Монгол Улс атар газар эзэмшсэний 65 жилийн ой, “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй “Алтан намар-2024” ургацын баяр Дархан-Уул аймгийн Дархан хотод зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээнд хүнс хөнгөн үйлдвэрийн 100 гаруй байгууллага, хувиараа бизнес эрхлэгч нар өөрсдийн бүтээгдэхүүнээр 2 өдрийн турш үзэсгэлэн гарган оролцож байна.
“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг үйлдвэрлэгчийг жил бүр шалгаруулж урамшуулахаар заасан байдаг. “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, “Алтан намар-2024” арга хэмжээний баярын хурлаар Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг 10 үйлдвэрлэгчийг бүс бүрээс шалгаруулсан бөгөөд Төвийн бүсээс шилдэг үйлдвэрлэгчийн нэгээр АПУ ДЭЙРИ-Монгол сүүний үйлдвэр шалгарлаа.
2006 оноос эхлэн “Цэвэр сүү” үйлдвэрлэж, 2017 онд бие даан өргөжсөн “АПУ Дэйри” Монгол сүүний үйлдвэр нийт 9 брэндийн 100 гаруй төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа үйлдвэрлэж байна.
“АПУ Дэйри” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Баярмагнай: АПУ ДЭЙРИ Монгол сүүний үйлдвэрийн нийт ажилчид болон 1000 гаруй малчид, ферм, саальчин бүсгүйчүүдийн өмнөөс энэхүү шагналыг хүртсэндээ баяртай байна. Бид Монгол хүний эрүүл мэндийн төлөө сүү сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутмын хэрэглээнд нь хэвшүүлж, орчин цагийн стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг хүргээд багагүй хугацааг өнгөрүүллээ. Бид цаашид органик хүнсийг хөгжүүлж, өдөр тутмын сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлж, эрүүл хүнс хэрэглэж эрүүл хүн байхыг уриалж манлайлан ажиллах болно хэмээн онцоллоо.
Reel- 11
Жил бүр уламжлал болгон зохион явуулдаг Oktoberfest шар айргийн баяр 18 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.
АПУ компани 150 жилийн түүхтэй дэлхийд алдартай Хайнекен брэндийг эх орондоо үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргээд буй билээ. Энэ удаагийн Оktoberfest шар айргийн баяраар Хариуцлагатай хэрэглээг сурталчилсан “Гайхамшигт жолооч уусан бол жолоо барьдаггүй” уриалгаа хэрэглэгчдээ түгээн, үргэлж шинэхэн байдаг эх орондоо үйлдвэрлэсэн шинэхэн шар айргаар хэрэглэгчдээ дайлан найз нөхөд, хамт олноороо 4000 гаруй мянган хүн оролцлоо.
Органик хүнсний гэрчилгээ нь хүнс үйлдвэрлэлийн боловсруулах, үйлдвэрлэх, шошголох, худалдаалагдах бүхий л үе шатанд органик хүнсний шаардлагыг ханган авдаг баримт бичиг бөгөөд Mont-Yak брэнд SFCS компаниас 100%-ийн “Органик хүнс”-ний гэрчилгээг албан ёсоор гардан авлаа.
SFCS баталгаажуулалтын байгууллага нь Энэхүү Олон улсын стандартын шаардлагыг хангасан АНУ-ын IOAS итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлэгдэж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баталгаажуулалт хийж буй манай улсын хоёр байгууллагын нэг юм.
Монгол Улс “Органик хүнсний тухай” хуулийг 2016 онд баталж, 2018 оноос эхлэн Органик бүтээгдэхүүнийг баталгаажуулж эхэлснээс хойш ХХААХҮЯ-ны “Органик бүртгэл мэдээллийн систем”-д өнөөдрийн байдлаар 593 бүтээгдэхүүн бүртгэгдээд байгаа ба Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхлэх гэж байна. Үүнд: 100% монгол органик хүнс, 95-99% баталгаажсан монгол органик хүнс гэж ангилжээ.
Бид 2023 онд анх баталгаажуулалтаа хийлгэж “Шижилтийн үеийн органик хүнс” тэмдэгээ авсан бол 1 жилийн дараа жинхэнэ органик хүнс болох аудитдаа амжилттай хамрагдаж жинхэнэ “Монгол органик хүнс” боллоо.
Ийнхүү “Mont Yak“ брэндийн Шар тос, амтат хайлмагийн гурван төрөл олон улсын стандартын шаардлага хангасан Монголын анхны органик хүнс юм.
Монголын сонсголын бэрхшээлтэй иргэдийн сагсан бөмбөгийн холбооны тамирчин, АПУ компанийн агуулахын ажилтан Т.Дэлгэрмөнх 2024 оны 9-р сарын 21-29-ний өдрүүдэд Австрали улсын Мельбурн хотод болох Олон Улсын Сонсголын Бэрхшээлтэй Сагсан Бөмбөгийн Холбооны Ази-Номхон Далайн бүсийн нээлттэй тэмцээнд оролцохоор боллоо. Энэхүү арга хэмжээгээр 2025 онд Япон улсад болох Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Олимпийн наадмын сонгон шалгаруулалт явагдана.
Монгол улсаа төлөөлөөд Австрали улсыг зорьж буй Дэлгэрмөнхдөө амжилт хүсье!
Нууцлалын бодлого
Ерөнхий
Энэхүү Нууцлалын бодлого нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд үндэслэн Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулна.
АПУ ХК (“Мэдээлэл хариуцагч”) нь Хэрэглэгч (“Та” эсхүл “Хэрэглэгч”)-ийг “apu.mn” цахим худалдааны систем (“apu.mn”)-д бүртгүүлж, ашиглах үед Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу Таны хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг хангана.
Хэрэглэгч “apu.mn”-д бүртгүүлэхээс өмнө энэхүү “Нууцлалын бодлого”-той бүрэн танилцах үүрэгтэй.
Та “Нууцлалын бодлого”-д заасан нөхцөлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрч, “Би хүлээн зөвшөөрч байна.” гэсэн товчийг идэвхжүүлснээр “apu.mn”-г ашиглах явцад өөрийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах цахим зөвшөөрлийг Мэдээлэл хариуцагчид олгосонд тооцно.
Хэрэв Та “Нууцлалын бодлого”-д заасан нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тохиолдолд “Би татгалзаж байна” гэсэн товчийг идэвхжүүлэх боломжтой. Энэ тохиолдолд Мэдээлэл хариуцагч таны мэдээллийг цуглуулахгүй, боловсруулахгүй, ашиглахгүй тул “apu.mn”-г зориулалтын дагуу бүрэн ашиглах боломжгүй болохыг анхаарна уу.
Энэхүү Нууцлалын бодлогоор зохицуулаагүй харилцааг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар зохицуулна.
1. Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үндэслэл, зорилго
Apu.mn худалдааны систем нь дараах тохиолдлуудад иргэн, хуулийн этгээдийг /цаашид “Хэрэглэгч”, “Захиалагч” гэх/ мэдээллийг цуглуулна. Үүнд:
1.1. Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчээс олгосон цахим зөвшөөрлийг үндэслэн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.
1.2. “apu.mn”-ийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, системийг хөгжүүлэх, Хэрэглэгчийн хүсэл, сонирхолд нийцсэн, хялбар, энгийн шийдэл бүхий үйлчилгээг санал болгох зорилгоор Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Мэдээлэл хариуцагч энд зааснаас өөр зорилгоор мэдээллийг цуглуулахгүй, ашиглахгүй, дамжуулахгүй.
1.3. Энэхүү “Нууцлалын бодлого”-д заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
1.3.1. “Мэдээлэл цуглуулах” гэж мэдээллийг олж авах, бүрдүүлэх, бүртгэх үйл ажиллагааг;
1.3.2. “Мэдээлэл боловсруулах” гэж мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх, Хэрэглэгчийн хүсэлтээр өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагааг;
1.3.3. “Мэдээлэл ашиглах” гэж үйл ажиллагаандаа хэрэглэх, дамжуулах болон мэдээлэлтэй танилцах үйл ажиллагааг;
1.4. Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, боловсруулах, ашиглах ажиллагаанд Таны мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарчмуудыг баримтална.
1.5. Хэрэглэгч өөрт хамааралтай мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах бөгөөд мэдээллийн дутуу эсхүл зөрүүтэй оруулснаас үүдэх эрх зүйн үр дагаврыг бие даан өөрөө хариуцна.
2. Мэдээлэл хариуцагчийн холбоо барих мэдээлэл
2.1. Мэдээлэл хариуцагч Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан АПУ ХК байна.
2.2. Хэрэглэгч энэхүү Нууцлалын бодлогын нөхцөл, хэрэгжилттэй холбоотой асуудлаар order apu.mn facebook цахим шуудангаар, санал, хүсэлт, гомдлоо шийдвэрлүүлнэ.
2.3. Цуглуулж, боловсруулж, ашиглах мэдээллийн жагсаалт
2.4. Мэдээлэл хариуцагч “apu.mn”тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, Хэрэглэгчид бүрэн ашиглах боломжийг олгох хүрээнд дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
2.4.1. Хэрэглэгчийн овог, нэр, иргэний бүртгэлийн дугаар, төрсөн огноо, нас, хүйс оршин суугаа хаяг, шуудангийн хаяг, цахим гарын үсэг, захиалгын мэдээлэл, захиалгын үйл явц, банкны дансны дугаар, кредит болон дебит картын дугаар, захиалгын баталгаажилт, холбоо барих утасны дугаар, захиалгын болон гүйлгээний түүх, аватар зураг бүхий мэдээллүүд;
2.4.2. Хэрэглэгчийн зээлийн мэдээлэл, зээл эргэн төлөлт, түүхийн мэдээллүүд;
2.4.3. “apu.mn” дээр хийгдсэн гүйлгээнд хамаарах хүлээн авагчийн нэр, мөнгөн дүн, шилжүүлгийн огноо, гүйлгээний баталгаажилтад хамаарах мэдээллүүд;
2.4.4. “apu.mn”-г хэрэглэх явц үүсэж буй бүртгэлийн, хэтэвчний мэдээлэл, таалагдсан барааны болон бусад цахим өгөгдлүүд;
2.4.5. Хэрэглэгч Facebook хаягаар “apu.mn”-д бүртгэл үүсгэсэн бол Хэрэглэгчийн мэдээллийг Facebook (Meta)-аас цуглуулна. Энэхүү цуглуулах мэдээлэлд овог, нэр, цахим шуудангийн хаяг, төрсөн огноо,
хүйс г.м Хэрэглэгчээс нийтэд ил болгохыг зөвшөөрсөн мэдээллүүд байх бөгөөд Хэрэглэгч Facebook-д нэвтрэх холбоосоор орж, нэр, нууц үгийг оруулснаар “apu.mn”-д бүртгэл үүснэ.
2.4.6. Хэрэглэгчийн хүсэлт, санал, гомдол, түүнийг шийдвэрлэх явц, үр дүнгийн талаарх мэдээллүүд;
2.4.7. Мэдээлэл хариуцагч “apu.mn”-ийн програм хангамжийг хөгжүүлэх, мэдээлэл технологийн шинэ шийдэлд тулгуурласан энгийн, хялбар, хэрэглээг бий болгох, хууль бус хандалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд дараах мэдээллийг цуглуулна. Үүнд:
2.4.8. IP хаягийн мэдээлэл, веб хөтөч, ашиглаж буй үйлдлийн систем, “apu.mn”-ийн бүртгэлийн хаягт нэвтэрсэн хугацаа, газар зүйн байршлын мэдээллүүд;
2.4.9. Хэрэглэгчийн цахим гарын үсэг, цахим тодорхойлогчийн мэдээллүүд;
2.4.10.Cookies файлын тусламжтайгаар автоматаар цуглуулж буй мэдээллүүд болох цахим орчинд хандсан эх сурвалжуудын мөрнүүд;
3. Хэрэглэгчийн мэдээллийг боловсруулах, ашиглах нөхцөл, хугацаа
3.1. Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн мэдээллийг дараах тохиолдолд боловсруулж, ашиглана. Мэдээлэл хариуцагч дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр Хэрэглэгчийн мэдээллийг боловсруулж, ашиглахгүй болно
3.1.1. Үүнд: Захиалгатай бараа бүтээгдэхүүнийг хүргэх, захиалгатай холбоотой тодруулах зүйл гарсан тохиолдолд;
3.1.2. Таны гар утсанд холбогдох цахим шууданд мэдэгдэл, мэдээлэл илгээх;
3.1.3. Хэрэглэгчийн бүртгүүлсэн хаягаар хүргэлтийн үйл ажиллагаанд ашиглах;
3.1.4. Хэрэглэгчийн танин, баталгаажуулах үед;
3.1.5. Хэрэглэгчээс ирүүлсэн гомдлыг хянан шалгах явцад;
3.1.6. “apu.mn” мэдээллийн аюулгүй байдлыг хяналтыг сайжруулах, түүнд холбогдох тест хийх;
3.1.7. “apu.mn”-д програм хангамжийн хөгжүүлэлт хийж, түүнийг тестлэх ажиллагаанд;
3.1.8. “apu.mn”-д нэвтрүүлж байгаа шинэ бүтээгдэхүүн, болон модуль хөгжүүлэлтэд тест хийх;
3.1.9. Техникийн засвар хийх үед;
3.1.10.“apu.mn” хэрэглэгчийн судалгаа ба хяналтад зориулж нийт хэрэглэгч, захиалга г.м
3.1.11.Хэрэглэгчид шинэ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, хямдралын мэдээллийг хүргэх зориулалтаар;
3.1.12.Хэрэглэгчид “Албан ёсны борлуулагч” нарын санал болгож буй шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хямдралын мэдээллийг хүргэхэд.
