“АПУ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 08 сарын 13-ны өдрийн 20/15 тоот тогтоолын дагуу эчнээ санал хураалтын хэлбэрээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зохион байгуулахаар шийдвэрлэсэн тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг идэвхтэй оролцож, саналаа өгөхийг урьж байна.
Эчнээ санал хураалт үргэлжлэх хугацаа: 2020 оны 08 сарын 21-ний өдрөөс 2020 оны 10 сарын 02-ны өдрийн 16:00 цаг хүртэл.
Бүртгэлийн өдөр: 2020 оны 09 сарын 02-ны өдөр.
Эчнээ санал хураалтаар шийдвэрлэх асуудалтай холбоотой баримт бичигтэй танилцах, саналын хуудас хүлээн авах газар: БиДиСЕК ҮЦК ХК-ийн байр болон хувьцаа эзэмшигчдийн харилцдаг ҮЦК-ууд.
Эчнээ санал хураалтаар шийдвэрлэх асуудал:
- 1. АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгох;
- 2. АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд (кумулятив аргаар сонгогдох 9 гишүүн)-ийг сонгох.
Хувьцаа эзэмшигч та дээрх бүртгэлийн өдрийн байдлаар компанийн хувьцааг эзэмшиж байгаа тохиолдолд эчнээ санал хураалтад оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд автоматаар бүртгэгдэх болно.
Хувьцаа эзэмшигч та бүхэн өөрийн харилцдаг үнэт цаасны компани эсвэл БиДиСЕК ҮЦК ХК-ийн байранд ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд хүрэлцэн ирж, шийдвэрлэх асуудалтай холбоотой баримт бичигтэй танилцан, санал авах сүүлчийн хугацаа хүртэл биечлэн эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан саналаа өгөх боломжтой.
Санамж: Эчнээ санал хураалтад оролцож санал өгөх хувьцаа эзэмшигч та 2020 оны 09 сарын 02-ны бүртгэлийн өдрөөр эзэмшиж буй хувьцааны тоогоор санал өгнө. Иймд бүртгэлийн өдрөөс өмнө санал өгсөн хувьцаа эзэмшигчийн хувьцааны тоонд бүртгэлийн өдөр хүртэл өөрчлөлт орсон бол тухайн санал хүчингүй болж, дахин санал өгөхийг анхаарна уу.
Эчнээ санал хураалтад хэрхэн оролцож санал өгөх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Зохион байгуулах комисстой дараах утас болон цахим хаягаар холбогдож авна уу.
Зохион байгуулах комисс:
№ | Нэрс | Утас | Цахим хаяг |
1 | Ч.Ариунсан | 344336-338 | ariunsan.ch@www.apu.mn |
2 | Э.Солонго | 344837-321 | solongo.e@www.apu.mn |
3 | Б.Мягмар | 344336-338 | myagmar.b@www.apu.mn |
Тооллогын комисс:
БиДиСЕК ҮЦК ХК (Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, 27/1 тоот, Утас: 7555-1919 /4/, 99043165, 94092846)
Эчнээ санал хураалтаар шийдвэрлэх асуудалтай холбоотой баримт бичгийн товхимлыг эндээс үзнэ үү.
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС