дэлхийд алдартай HEINEKEN-ийн хөрөнгө оруулалттай үйлдвэрт ажлын байр байна гэнэ, шинэ төгссөн сайн оюутнаасаа явуулаач гэнэ гэхээр нь зүгээ өөрчлөөд шууд тийш явсан нь одоо бодоход амьдралыг маань өөрчилсөн алхам байсныг тэр үед яаж мэдэх билээ.
Ажлын ярилцлагын дараа намайг авах эсэх хариу гартал 21 хоносон. Дараа нь сонсоход инженерийн албанд эмэгтэй хүн тохирох болов уу гэдэг тухай байсан юм билээ. Тэгээд ажилд орох болоход “Бид чамтай эмэгтэй инженер гэж харьцахгүй. Инженер хүмүүстээ тавьдаг тэр л шаардлагыг тавьж ажиллана. Амжилт хүсье!” гэсэн товчхон яриа болж байсан. Үнэхээр ч өнөөдрийг хүртэл ажиллахдаа хүйсийн давуу, сул тал ажилд маань гараагүй. Үйлдвэрийн өндөр гэрлүүдийг солихоор угсармал урт шатан дээр гарах үед сандрах, өөрөө өндрөөс айдаг болохоор эвгүй санагдах үе байсан ч гэлээ “би эмэгтэй хүн” гэж бусдыг гуйхгүй, харин би инженер хүн, энэ миний хийх ёстой зүйл гэж өөрийгөө зоригжуулдаг байсан. Анх цахилгаан автоматын техникчээр ажилд орж байсан бол одоо Инженеринг менежер болж дэвшсэн. АПУ компанийн TIGER үйлдвэрийн Инженерийн албыг ахалж байгаа.
Багийнхаа хамт томоохон олон төслийн ард гарч, өдийг хүртэл урам зоригтойгоор ажлаа хийж байгаа маань надад сайхан санагддаг. Өөрийгөө хөгжүүлэх, өсөж дэвжих боломж бүрийг алдахгүйг хичээдэг. Миний хувьд Сингапур, Тайланд, Малайз зэрэг орны HEINEKEN-ийн үйлдвэрүүдэд сургалтанд хамрагдаж, туршлага судалж байсан. Дэлхий дамнасан томоохон компанийн стандартаас суралцаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлнэ гэдэг залуу хүнд тэр бүр олдохгүй ховор боломж. Олон улсын туршлагаас суралцаад, мөр зэрэгцээд ирэхээр Монгол хүн дэлхийн хаана ч ажиллах чадвартай гэдгийг мэдрэх бахдам сайхан. Дэлхийн стандарт гэдэг үг одоо бидэнд хол сонсогдохоо больсон.
Байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулах нь манай компанийн хамгийн том зорилгуудын нэг. Миний хувьд цахилгаанаа хэмнэх нь байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг бууруулах өдөр тутмын хамгийн чухал дадал санагддаг. Тийм учраас “Гэрлээ унтраагаарай” гэдэг үг миний ажил дээрээ хамгийн их хэлдэг үгсийн нэг байх (инээв). Манайхан заримдаа шоолоод танай хүүхэд “Гэрлээ унтраа” гэж хэлд орсон байх аа гэдэг юм. Ариун цэврийн өрөө ороод гарахдаа, ажлын өрөөнөөсөө түр гарсан ч гэсэн гэрлээ унтрааж хэвших, том заал даяар биш зөвхөн шаардлагатай хэсгийн гэрлийг ашиглах зэргээр дадал болгох нь хувь хүний байгаль орчинд үзүүлж буй хамгийн том эерэг нөлөөлөл.
Хувь хүний мэдлэг, чадвар ахиж, байгальд ээлтэй, дэлхийдээ хайртай үйлдвэрлэл явуулж, ажил үйлстэйгээ хамт өсөж өндийнө гэдэг залуус бидний хувьд хамгийн бахдам хэрэг шүү дээ.”
Kaltenberg Weissbier Dunkel
Герман улсын Баварийн вангийн удмын пиво исгэх өв уламжлал, шилдэг экспертүүдийн туршлагыг шингээж. Баварийн Цэвэр Тунгалагийн Хууль, Wittelsbach цайзын чанарын стандартын дагуу үйлдвэрлэсэн премиум зэрэглэлийн пиво бол “Калтенберг Улаанбуудайн Dunkel” юм. Тусгай хөрөнгө болон хуурсан амуу соёолжны тэнцвэрт хослолоос гадил жимс, зөгийн бал, башир цэцгийн гайхалтай амтыг энэхүү пиво-с мэдрэх болно.
Алтан Говь
Монголын анхны дээд зэрэглэлийн, тансаг Пильснер шар айраг Алтанговь брэндийг Герман улсын олонд танигдсан Rein-heitsgebot буюу 1516 онд анх батлагдсан Цэвэр тунгалагийн хуулийн дагуу исгэдэг. Дээд зэрэглэлийн түүхий эд, хөрөнгийг ашиглан урласан Алтанговь брэндийг чамин тансаг мэдрэмж , зөөлөн тансаг амтыг таашаадаг хэн бүхэнд зориулав.
1932 онд үйлдвэрлэж эхэлсэн Tiger шар айраг исгэлтийн онцгой технологи, амт чанараараа шалгарч өдгөө дэлхийн 70 гаруй орны сая сая хэрэглэгчдийн дуртай брэнд болоод байна. Tiger шар айргийг 200 гаруй чанарын шалгалтын дор 500 гаруй цаг исгэдэг бөгөөд олон улсын нэр хүндтэй 40 гаруй шагналыг хүртсэн. Tiger нь Монгол улсад үйлдвэрлэгдэж хэрэглэгчдэд шинэхэнээрээ хүрдэг анхны, олон улсын, дээд зэрэглэлийн шар айраг бөгөөд ийм ч утгаараа Монголын хэрэглэгчдийн хувьд онцгой бүтээгдэхүүн юм.
Сэрүүн брэнд шинэчлэгдлээ
- Feb. 20, 2015
WASHINGTON — At 80, Jimmy Russell finds his knees are not quite what they used to be. So he enjoys a comfortable chair where his admirers — millennial mixologists, their arms covered in tattoos; moneyed moms who have jettisoned their cosmopolitans for manhattans; and random professionals toting rare bottles of Wild Turkey — may approach to greet him.
Mr. Russell, the master distiller at Wild Turkey, ensconced himself this month at the Jack Rose Dining Saloon, a popular bourbon bar here, and held impromptu court, smiling with the sweetness of an old-fashioned at everyone who came to pay respect. “There is only one of you in the world,” said Lindsy Lee, 35, a lawyer and bourbon lover who came to meet him.
For decades, Mr. Russell toiled among the barrels and yeast in the quiet of the horse country of Kentucky all but unnoticed, as his father and his grandfather did. But the resurgence in whiskey has turned Mr. Russell, one of the last remaining original master distillers broadly responsible for the development and growth of the modern-era bourbon business, into an octogenarian cult figure.
Bartenders from around the country swarm him at every bar, bourbon festival and marketing event he visits, lapping up tales about old bottles of bourbon and the pre-Prohibition history of storied Kentucky distilleries, which Mr. Russell knows intimately. Buffs like Ms. Lee revere Mr. Russell and the other master distillers, as well as founders of a new crop of distilleries, who are known as bourbon barons, much the same way diners have apotheosized the nation’s best-known chefs, with an almost familial affection.
“Meeting Jimmy is one of the thrills of my life,” said Michael Stanley, who drove more than two hours from Salisbury, Md., where he tends bar, after seeing on Facebook that Mr. Russell and other master distillers and bourbon executives would gather after being honored by Senator Mitch McConnell of Kentucky, the majority leader, at a reception downtown. “All the legends are here.”
The excitement stemmed in large part from the resurgence of whiskey. While vodka has long outpaced bourbon in sales, vodka sales rose a mere 1.1 percent from 2012 to 2013, according to the Distilled Spirits Council of the United States, while sales of bourbon and Tennessee whiskey rose 12.8 percent over the same period. The increase is a result of the efforts of the master distillers.
“It’s just so wonderful to see all these young people enjoying bourbon,” Mr. Russell said as revelers in sexy tank tops (women) and artisanal facial hair (men) sipped premium bourbons and sat attentively to hear him reveal the granular history of several rare bottles of bourbon, down to the distiller who made them decades ago. “Especially the ladies,” he added, noting that women have been a big force in the resurrection of brown liquor.
Mr. Russell’s two greatest contemporaries — Booker Noe of the Jim Beam family and Elmer T. Lee of the Buffalo Trace distillery, who are credited with inventing small-batch and single-barrel bourbons — are gone now, and Parker Beam of Heaven Hill has retired, leaving Mr. Russell the oldest master distiller still working.SIGN UP FOR THE COOKING NEWSLETTER: Daily inspiration, delicious recipes, and other updates from Sam Sifton and The New York Times, right to your inbox.Sign Up
The new masters, including the sons of Mr. Noe and Mr. Beam, along with Chris Morris of Woodford Reserve and Jim Rutledge of Four Roses, have picked up the tradition, and their own fan base. Craig Beam and Denny Potter of Heaven Hill have come in Mr. Beam’s stead, and Greg Davis of Maker’s Mark carries the torch for those bottles sealed in red wax. Tom Bulleit, the founder of Bulleit Bourbon, falls into the category of the modern bourbon baron. Though he is not a master distiller, his name is on the bottle, and bourbon fans gravitate to him. All of these men travel the world touting American whiskey and many times find themselves together, like a band of brothers.
Bourbon distilling has long been a family tradition, said Michael R. Veach, a bourbon historian and author of “Kentucky Bourbon Whiskey: An American Heritage.” “It really wasn’t until after Prohibition that you saw an effort to train other people in distilling,” he said. For much of the mid- to late-20th century, it was a sleepy business, though still an important Kentucky craft.
Mr. Russell and his contemporaries continued to teach their children the art of minding the grain mix and yeast mash, the difference among types of barrels used for aging and how a bourbon ought to smell. “Dad taught people how to properly smell bourbon,” Mr. Noe said, which includes inhaling it with the mouth as well as the nose.
Watching as Americans swilled vodka and beer during the 1980s, bourbon distillers realized that by returning to some pre-Prohibition bottling traditions and embracing the small-batch production and marketing efforts that had helped other beverages thrive, they could break bourbon out if its old-man image.
“My father saw single-malt scotches were doing really well,” said Fred Noe, the master distiller at Jim Beam and the son of Booker Noe. “And in his mind, if high-end bourbons with their special taste profiles were presented to the public in the correct way, he thought people would enjoy them.”
His father went into the attic of Jim Beam’s home in Bardstown, Ky., and found the pre-Prohibition ledgers that included the bills for customers who purchased their bourbon straight from the barrels. “So he developed Bookers straight from the barrel, uncut, unfiltered,” he said, adding, “That’s how it was done in 1795.”
As the small-batch movement took off, so did the role of the distillers, who became brand managers in their own right, promoting bourbon to liquor stores and bars around the country and eventually, overseas, doing “education seminars” and signing bottles the way authors sign books.
“People love to say, ‘I talked to Jim Beam’s great-grandson, and he told me how this bourbon was made,’ ” Mr. Noe said. “People who come into bars are looking for more than a drink these days; they want the stories. It’s entertainment.”Correction: Feb. 20, 2015
An earlier version of this article misstated the name of an alcohol trade association. It is the Distilled Spirits Council of the United States, not the Distiller Spirits Council. Because of an editing error, the article also misstated the name of the bar where distillers gathered. It is the Jack Rose Dining Saloon, not the Jack Rose Dining Salon.
Eric Asimov’s column will return March 4.
Тайгер шар айргийн үйлдвэрийн Герман Брюмастерын ууган бүтээл, үндэсний брэнд Сэнгүр нь анх 2007 онд зах зээлд худалдаалагдаж эхэлсэн. Сэнгүр нь 2014 онд Дэлхийн шилдэг шар айргыг тодруулдаг “WORLD BEER AWARDS 2014” –с амт чанараараа шалгарч АЗИЙН ШИЛДЭГ ШАР АЙРАГ & АЛТАН МЕДАЛ, 2021 онд “MONDE SELECTION QUALITY AWARDS 2021”-с АЛТАН МЕДАЛ хүртэж дэлхийн брэндүүдтэй өрсөлдөхүйц шар айраг гэдгээ олон улсад баталлаа. СЭНГҮР брэнд нь үргэлж шинэлэг, шинэ мэдрэмжийг хэрэглэгчдэдээ өгөхийг зорьдог юм.