3.2. Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийг “apu.mn”-д бүртгүүлснээс эхлээд бүртгэлийг хаах хүртэлх хугацаанд мэдээллийг боловсруулж, ашиглана.
3.3. Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн хувийн халдашгүй байдлыг хүндэтгэн дээдлэх бөгөөд “apu.mn”-ийн бүртгэлийн мэдээллийг Монгол Улсын Засгийн газраас баталсан кибер аюулгүй байдлын журамд заасан хугацаагаар хадгална.
3.4. Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн системд оруулсан мэдээллийг Amazon EC2 дэх өөрийн серверт хадгална. Хэрэглэгч системд нэвтрэх нэр, нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.
3.5. Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй Хэрэглэгчийн хуудаст үүссэн аливаа хор, хохирлыг Мэдээлэл хариуцагч хариуцахгүй болно. Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн хандах эрхийг ашиглан мэдээлэлд нэвтрэх боломжгүй болохыг анхааруулж байна.
3.6. Хэрэглэгчийн мэдээллийг нийтэд ил болгох нөхцөл
3.6.1. Монгол улсын хуульд заасан тохиолдолд төрийн эрх бүхий байгууллагын шаардлагаар Хэрэглэгчийн мэдээллийг нийтэд ил болгоно.
3.6.2. Мэдээлэл хариуцагч Нууцлалын бодлогын 5.1-д зааснаас бусад тохиолдолд Хэрэглэгчийн хувийн мэдээллийг нийтэд ил болгохгүй.
4. Хэрэглэгчийн мэдээллийг дамжуулах журам
4.1. Албан ёсны борлуулагчийн хүсэлтээр зөвхөн түүний худалдсан бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой Хэрэглэгчийн мэдээлэлтэй танилцана.
4.1.1. Мэдээлэл хариуцагч Таны хувийн мэдээллийг гуравдагч этгээд ашиг олох зорилгоор дамжуулахгүй, түгээхгүй, худалдахгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа ашиг олох зорилгоор ашиглахгүй болно.
4.1.2. Мэдээлэл хариуцагчаас томилсон эрх бүхий албан тушаалтан Таны хувийн мэдээлэлд хандах эрхтэй. Эрх бүхий албан тушаалтан Таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулах эсхүл өөрийн хувийн сонирхолд нийцүүлэн нээлттэй бус мэдээллийг задруулахыг хатуу хориглоно. Хориглосон зохицуулалтыг зөрчсөн эрх бүхий албан тушаалтан хууль зүйн хариуцлага хүлээнэ.
5. Хэрэглэгчийн хувийн халдашгүй байх эрхийн хамгаалалт
5.1. Хэрэглэгч “apu.mn” дахь мэдээлэл болон өөрийн дансныхаа тохиргоог хэдийд ч өөрчлөх эрхтэй.
5.2. Хэрэглэгч хувийн халдашгүй байх эрхээ хэрэгжүүлэх хүрээнд Мэдээлэл хариуцагчид олгосон мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглуулах зөвшөөрлөө хэдийд ч цуцлах эрхтэй бөгөөд энэ хүсэлтийн хамт Мэдээлэл хариуцагчид хадгалагдаж буй өөрийн мэдээллийг устгуулах хүсэлт
гаргах эрхтэй. Зөвшөөрлийг цуцлах хүсэлт болон өөрийн мэдээллийг усгуулах хүсэлтийг order apu.mn хаягаар илгээж, шийдвэрлүүлнэ.
5.3. Хэрэглэгчийн дээрх цуцлах хүсэлтийг ажлын 3-5 хоногийн дотор судалж, “apu.mn”-с бүртгэлийг, өөрийн мэдээллийг устгуулах хүсэлтийг нэмж гаргасан бол холбогдох мэдээллийг устгаад хариу мэдэгдэнэ. Улмаар “apu.mn” Таны мэдээллийг дахин цуглуулахгүй, боловсруулахгүй, ашиглахгүй болно.
5.4. Хэрэглэгчийн хүсэлтээр түүний мэдээлэлд өөрчлөлт оруулах, засах арга хэмжээг зохион байгуулна.
5.5. Кибер халдлага, эрх бүхий албан тушаалтны алдаатай үйл ажиллагаа, эсхүл програм хангамж болон мэдээллийн санд гэмтэл гарсны улмаас Таны хувийн мэдээлэл алдагдсан тохиолдолд Мэдээлэл хариуцагчаас таны бүртгүүлсэн и-мэйл хаяг, гар утасны дугаарт нэн даруй мэдэгдэл хүргүүлнэ. Та мэдэгдэлд заасан арга хэмжээг заавар, анхааруулгынг дагуу авах үүрэгтэй.
6. Нууцлалын бодлогын нэмэлт, өөрчлөлт
6.1. Мэдээлэл хариуцагч Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр www.apu.mn сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч танилцах үүрэг хүлээнэ.
6.2. Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан “Нууцлалын бодлого” захиалгыг хүргэх шатанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх “Нууцлалын бодлого”-г бараа бүтээгдэхүүнийг хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцно.