Савлагаа: 0.45л шил, 0.5л лааз, 2.3л ПЕТ, 30л Кег
Cпиртийн агууламж: 4.8%
Улаан буудайн шар айраг нь Герман, Бельги улсаас гаралтай бөгөөд энэ төрлийн шар айргийг “White beer” буюу Цагаан шар айраг хэмээн нэрлэдэг. СЭНГҮР WHITE нь шүүлтүүргүй мэт бүүдгэр өнгөтэй, энгийн шар айргаас илүү өтгөн, жүржийн өвөрмөц амттай юм.
Савлагаа: 0.45л шил 0.5л лааз
Спиртийн агууламж: 5.0%
Улаан буудайн шар айраг нь шар айргийн эх орон Герман улсаас гаралтай. Тус улсад энэ төрлийн шар айргийг “Weiss beer” буюу Цагаан шар айраг гэж нэрлэдэг. Харин Бельгт “Wheat beer” буюу Улаан буудайн шар айраг гэж нэрлэдэг. Бидний мэдэх энгийн цайвар (лагер) шар айрагт арвайн соёолж, зөрөг цэцэг ордог бол цагаан шар айргийн орцонд нэмэлтээр улаан буудай гэх өвөрмөц, харьцангуй үнэтэй түүхий эд гол үүрэгтэй. Улаан буудайн шар айраг нь шүүлтүүргүй мэт бүүдгэр өнгөтэй, энгийн шар айргаас илүү өтгөн, жүржийн болон башир цэцгийн өвөрмөц амттай юм. Боргио Wheat улаан буудайн шар айраг нь анх 2019 оны 5-р сараас эхлэн Монголын зах зээлд 0,45л шилтэй савлагаатайгаар гарсан бөгөөд 2020 оны 7-р сард дахин нэг шинэ савлагаа болох 0,5л лаазтай савлагааг зах зээлд танилцуулсан байна.
Боргио шар айраг нь 1927 оноос эхлэн Чех мэргэжилтнүүдийн тусламжтайгаар үйлдвэрлэж эхэлсэн. Энэхүү эхлэл нь одоогийн Боргио брэндийн үндэс болсон бөгөөд 1940д оноос хэрэглэгчдэд Боргио нэрээр хүрч эхэлсэн. Монгол улсын шар айрагны түүхийн хуудсыг эхлүүлсэн Боргио брэнд нь үндэсний шар айргийн төгс илэрхийлэл юм. Уг шар айраг нь 2019 оны 5-р сад бүрэн шинэчлэлт хийсэн бөгөөд гашуунлагийн хэмжээ 21%-с 15% болж буурсан мөн брэндийн дизайны мөн чанар нь:
- ШОНХОР
Алсын хараа, эрч хүч, эрх чөлөөг билэгдсэн
- БАМБАЙ
Нугаршгүй хугарашгүй, бат бөх хамгаалалт
- УСАН ХЭЭ
Боргилох усан хээ, үргэлж боргилж ундарч, өргөжин
дээшилж дэвжиж байхын билэгдэл
- УЛААН & ЦЭНХЭР
Монгол улсын далбайг дүрсэлсэн бөгөөд Монголын
бахархалт брэндийг илэрхийлж байгаа
- АЛТАН ШАР
Шар айргийн алтан шар өнгө
- Since 1927
1927 онд анх үйлдвэрлэгдэн худалдаанд гарсан
Нийслэл шар айраг нь их хотын залуусын эрхэмлэдэг үргэлж шинэлэг байдлыг хэрэглэгчиддээ мэдрүүлдэг монголын хамгийн шилдэг лагер төрлийн шар айраг юм. Германы уламжлалт Reinheitsgebot буюу цэвэр тунгалагын хуулийн дагуу исгэдэг ба энэхүү шар айрагны тааламжтай зөөлөн амтны нууц нь Aroma hops буюу “амтлаг” зөрөг цэцгийн хандыг агуулдагт оршино. Тус брэндийн уриа уг “Ирээдүйн Нийслэлийн Төлөө” буюу нийслэл хотын маргаашийн сайн сайхны төлөө өөрсдийн чаддаг мэддэг зүйлийг хийж хөдөлмөрлөж байгаа залуусыг дэмжих, тэдэнд урам зориг өгөхийг эрхэмлэдэг.