Оргилуун ногоон усан үзэм
Эх орны цэвэр тунгалаг усаар хүний өдөр тутмын хэрэглээнд зориулан савлав. Уг хийжүүлсэн ус нь ногоон усан үзмийн амтыг агуулсан бөгөөд хүний биеийн шингэнийг нөхөх чанараараа эрүүл мэндэд онцгой ач тустай төдийгүй кальцийн ион, сульфат ион, хлорын ион, магнийн ион зэрэг нэгдлүүдийг агуулдаг тул эрдэс бодисоор нөхөх боломжтой.
АПУ ХК түүхт 100 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээ дээрээ “Бахархалт Монгол” Тогтвортой хөгжлийн стратеги 2030-аа дэлхийн томоохон түнш байгууллагууд, харилцагч, ханган нийлүүлэгчдийнхээ өмнө албан ёсоор танилцууллаа. Гадаад дотоодын 500 гаруй зочид тус арга хэмжээнд хүрэлцэн ирснээс АПУ ДЭЙРИ болон АПУ ХК-ийн үйлдвэрлэлийн байгальд ээлтэй технологи, тоног төхөөрөмжийг нийлүүлдэг Герман улсын GEA, Кронес, хөрөнгө оруулагч Heineken компани, Kaltenberg Баварийн алдарт шар айргийн толгой компани болох Кониг Людвиг зэргийн төлөөллүүд оролцсон.
АПУ ХК өөрийн урт хугацааны зорилготой уялдсан тогтвортой хөгжлийн нөлөөллөө цар хүрээ, төвлөрөх чиглэлийн хувьд нарийвчилж, хэмжигдэхүйц, оновчтой аргачлалаар хянах, үүнд тулгуурласан бизнес шийдвэрүүдийг гаргах үйл явцын зурагтай байхаар зорьсон. Үүний хүрээнд тус стратегийг олон улсын стратеги, инновацын фирм, Фронтийр-тэй АПУ ХК-ийн бүх чиг үүргийн төлөөллөөс бүрдсэн ажлыг хэсэг, төслийн багууд хамтарч боловсрууллаа.
Өнгөрсөн 99 жилийн хугацаанд дотоод хамт олон болон харилцагч, хэрэглэгч, бэлтгэн нийлүүлэгчид, байгаль орчин зэрэг бүхий л гол оролцогч талуудын дэмжлэг, үр шимээр өнөөдрийн АПУ ХК 100 жилийн ойгоо угтаж байна.
Харин ирэх 100 жилдээ АПУ ХК эх дэлхий болон Монгол улсдаа ямар хөрөнгө оруулалт, үр нөлөө, үнэ цэнийг бүтээхээ зураглаж буйн хүрээнд бид бүхий л тогтвортой хөгжлийн ажлууд болон зорилтуудыг нэгтгэн системчилж 5 ханат нөлөөллийн гэр моделийн дагуу ‘Бахархалт Монгол’ Тогтвортой хөгжлийн стратеги 2030-ын тэргүүлэх чиглэлүүдээ боловсруулж, ТУЗ-өөрөө батлуулсан нь энэ юм.
Тогтвортой амьдралын хэв маяг, байгалийн хэмнэлтэй уялдан урагшлах аж ахуйн тухай ойлголт нь Монгол түмэнд шинэ ойлголт биш юм. Өнөө маргааш бус 9 үеэрээ өөрсдийн ул мөр, нөлөөллөө зураглаж ирсэн өвөг дээдэс маань холч ухаанд суурилсан “стратегийн мэргэжилтнүүд” байсан гэдэгт бид эргэлздэггүй. Монгол гэрийн дугуй бүтэц, Монгол гутлын хавтгай ул зэрэг нь бидэнд өвлөж ирсэн, байгаль эхдээ ул мөр үлдээхгүй, үргэлж хувьсаж буй амьдралын мөчлөгтэй уялдаж, урагшлах замыг заасан уламжлалт технологи гэж бид ойлгодог. Амьдралын зохистой хэв маягийг хэвшүүлэх энэхүү үнэт зааврыг бид эрхэмлэж, бүхий л үйл ажиллагаа, инновацдаа шингээн ирсэн. Цаашид ч энэ өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх нь зах зээлд томоохон байр суурь эзлэн, олон мянган ажилтан, хэрэглэгч, хамтрагчдын өдөр тутмын түнш байж, эергээр нөлөөлөх боломжийг атгалцаж буй бидний үүрэг юм.
Стратегийн 5 хананы зорилго
АПУ ХК өөрийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж, гүйцэтгэж буй бүхий л тогтвортой хөгжлийн ажлууд болон зорилтуудыг нэгтгэн ангилж, цэгцтэй бүтцэд оруулан зурагласан НӨЛӨӨЛЛИЙН ГЭР МОДЕЛ.
Resilient Legacy – Ямагт орших өв соёл
Монгол өв соёл: Монголын гайхамшигт өв соёлыг ямагт амьд байлгаж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд АПУ ХК өөрийн бизнес, хэлхээ холбоо, нөөц боломжоо бүрэн ашиглана.
Green & Clean – Ногоон ба цэвэр тунгалаг
Байгаль орчинд дахь ул мөр: Эх дэлхий дээрх ул мөрөө багасгахын тулд тогтсон хязгаарыг давсан зүтгэл гаргаж, өвөг дээдсийнхээ хадгалан үлдээсэн тэнцвэртэй байгаль орчныг идэвхтэй хамгаална.
Empowered People – Хүчирхэгжсэн хамт олон
Оролцогч талууд дахь нөлөөлөл: Хамт олон, бусад гол оролцогч талууд маань хөгжиж дэвжих боломж бүхий монгол гэр бүлийн үнэт зүйлд нийцүүлсэн ажлын орчныг хөгжүүлснээрээ манлайлагч ажил олгогч болно.
Enriching & Responsible – Баялаг ба хариуцлагатай
Хариуцлагатай хэрэглээ: Өдөр тутмын амьдрал болон хэрэглээнд эрүүл сонголтуудыг сэдэлжүүлж, боломжийг нэмснээр Монгол мөн чанар шингэсэн зохистой амьдралын хэв маягийг дэвжээнэ.
Sustainable Partner – Тогтвортой түнш
Ил тод байдал, засаглал: Монголын нээлттэй хувьцаат компаниудын дунд байгаль орчин, нийгэм, засаглалын нөлөөллөөрөө жишиг байгууллага байна.
Тийм ч учраас АПУ ХК-ийг нэг гэр гэж үзээд илүү ч биш дутуу ч бус, тус бүрнээ эн тэнцүү чухал үүрэгтэй 5 хана буюу 5 тэргүүлэх чиглэлтэйгээр зурагласан нь энэ юм. Дунд хугацаанд буюу 2030 он хүртэл бид бүх үйл ажиллагаагаа “Бахархалт Монгол байх”-ад чиглүүлж, жинхэнэ Монгол мөн чанарыг бодит ажил, бизнесийн бодит шийдвэрүүдээр дэмжих суурийг бэхжүүлэхээр зорьж байна.
2024 он I хагас жил
The Board of Directors of APU Company declared by its resolution No.24/16 dated 01 August 2024 an interim dividend of MNT 55 (fifty-five tugrugs) per share in consideration of the Company’s financial results in the first half of 2024.
The record date for the dividend is 20 August 2024 and the dividends will be paid no later than 10 February 2025.
Монгол улсын аж үйлдвэрлэлийн салбарын анхдагч АПУ компанийн 100 жилийн ойн баярыг тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар аж үйлдвэрлэлийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэгийг төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон” медалиар шагналаа.
Ц.Эрдэнэбилэг захирал 2007 оноос хойш АПУ компанийн дэд захирлаар тус компани дахь ажлын гараагаа эхлүүлж, 2008 оноос хойш сүүлийн 16 жил тасралтгүй Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Энэ хугацаанд аж үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч АПУ компанийг экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийн түвшинд удирдан чиглүүлж, техник технологийн шинэчлэлийг амжилттай нэвтрүүлж, үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэхийн зэрэгцээ олон нийтэд нээлттэй компанийн хувиар хүн төвтэй, сайн засаглалыг олон улсын стандартын дагуу хэрэгжүүлж ажилласныг ийнхүү үнэлж шагналаа. Тэрбээр Азидаа тэргүүлэх Автомат агуулахын бүтээн байгуулалт, Хайнекен компанитай менежментийн нэгдэл, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт, орон нутгийн хөгжлийг дэмжсэн “Монгол сарлаг” гэр үйлдвэрлэлийн төсөл, импортыг орлох “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэрийн бүтээн байгуулалт, экспортын тэлэлт, брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, олон улсын чанар стандартыг хангасан, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг нэвтрүүлж, оновчтой шийдвэр гаргалт, хэрэгжилт, уян хатан бодлогоор манлайлж АПУ компанид төдийгүй харилцагч, хамтран ажиллагсад, ханган нийлүүлэгчид, хэрэглэгч тэргүүтэй бүхий л оролцогч талуудад хамтын үнэ цэн бүтээсэн билээ.
Мөн Ц.Эрдэнэбилэг захирлын онцгойлон бий болгосон хувь нэмэр бол хүн төвт бодлогыг анхааран хэрэгжүүлж, ахмад, дунд, ирээдүй үеийг холбон нэгтгэж, байгууллагын соёлыг шинэ түвшинд гаргаж АПУ ХК-ийг Монгол улсаас анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар” хэмээн гэрчилсэн явдал юм.
Өдгөө хүн, нийгэм, байгаль эх дэлхийдээ ээлтэй “Монгол бахархал” тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлж, тогтвортой ажлын байрыг бий болгож, өв, соёл, нийгмийн асуудалд хөрөнгө оруулах компанийн нийгмийн хариуцлагын бодлогыг бэхжүүлж дэлхийд танигдах Монгол хүний оюун чадвар, ур ухаан, шинэчлэл, тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлт, зорилго зорилтыг алсын хараа болгон тодорхойлон ажиллаж байна.
АПУ компанийн үе, үеийн ажиллагсад, хамт олны өмнөөс халуун баяр хүргэж, ҮРГЭЛЖ ӨӨДӨӨ байхын ерөөл өргөе.
АПУ Хувьцаат компани
BabyShark амтат сүүний чихэрлэг амтыг сахраар бус байгалийн гаралтай Стевиа хэмээх ургамлаас гаргаж авсан тул бүх насныхан хэрэглэхэд тохиромжтой амтлаг сүүн бүтээгдэхүүн.
Витамин С болон цайраар баялаг.
BabyShark амтат сүүний чихэрлэг амтыг сахраар бус байгалийн гаралтай Стевиа хэмээх ургамлаас гаргаж авсан тул бүх насныхан хэрэглэхэд тохиромжтой амтлаг сүүн бүтээгдэхүүн.
А,С,E витаминаар баялаг.
BabyShark амтат сүүний чихэрлэг амтыг сахраар бус байгалийн гаралтай Стевиа хэмээх ургамлаас гаргаж авсан тул бүх насныхан хэрэглэхэд тохиромжтой амтлаг сүүн бүтээгдэхүүн юм.
Д витаминаар баялаг тул өсөлтийг дэмжин, дархлааг сайжруулна.
АПУ компанийн 100 жилийн ой, Монгол улсад Авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 99 жилийн ойн баярт зориулан “Мастер жолоо – 2024” уран жолоодлогын тэмцээнийг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл борлуулалт, түгээлтийн үйл ажиллагааг эрхлэгч компаниудын жолооч тээвэрчдийн дунд мэргэжлийн ур чадварыг сурталчлан алдаршуулах зорилготойгоор анх удаа зохион байгууллаа. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар АПУ ХК-ийн Тээвэр Түгээлтийн Алба, Байгууллагын Харилцааны Алба, хамтран зохион байгуулагчаар Монголын Автомашины Спортын Холбоо ажиллалаа.
Тус тэмцээн нь Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа ба Хүнсний үйлдвэрлэл, худалдааны салбартаа тэргүүлэгч тээвэрлэлт түгээлтийн 14 компани оролцлоо.
Тэргүүн байранд БАТГАН Транс ХХК, 2-р байранд АПУ ХК удаалж, 3-р байранд М-СИ-ЭС Кока Кола ХХК-ийн хамт олон шалгарлаа.