Жинхэнэ LIGHT шар айраг “СЭРҮҮН” брэндийг шар айрагны дэвшилтэт технологи СЭРҮҮН шүүлтийн системийг ашиглан, шинэ үеийн хэрэглэгчдийн хүсэл эрмэлзэлд нийцүүлэн үйлдвэрлэлээ. 90-н жилийн туршлага, шинэ үеийн шинэчлэлийг агуулсан “СЭРҮҮН” брэнд нь 4.8%-ийн спиртийн агууламжтайгаар савлагааны өргөн сонголттой үйлдвэрлэгдэж байна.
Монголд анх удаа “Milk Filter” буюу сүүн шүүлтүүрийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, нэмэлт хүнсний бодис ашиглахгүйгээр, цэвэр сүүгээр архин бүтээгдэхүүний найрлага дахь химийн элементийг шүүж, хоруу чанарыг бууруулдаг тусгай технологийг Цагаан Чингис брэнддээ нэвтрүүлснээр , илүү таатай зөөлөн амтыг, өвөрмөц ёс заншил, бахархах түүхтэй Монгол түмнийхээ хэрэгцээнд онцгойлон зориулан бүтээсэн Монголын номер 1 тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн юм.
Анагаах увидастай алтангагнуур ургамал нь дэлхий дахинаа алтан үндэс хэмээн алдаршжээ.Энэхүү алтан үндэсийг АПУ компанийн 97-н жилийн түүхт ханд бэлтгэх тусгай технологиор 21 хоногийн турш боловсруулан бэлтгэсэн. Эрт үеэс бодисын солилцоог зохицуулах, хоол боловсруулах замын эмгэгийг илааршуулах, биеийн дархлааг дэмжих, бие мах бодийг тэнхрүүлэх шидтэй тул аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус ургамлыг өргөн хэрэглэж ирсэн түүхтэй. Биеийн хүчний болон оюуны хэт ачаалал, стресс, нойргүйдэл, ядаргааны үед болон хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих зэрэгт алтангагнуурын хандмалыг бага хэмжээгээр хүртвэл нэн зохистой.
Өөрийн гэсэн мэдрэмжээр ертөнцийг хардаг, урлаг уран сайханыг таашааж үздэг, зорилго мөрөөдөлдөө үнэнч хэн бүхэнд зориулан дотоод сэтгэлийн үгийг хөндөн мэдрэмж хөглөх зорилгоор Эден брэндийг бүтээсэн билээ. Анар жимсний охиор баяжуулж дахин давтагдашгүй амт үнэрийг бие болгосон Эден брэнд нь орчин үеийн шилдэг борлуулалттай брэндүүдийн нэг билээ. Монголын хөрсөнд ургасан Цэвэр Альфа зэрэглэлийн спиртээр бүтээсэн, 36 хувийн спиртийн агууламжтай цэвэр зөөлөн Эден брэнд.
Дээдийн дээд сархад
XIII зууны үед оршин тогтнож байсан эзэн Чингис хааны 4 том ордны хамгийн нэр хүндтэй эрхэм нандин бүхнийг агуулан хадгалж байсан гэх түүхт АУРУГ ордны нэрээр нэрлэж , эртний эрдэнэ лугаа төгөлдөр урлан, онги тамгатай зоос шигтгэн, алтан өнгөөр хөвөөлөн чимж, дээдийн дээд охь спиртийг цэвэр тунгалаг усаар найруулан, эндэнийн шүүлтүүрээр тунгаан шүүж, уламжлал шинэчилэлийг хослуулан бүтээсэн дээдийн дээд төгөлдөр бүтээгдэхүүн.
Хатуулаг: 38%
Савалгаа: 0.7, 0.5
Болор брэнд нь монголчуудын баяр бахдал, бахархал омогшилын түүхэн гэрч юм. Монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдлыг тохиолдуулан 1981 онд зах зээлд анх гаргаж байсан бөгөөд тасралтгүй 40 жил хэрэглэгчдэд хүрч байгаа юм. Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн томоохон шинэчлэлүүдийг хийж ирсэн бөгөөд, 2020 онд жор орц, амт, үнэр, сав баглаа боодлын хувьд эрс шинэчлэлийг хийж, орчин үеийн соёлтой хэрэглээтэй залуучуудад зориулан шинэчилсэн билээ.
Хатуулаг: 37%
Савалгаа: 0.75, 1.0