Тэмцээний оролцогчид Очир Дагинас, Сүү Хувьцаат Компани | SUU JSC, Anungoo, Батган транс ХХК, TESO Group, AUB Company , APU DAIRY Монгол сүүний үйлдвэр , СББ трейд ХХК, АПУ трейдинг ХХК, Total Distribution LLC, Jur Ur Bakery / Жүр Үр бэйкери , APU Company, Coca-Cola Mongolia, Талх Чихэр ХК байлаа.
Хоёрдугаар улирал 2024
壯陽藥
2024/ II улирал
犀利士
Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадамд АПУ ХК-ийн тамирчид үзүүр, түрүү, айрагтай сайхан наадлаа.
АПУ компанийн тамирчин Монгол улсын арслан Б.Орхонбаяр Хүчит бөхийн барилдаанд найм даван үзүүрлэж, Монгол улсын тод манлай уяач О.Батбилэг Их нас, Соёолон насанд тус тус хурдан морио айрагдууллаа.
Үндэсний сурын харваанд Монгол улсын даян мэргэн Б.Пунсалдулам түрүүлж Даяар дуурсах мэргэн цол хүртсэн бол Үндэсний шагайн харваанд Монгол улсын үлэмж дархан мэргэн С.Ямааранз ахлагчтай баг алтан медаль хүртлээ.
Мөн Тод Мэргэн харваач Б.Зоригтбаатар буриад сурын харваанд түрүүлж, Хүчит бөхийн барилдаанд зодоглосон Монгол улсын арслан Д.Ганхуяг, Монгол улсын харцага Б.Цэдэнсодном, Аймгийн арслан М.Даваасүрэн, Аймгийн заан С.Доржпалам нар амжилттай сайхан барилдаж үзэгч, түмэн олныгоо баясуулан цэнгүүллээ.
Нүүдэлчдийн цог хийморийг асааж “Үргэлж өөдөө” амжилт дүүрэн наадсан нийт тамирчдадаа талархал илэрхийлье.
Түүхэн 100 жилийн ойн баяртаа зориулан “Playtime Festival 2024” амьд хөгжмийн наадамд албан ёсны стратегийн түнш байгууллагаар залуусын соёлтой хэрэглээг дэмжин 16 дахь жилдээ хамтран ажиллалаа.
АПУ компани орчин үеийн хөгжмийн урлаг, соёлоор дамжуулан тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор энэ жилийн амьд хөгжмийн наадамд шинэ брэнд, шинэ агуулга, шинэ бүхнээр манлайлан оролцсон юм. Наадмын стратегийн түншийн хувьд нараар эрчимжсэн “APULSE Zone”-ийг тохижуулан хамгийн сүүлийн үеийн технологи бүхий хавтангуудыг байршуулан EcoFlow ухаалаг нарны эрчим хүчний зөөврийн цахилгаан үүсгүүр ашиглаж нүүрстөрөгчийн хийн ялгарлаа бууруулахад хувь нэмрээ оруулан ажилласан юм.
Түүнчлэн “Өнгө нэм” ТББ-тай хамтран APULSE Zone дахь хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлж, наадамд оролцогч залууст мэдлэг ойлголт өгөх ажлыг сонирхолтой байдлаар хүргэн залуусын дунд зөв хандлага төлөвшүүлэхэд анхааран ажиллав. APULSE Zone нийт 197.44кг CO2, 86.41кг нүүрс, 11ш ой мод хэмнэн ажиллаж 252.2 кВт эрчим хүчийг үйлдвэрлэж хэрэглээндээ ашиглалаа. Ингэснээр байгаль дэлхийдээ ээлтэй байдлаар арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ, залуусын хариуцлагатай, соёлтой хэрэглээг бий болгох, олон нийтийн хог хаягдлын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, ангилах, дахин боловсруулах дадал, тогтолцоог бий болгох зорилт тавин ажиллаж байна.
‘’Playtime Festival 2024’’-ийн APULSE Zone дахь онцлох арга хэмжээг дурдвал Шунхлай группын ерөнхийлөгч П.Батсайхан захирал “Fireside Talk” яриа өрнүүлэн, Sound Meditation буюу бүх хүртэхүйн хөгжимт бясалгал, Big Sistas Comedy, Өглөөний сэргээш дасгал гэх мэт сонирхолтой хөтөлбөрөөр дүүрэн байж, залуусын соёлтой хэрэглээг дэмжиж, хариуцлагатай зохистой байдлыг уриалан ажиллалаа.
Бид ‘Монгол Бахархал’ тогтвортой хөгжлийн стратегийнхаа хүрээнд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах зорилгоор APULSE Zone-оо нарны эрчим хүчээр цэнэглэсэн.
Нийт 2430кВт цахилгаан эрчим хүч хэрэглэснээс 10% буюу 260.8кВт-ийг нарны системээсээ хангалаа. Энэ нь 26,080ш LED гэрлийг нэгэн зэрэг асаахтай тэнцэх юм. Бид нарны системээ нэг удаагийн арга хэмжээн дээр хэрэглээд зогсохгүй, АПУ ХК-ийн савлах үйлдвэрийн болон гадна талбайн гэрэлтүүлгийг шийдэх юм.
Уламжлал, өв соёлоо орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулсан бүтээмжид суурилсан хөдөлмөр хөнгөвчлөх технологийг нэвтрүүлэх замаар сүү, сүүн бүтээгдэхүүний чанарыг нэмэгдүүлэх, малчдыг тогтмол орлоготой болгоход хувь нэмрээ оруулах зорилготойгоор “Монгол Сарлаг – Гэр Үйлдвэрлэл” төслийг 2022 онд санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Улмаар сарлагийн мал аж ахуй, түүний онцлог шинж чанар, өрхийн үйлдвэрлэлийн боломжийг үнэлэх, саалийн гарц, чанарыг нэмэгдүүлэх, малчдын хөдөлмөр хөнгөвчлөх зорилгоор Гэр үйлдвэрлэл төслийн 1.0 шатанд Монгол сарлаг төслийн ТЭЗҮ-г боловсруулсан.
МОНГОЛ ӨВ СОЁЛ
Монгол үндэстний гайхамшигт өв соёлыг ямагт амьд байлгаж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд АПУ ХК өөрийн бизнесийн практик, хамтын ажиллагаа, нөөц боломжоо бүрэн ашиглана.
Эх дэлхий, байгаль орчинд үлдээж буй ул мөрөө багасгахын тулд сэтгэлгээний хэвшмэл хязгаарыг давж, сэтгэл зүтгэл гарган, өвөг дээдсийнхээ хадгалан үлдээсэн байгаль экологийн тэнцвэрийг идэвхтэй хамгаална.
Хамт олон, бусад гол оролцогч талууд маань хөгжиж дэвших боломж бүхий Монгол гэр бүлийн үнэт зүйлд нийцүүлсэн ажлын орчныг хөгжүүлснээрээ манлайлагч ажил олгогч болно.
ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЭЭ
Өдөр тутмын амьдрал болон хэрэглээнд эрүүл сонголтуудыг сэдэлжүүлж, боломжийг нэмснээр Монгол мөн чанар шингэсэн зохистой амьдралын хэв маягийг дэвжээнэ.
ИЛ ТОД БАЙДАЛ, ЗАСАГЛАЛ
Монголын нээлттэй хувьцаат компаниудын дунд байгаль орчин, нийгэм, засаглалын нөлөөллөөрөө жишиг байгууллага байна.
Анхны ультра супер премиум (дээдийн дээд)…
Анхны ультра супер премиум (дээдийн дээд)…
Анхны ультра супер премиум (дээдийн дээд)…
Анхны ультра супер премиум (дээдийн дээд)…
Анхны ультра супер премиум (дээдийн дээд)…
Анхны ультра супер премиум (дээдийн дээд)…
Анхны ультра супер премиум (дээдийн дээд)…
Анхны ультра супер премиум (дээдийн дээд)…
2023 жилийн тайлан
Анхны ультра супер премиум (дээдийн дээд)…
2022 жилийн тайлан
Анхны ультра супер премиум (дээдийн дээд)…
2021 жилийн тайлан
Анхны ультра супер премиум (дээдийн дээд)…
2020 жилийн тайлан
Анхны ультра супер премиум (дээдийн дээд)…
CHINGGIS KHAN
Анхны ультра супер премиум (дээдийн дээд)…
SENGUR RADLER WITH MANGO
Анхны ультра супер премиум (дээдийн дээд)…
SOYOMBO
Анхны ультра супер премиум (дээдийн дээд)…
Bolor
Анхны ультра супер премиум (дээдийн дээд)…
BabyShark амтат сүүний чихэрлэг амтыг сахраар бус байгалийн гаралтай Стевиа хэмээх ургамлаас гаргаж авсан тул бүх насныхан хэрэглэхэд тохиромжтой амтлаг сүүн бүтээгдэхүүн.
Омега Д3, Магни, В витаминаар баялаг. Сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, ой тогтоолтыг сайжруулна.
АПУ ХК
Шингэн хүнсний салбарт шинэ технологи…
СББ Трейд ХХК
Шингэн хүнсний салбарт шинэ технологи…
М-Би-Си Азиа Пасифик ХХК
Шингэн хүнсний салбарт шинэ технологи…
Гранд ХХК (ОХУ)
Гранд ХХК нь 2012 онд Оросын Холбооны Улсын хуулийн…
АПУ ХК-ийн 2023 оны Тогтвортой Хөгжлийн Тайланг танилцуулж байна. Мөн Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржээс гаргасан Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын тайлагналын удирдамжийн дагуу бид холбоотой нөлөөлөл, үзүүлэлтүүдээ тайлагнаад 2 жил болжээ.
Энд дарж Тогтвортой Хөгжлийн Тайлантай танилцана уу:
2023/ IV улирал
We are ABSOLUTE in quality, thus we
are the company of choice.
We deliver a UNIQUE moments of life.
Everything we do is PURE for People
and the Planet.
Never stop exploring, learn, share & re-apply.
Never compromise on Quality.
Embrace innovation & staying true to the roots.
Think people first, deliver the good.
EXPLORE
WIN
INNOVATE
CARE
Psychological well-being
Emotional well-being is the ability to cope with change and adversity, to be more mindful of your reactions, to practice positive thinking, to have a vision, to transform into a calmer state, and to experience those moments that bring you joy and happiness.
Flexible schedule
We have introduced a flexible working time system in the workplace, increasing valuable time for our employees to spend with their families and children, making efficient arrangements throughout the company, and creating positive standards.
Hobby clubs
APU company has established interest clubs since 2015 in order to improve the leisure time of its employees and increase their active participation.
APU company was selected as “the best employer enterprise and organization of the year accessible to people with disabilities”. We are working as a team to increase the participation of people with disabilities and ensure a pleasant working environment.
Apu Life program
APU Life program is the work and life of each APU employee
Help maintain balance, physical and mental
with each other about health care and well-being
The main goal is to create a culture and practice of open discussion
exists.
According to Resolution number 24/04 of the Board of Directors (the “Board”) of APU JSC (the “Company”) dated 20 March 2024, the Annual General Meeting (the “AGM”) of Shareholders of the Company will be held virtually via www.agm.mn/apu on 30 April 2024 at 2:00pm.
The AGM agenda items are:
- To approve the conclusion drawn by the Board of Directors on the 2023 operational and financial report of APU JSC;
- To terminate the authority of the Board of Directors of APU JSC before the expiration of its term;
- To elect 9 directors to serve on the Board of Directors of APU JSC by cumulative method; and
- To approve the Board of Directors’ remuneration.
The record date for registering the shareholders entitled to attend the meeting is 12 April 2024.
For more information, please contact the AGM organizing committee at telephone: +976 11 344336 and email: agm@apu.mn.
ORGANIZING COMMITTEE
APU JSC, Chinggis Avenue-14, Khan-Uul District, Ulaanbaatar-17040, Mongolia
АПУ компани Baby Shark дүрийн лицензийн албан ёсны эрхийг баталгаажуулж, хүүхэд багачууддаа зориулан сахаргүй, амин дэмээр баяжуулсан BABY SHARK цоо шинэ хоёр төрлийн амт бүхий, сахаргүй сүүг хүүхэд багачууддаа зориулан гаргалаа.
Харилцагчдадаа зориулсyан “Always forward Together – Experience Show” арга хэмжээний үеэр “АПУ Дэйри” Монгол сүүний үйлдвэр “Meaningful Enjoyment” хэмээх танилцуулгаа хийж, шинэ брэндүүд, дэвшилт үзэлт санаагаа танилцуулсан юм.
Baby shark амтат сүүний чихэрлэг амтыг сахараар бус байгалийн гаралтай чихэрлэг амт оруулагчаар найруулсан. Чихэрлэг амт оруулагч стевиа нь ургамлаас гаргаж авсан бүх насныхан хэрэглэхэд аюулгүй, байгалийн гаралтай юм. Энгийн сахартай харьцуулахад өөр бүтэц, шинж чанартай тул хүүхдийн шүдний пааланг гэмтээж улмаар цоорол үүсэхээс сэргийлдэг ажээ. Арга хэмжээний үеэр “АПУ Дэйри” Монгол сүүний үйлдвэрийн захирал Г.Баярмагнай “Монгол хүний эрүүл мэндийг өдөр тутмын сүү, сүүн бүтээгдэхүүнээр дэмжих их үйлсэд хамтдаа зүтгэе” хэмээн уриалга дэвшүүлж, энэ салбарыг шинэ шатанд гарч буйг тунхаглалаа.
Үндэсний үйлдвэрлэл, хамтын ажиллагааг эрхэмлэдэг АПУ компани 100 жилийн ойгоо тохиолдуулан хамт олон, харилцагч, хамтрагч нартаа зориулж “Always Forward Together: Experience Show” цоо шинэ арга хэмжээг зохион байгууллаа.
Олон улсын түвшний өвөрмөц брэндүүдийг бүтээж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн инновацийг тасралтгүй хийж буй АПУ компани 100 жилийн хугацаанд дэлхийд үнэлэгдэх үнэ цэн бүтээж буй харилцагч, хамтрагчидтайгаа шинэ санал санаачилгаар хамтдаа урагшилж, шинийг эрэлхийлэн мэдлэг туршлагаа хуваалцсаар байна.
Энэ арга хэмжээ нь хамт олон, харилцагч, хамтрагчиддаа цоо шинэ мэдрэмжийг төрүүлэхээс гадна бүтээгдэхүүн хэрхэн бүтэж буй үйл явц, түүхий эд татан авалт, брэндийн утга учир, үнэ цэн, түүх, уламжлал, инновац гэх мэт бүхий л шинэ шинэлэг туршлага, мэдээллийг нэг дор хүлээн авах боломж олгосноороо ач холбогдолтой боллоо.
Өөрийн биеэр шууд мэдэрч, турших, оролцох, сонирхох боломж олгохыг зорьлоо.
https://www.facebook.com/APUCompany/videos/922225436254630
АПУ компани нь газар тариалан, мал аж ахуй, тээвэр ложистик, худалдаа, үйлчилгээний зэрэг салбаруудад үйл ажиллагаа явуулж буй 15 мянга гаруй хамтрагч, ханган нийлүүлэгч, харилцагчдын хамт Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна. АПУ ХК нь МХБ-д бүртгэлтэй нээлттэй компани бөгөөд 28 мянга гаруй хувьцаа эзэмшигчидтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Эх орны өндөр шимт цэвэр орц, найрлага, олон жилийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн инновациар дамжуулан АПУ компани 4 тивийн 8 улсад улсад бүтээгдэхүүнээ экспортлож байна. Гэр үйлдвэрлэлийн төслөөр дамжуулан малчдын орлого, бүтээмжийг нэмэгдүүлж, орон нутагт нийгмийн хөрөнгө оруулалт хийх замаар эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн орчин үеийн хэрэглэгчдийн онцлогт нийцсэн сүү, сүүн бүтээгдэхүүний брэндүүдийг үйлдвэрлэж байна.
АПУ компани хариуцлагатай, зөв зохистой хэрэглээний соёлыг түгээн дэлгэрүүлэх эерэг манлайллын төслүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд “Соёлоор гоёно: Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй”, “Байгальд биш байх ёстой газар нь” шилний хог хаягдлыг бууруулах төсөл гэх мэт нийгмийн эерэг нөлөөллийн кампанит ажлаар дамжуулан бизнес хоорондын болон төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд суурилан, эерэг үйлдэлд уриалсаар байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 43-р зарлигтай уялдуулан бага градус бүхий олон инновац төрүүлэн гаргасны нэг нь залуусын хэрэглээний шинэ тренд, соёл бүхий RTD (Ready to drink) буюу шууд хэрэглэх коктейлийг гаргасан явдал байв.
100 жилийн ойгоо угтан компанийн уриа үгээ “Үргэлж өөдөө” буюу “Always Forward” хэмээн шинэчилж, шинэ эрхэм зорилго, ирээдүй рүү чиглэсэн алсын хараатайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Үнэ цэнийг хамтдаа бүтээлцэж ирсэн эрхэм хамт олон, харилцагч, түншүүддээ зориулан салбарын шинэ жишгийг хамтдаа тодорхойлж, үйл ажиллагааны талаарх бүхий л талын мэдээллийг хүргэн, салбарын ирээдүйн чиг хандлагын талаар мэдлэг түгээж, өөрийн биеэр туршиж үзэх, танилцах боломжийг олгосноороо онцлог арга хэмжээ болж өнгөрлөө.
АПУ компани 100 жил – Үргэлж өөдөө
Audit report 2023
Өнгөрсөн онд АПУ компани дөрвөн өөр төрлийн амт бүхий OOZE брэндийг зах зээлд гаргаж байсан бол энэ удаад EVE брэндийг цоо шинээр танилцуулж байна.
Орчин үеийн залуусын шинэлэг хэрэглээний хэв маягийг бий болгож буй RTD буюу уухад бэлэн бүтээгдэхүүний хэрэглээ өсөж, энэ онд RTD бүтээгдэхүүний зах зээлийн хэмжээ 12 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
EVE RTD коктейль нь EDEN брэндийн суурь орц болдог сайн чанарын альфа спирт болон модлог ургамал, цэцэгс, жимсний амтуудыг нэмж өгснөөрөө давуу талтай. Бүтээгдэхүүний хатуулгыг хэмжээ 4,5 хувь. Одоогоор зах зээлд гурван төрлийн амт бүхий бүтээгдэхүүнийг санал болгож байна. Энэ бүтээгдэхүүнүүд нь ямар ч сахар болон өөх тосны агууламж байхгүй. Хамгийн бага калорийн хэмжээг агуулсан тул дасгал хөдөлгөөнөөр хичээллэж буй хүмүүст тохиромжтой.